| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/00002/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 03
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Ц.Б
Нарийн бичгийн дарга Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух, урьд Сум дундын дугаар шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр зүйлийн зааснаар уг ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ИВ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Баянхайрхан сумын багийн нутаг гэх газарт байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Э.С маргалдан нүүрэн тус газарт цохих, өшиглөх, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байна. Эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, түүний биеийн байдал сайн байгаа, гомдол саналгүй, хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Бүрд гэх газарт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.С “Асгат сумруу явж тоглолт үзлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагаас Асгат сумын төвд болох урлагийн тоглолтыг ойролцоо байдаг Б, Г хоёртой хамт үзэхээр явсан юм... Тоглолт үзээд дараа нь бүжиг болоод бүжиг тараад гарч ирэхэд шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд Б, Г нар намайг хөдөө гэрт хүргэж өгөхөд шөнийн 02 цаг болж байсан. ...Тэр үед манай нөхөр Ц.Б, манай 2 настай хүүхэд бид гурав гэртээ байсан... Гэтэл манай нөхөр жиймаа минь алцганаж явж ханав уу гэхээр нь би хэн алцганаж явсан юм бэ, чи өөрөө ажилтай гээд явчхаа биз дээ гэхэд алцганаагүй яваад ирсэн юм уу чи гээд чам шиг алцгар жиймаа одоо зайл гээд хэвтэж байснаа босож ирээд намайг орон дээр сууж байхад нүүрлүү гараа атгаж байгаад саваад цохисон. Би орон дээр хойшоо саваад унахад намайг үсдэж аваад доош дарж тонгойлгоод нүүрлүү өшиглөсөн. Тэгээд үснээс зулгаагаад тавихгүй чирээд байхаар нь би одоо болиоч, би дахиж ийш тийшээ явахгүй, үснээс тавьчхаач гэхэд чам шиг жиймааг алчихсан байхад хууль үйлчлэхгүй гээд үснээс чирээд нүүр толгой руу цохиж зодоод байсан. Тэгээд миний хамрын цус гоожоод би зууралдсаар байгаад гэрийн хаалганы цаана гадагшаа гараад...шууд доошоо зугтааж малчны бор гэрт ирсэн...Манай нөхөр намайг урьд нь цохиж зодож байгаагүй, гэхдээ архи уусан үедээ намайг дандаа доромжилж, гэрээсээ хөөж туудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд Б, түүний эхнэр С нар манай гэрт ирчихсэн Б намайг зодчихлоо гээд сууж байсан. Тэгээд би Б чамайг яагаад зодчихоо вэ гэхэд зүгээр байхад зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үдээс хойш Б манай эхнэр Г, Б авгайгаа зодчихсон гэнээ гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/
Гэрч Л.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 07-08 цагийн үед С надруу танихгүй дугаараас залгаад Б архи уучхаад намайг зодож нүдэж гэрээсээ хөөлөө, би Б зодуулаад айлд зугтаж ирлээ гэж ярихаар нь өглөө ажил цуглах үеэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Яллагдагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б ах өврөөсөө нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд надад өгөхөөр нь бид нар тэр архийг хувааж уусан... Тэгээд мөн 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд, манай эхнэр С хоол хийгээд эхнэрийн авчирсан нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг уугаад, би бас Б авч очсон байсан 0.5 литрийн ерөөл нэртэй архийг бид нар хувааж ууж дуусгаад бараг өглөө болсон байх. Тэрнээс хойш би согтоод ухаангүй болоод тасарчихсан байна лээ. Өглөө нар тусчихсан байхад би гэртээ хүүтэйгээ хоёулхнаа үлдсэн байсан. Хүүгээ өвөртлөөд Б яваад очиход манай эхнэр С надад зодуулсан гээд нүүр, нүд нь хөхөрчихсөн, цагдаа дуудчихсан гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-52-р хуудас/,
Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 201820226 дугаартай: “Иргэн Э.С биед тархи доргилт, зүүн хацрын төвгөрд, зүүн эрүүн доор, хамрын нуруу хэсгийг дайрч баруун нүдний доод хэсэг хүртэл, баруун бугалганы дотор хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б, хохирогч Э.С нар нь хамтран амьдрагч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгох, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт бие махбодын хүчирхийлэл гэдгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус тодорхойлсон байх тул шүүгдэгч Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Бүрд гэх газарт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.С “Асгат сумруу явж тоглолт үзлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх, үснээс нь зулгааж ч ирэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Э.С биед тархи доргилт, зүүн хацрын төвгөрд, зүүн эрүүн доор, хамрын нуруу хэсгийг дайрч баруун нүдний доод хэсэг хүртэл, баруун бугалганы дотор хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Ч.Б “ ...Ц.Б нь ааш зангийн хувьд их дажгүй, архи уусан үедээ овилгогүй муухай зантай болдог, харин эрүүл үедээ яриа хөөрөөтэй, зан ааш сайтай хүн байгаа юм...”,
Гэрч Ч.Б “...Ц.Б нь эрүүл үедээ ааш зан сайтай, архи уучхаараа жаахан авир муутай...”,
Гэрч Н.Б “...Ц.Б нь янз бүрийн буруу зан байхгүй, хүнд тусархуу, яриа хөөрөөтэй, олонтойгоо эвтэй, нөхөрсөг хүн. Амьдрал ахуй нь нэг их сайн биш, хэдэн малтай түүгээрээ болоод л байдаг юм...” гэсэн мэдүүлгүүд,
Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Засаг даргын “... Ц.Б нь манай багийн малчин өрх, ам бүл 3, мал маллаж амьдардаг...” , “... өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээлэл ирж байгаагүй..” гэсэн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 145,146 дугаар тодорхойлолт,
2017 оны жилийн эцсийн мал тооллогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Э.С нь гэр бүлгүй болохыг тодорхойлов” гэсэн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Ц.Б “...Б ах өврөөсөө нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд надад өгөхөөр нь бид нар тэр архийг хувааж уусан... Тэгээд мөн 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд, манай эхнэр С хоол хийгээд эхнэрийн авчирсан нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг уусан. Мөн Б авч очсон 0.5 литрийн ерөөл нэртэй архийг бид нар хувааж ууж уусгаад бараг өглөө болсон байх. Тэрнээс хойш би согтоод ухаангүй болоод тасарчихсан байна лээ. Өглөө нар тусчихсан байхад би гэртээ хүүтэйгээ хоёулхнаа үлдсэн байсан. Хүүгээ өвөртлөөд Б яваад очиход манай эхнэр С надад зодуулсан гээд нүүр, нүд нь хөхөрчихсөн, цагдаа дуудчихсан гээд сууж байсан Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байна. Эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, түүний биеийн байдал сайн байгаа, гомдол саналгүй, хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Гэмт хэрэг үйлдсндээ гэмшиж байна...” гэсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн , шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь гэрч хохирогчийг хамгаалах байрны төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Э.С хүзүүний рентген зураг 1 ширхэг, толгойд компьютерийн томографийн шинжилгээ хийлгэсэн 1 ширхэг зургийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б хувьд ногдох хөрөнгөнөөс 3 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/01 дугаар тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б-н хувьд ногдох хөрөнгөнөөс 3 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/01 дугаар тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь гэрч хохирогчийг хамгаалах байрны төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Э.С хүзүүний рентген зураг 1 ширхэг, толгойд компьютерийн томографийн шинжилгээ хийлгэсэн 1 ширхэг зургийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ