Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 3-9 тоотод оршин суух Адъяагийн Шинэжаргал /РД:ЙП69032000/-д холбогдох

70 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Шинэжаргал нь 2014, 2015 оны нийт 18 сарын хугацаанд Катв ашигласны төлбөр 70 400 төгрөгийг удаан хугацаагаар төлөөгүй учир хуулийн дагуу барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Шинэжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.Шинэжаргал би Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжилсэн 70 400 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Тус төлбөрийг дурдсан хугацаанд 2016 оны 5-р сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар нь А.Шинэжаргалд холбогдуулан 70 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Шинэжаргал нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд А.Шинэжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Шинэжаргалаас 2 275 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй 70 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Шинэжаргал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Шинэжаргалаас 2 275 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 2 275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ