Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01501

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023   07   31   210/МА2023/01501

 

 

Алтан мод ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/02221 дугаар *******тэй

Нэхэмжлэгч Алтан мод ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 дугаар *******ээр Алтан мод ХХК-аас 572,860,056 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор *******лэсэн.

1.2. ******* ******* ******* ******* газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-184/5215 дугаар мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Төв аймаг, Баянчандмань сум, 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамж, 18159, 18160, 18161, 18162, 18163 тоот хаягуудад байршилтай, тус бүр 2000 м.кв талбайтай, 5 газрыг тус бүр 16,274,000 төгрөг, нийт 81,370,000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн.

1.3. Алтан мод ХХК нь үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

а. Хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ капиталжуулах зардлын өнөөгийн үнэ цэнийг огт тооцоогүй, нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ын үнийг 8,137 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн норматив үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй. Зах зээлийн хандлагаар тооцоолол хийхдээ үнэлгээний гол хэмжигдэхүүнүүдийг тооцоолоогүй, үнэлгээний хэмжигдэхүүнүүдэд шаардлагатай тохируулгуудыг дутуу хийсэн.

б. Нийт 5 ******* тус бүрийг яг ижилхэн 3 *******тай жишиж тооцоолсон нь бодитоор үнэлсэн гэж үзэхгүй. Тухайн харьцуулан судалсан гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн эх сурвалж нь тодорхой бус.

в. Алтан мод ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* ******* ******* ******* *******т хүргүүлсэн үнийн саналыг огт үнэлээгүй, зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд Бэсгэ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3213 дугаар *******ээр Алтан мод ХХК-аас 572,860,056 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор *******лэсэн.

2.2. Төлбөр төлөгч Алтан мод ХХК-д ******* ******* биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул У.Эрдэнэ-Очирын өмчлөлийн, Төв аймаг, Баянчандмань сум, 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамж, 18159, 18160, 18161, 18162, 18163 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1426004160, Г-1426004161, Г-1426004162, Г-1426004163, Г-1426004168 дугаартай, тус бүр нь 2000 м.кв талбайтай 5 газрыг битүүмжилж хураасан.

2.3. Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд дурдсан хугацаанд тохиролцоогүй тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг нийт 81,370,000 төгрөгөөр тогтоосон.

2.4. Дээрх газрыг анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр оруулахад санал ирээгүй бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаад байна.

Шийдвэр ******* ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Алтан мод ХХК-ийн ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан У.Эрдэнэ-Очирын өмчлөлийн, Төв аймгийн Баянчандмань сум, 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамж, 18159, 18160, 18161, 18162, 18163 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1426004160, Г-1426004161, Г-1426004162, Г-1426004163, Г-1426004168 дугаарт бүртгэлтэй тус бүр нь 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж *******лэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Үнэлгээг хийж гүйцэтгэсэн үнэлгээчин С.Мөнхжаргал нь хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ капиталжуулах зардлын өнөөгийн үнэ цэнийг огт тооцоогүй, нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ийн үнийг 8,137 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн норматив үнэлгээг хэрхэн тогтоосон болох нь тодорхойгүй. Мөн зах зээлийн хандлагаар тооцоолол хийхдээ ажил гүйлгээний хувьд үнэлгээний гол хэмжигдэхүүнүүдийг тооцоолоогүй, үнэлгээний хэмжигдэхүүнүүдэд шаардлагатай тохируулгуудыг дутуу хийсэн. Нийт 5 газрыг тус бүр нь яг ижилхэн 3 *******тай жишиж тооцоолсныг бодитоор үнэлсэн гэж үзэхгүй. Тухайн харьцуулан судалсан гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн эх сурвалж нь тодорхой бус байдаг.

Түүнчлэн Алтан мод ХХК-ийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* ******* ******* ******* *******т хүргүүлсэн үнийн саналыг огт үнэлээгүй, зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

4.2. Үүнтэй холбогдуулж тухайн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар тодруулахаар Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн шинжээч С.Мөнхжаргалыг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн уг захирамжид гомдол гаргах эрхтэй байхад гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Мөн уг хэрэг маргаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хэргийг шууд хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүхэд эрхээ хамгаалуулах, өмгөөлүүлэх, өмгөөлөгч оролцуулах оролцох эрхээр хангаагүй.

Иймд анхан шатны ******* *******ийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

  5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

   1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Алтан мод ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00513 дугаар тогтоолоор Алтан мод ХХК-аас 569,852,842 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, У.Эрдэнэ-Очирын өмчлөлийн, Төв аймаг, Баянчандмань сум, 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамж, 18159, 18160, 18161, 18162, 18163 тоот хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-1426004160, Г-1426004161, Г-1426004162, Г-1426004163, Г-1426004168 дугааруудтай, тус бүр 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* ******* ******* ******* *******т даалгаж *******лэжээ. (хэргийн 6-19 дэх тал)

 

4. Хэрэгт авагдсан ******* ******* ******* ажиллагааны баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.1. Дээрх ******* *******ийг албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ГХ2022/00971 дугаар ******* хуудас олгогджээ. (хэргийн 29-30 дахь тал)

Улмаар хариуцагч ******* ******* ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22271048 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэсэн байна. (хэргийн 31 дэх тал)

4.2. ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22271048/03 дугаар тогтоолоор ******* *******т заасан 5 газрыг битүүмжилж, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22271048/04 дугаар тогтоолоор хураасан ба эдгээр ажиллагаа хүчин төгөлдөр байна. (хэргийн 39-40, 43-44 дэх тал)

4.3. Түүнчлэн төлбөр төлөгч Алтан мод ХХК ******* тус бүрийг 100,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК шинжээчээр үнэлүүлэх тухай санал гаргасан, өөрөөр хэлбэл талууд үнийн талаар тохиролцоогүй тул ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/75 дугаар тогтоолоор 5 газрыг үнэлүүлэхээр Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилсон байх ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

4.4. Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланд 5 газрын зах зээлийн үнэлгээг нийт 81,370,000 төгрөгөөр тогтоосон ба тус үнэлгээний талаар ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-134/5215 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгджээ. (хэргийн 88 дахь тал)

Шинжээч нь газрын үнэлгээг зах зээлийн хандлагын аргыг ашиглан 81,370,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд www.unegui.mn, www.remax.mn цахим сайтуудын мэдээллийг ашиглан, үнэлж буй *******тай ижил төстэй үзүүлэлт бүхий 3 газрыг сонгож, зах зээлийн судалгаа, тохируулга, харьцуулалт хийжээ.

Хэргийн баримтаар шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна.

4.5. Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээ тодорхойгүй, зах зээлийн үнээс бага, бодитой бус гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* ******* ******* ******* *******т хүргүүлсэн саналдаа ******* тус бүрийг 100,000,000 төгрөгөөр үнэлэх талаар тусгасан байх боловч ямар баримтыг үндэслэн ийнхүү үнэлсэн нь тодорхой бус байна. Иймээс түүнийг саналыг огт үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

5. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ******* *******т заасан 5 газрын үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан шинжээч С.Мөнхжаргалыг гэрчээр оролцуулах, мөн өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хүлээж аваагүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаярын гаргасан өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хэлэлцэж 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн гэрч оролцуулах тухай хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан *******лэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 38 дугаар 38.6, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

7. Анхан шатны ******* ******* Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/02221 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА