Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

 

                                            

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цэцэрлэг сумын 2-р баг Туулант гэх газар оршин суух, Боржгон овогт Доржготовын Мөнхзул /РД:АЯ68011069/-ын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 1-р сарын 28-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд:

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Насанжаргал,

                шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч Д.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Намайг 1983 оны 1-р сарын 28-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн Шивэрт рашаан сувилалд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Д.Мөнхзул нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт цэвэрлэгч, барилгачнаар ажиллаж байсан. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Шивэрт рашаан сувилалд 1983 оны 1-р сарын 28-ны өдрөөс цэвэрлэгч, 1984 оноос эхлэн барилгачнаар 1991 оны 8-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Д.Мөнхзулын Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 1-р сарын 28-ны өдрөөс  1991 оны 8-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

                                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

                                Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 1-р сарын 28-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

                1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар,

                2. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын

                - 1983 оны 1-р сарын 28-ны өдрийн “Ажилчид шилжүүлэх тухай”,

                - 1984 оны 6-р сарын 18-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай”,

                - 1985 оны 1-р сарын 26-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай”,  

                - 1986 оны 5-р сарын 22-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай”,  

                - 1987 оны 3-р сарын 6-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай”,    

                - 1988 оны 2-р сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай”,  

                - 1989 оны 1-р сарын 18-ны өдрийн “Нярай хүүхдээ асрахад нь зориулж нэмэгдэл чөлөө олгох тухай”,               

                - 1990 оны 1-р сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай”,  

                - 1991 оны 8-р сарын 23-ны өдрийн “Нярай хүүхэдтэй эхчүүдэд хүүхдээ асрахад нь зориулж тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалуудын хуулбарууд,              

                3. Д.Мөнхзулын ажиллаж байсан байдлын талаар

                гэрч Б.Бурмаагийн өгсөн ... Би 1984 оноос эхлэн Шивэртийн рашаан сувилалд цэвэрлэгчээр 1989 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Д.Мөнхзул нь намайг 1984 оноос 1989 оныг хүртэлх хугацаанд Шивэртийн рашаан сувилалд ажиллаж байх хугацаанд мөн цэвэрлэгчээр тасралтгүй ажиллаж байсан. Намайг 1989 онд мал дээр гарах үед тус сувилалдаа ажиллаж байсан ... гэх,

                гэрч Ү.Цэцэгмаагийн өгсөн ... Би 1982 оноос 1991 оныг хүртэлх хугацаанд Нэгдэл дундын үйлдвэрт бичээчээр ажиллаж байсан. Тухайн үед Шивэрт рашаан сувилал нь Нэгдэл дундын үйлдвэрийн харьяанд ажиллаж байсан. Д.Мөнхзул нь 1983 оноос үйлчлэгчээр, 1984 оноос 1991 оныг хүртэлх хугацаанд барилгачнаар ажиллаж байсан. Шивэрт рашаан сувилал нь 1991 онд хувьчлагдсан. Би Д.Мөнхзултай хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ ... гэх мэдүүлгүүд.

                Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

                Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа ямар мэргэжлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаар тусгайлан хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино. 

 

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овгийн Доржготовын Мөнхзулын Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 1-р сарын 28-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ