Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01366

 

 

2023  07  06  210/МА2023/013

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

*******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00992 дугаар *******тэй

Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20290999/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол болон эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар *******ээр ******* ХХК болон Д.******* нараас 3,708,783,027 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор *******лэсэн.

1.2. Шүүхийн ******* ******* ажиллагааны явцад ******* гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Д.*******гийн өмчлөлийн, *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма гандигийн гудамж, 1 дүгээр байр 57 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Шүүхийн ******* ******* тухай хуульд ******* ******* ******* ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах тохиолдол, журмыг хуульчилж заасан. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт хөндлөнгийн гэрчид түүний эрх үүргийг тайлбарлаж өгнө гэж заасан. Гэтэл дээрх хураах ажиллагааг хийсэн гэх боловч хөндлөнгийн гэрчид урьдчилан эрх, үүргийг тайлбарлах, хууль сануулах ажиллагааг зохих журмын дагуу хийгдээгүй. Иймээс хөндлөнгийн гэрчийг хуульд заасан журмын дагуу оролцуулсан ажиллагаа явагдсан гэж үзэх боломжгүй байна.

1.3. Мөн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахын өмнө төлбөр төлөгчид төлбөрийн талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй. Тодруулбал төлбөр төлөгч Д.*******д ******* *******ийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. Шүүхийн ******* ******* ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй.

1.4. ******* ******* ******* ******* ******* нь Д.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хурааж мэдэгдсэн ба 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ахлах ******* гүйцэтгэгчид, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий ******* гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан.

1.5. Д.*******гийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал гаргасан боловч ******* ******* ******* ******* ******* нь үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилсон. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 348,930,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулахаар заасан атал өртгийн болон зах зээлийн аргыг дурдаж, бусад аргыг хэрэглээгүй, ******* ******* ******* ******* ******* шинжээч томилохдоо Шүүхийн ******* ******* тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн. Зах зээлийн хандлагаар үнийг тогтоохдоо цахим орчинд байршуулсан 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлсон нь учир дутагдалтай. Шинжээчийн дүгнэлтийн бүрдүүлбэр нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар *******ээр ******* ХХК, Д.******* нараас 3,707,783,027 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******-******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17070/ Чингисийн өргөн чөлөө гудамж тоот хаягт байрлах, .1 м.кв талбайтай агуулах, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023486 дугаартай, 443.8 м.кв талбайтай гарааш, нэгж талбарын 8014-/053 дугаартай, *******-******* дүүрэг, 3 дугаар хороо, ТЭЦ-3 урд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 5873 м.кв талбайтай *******, Д.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма Гандийн гудамж, 1 дүгээр байр 57 тоот хаягт байрлах, 105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016885 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр 105 тоот хаягт байрлах, 63.03 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

2.2. Ахлах ******* гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20290999 дүгээр тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нар төлбөрөөс 3,332,783,027 төгрөгийг төлж, үлдэгдэл 376,000,000 төгрөгийг төлөөгүй. Төлбөр төлөгч нарт ******* ******* биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма Гандийн гудамж, 1 дүгээр байр 57 тоот хаягт байрлах, 105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20290999/02 дугаар тогтоолоор Виннэрвэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг томилсон. Шинжээч барьцаа хөрөнгийг 348,930,000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр талуудад мэдэгдсэн.

Иймд ******* ******* ******* ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ******* *******т холбогдох 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20290999/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болгуулах, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн ******* ******* ажиллагааны явцад Д.*******гийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж, 1 дүгээр байр 57 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа хийгдсэн. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул ******* ******* ******* ******* газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилж, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай, шинжээч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримтуудыг үйлдсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулахаар заасан байхад шинжээч О.эс энэ талаар урьдчилан тодруулаагүй, уг ажиллагааг хийгээгүй.

4.2. Хариуцагч байгууллага нь шинжээчээр О.Бат-Эрдэнийг томилж хууль сануулах ажиллагаа хийсэн боловч огт хууль сануулах ажиллагаа хийгдээгүй, шинжээчээр томилогдоогүй Виннэрвэй ХХК-аас шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй.

Анхан шатны ******* *******ийн *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж, 1 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 348,930,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны ******* *******т үл хөдлөх эд хөрөнгийг 348,930,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2. Шүүх нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20290999/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус иргэний хэрэг үүсгэсэн ба шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/20935 дугаар захирамжаар тус 2 иргэний хэргийг нэгтгэн хэрэг хянан *******лэх ажиллагааг явуулжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ******* ******* ******* ажиллагааны баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

3.1. *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/02026 дугаар захирамжаар уригдсан тал Д.*******, ******* ХХК нар 3,707,783,027 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийг өргөдөл гаргагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******-******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17070/ Чингисийн өргөн чөлөө гудамж тоот хаягт байрлах, .1 м.кв талбайтай агуулах, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023486 дугаартай, 443.8 м.кв талбайтай гараж, нэгж талбарын 8014-/053 дугаартай, *******-******* дүүрэг, 3 дугаар хороо, ТЭЦ-3 урд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай 5873 м.кв талбайтай *******, иргэн Д.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма Гандийн гудамж, 1 дүгээр байр 57 тоот хаягт байрлах, 105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016885 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр 105 тоот хаягт байрлах, 63.03 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

Дээрх шүүгчийн захирамжийг *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2020/08264 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр *******лэж, 183/ГХ2020/005 дугаар ******* хуудас олгожээ. (хэргийн 63- дахь тал)

3.2. Хариуцагч ******* ******* ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20290999 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэсэн байна. (хэргийн 67 дахь тал)

3.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138/01 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Д.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма Гандийн гудамж, 1 дүгээр байр 57 тоот хаягт байрлах, 105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Гэвч нэхэмжлэгч уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2021/02791 дугаар *******ээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж *******лэсэн, Монгол Улсын Дээд ******* иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ШХТ2022/00432 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. (хэргийн 75, 88-94, 96 дахь тал)

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20290999/02 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан ба нэхэмжлэгч нь уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах журмыг зөрчсөн, төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулах зэрэг ажиллагааг хийлгүй дараалал зөрчсөн, эд хөрөнгө хураахын өмнө төлбөр төлөгчид төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хураасан гэх үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

4.1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан ба хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Э.Болдбаяр, Б.Анхбаяр нарыг оролцуулсан болох нь эд хөрөнгө хураах тухай тогтоол болон ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон. (хэргийн 107-109 дэх тал)

Хөндлөнгийн гэрч нь өөрийн оролцсон ажиллагааны талаар санал гаргах, ажиллагааны үйл явц, үр дүнгийн талаар тэмдэглэлд тусгуулах эрхийг эдлэж, тэмдэглэлтэй танилцсан тухайгаа баталгаажуулан гарын үсэг зурах үүрэг хүлээдэг бөгөөд ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлд хураах ажилагаанд хөндлөнгийн гэрчээр Б.Анхбаяр, Э.Болдбаяр нар байлцан ажиллагаанд ямар нэгэн санал, хүсэлт, гомдолгүй гэв гэж тусгагдсан, мөн Б.Анхбаяр, Э.Болдбаяр нар тэмдэглэлтэй танилцсанаа баталгаажуулж гарын үсэг зурсан нь дээрх хуулийн 41.5, 41.7, 41.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.

4.2. Шүүхийн *******т зээлийн төлбөрийг нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма Гандийн гудамж, 1 дүгээр байр 57 тоот хаягт байрлах, 105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаас гаргуулахаар тухайлан заасан тул уг эд хөрөнгийг хураасан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, ... зорилгоор ... хураан авна гэж заасантай нийцсэн.

Анхан шатны шүүх хариуцагчийг төлбөр төлөгчийн эд хөрөнгө хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

5. Хариуцагчийн мэдэгдлийн дагуу дээрх орон сууцыг төлбөр төлөгч Д.******* 25,000,000,000 төгрөг, төлбөр төлөгч ******* ХХК 50,000,000,000 төгрөгөөр үнэлэх, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК шинжээчээр үнэлүүлэх саналыг тус тус гаргасан тул ******* гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/231 дүгээр тогтоолоор шинжээчээр О.Бат-Эрдэнийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн. (хэргийн 117 дахь тал)

5.1.а. 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгохоор заасан ба үнэлгээчин О.д олгогдсон 14120060 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үнэлгээний тайланд хавсаргасан байна.

Шинжээч О. нь Виннэрвэй ХХК-ийн үнэлгээчний хувиар үнэлгээний тайланг гаргасан нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасантай нийцсэн.

5.1.б. Мөн 2010 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг ******* шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасан ба хэрэгт авагдсан Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримтаас үзэхэд, ******* гүйцэтгэгч нь шинжээч О.эс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, хэргийн оролцогчидтой хамааралтай эсэх, ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгохуйц нөхцөл байдал байгаа эсэх талаар урьдчилан тодруулсан байна. (хэргийн 120 дахь тал)

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Шинжээч О.эс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх талаар урьдчилан тодруулаагүй, хариуцагч нь шинжээчээр О.Бат-Эрдэнийг томилж хууль сануулах ажиллагаа хийсэн боловч огт хууль сануулах ажиллагаа хийгдээгүй, шинжээчээр томилогдоогүй Виннэрвэй ХХК-аас шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 348,930,000 төгрөгөөр тогтоосон.

Шинжээч нь орон сууцыг өртгийн хандлагын аргаар 180,810,157 төгрөг, орлогын хандлагын аргаар 299,912,506 төгрөг, зах зээлийн жишиг үнийн аргаар 348,927,595 төгрөгөөр тус тус үнэлж, үүнээс жишиг үнийн аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг тогтоосон байна. (хэргийн 135-145 дахь тал)

Тус үнэлгээний тайлан нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасан хөрөнгийн үнэлгээний арга, аргачлал, шаардлагад нийцээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20290999/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоол болон эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр ******* ******* Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00992 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА