Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 02

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгч Т.Г,

Нарийн бичгийн дарга Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны дугаар сарын өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ИН регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Т.Г нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 16 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг Давхарын ар гэх газарт байрлах Д.А малын бэлчээрээс болж маргалдан улмаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 16 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг Давхарын ар гэх газарт байрлах Д.А малын бэлчээрээс болж маргалдан улмаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.А “...2018 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 16 цагийн орчим сумын төв ороод хөдөө гэр лүүгээ буцаж явах үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг Давхарын ар гэх газарт урдаас нэг цагаан өнгийн жийп  машин ирж зогссон. Тэр машин дотроос Т ах, хүү Г хамт бууж ирээд намайг манай малын бэлчээр лүү мал орууллаа гэж Т.Г нь миний нүүр лүү зүүн гараараа цохиод авсан. Тэр үед миний дээд талын хоёр шүд унасан. Тэгээд намайг сумын төв рүү авч орж бэлчээрийн асуудлаа шийднэ гэсэн. Тэгээд би гэртээ очоод цагдаад миний шүдийг цохиод унагачихлаа гэж хэлсэн. Миний дээд талын 2 шүд унасан доод талын нэг шүд хөдөлсөн. Шинжээч эмчид үзүүлэх үед гэмтлийн хөнгөн зэрэг гэж дүгнэлт гарсан байсан. Бас дээр нь эмнэлэгт үзүүлэх болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж үзүүлэх үед явсан бинзений зардал нийлээд 150.000 төгрөгний зардал бас миний шүд унасан гэж нийт 24 ширхэгтэй шүд хийлгэж өгсөн. Шүд унасан асуудал жаахан тиймэрхүү зүйл болсон. Одоо өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

Гэрч Б.М “...Баруун хацар хөндүүртэй, хоёр шүд унасан гэсэн зовуурьтай. Биеийн байдал нь хөнгөн зэрэг, ухаантай, орчиндоо харьцаатай асуусан асуултад бүрэн зөв хариулна, биеийн байдал нь идэвхитэй, арьс салст нь цэвэр чийглэг, хүүхэн хараа хоёр талдаа гэрлийн урвалд жигд оролцоно, дагзны булчингийн хөшинги байхгүй, хэл нимгэн цайвар өнгөртэй, амьсгал нэг минутад 18 удаа, уушиг хоёр талдаа цулцангийн амьгалтай, spo 96%, захад судасны хүчдэл дүүрэлт сайн, зүрхний цохилт тод хэм жигд, Артерийн даралт нь 120/90 зүүн талдаа 130/100 мм муб,  судасны цохилт 1 минутад 85 удаа хэвлий зөөлөн эмзэглэлгүй, элэг дэлүү тэмтэрэхэд хэвийн эмзэглэлгүй, шээсний гарц хэвийн, хэсэгчилсэн үзлэгээр баруун талын дээд гурав, дөрөвдүгээр шүд унасан, баруун талын доод соёо хөдөлсөн байсан. Би өвчин намдаахаар Tab. Ibuprofin 400мг, 1 ширхэгээр өдрийн 3 удаа уухаар бичиж өгч эмчийн тодорхойлолт хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Т.Г “...Т.Г нь төлөв даруухан, хүнд тусархуу, ажилч хөдөлмөрч, олонтой нийтэч, архи тамхи хэрэглэдэггүй, найз нөхөд нь ангийнх нь хүүхдүүд архи дарс хэрэглэдэггүй. Амьдралын бололцоотой хүмүүстэй найзалж нөхөрлөдөг. Уруу татаад байх хүнтэй найзалж нөхөрлөдөггүй. Миний ах төлөв даруу, хэр барагтаа хүнтэй дуугардаггүй, дуу цөөтэй, сайн аав, ээжийн хүмүүжил буянаар амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

Гэрч Л.Д “...Т.Г нь төлөв даруухан, хүнд тусархуу, ажилч хөдөлмөрч, олонтой нийтэч, архи тамхи хэрэглэдэггүй. Ямар нэгэн гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Ууж идэж байгаа харагддаггүй. Ер нь архи тамхи хэрэглэдэггүй. Өөрийн гэсэн мужааны багаж хэрэгсэл, цехтэй хувьдаа хашаа байшин, машин, мал идээтэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

Завхан аймгийн  Шүүхийн шинжилгааний албаны шинжээч Б.С 2018 оны 12 дугаар сарынн 20-ны өдрийн 192008 дугаартай “...Д.А биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун дээд 3, 4-р шүдний булгаралт, доод эрүүний араа шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. Д.А биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/

Завхан аймгий Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Б.М “...Д А нас 38 эр, зовиур: толгой өвдөнө, шүд өвдөнө. Биеийн ерөнхий байдал нь дунд, ухаантай, орчиндоо харьцаатай асуусан асуултад бүрэн зөв хариулна, биеийн байдал нь идэвхитэй, арьс салст нь цэвэр чийглэг, хүүхэн хараа хоёр талдаа гэрлийн урвалд жигд оролцоно, дагзны булчингийн хөшинги байхгүй, хэл нимгэн цайвар өнгөртэй, уушиг хоёр талдаа цулцангийн амьгалтай, зүрхний цохилт тод хэм жигд, Артерийн даралт нь 120/90 зүүн талдаа 130/100 мм муб,  судасны цохилт 1 минутад 85, баруун талын 3, 4-р шүд унасан. Доод талын баруун талын 4-р соёо хөдөлсөн. Шүдний хугарал...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Т.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, Т.Г иргэний үнэмлэхний хуулбар,

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн засаг дарга Ж.О “...Иргэн ИН84051315 тоот регистрийн дугаартай Т.Г нь ам бүл 1, тус багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/,

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн засаг дарга Ж.От “...Иргэн ИН тоот регистрийн дугаартай ТГ 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор Адуу-19, Үхэр-7, Хорь-50, Ямаа-45 бүгд-121 толгой мал тоолуулсан нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Г дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Д.А  биед баруун дээд 3, 4-р шүдний булгаралт, доод эрүүний араа шүдний сулрал гэмтэл тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Т.Г “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг Өнцөгийн өвөлжөөгөө очиж эргэчихээд буцах замдаа Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг Давхарын ар гэх газарт Д.А тааралдсан. Тэгээд манай бэлчээр лүү малаа оруулаад байна гэж удаадараа хэлээд байхаар үгэнд орохгүй байсан. Тэгээд би үг авахгүй болохоор нь нэг удаа баруун шанаа руу нь шанаадаад авсан. Тэгээд сумын төв орж эрх бүхий хүмүүстэй уулзъя гэж хэлтэл Д.А явахгүй байсан. Тэгээд чи бэлчээр дээрээ очоод байж бай би сумын төвөөс эрх бүхий хүмүүсийг нь аваад очно гэж хэлээд сумын төв рүү явсан. Сумын төвд орж ирээд хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьтал ажилтай байна. Хэсгийн цагдааг аваад яв гэж хэлсэн. Захиргаа руу орж эрх бүхий албан тушаалтнуудыг авч явах гэтэл шуурхайтай байсан. Шуурхай тарахыг хүлээгээд орой болсон болохоор тэр өдөртөө явж чадаагүй. Маргааш нь харин Д.А миний шүдийг хугалсан гэж цагдаад өргөдөл өгсөн байсан. Би өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирогч Д.А хохирол барагдуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хувийн шүдний эмнэлэгт 24 шүд хийлгэж өгсөн. Бас эм тариа болон явсан бинзен тос гээд 100.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг нь гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Д.А “...2018.12.17-ны өдөр Өгөөмөр багийн иргэн Т.Г цохиулж хөнгөн хэлбэрийн гэмтэл учирсан байсан. Бид 2 энэ талаа зохицсон тул энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “...Өгөөмөр багийн иргэн Д.А би Т.Г хохирлоо барагдуулсан тул би шүүх хуралдаанд оролцож амжихгүй, одоо гомдол саналгүй тул энэ хэргийг хааж өгнө үү...” гэсэн хүсэлт,

Шүүгдэгч Т.Г холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Т.Г хувьд ногдох хөрөнгө болох 1 тооны бод малыг битүүмжилсэн 5/47 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ТГ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлүүлэхээр тогтоосугай

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Т.Г 1 тооны адууг битүүмжлэх тухай 5/47 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь Т.Г шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.О