Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 340

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, 57-10 тоотод оршин суух Боржигин овогт Халтарын Баасанжав /РД:ЧБ63011765/-ын нэхэмжлэлтэй 
Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/-д 1980 оны 2-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: 
    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
                                                             
                                                           ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Х.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1980 оны 2-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын конторт арматурчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ боловсон хүчнээс аваагүй учир одоог хүртэл ажилласан жилээ тогтоолгож чадахгүй байна. 
Иймд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар Ж.Баасанжав намайг 1980 оны 2-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. 
Нэхэмжлэгч Х.Баасанжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Х.Баасанжав би бэртэл авсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүй шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ. 

        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Х.Баасанжав нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 
        Нэхэмжлэгч Х.Баасанжав нь Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/-д 1980 оны 2-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
    1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон: 
    - Х.Баасанжавын Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 3-5, 10-11, 1982 оны 3-4, 10-12, 1983 оны 3-8, 10, 1984 оны 4-5, 8-12, 1985 оны 2, 6-9, 1986 оны 1-2, 4-9, 11-12, 1987 оны 1-4, 6-12, 1988 оны 1-6, 8-12, 1989 оны 1-3, 6, 8-10, 1990 оны 1-10, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
    - Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 2-р сарын 13-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 
    - Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 2-р сарын 13-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, 
    - Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 10-р сарын 1-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 
            
    Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
    Нэхэмжлэгч Х.Баасанжав өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 
    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Халтарын Баасанжавын Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/-д 1980 оны 2-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ