| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/00007/э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 07
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,
Улсын яллагч Б.Г,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э, Г.Б,
Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч М.Т, Ц.Б,
Шүүгдэгч Т.Б, Г.П,
Нарийн бичгийн дарга С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тоотод оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн зааснаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зааснаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ИГ регистрийн дугаар бүхйи иргэний үнэмлэхтэй Т.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суух, суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ИЦ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Г.П
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Т.Б, Г.П нар нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганцэцэгийн худалдааны үйл ажиллагаа явуулах зорилготой дэлгүүрийн цонхоор нэвтэрч UNITEL 5000 төгс карт 65 ширхэг, UNITEL 10000 төгс карт 7 ширхэг, UNITEL 15000 төгс карт 3 ширхэг, Samsung G-2 гар утас 1 ширхэг, шопроат 2 ширхэг, хиам 8 ширхэг, зайдас 6 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Энх-Өвөгдий бонус карт 2 ширхэг, West тамхи 1 хайрцаг, Жи мобайлын дугаар 15 ширхэг, Мобикомын дугаар 6 ширхэг, биет 1,000,000 төгрөг хулгайлж, нийт 1,747,200 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.П нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Сүмийн хорооны 3-547 тоотод байрлах иргэн Д.Сэрээтэрдоржийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч LG маркийн гар утас 1 ширхэг, Noot-2 маркийн гар утас 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг, LD тамхи 3 хайрцаг, биет 14,000 төгрөг хулгайлж, нийт 493,500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Т.Б, Г.П нар нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Г худалдааны үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт нэвтэрч, UNITEL 5000 төгс карт 65 ширхэг, UNITEL 10000 төгс карт 7 ширхэг, UNITEL 15000 төгс карт 3 ширхэг, Samsung G-2 гар утас 1 ширхэг, шопроат 2 ширхэг, хиам 8 ширхэг, зайдас 6 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Энх-Өвөгдий бонус карт 2 ширхэг, West тамхи 1 хайрцаг, Жи мобайлын дугаар 15 ширхэг, Мобикомын дугаар 6 ширхэг, биет 1,000,000 төгрөг хулгайлж, нийт 1,747,200 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.П нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Сүмийн хорооны 3-547 тоотод байрлах иргэн Д.С эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүрт нэвтэрч LG маркийн гар утас 1 ширхэг, Noot-2 маркийн гар утас 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг, LD тамхи 3 хайрцаг, биет 14,000 төгрөг хулгайлж, нийт 493,500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дээрх үйлдлүүд нь эрүүгийн хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Т.Б, Г.П нар нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганцэцэгийн худалдааны үйл ажиллагаа явуулах зорилготой дэлгүүрт нэвтэрч, UNITEL 5000 төгс карт 65 ширхэг, UNITEL 10000 төгс карт 7 ширхэг, UNITEL 15000 төгс карт 3 ширхэг, Samsung G-2 гар утас 1 ширхэг, шопроат 2 ширхэг, хиам 8 ширхэг, зайдас 6 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Энх-Өвөгдий бонус карт 2 ширхэг, West тамхи 1 хайрцаг, Жи мобайлын дугаар 15 ширхэг, Мобикомын дугаар 6 ширхэг, биет 1,000,000 төгрөг хулгайлж, нийт 1,747,200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүрт ирэхэд дэлгүүрээс эд зүйл алдагдсан байсан... манай дэлгүүрээс бэлэн 800,000 төгрөг, жи мобайлын дугаар 15 ширхэг, мобикомын дугаар 6 ширхэг, юнителийн 5,000 төгрөгний төгс карт 65 ширхэг, юнителийн 10,000 төгрөгний төгс карт 7 ширхэг, юнителийн 15,000 төгрөгний төгс карт 3 ширхэг, самсунг ж-2 гар утас 1 ширхэг, хиам 8 ширхэг, зайдас 6 ширхэг, тамхи 1 хайрцаг, шофрот 2 ширхэг, Энх-Өвөгдий гэсэн карт 2 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан... цагдаагийн байгууллагаас дээрх эд зүйлсийг олж өгсөн тул одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Хулгайд алдагдсан эд зүйлсээс юнителийн 5,000 төгрөгний төгс карт 1 ширхэг, 8 ширхэг хиам, 6 ширхэг зайдас, шофрот, тамхи зэргийг хэрэглэсэн байсан. Би дээрх эд зүйлсийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47, 229-р хуудас/,
- Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багт байрлах гэртээ байж байсан... маш их мөнгөтэй хоёр хүүхэд 22 цагийн орчимд ирсэн. Дэлгүүрээс хүнсний эд зүйл худалдаж авч ирээд хоносон... маргааш нь 11 цагийн орчимд замын унаанд суугаад явсан... тэр хоёр хүүхэд манай дэлгүүрээс 80,000 орчим төгрөгний хүнсний бараа худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
- Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №181008 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн нэг гэж дугаарласан 3 хэсэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн нэг гэж дугаарласан 3 хэсэг гарын мөрүүд нь Г.Пийн гарын долоовор, дунд, ядам хурууны дардастай тохирч байна.3. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 3 хэсэг гарын мөрний 1 дэх гарын мөр нь сэжигтэн Г.Пийн гэх зүүн гарын долоовор хурууны дардастай, 2 дахь мөр нь сэжигтэн Г.Пийн гэх зүүн гарын дунд хурууны дардастай, 3 дахь гарын мөр нь сэжигтэн П зүүн гарын ядам хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80-р хуудас/,
- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би барааны дэлгүүрийн орлогоо мэдэх болохоор хүнсний дэлгүүрийн орлогыг сайн мэдэхгүй. Ажилдаа ирэхэд хулгайч орсон байна, бүхэл бүтэн нэг өдрийн орлого тэр чигээрээ алга болсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56-р хуудас/
- Гэрч Л.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Г.Пийг 2018 онд манай суманд ирэх үед танилцсан, түүнээс хойш утсаар ярьдаг байсан. 2018 оны 6 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед надруу утсаар яриад Тосонцэнгэл сумаас Идэр сумруу гарах гэж байна гэж хэлсэн, тэгээд 6 сарын 02-ны өдөр 13 цагийн орчим ирчихсэн байна гэж хэлсэн. Би 2 цагийн дараа манханы хажууд тэр хоёртой уулзсан, Т.Бтай тэр өдөр танилцсан”, “... маргааш нь манай энд цагдаа дээр байж байгаад ирлээ гээд мотоциклоо янзалж дуусгаад явсан. Тэгээд Г.П надруу утсаар яриад худганы хажууд уулзаад 100 модны тийшээ очиж жаахан ярьж сууя гэхээр нь би хамт яваад очиж байтал ээж аав 2 араас ирж намайг аваад тэр хоёрыг хөөгөөд явуулсан. Г.П, Т.Б хоёр надтай уулзах гэж Идэр суманд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57-р хуудас/
- Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай дэлгүүрийн гадаа танихгүй 2 банди ирэхээр нь ямар ажлаар ирснийг нь тодруулахад манай охин Ж-тай уулзахаар ирсэн гэсэн. Би манай охин сургуулиа төгсөх гэж байна, холоос ирсэн юм бол яахав гээд 10 минут хэртэй уулзуулчихаад, одоо яв гээд явуулсан юм. Маргааш өглөө нь гэртээ байж байтал дахиад хүрээд ирсэн, та хоёр одоо болтол явахгүй юу хийгээд байгаа юм бэ гэхэд мотоцикл эвдэрчихсэн, мотоциклоо засаад сэрүү буухаар явна гээд манай хашаанд мотоциклоо янзалж байсан. Тэгээд 2 цагийн дараа манай охин байхгүй болохоор хайгаад 100 модны тэнд олдоод тэр хоёр бандийг хөөгөөд явуулсан. Танихгүй хүүхдүүд байсан, Идэр суманд манай охинтой уулзах гэж ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 56-57-р хуудас/
- Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № дугаартай “...Г.П, Т.Б нарын Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Г-ийн дэлгүүрээс хулгайлсан эд зүйлсийн нийт үнэлгээг 968,500” гэж үнэлсэн дүгнэлт болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.П нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Сүмийн хорооны 3-547 тоотод байрлах иргэн Д.С-н эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүрт цонхоор нь нэвтэрч LG маркийн гар утас 1 ширхэг, Noot-2 маркийн гар утас 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг, LD тамхи 3 хайрцаг, биет 14,000 төгрөг хулгайлж, нийт 493,500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Манай байшингийн гал тогооны цонхоор орж, гэрийн дотор талын дэлгүүрт ордог хаалгаар хүн орсон байсан... дэлгүүрт орж LD тамхи 3 хайрцаг, 3 ширхэг гар утас, биет 140,000 төгрөг авсан байсан... Хулгайд алдсан 3 ширхэг гар утас нь LG маркийн гар утас 1 ширхэг, Sumsung маркийн гар утас 1 ширхэг, Note 2 маркийн гар утас 1 ширхэг тус тус байсан. Манай гэрийн цонхоор орсон байсан, цоож цүү зүгээр, эвдрэл гэмтэлгүй байсан. Нийт 466.200 төгрөгний хохирол учирсан, алдагдсан эд зүйлийг олж өгч хохирлыг нөхөн төлүүлсэн. Одоо ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 198-199-р хуудас/,
- Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №107 дугаартай “...1. LG маркийн гар утас 360,000 төгрөг, Нөөт-2 маркийн гар утас 80,000 төгрөг, Самсунг S-2 маркийн гар утас 32,000 төгрөг, LD Club тамхи 3 хайрцаг 7,500 төгрөг..” гэсэн дүгнэлт /хх-ийн 193-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б, Г.П нарын дээрх үйлдлүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Г 1,747,200 төгрөгийн, хохирогч Д.С 493,500 төгрөгийн хохирол учирсан, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т.Б, Г.П нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу мотоцикл ашиглан үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизмыг ашиглаж үйлдлээ хөнгөвчилж, зөөж тээвэрлэх, урьдчилан ашиглахаар зорьж бэлтгэсэн өөрөөр хэлбэл машин механизмыг ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтой нөхцөл байдалд хэрэглэж ашигласныг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд нь хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор хулгайлах гэмт хэргийг төгссөн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б, Г.П нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Идэр сумруу Ж-тай уулзах зорилгоор явсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Г-н дэлгүүрээс эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор мотоциклыг ашиглах, үйлдлээ хөнгөвчилж, учрах саадыг арилгах, зөөж тээвэрлэх зорилго агуулаагүй байх тул мотоциклыг ашигласан гэж үзэх боломжгүй, мөн хулгайлах гэмт хэрэг төгссөнөөс хойш хулгайлсан эд зүйлээ авч мотоциклоор Тосонцэнгэл суманд ирснийг машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Т.П : “...Тэлмэн сумын төвд орж ирээд мотоциклоо Хаан банкны урд талын зогсоол дээр тавьсан... Би ус авсан дэлгүүрийн гадаа очоод цонхны төмөр торыг нь татаж, Т.Б автиркаар цонхыг нь хөшиж онгойлгоод дэлгүүр лүү би орсон... Касс дээр нь байсан бүх төгрөг, нэгж, дугаарыг авсан... Т.Б-д шофрот аваарай гэхээр нь west тамхи 1 хайрцаг, годгор хиам 8 ширхэг, зайдас 6 ширхэг, 5 хайрцаг шофрот авсан... Тэгээд цаашаа явж өвөлжөөн дээр очоод дэлгүүрээс авсан хүнсний эд зүйлээ идэж, мөнгөө хувааж авсан... Мөнгөө хувааж байхад би бараг 200,000 төгрөг авсан байх... Тэгээд унтаад 13 цагийн үед сэрэхэд Т.Б надад 250,000 төгрөг өгсөн... дөрвөн замын цайны газарт очоод идэх юм авсан... Тэгээд Тосонцэнгэл сумын төвд ирээд такси барьж Д.С-н дэлгүүрт очоод 3 ширхэг пиво авсан... Тэгээд Л.Ж цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэсэн,
Шүүгдэгч Т.Б : “...Завхан аймгийн Идэр сумын төвөөс 19 цагийн орчимд гараад Завхан аймгийн Тэлмэн сумын засмал замын гүүрний хоолойн дотор унтсан... ус авсан дэлгүүрийн гадаа очоод зүүн талын цонхон дээр очиж төмөр тор боосон боолтыг тайлж, Г.П цонхны тавцан дээр гарч төмөр торыг татсан... Г.П дэлгүүр дотор орж баахан төгрөг, нэгж, мобикомын дугаар, Хаан банкны виза карт, Энх-Өвөгдий гэсэн бичигтэй хоёр ширхэг карт өгсөн... дараа нь 8 ширхэг годгор хиам, 6 ширхэг годгор зайдас, 2 ширхэг конциров, west тамхи 1 хайрцгийг авсан... тэндээсээ яваад 20,000 төгрөгөнд түлш худалдаж аваад өвөлжөөн дээр очсон... бид хоёр төгрөгөө хувааж авахад надад 270,000 төгрөг байсан. Г.П хэдэн төгрөг авсан эсэхийг мэдэхгүй... Г.П тэр дэлгүүрээс мэдрэгчтэй утас авсан байсан... өвөлжөөн дээр хиам, зайдсыг идсэн... Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төврүү явж байхад 16 цагийн үед мотоцикл эвдэрсэн...тэгээд 20 цагийн үед дөрвөн замын гуанз дээр ирээд идэх юм авсан... Тосонцэнгэл сумын Өвөгдий дэлгүүрийн гадна явж байхад Л.Жамбалдорж цагдаа ирээд аваад явсан...” гэсэн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
“Хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч нарт хохирол учирсан байна гэж үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь:
Хохирогч Б.Г “...Цагдаагийн байгууллагаас хулгайд алдсан эд зүйлсийг олж өгсөн тул одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Хулгайд алдагдсан эд зүйлсээс юнителийн 5,000 төгрөгний төгс карт 1 ширхэг, 8 ширхэг хиам, 6 ширхэг зайдас, шофрот, тамхи зэргийг хэрэглэсэн байсан. Би дээрх эд зүйлсийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 229-230-р хуудас/,
Хохирогч Д.С “...Хулгайд алдсан эд зүйлсээ олж авсан, хохирлоо нөхөн төлүүлсэн, гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 198-199-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 8 хоногтой байсан, өсвөр насны хүн болох нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “...Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 8 хоногтой байсан байна...” гэсэн түүний насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, Т.Б-н иргэний үнэмлэхний хуулбараар,
Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 6 сар 30 хоногтой байсан, өсвөр насны хүн болох нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “...Г.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 6 сар 30 хоногтой байсан байна...” гэсэн түүний насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, Г.П-н төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг дарга Ц.М “...М.Т нь ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны түвшин доогуур өрх болохыг тодорхойлов...”, Тосонцэнгэл сумын Хөдөлмөр, Нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Д “...М.Т нь ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2017 онд ӨАТТС-нд хамрагдаж өрхийн амьжиргааны түвшин 196,01 оноотой өрхийн иргэн мөн өрх болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолтууд, Т.Б хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоосон акт, “Суралцагчийн хувийн хэрэг”-ийн хуулбар, шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судалын 11 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд,
Шүүгдэгч Г.Пийн №0131494 дугаартай “Суралцагчийн хувийн хэрэг”-ийн хуулбар, шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судалын 10 дугаартай дүгнэлт гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон үнэн зөв нотлох баримтууд гэж үзлээ.
Шүүгдэгч Г.П нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар,
Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар оногдуулсан мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Т.Бн ял шийтгүүлж байсан байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгч Г.П 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Бйг 3 жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, хянан хүмүүжих хугацаандаа “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгахаар шийдвэрлэлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч Т.Бг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч М.Тд, өсвөр насны шүүгдэгч Г.Пийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бд тус тус даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг автиркыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, өсвөр насны шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.Б, Г.П нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Б мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Г.П мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Г.П нарт хянан хүмүүжих хугацаандаа “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.П нарт хүлээлгэсэн “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.П нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч М.Т, Ц.Б нарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч нар нь санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг автиркыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж, тус шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлэх хүртэл уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.О