Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 


                                  

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Л.Цэрэндуламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг, Д.Энхжавхлан, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Дэлгэрхишиг, Д.Золжаргал, Г.Жаргалсайхан, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, С.Наранхүү, Т.Энхтуяа, О.Хүрэлдоржпалам, Г.Гантөмөр, Д.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл, Б.Алтанцэцэг, Д.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, Д.Оюунцэцэг, Б.Гэрэлтуяа, Д.Очгэрэл, Г.Очгэрэл, Б.Алимаа, Н.Наранцэцэг, Д.Ганбат, Л.Баасанжав, Ч.Баасанчулуун, Г.Алтанцэцэг, Д.Одгэрэл, Г.Мандах, Ш.Энэбиш, М.Цагаандалай нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, Хашаат сумын иргэдийн өмнө мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол 30 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 570 450 төгрөг тус тус гаргуулах, 
Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг нараас урамшуулал 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
      Шүүх хуралдаанд:
        нэхэмжлэгч Л.Цэрэндулам, 
        хариуцагч М.Цагаандалай, Г.Мандах, 
        хариуцагч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ,
        иргэдийн төлөөлөгч Н.Бат-Өлзий,
        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэрэндулам нь
2013 оны 4-р сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2007 оны 9-р сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмчээр ажилласан. Тэгэхдээ Эрүүл мэндийн сайдын 2007 оны 265 тоот тушаалаар баталсан Сум, сум дундын эмнэлэгт их эмчээр ажиллах 024 тоот гэрээний дагуу ирсэн. Ингээд ажиллаж байх хугацаанд 2009 оны 5-р сарын 17-ны өдөр Хашаат сумын хүн эмнэлгийн 17 ажилтан, сум иргэдийн төлөөлөл 10 хүний гарын үсэгтэй өргөдөл Эрүүл мэндийн яам, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хашаат сумын Засаг даргад очсон байсан. Энэ өргөдлийн дагуу удаа дараагийн шалгалтууд хийгдэж, миний 024 тоот гэрээг хууль бусаар надад мэдэгдэлгүйгээр нууцаар ёс бусаар цуцалсан. 
Нас барсан эмэгтэй Алтантуяагийн асуудлыг 2009 оны 11-р сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Архангай аймгийн прокуророос өгсөн 2012 оны 12-р сарын 27-ны өдрийн 940 тоот албан бичигт: Хашаат сумын хүн эмнэлгийн сувилагч Д.Золжаргал, Д.Дэлгэрхишиг, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, тогооч Энхтуяа нар нь 2009 оны 5-р сарын 17-ны Архангай аймгийн Эрүүл мэндийн газар гаргасан өргөдөлдөө Хашаат сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмч Л.Цэрэндуламыг өвчтөн Алтантуяад эмчилгээ хийхгүй байснаас нас барсан гэж бичиж, илт худал гүжирдлэгийг олон нийтэд тарааж, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасан гэмт хэрэг үйлджээ гэж заасан байна. 
Үүнээс үндэслэн 024 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т: Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол гэрээ ёсоор олгогдсон урамшууллын мөнгө, эмч явуулах үйл ажиллагааны зардлыг хэн буруутай нь нөхөн төлнө гэсэн заалтыг хамааруулж үзлээ. Урамшууллын мөнгө нь Азийн хөгжлийн банкнаас жил бүр өгдөг 1.2 сая төгрөг байдаг юм. Би 2010 оны урамшуулал аваагүй. 
Иймд 1. Их эмч мэргэжилтэй Лувсангийн Цэрэндулам миний нэр төрийг сэргээж өгнө үү? Намайг гүтгэн нэр төрийг минь гутаасан хүмүүсийг Л.Цэрэндулам надаас уучлалт гуйлгуулж нэр төрийг минь сэргээх ... Мөн Хашаат сумын нийт ард иргэдийн өмнө уучлалтыг мэдээллийн хэрэгслээр дамжуулан миний нэр төрийг сэргээхийг даалгаж өгнө үү. 
2. Л.Цэрэндулам миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 30 000 000 төгрөгийг дээрх байгууллагын дарга, эмнэлгийн ажилчид, ард иргэдийн төлөөлөл, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын эмч мэргэжилтнүүдээс гаргуулж өгнө үү. 
3. Сум, сум дундын эмнэлэгт шилжин ажиллах их эмчтэй хийсэн 024 тоот гэрээний 4.3 дугаар заалтыг үндэслэн миний гэрээг хугацаанаас нь өмнө зүй бусаар цуцалсан нь прокурорын албан бичигт зааснаар би эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй болох нь нотлогдож байх тул Эрүүл мэндийн газрын дарга асан Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг нараас миний урамшууллын мөнгө 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 
4. Энэхүү нэхэмжлэлийг гаргахад шаардагдах нотариатын баталгаа, хуулбарын үнэ, нэхэмжлэлийг компьютерт шивсэн, 32 хувиар хувилсны зардал, Монгол шуудан компаниар явуулсан зардал, зочид буудлын төлбөр, Автобусны ирэх очих зардлын тооцоог жич гаргаж өгөв. Одоогоор 80 300 төгрөгийн баримт хавсаргав. Шүүхийн явцад зарим тооцоог нэмж өгөх болно. Нийт 30 880 300 төгрөг гэжээ.   
2013 оны 7-р сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Энэхүү нэхэмжлэлийг нэмэгдүүлэхээр 217 150 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Үүнд: Уг нэхэмжлэлийг 2 удаа шуудангаар Сум дундын шүүхэд явуулсан баримт 2 ширхэг үнэ нь 20 350 төгрөг, 2013 оны 3-р сарын 22-ны өдөр Архангай аймгаас хот руу, 2013 оны 6-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотоос аймаг руу ирсэн баримт, 2013 оны 7-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос аймагт ирсэн, 2013 оны 7-р сарын 19-ний өдөр Архангай аймгаас хот руу буцсан зэрэг шуудангийн 4 билет тус бүр нь 23 000 төгрөг, бүгд 92 000 төгрөг.
Зочид буудалд 2 удаа байрласан зардал 2013 оны 3-р сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл 2 хоног 40 000 төгрөг, 2013 оны 6-р сарын 2-ны өдрөөс 4-ны өдрийг хүртэл 2 хоног 40 000 төгрөг, бүгд 80 000 төгрөг. Нотариатын баталгаа 2013 оны 4-р сарын 18-ны өдөр 7 800 төгрөг, нэхэмжлэлийн хариуцагчдын овог, хаягийг нэмж бичээд 35 хувь хэвлэсэн баримт 17 000 төгрөг. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 217 150 төгрөгийг нэмж нэхэмжилж байна ... гэжээ. 
 2015 оны 2-р сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Би Архангай аймгийн Сум дундын шүүхэд 2013 оны 6-р сарын 4-ний өдөр нэр төрөө сэргээлгэх, алдар хүндээ алдсаны улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн юм. 
Олон удаа аймаг орж, буудалд байрлаж зардал гаргасан тооцооны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 273 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байна ... гэжээ. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: Би 2007 онд Архангай аймгийн Хашаат сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчээр ажиллахаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар хувиарлагдаж ирсэн. 2009 оны 5-р сарын 17-ны өдөр манай сумын эмнэлгийн 17 ажилчин, сумын 10 иргэн нийлж өргөдөл бичсэн байсан. Тэр өргөдлөөс хоёр зүйлийг л авч хэлэлцэнэ. Нэгдүгээрт Алтантуяа гээд 38 настай эмэгтэй эмнэлэгт үзүүлэх гээд ирэхэд нь эмчлэгч эмч нь эмчилгээ хийж, эмнэлэгт хэвтүүлэхгүй байсаар байгаад нас барсан гэсэн гомдол байсан. Би энэ хүнийг үзээгүй манай бага эмч үзлэг хийгээд 3 хоногийн дараа ор гарахаар ирж үзүүл гэж хэлсэн байсан. Энэ талаар өөрийнх нь хэлсэн зүйл цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарт байгаа. Нас барсан Алтантуяа гэх эмэгтэйг би ерөөсөө танихгүй, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багт амьдардаг, 3 өнчин хүүхэдтэй ядарсан амьдралтай хүн байсан. Энэ хүн нас барсан асуудал дээр тулгуурлан Эрүүл мэндийн газраас групп шалгалт ирсэн. Эрүүл мэндийн яамны сайдын хуулийн зөвлөхөөр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж энэ асуудлын талаар ярьсан. 
М.Цагаандалай эмч намайг эрхлэгч эмчийн хувьд уг асуудалд хариуцлагагүй хандсан гээд 50 000 төгрөгөөр торгоно гэсэн. Үүнийг нь би эсэргүүцээд торгуулаагүй. Хэрвээ Алтантуяагийн нас барсан нь үнэхээр надтай холбоотой, надаас болж Алтантуяа хохирсон байвал цагдаад хандаж асуудлыг шийдвэрлүүлье гэж М.Цагаандалай эмчтэй ярьсан. Гэтэл М.Цагаандалай эмч цагдаад хандаагүй учир би өөрөө үнэнийг тодруулахаар цагдаад хандсан. 
Би тэр үед 62 настай, тэтгэвэрт гараад 2 жил болж байсан. Өнөөдөр би 71 настай эрүүл саруул, ажлаа хийгээд явж байна. Тэтгэвэрт гарсан чавганц гэж Хашаат суманд маш олон удаа хэлж байсан. Энэ байдал  миний мэргэжлийн нэр хүндийг маш их гутаасан. Би  ажиллая гэж гуйгаагүй Эрүүл мэндийн сайдын тушаалаар, гэрээ байгуулаад Хашаат сумын эмнэлэгт ажиллаж байсан.  Би улсад 46 жил ажилласан, дотрын нарийн мэргэжлийн эмч хүн. Мэргэжил мэдлэг муутай гэж өргөдөл бичсэн байсан. Мэргэжил мэдлэг муутай гэхээр намайг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн нас баралт гараагүй, ямар нэгэн асуудал гаргаагүй. Би тэнд маш нямбай ажиллаж байсан. Би хэдэн шөнө нойр хоолгүй, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байсан. Ингэж ажиллаж байхад намайг гутамшигтайгаар доош нь хийсэн. 
Мөн уг өргөдөлд санхүүгийн асуудал яригдсан. Мэргэжлийн хяналт, санхүүгийн байгууллага жил болгон шалгаад ямар ч зөрчил илрээгүй. Энэ талаар одоо юу ч яригдахгүй байгаа. Хамгийн гол нь тэтгэвэрт гарсан хөгшин чавганцыг Хашаат сумаас зайлууллая, Хашаат сумын иргэн биш Ховд аймгийн Буянт сумын иргэн учир нутаг орноосоо зайлууллая, мөн улс төрийн шалтгаанаар орон нутгаасаа зайлууллая гэсэн шалтгаан гаргаж намайг тэндээс зайлуулсан. Энэ хэрэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гээд бүгдээрээ оролцсон гэж бодож байна. 
5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт ирчихээд чи хэнийг юу гэж хэлсэн, чи тэрэнтэй тэгж ярьсан байна, чи яахаараа энэ хүнтэй ингэж ярьдаг юм бэ? гэсэн асуудлыг л ярьсан болохоос биш Алтантуяагийн нас баралтанд Цэрэндулам үнэхээр буруутай юу? үгүй юу? гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй. Дээд байгууллагаас даалгасан учраас би таныг шалгасан гээд байгаа. Дээд байгууллагаас шалга гэсэн гэхээр хэргийн учрыг нь олохгүй  Цэрэндуламыг шоронд суулгах ёстой юм уу?. Тийм учраас би цагдаагийн байгууллагад 3 жил шалгуулж, 5 удаа прокурорт өргөдөл өгсөн. Бүх хэргээ дахин дахин сэргээж шалгуулж байж эцэст нь сувилагч Болормаа, Төмөр-Очир, Золжаргал, Дэлгэрхишиг, тогооч Энхтуяа гэх энэ таван хүн -Бид нар энэ өргөдлийг хуурамчаар бичсэн, энэ өргөдлийг бичихэд сумын засаг дарга Батцэцэг зөвөлгөө өгсөн гэж хэлсэн нь хавтаст хэрэгт байгаа. 
Батцэцэг намайг Хөдөлмөрийн хуулиар биш Эрүүл мэндийн хуулийн 11 дэх заалтыг үндэслэн ажлаас халсан. Тэгэхээр нь би ажлаас буруу халчихлаа гээд  бүх шатны шүүхээр яваад буцаж ажилдаа ороод 2010 оны 11 сард гэрээнийхээ хугацааг дуусгасан. Энэ хугацаанд миний 024 тоот гэрээг хууль бусаар цуцалсан. Гэрээнд гарын үсэг зурсан 4 хүн дөрвүүлээ байж байгаад энэ талаар ярилцаж байж гэрээг цуцална гэсэн үг байгаа. Үнэхээр шүүхээр шийдүүлэх хэрэг хийсэн, эрүүл мэндийн мэргэжилтний ёсзүйг зөрчсөн байвал гэрээг цуцална гэж заасан байгаа. Тэгээд 2009 оны 10-р сарын 27-ны өдөр би Захиргааны хэргийн шүүхээр ороод буцаж ажилдаа орсон. 
Эрүүл мэндийн газар дээр Ёс зүйн салбар хорооны хурал болсон. Тэр хуралд эдгээр хүмүүс бүгд байсан. Намайг ямар ч үндэслэлгүй зүйлээр буруутгасан. Ийм байдлаар миний гэрээг цуцалсан. Гэрээн дээр Батцэцэг, Давгасүмбэрэл, Содномпил дарга нар гарын үсэг зурсан байгаа. Миний энэ 4 хавтаст хэрэгт албан ёсны  нотлох баримт байгаа. 
Би 30 000 000 төгрөгийг энэ 33 хариуцагчаас нэхэмжилж байгаа. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох бүх баримтаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Хүний эрүүл мэнд, сэтгэлзүй, бие сэтгэлийн дарамтыг хэн  яаж үнэлдэг юм бэ? Би бие сэтгэлийн зүдгүүр шаналлыг үнэхээр их мэдэрсэн.  
Би тэнд гэрээгээр ажиллаж байхдаа 1 200 000 төгрөгийн урамшуулалтай байсан. Эхний 2 жилийнхээ урамшууллыг авсан. Сүүлийн жилийнхээ урамшуулал 1 200 000 төгрөгөө авч чадаагүй. Тийм учраас 1 200 000 төгрөгөө 3 хувааж Содномпил даргын 400 000 төгрөгийг үлдээгээд Дагвасүмбэрэл, Батцэцэг хоёроос тус тусад нь 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 
Цэрэндулам гэдэг нэр  Хашаат суманд чавганц гэдэг нэрээр хэлэгддэг болсон. Яагаад намайг ингэж доромжилж байгаа юм. Энэ доромжлол бол Хашаат суманд дэлгэрсэн байсан. Миний эцэг, эхээс өгсөн Цэрэндулам гэдэг нэр төр, алдар хүнд, мэргэжлийн нэр төрд яагаад халдаад байгаа юм бэ? Би тангараг өргөсөн төрийн хүн, яагаад намайг ингэж доромжилж байгаа юм бэ? Намайг хүн болгон эмчээ, эсвэл Цэрэндулам эмчээ гэж дууддаг. Тиймээс миний энэ нэр төрийг өнөөдөр сэргээж өгөөрэй гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.  
Иргэний хуулийн  511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэр төр, алдар хүндэд халдсан бол зохих хэмжээгээр үнэлэж хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Би өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр 7 жил хөөцөлдөж байна. Өнөөдөр би ямар ч нэр хүндгүй болж чавганц гэж хэлэгдээд явж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж хөөцөлдөж байхад зардал их гарсан. Зөвхөн зочид буудлын зардлыг бодоход л  3 000 000 төгрөг болсон. Ийм их зардал гаргаж намайг маш хүнд байдалд оруулж байгаа энэ асуудлыг хуулийн дагуу зөвөөр шийдэж өгөх байх гэж бодож байна гэв. 
    Хариуцагч нарын хариу тайлбар, мэтгэлцээний байр суурь:
    1. Хариуцагч Д.Энхжавхлан: 
    Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 130, 3-р ХХ-н 27-р талууд/
    2. Хариуцагч Д.Оюунцэцэг:
    Цэрэндулам эмчийн талаар өргөдөлд миний нэрийг барьж намайг бичсэн болгож өргөдлийг өөр хүн бичсэн байсныг мэдсэн. Би ямар ч өргөдөл бичээгүй. Миний бичиг биш байсан. Намайг гүтгэсэн гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Иймд үүнийг шалгаж миний нэр төрийг сэргээн өргөдлийн учрыг олж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 131, 2-р ХХ-н 212, 4-р ХХ-н 115-р талууд/
    3. Хариуцагч С.Наранхүү:
    Үзэл бодол нийлдэггүйн улмаас өргөдөлд гарын үсэг зурахад хүргэсэн. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө уг эмч мөнгө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 132, 3-р ХХ-н 151-р талууд/    
    4. Хариуцагч Л.Лхагвасүрэн:
    Тухайн үед гомдолд гарын үсэг зурахдаа ёс зүйн харилцааны тал дээр анхаарч гарын үсэг зурсан болохоос Цэрэндулам эмчийн нэр хүндийг гутаан доромжлох гэж гарын үсэг зураагүй. Нэхэмжлэлд заасан төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй болно гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 133, 3-р ХХ-н 19-р талууд/ 
    5. Хариуцагч Д.Бат-Эрдэнэ:
    Л.Цэрэндулам эмчийн тухайд өргөдөлд ёс зүйн талаас гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн тайлбаруудыг гаргасан.  /1-р ХХ-н 134, 3-р ХХ-н 28-р талууд/
    6. Хариуцагч Д.Ганбат:
    Би Л.Цэрэндуламын ёс зүйгүй харьцааг арилгах тал дээр анхаарч гарын үсэг зурсан. Л.Цэрэндулам эмчийн нэр хүндийг гутаан доромжлох гэж гарын үсэг зураагүй. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 135, 3-р ХХ-н 25-р талууд/
    7. Хариуцагч Б.Алтанцэцэг:
          Л.Цэрэндулам эмч нь хүнийг албан тушаалаар нь ялгаварлан харьцаж, ёс зүйн тал дээр дарамт ихтэй, хамт олноо 2 талцуулан ажил хийхэд хүндрэлтэй хэцүү байсан учраас өргөдөлд гарын үсэг зурсан. Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 136, 3-р ХХ-н 28-р талууд/
    8. Хариуцагч Ц.Болормаа: 
    Худал үнэн гүжирдэж гүтгэх зорилгоор өргөдөл бичээгүй. Тухайн үед болж байсан ажлын байран дээрх дарамт шахалт, ёс зүйгүй дураараа авирладаг зан төрх, хэрээс хэтэрсэн зан авирын үнэн байдлыг бичсэн. 2012 оны 12-р сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхдаа прокурорын зөвлөсний дагуу 1 000 000 төгрөгийг 2 хувааж төлж дуусгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан.  /1-р ХХ-н 137, 3-р ХХ-н 20-р талууд/
    9. Хариуцагч Б.Төмөр-Очир:
    Худал үнэн гүжирдэж гүтгэх зорилгоор өргөдөл бичээгүй. Тухайн үед болж байсан ажлын байран дээрх дарамт шахалт, ёс зүйгүй дураараа авирладаг зан төрх, хэрээс хэтэрсэн зан авирын үнэн байдлыг бичсэн. 2012 оны 12-р сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхдаа прокурорын зөвлөсний дагуу 1 000 000 төгрөгийг 2 хувааж төлж дуусгасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан /1-р ХХ-н 139, 3-р ХХ-н 29-р талууд/
    10. Хариуцагч Д.Нэргүй:
    Гомдолд гарын үсэг зурахдаа ёс зүйн харилцааны тал дээр л анхаарч гарын үсэг зурсан болохоос хүний нэр хүндийг гутаан доромжлох гэж гарын үсэг зураагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан /1-р ХХ-н 142, 3-р ХХ-н 31-р талууд/
    11. Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ: 
    Ажлын байрны дарамтыг арилгах гэдэг дээр арилгуулах гэж өргөдөлд гарын үсэг зурсан. Цэрэндулам эмчийн нэр хүндийг гутаан доромжлох гэж гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан. /1-р ХХ-н 143-р тал/
    12. Хариуцагч Г.Жаргалсайхан: 
    Цэрэндулам эмчийг миний хувьд гүтгэж, нэр төрийг нь гутаасан юмгүй өөрийнх нь гаргадаг муухай зан авирын талаар бодол саналаа илэрхийлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 144, 3-р ХХ-н 22-р тал/
    13. Хариуцагч Д.Одгэрэл: 
    Өргөдөл бичсэн маань Л.Цэрэндулам эмчийн ёс суртахуунгүй байдал дээр дээд шатны байгууллага нь анхаарал хандуулж, засаж залаасай гэж бодсон. Түүнээс тэр хүний нэр хүндийг гутааж доромжлох санаа агуулаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 145, 3-р ХХ-н 23-р тал/
    14. Хариуцагч Д.Алтангэрэл:
    Нэр төрийг нь гутаан доромжилж гүтгэсэн зүйл надад байхгүй учир үнэн бодит байдлыг бичсэний төлөө энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан. /1-р ХХ-н 146-р тал/
    15. Хариуцагч О.Хүрэлдоржпалам: 
    Миний хувьд уучлалт гуйх, нэхэмжлэлийн дагуу мөнгө төлөх ямар ч үндэслэл байхгүй. Зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 147, 3-р ХХ-н 24-р тал/
    16. Хариуцагч Д.Очгэрэл:  
    Би Цэрэндулам эмчийн нэр төрийг гутаасан зүйл байхгүй. Энэ жудаггүй эмчийн ёс зүйгүй авир гаргасныг үнэн байдлыг бичсэний төлөө энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан. /1-р ХХ-н 148-р тал/    
    17. Хариуцагч Ш.Энэбиш:  
    Миний бие нь 2009 онд Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хорооны гишүүн байсан бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу ёс зүйн салбар хорооны хурлаар оруулах шаардлагатай гэж үзсэн Цахир, Хашаат сумын эмч, эмнэлгийн ажилчдыг оролцуулан 2009 оны  10-р сард зохион байгуулсан хуралд оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан. /1-р ХХ-н 151-р тал/
    18. Хариуцагч Л.Баасанжав:  
    Нэр хүндийг гутаасан гэж үзэж гэм хорын мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Цэрэндулам эмчийн нэр төрийг гутаах, гүжирдэх, ямар нэгэн оролдлого хийгээгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан. /1-р ХХ-н 153-р тал/
    19. Хариуцагч Б.Батцэцэг:  
    Холбогдох дээд шатны байгууллагын мэргэжилтэн нар гэрээг цуцлах үндэслэл шийдвэр гаргасны улмаас л Л.Цэрэндуламтай байгуулсан гэрээ цуцлагдсан. Прокурорын байгууллагаас гаргасан 2012 оны 12-р сарын 27-ны өдрийн 945 тоотоор хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэлтэй намайг хамруулж буй нь үндэслэлгүй. Учир нь би эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаагүй болно. Цэрэндулам эмчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 154, 2-р ХХ-н 21-р талууд/    
    20. Хариуцагч Б.Туяа:  
    Намайг жирэмсний амралттай байх хугацаанд тус эмнэлгийн ажилчид өргөдлийг өгсөн байсан. Өргөдөл ямар учиртай юуны тухай бичсэнийг би мэдэхгүй. Өргөдөлд миний гарын үсгийг хэн нь зурж явуулсныг мэдээгүй бөгөөд надаас зөвшөөрөл авч, надад танилцуулаагүй учир уг өргөдөл гомдлыг бичиж, миний гарын үсгийг үйлдсэн хүмүүс өөрсдөө хариуцлага үүрэх байх гэж бодож байна байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 155, 2-р ХХ-н 19, 3-р ХХ 26-р талууд/
    21. Хариуцагч Д.Дагвасүмбэрэл:  
    Миний хувьд учруулсан хохирол нэр төрийг нь сэвтээсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /1-р ХХ-н 156, 3-р ХХ-н 62-р талууд/
    22. Хариуцагч Г.Гантөмөр:  
    Л.Цэрэндуламыг ажлаас чөлөөлөх өргөдөлд гарын үсэг зураагүй нь үнэн болно. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /2-р ХХ-н 20, 3-р ХХ-н 30-р талууд/
    23. Хариуцагч Д.Золжаргал:  
    Өмнө нь нэхэмжилсэн 1 040 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Цэрэндулам эмч нь урьд өмнө олон дахин үндэслэлгүй гүтгэж, олон хүнийг хамарч чирэгдэл учруулсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /2-р ХХ-н 23, 3-р ХХ-н 21-р талууд/
    24. Хариуцагч Ч.Баасанчулуун:  
    Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Цэрэндуламын нэхэмжлэлд би хамрагдаад байх шалтгаан байхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /2-р ХХ-н 39, 4-р ХХ-н 83-р талууд/
    25. Хариуцагч Г.Алтанцэцэг:  
    Цэрэндуламыг үг хэлээр доромжлоогүй нэр төрд нь халдаж хов ярьж байгаагүй. Миний дүү талийгаач Г.Алтантуяа нь 2006 онд нас барсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан. /4-р ХХ-н 110-р тал/
    26. Хариуцагч Б.Алимаа:  
    Миний нөхөр болох Дэчин-Иш овогтой Мэдэр нь 2009 оны 8-р сарын 10-ны өдөр гэнэт нас барж бидэнд маш их гарз учирсан. Тухайн үед тус эмнэлгийн эмч, ажилчид нь гомдолтой хүмүүсээр гарын үсэг зуруулж явахад нь таарч гарын үсэг зураач гэхэд нь зурсан. Иймд миний зүгээс энэ хэрэгт хамааралгүй болно гэсэн тайлбаруудыг гаргасан. /2-р ХХ-н 58, 3-р ХХ-н 85-р талууд/
    27. Хариуцагч Б.Гэрэлтуяа:  
          Нөхөр Цэрэндулам нь зан харилцааны талаар доголдолтой хүн. Хүнийг загнаж харьцдаг. Хүнийг ялгаварлаж харьцдаг. Эмч хүнийхээ өргөсөн тангарагтаа үнэн ч биш. Хариуцлага мэддэггүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. /2-р ХХ-н 89, 3-р ХХ-н 80-82-р талууд/
    28. Хариуцагч Д.Дэлгэрхишиг: 
         Нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Цэрэндулам эмчийг би үндэслэлгүйгээр гүтгээгүй. Гаргасан зөрчил нь Мэргэжлийн хяналтын албаар тогтоогдсон гэсэн тайлбарыг гаргасан. /4-р ХХ-н 130-р тал/
          29. Хариуцагч Н.Наранцэцэг: 
         Энэ өргөдөл гомдлыг би бичээгүй. Энэ хэрэгт өөрийгөө хамааралгүй гэж үзэж байгаа тул Л.Цэрэндуламын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг гаргасан. /4-р ХХ-н 142-р тал/
          30. Хариуцагч Т.Энхтуяа: 
          Эмчийн өөрийн ёс зүйн талаас гарын үсэг зурсан боловч тэр өргөдөл дээр би өөр үг үсэг тавиагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбаруудыг гаргасан /1-р ХХ-н 149, 3-р ХХ-н 149-р талууд/
          31. Хариуцагч Г.Очгэрэл: Шүүхэд тайлбар өгөөгүй болно. 
    32. Хариуцагч Г.Мандах:  
    Шүүхэд гаргасан тайлбарууд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа: Архангай аймгийн Хашаат суманд 17 эмнэлгийн ажилтан, 10 нэр бүхий иргэдийн төлөөлөгчийн гаргасан өргөдөл гомдлын дагуу  хяналт, шалгалтыг Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газраас явуулсан байсан. Дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу миний бие Ёс зүйн салбар хорооны гишүүний хувьд Хашаат суманд ажилласан. 
    Хашаат сумын эмнэлэг бол ёс зүйн талаар алдаа дутагдал маш их байсан. Бөөн хэрүүл маргаантай, талцсан байдалтай байсан. Уулзсан хүн болгон болохгүй байна, ийм асуудал байна гэж эмчийгээ муулж  байсан. Мөн гарын үсэг зурсан 17 хүнээс гадна бусад хүмүүстэй уулзахад хүртэл ёс зүйн талаар дутагдалтай гэж хэлж байсан, долоо хоног болгоны өглөөний яриа хэрүүл маргаан болдог гэж ярьж байсан. Миний бие хяналт шалгалт хийснийхээ дараа алдаа дутагдал байна гэж үзээд илтгэх хуудас бичиж өгсөн. 
    Ёс зүйн хорооны хурлаас ганцхан Цэрэндулам эмчид арга хэмжээ аваагүй. Бусад 5 сувилагч нарт ч гэсэн арга хэмжээ авсан. Миний хувьд дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан. Ажлаа хийж яваад ийм асуудалд төлбөрт орж байгаадаа харамсаж байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
    33. Хариуцагч М.Цагаандалай:  
    Шүүхэд гаргасан тайлбарууд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа: Иргэн Алтантуяагийн нас баралтын шалтгааныг шалгуулах, 27 иргэний өргөдөлд дурьдсан эмчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг шалгуулах чиглэл өгсний дагуу миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. 2009 оны 10-р сарын 22-ны өдөр 30/4/463 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Эрхлэгч эмч Цэрэндулам нь нас баралтын шалтгааныг хэлэлцээгүй, энэ хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээний явц хэрхэн явагдсан талаарх чанарыг хэлэлцээгүй, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулаагүй гэж дүгнэсэн. Цэрэндулам нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дах заалт, Эрүүл мэндийн сайдын 2004 оны 138 дугаар тушаал,  сумын эрхлэгч эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, сувилагч болон бусад ажилтныг мэргэжлийн ёс зүйгээр хангаж ажиллаагүй учраас энэ хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байсан. Тухайн үед би өөрийнхөө ажлын чиг үүргийг гүйцэтгэсэн. Дээд шатны байгууллага, албан тушаалтны даалгаврын дагуу өөрийн ажлын чиг үүргээ биелүүлж ажилласан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
    Хэрэгт авагдсан, шинжлэн судласан нотлох баримтууд:
    -    Архангай аймгийн Прокурорын газрын 2012 оны 12-р сарын 27-ны өдрийн 940 тоот хариу мэдэгдэх хуудсын нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 10-р тал/,
    - Эрүүл мэндийн сайдын 2007 оны 10-р сарын 26-ны өдрийн “Сум, сум дундын эмнэлэгт гэрээгээр ажиллах их эмч нарийн хуваарийн тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 13-р тал/
    - 2007 оны 10-р сарын 26-ны өдрийн 24 дугаартай “Сум, сум дундын эмнэлэгт гэрээгээр ажиллах их эмчтэй байгуулах” гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 14-р тал/,
    -    Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2007 оны 7-р сарын 6-ны өдрийн 58 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 15-р тал/,
    -    2009 оны 8-р сарын 21-ний өдрийн Архангай аймгийн Засаг даргын 278 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 17-р тал/,
    -    2009 оны 3-р сарын 13-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 260 дугаартай “Гэрээ цуцлах тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 18-р тал/,
    -    2009 ны 9-р сары 9-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын 292 тоот “Хүчингүйд тооцох тухай” тушаалын хуулбар /1-р ХХ-н 19-р тал/,
    -    Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 9-р сарын 23-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 20-р тал/,
    -    2009 оны 10-р сарын 23-ны өдрийн Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 20 дугаар шийдвэр /1-р ХХ-н 21-22-р тал/,
    -    Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 12-р сарын 22-ны өдрийн 10 дугаар магадлалын нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 23-24-р тал/,
    -    2010 оны 1-р сарын 19-ний өдрийн 04 дугаартай Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын  “Ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 25-р тал/,
    -    2010 оны 2-р сарын 1-ний өдрийн 06 дугаартай Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ 26 дугаар тал/,
    -    Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3-р сарын 18-ны өдрийн 137 дугаар шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 27-28-р тал/
    -    Архангай аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 5-р сарын 4-ний 18 дугаар магадлалын нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 29-30-р тал/, 
    -    Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 6-р сарын 11-ний өдрийн 137/а дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 31-32-р тал/,
    -    2010 оны 7-р сарын 1-ий өдрийн 51/б дугаартай Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын “Ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ 33 дугаар тал/,  
    - Архангай аймгийн Хашаат сумын нэр бүхий 27 иргэний Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт 2009 оны 5-р сарын 17-ны өдрийн гаргасан өргөдлийн хуулбар /1-р ХХ-н 35-36-р тал/, 
    - Хашаат сумын эмнэлгийн эмч Л.Цэрэндуламын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудлыг хэлэлцэх” хурлын хэсэгчилсэн тэмдэглэлийн хуулбар /1-р ХХ-н 37-40-р тал/, 
    - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга нарын 2009 оны 10-р сарын 23-ны өдрийн 10/22/024 тоот “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 41-р тал/, 
    - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын 2009 оны 10-р сарын 28-ны өдрийн 728 тоот албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 42-р тал/, 
    - 2009 оны 11-р сарын 27-ны өдрийн 2/187 тоот Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын “Гэрээ цуцалсан тухай шийдвэр хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /1-р ХХ-н 43-р тал/, 
    - Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зардлын баримтууд /1-р ХХ-н 73, 189-192, 2-р ХХ-н 224-225-р талууд/,
    - Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4-р сарын 12-ны өдрийн 128 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /2-р ХХ-н 27-р тал/, 
    - Архангай аймгийн Хашаат сумын эмнэлэгт урамшуулалт гэрээгээр ажиллаж байгаа их эмч Л.Цэрэндуламын ажлыг шалгасан тухай илтгэх хуудсын нотариатаар батлуулсан хуулбар /4-р ХХ-н 14-р тал/, 
    - 2009 оны 10-р сарын 16-18-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Содномпилийн томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж хяналт хийсэн тухай танилцуулгын нотариатаар батлуулсан хуулбар /4-р ХХ-н 16-18-р тал/,  
        - 2009 оны 10-р сарын 17-ны өдрийн Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр хийх хяналт шалгалтын тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар /4-р ХХ-н 54-р тал/, 
    - 2009 оны 10-р сарын 22-ны өдрийн Хашаат сумын эмнэлэгт хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгын нотариатаар батлуулсан хуулбар /4-р ХХ-н 57-58-р тал/
    - 2009 оны 10-р сарын 22-ны өдрийн 30/04/463 дугаартай Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, захиргааны зөрчлийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбарууд /4-р ХХ 59-60-р тал/, 
    - Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4-р сарын 26-ны өдрийн 022 дугаартай Шинжээчийн дүгнэлт /4-р ХХ-н 206-207-р тал/, 
    - Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2010 оны 5-р сарын 28-ны өдрийн 13 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн хуулбар /4-р ХХ-н 229-231-р тал/. 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэрэндулам нь Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг, Д.Энхжавхлан, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Дэлгэрхишиг, Д.Золжаргал, Г.Жаргалсайхан, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, С.Наранхүү, Т.Энхтуяа, О.Хүрэлдоржпалам, Г.Гантөмөр, Д.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл, Б.Алтанцэцэг, Д.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, Д.Оюунцэцэг, Б.Гэрэлтуяа, Д.Очгэрэл, Г.Очгэрэл, Б.Алимаа, Н.Наранцэцэг, Д.Ганбат, Л.Баасанжав, Ч.Баасанчулуун, Г.Алтанцэцэг, Д.Одгэрэл, Г.Мандах, Ш.Энэбиш, М.Цагаандалай нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, Хашаат сумын иргэдийн өмнө мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол 30 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 570 450 төгрөг тус тус гаргуулах, 
Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг нараас урамшуулал 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно. 
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Д.Энхжавхлан, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Дэлгэрхишиг, Д.Золжаргал, Г.Жаргалсайхан, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, С.Наранхүү, Т.Энхтуяа, О.Хүрэлдоржпалам, Г.Гантөмөр, Д.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл, Б.Алтанцэцэг, Д.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, Д.Оюунцэцэг, Б.Гэрэлтуяа, Д.Очгэрэл, Г.Очгэрэл, Б.Алимаа, Н.Наранцэцэг, Д.Ганбат, Л.Баасанжав, Ч.Баасанчулуун, Г.Алтанцэцэг нар нь 2009 оны 5-р сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт тус сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмч Л.Цэрэндуламын ёс зүй, хамт олонд үзүүлж буй нөлөөлөл, ажлын байрны дарамт, мөн зохих эмчилгээг хийгээгүйн улмаас хүний амь нас эрсдэж байсан талаарх өргөдлийг гаргасан. Үүнтэй холбогдуулан  зохих хяналт шалгалтыг Г.Мандах, Ш.Энэбиш, М.Цагаандалай нар хийсэн. Харин хариуцагч Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг нар нь нэхэмжлэгчтэй 2007 оны 10-р сарын 26-ны өдөр байгуулсан 24 дугаартай “Сум, сум дундын эмнэлэгт гэрээгээр ажиллах их эмчтэй байгуулах” гэрээг цуцалсан. 
Хариуцагч нарын дээр дурдсан үйл ажиллагаанд үндэслэн нэхэмжлэгч нь нэр төр сэргээлгэх, Хашаат сумын иргэдийн өмнө мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол болон урамшуулал гаргуулах нэхэмжлэлээ гаргажээ. 
Нэхэмжлэгч Л.Цэрэндуламд холбогдох өргөдөлд дурдсан асуудлыг шалгаад Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч “... Хашаат сумын эрхлэгч их эмч болон бусад ажилтнууд эрүүл мэндийн холбогдол бүхий хууль, тушаал зааврыг мөрдөж ажиллаагүй, иргэн Д.Алтантуяад эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай үзүүлээгүйгээс өвчин хүндрэх нөхцөл бүрдэн гэртээ нас барсан байна” гэх дүгнэлтийг гаргасан, Архангай аймгийн Эмнэлгийн Ёс зүйн салбар хорооноос “Их эмч Л.Цэрэндулам нь  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээний тодорхой заалтуудыг зөрчсөн” гэж үзээд сануулах арга хэмжээг авсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар дээрх шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон. 
I
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.  
Нэхэмжлэгч нь 2009 оны 5-р сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан өргөдлийн улмаас нэр төр гутаагдсан гэж байгаа боловч өмнө дурдагдсан хариуцагч нарын гаргасан өргөдлийн улмаас ямар байдлаар нэр төр нь гутаагдсан, нэр төр гутаасан мэдээ нь ямар арга хэрэгслээр ямар хүрээнд тархсан, үүний улмаас ямар хохирол, дарамт шахалт хүлээсэн болохоо нотлоогүй.
Нөгөө талаас Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12-т зааснаар Монгол улсын иргэн нь төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус хуульчилсан байдаг. 
Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар гомдол, мэдээллээ гаргах эрх нь ямар ч хүний өмнө нээлттэй байдаг. Хариуцагч Д.Энхжавхлан, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Дэлгэрхишиг, Д.Золжаргал, Г.Жаргалсайхан, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, С.Наранхүү, Т.Энхтуяа, О.Хүрэлдоржпалам, Г.Гантөмөр, Д.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл, Б.Алтанцэцэг, Д.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, Д.Оюунцэцэг, Б.Гэрэлтуяа, Д.Очгэрэл, Г.Очгэрэл, Б.Алимаа, Н.Наранцэцэг, Д.Ганбат, Л.Баасанжав, Ч.Баасанчулуун, Г.Алтанцэцэг нар  Л.Цэрэндуламын талаар холбогдох байгууллагад гомдол, мэдээлэл гаргасны дагуу Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Архангай аймгийн Эмнэлгийн ёс зүйн салбар хороо гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэсэн бөгөөд дээр нэр дурдагдсан хариуцагч нарын төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар гомдол, мэдээлэл гаргах эрхээ ийнхүү хэрэгжүүлснийг бусдын нэр төрд халдсан, гутаасан үйлдэл гэж үзэх боломжгүй юм. 
Хариуцагч Г.Мандах, Ш.Энэбиш, М.Цагаандалай нарын хувьд үүрэгт ажлын дагуу хяналт шалгалт хийж, ёс зүйн холбогдолтой асуудлыг хэлэлцсэн тул тэдгээрийн үйл ажиллагаанд Л.Цэрэндуламын нэр төрийг гутаасан, албан тушаалаа хууль бусаар ашигласан  үйлдэл байхгүй байна. 
Хариуцагч Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг, Д.Одгэрэл нарын ямар үйлдлийн улмаас  Л.Цэрэндуламын нэр төрийг гутаагдсан болох нь тодорхойгүй. 
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэр бүхий 33 хариуцагчийг өөрийн нэр төрд халдсан, гутаасан гэж нэхэмжлэл гаргасан боловч үүнийгээ нотлох баримтын үндсэн дээр нотолж чадаагүй.  
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь зөвхөн нэхэмжлэгчийн үүрэг болно.
Мөн нэхэмжлэгч нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүндэд учирсан хохиролд 30 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэдэг нь өөр хоорондоо нягт уялдаатай ойлголт боловч тус бүрдээ бие даасан агуулгыг илэрхийлдэг. Энэ хүрээнд нэр төрөөс гадна алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас ямар хохирол учирсан болохыг нэхэмжлэгч тодорхойлоогүй. 
Нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул Хашаат сумын иргэдийн өмнө мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол 30 000 000 төгрөг, шүүхээр нэхэмжлэл гаргахад гарсан эд хөрөнгийн хохирол 570 450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй байна. Учир нь нэр төр гутаасан үйлдэл тогтоогдсон тохиолдолд уг үйлдлийн шалтгаант холбоо, учирсан үр дагаврыг арилгах үүднээс мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол, шүүхээр нэхэмжлэл гаргахад гарсан эд хөрөнгийн хохирлыг арилгах асуудлыг шийдвэрлэх ёстой. 
Иргэний хуулийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд …эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нарын өргөдөл гаргасан, өргөдлийн дагуу хяналт шалгалт хийсэн үйлдлүүдэд нэхэмжлэгчийн нэр төрд халдсан, сэтгэл санааны хохирол
учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэр төрийг нь гутаасан гэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэр төрийг хариуцагч нарын зүгээс гутаасан үйлдэл хийсэн, мэдээлэл тараасан болох нь тогтоогдохгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь нотлоогүй, эсрэг талын тайлбар, татгалзлыг няцаагаагүй, холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй тул Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг, Д.Энхжавхлан, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Дэлгэрхишиг, Д.Золжаргал, Г.Жаргалсайхан, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, С.Наранхүү, Т.Энхтуяа, О.Хүрэлдоржпалам, Г.Гантөмөр, Д.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл, Б.Алтанцэцэг, Д.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, Д.Оюунцэцэг, Б.Гэрэлтуяа, Д.Очгэрэл, Г.Очгэрэл, Б.Алимаа, Н.Наранцэцэг, Д.Ганбат, Л.Баасанжав, Ч.Баасанчулуун, Г.Алтанцэцэг, Д.Одгэрэл, Г.Мандах, Ш.Энэбиш, М.Цагаандалай нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, Хашаат сумын иргэдийн өмнө мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол 30 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 570 450 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 
II
Нэхэмжлэгч нь 2007 оны 10-р сарын 26-ны өдрийн 24 дугаартай “Сум, сум дундын эмнэлэгт гэрээгээр ажиллах их эмчтэй байгуулах” гэрээг цуцалсны улмаас авч чадаагүй урамшууллын хохиролд хариуцагч Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг нараас 800 000 төгрөг нэхэмжилсэн. 
Гэрээг 2007 онд байгуулахад, 2009 онд цуцлахад Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв/Эрүүл мэндийн газар, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга, иргэн Л.Цэрэндулам гэсэн 4 талууд оролцжээ. Тухайн үед гэрээний харилцаанд Д.Дагвасүмбэрэл нь Архангай аймгийн Эрүүл мэндийн газрыг төлөөлж, Б.Батцэцэг нь Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга гэсэн албан тушаалтны хувиар оролцсон. 
Мөн нэхэмжлэгч нь урамшуулалд 800 000 төгрөг авах ёстой байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдэд заасан нотлох баримтаар нотолж чадаагүй байна. 
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагч нар нь гэрээний тал биш байх тул гэрээ цуцалсны улмаас авч чадаагүй урамшуулал гэж 800 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хангахгүй орхив.
III
2012 онд Д.Золжаргал, Д.Дэлгэрхишиг, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Т.Энхтуяа нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасан гүтгэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Монгол улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 2009 оны Монгол улсын Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж Архангай аймгийн Прокурорын газрын 2012 оны 12-р сарын 27-ны өдрийн 940 тоот хариу мэдэгдэх хуудсанд бичжээ.  
Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно …”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн  13.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”  гэж тус тус заажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Прокурорын газрын 2012 оны 12-р сарын 27-ны өдрийн 940 тоот хариу мэдэгдэх хуудсанд Д.Золжаргал, Д.Дэлгэрхишиг, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Т.Энхтуяа нарыг Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан гүтгэх гэмт хэрэг үйлдсэн талаар дурдсан боловч шүүхэд дээрх хариуцагч нарыг гэм буруутайд тооцсон талаар нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. 
Дурдсан хуулийн зохицуулалтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн тогтоодог тул прокурорын хариу мэдэгдэх хуудсанд бичигдсэн дүгнэлтийн хүрээнд хариуцагч Д.Золжаргал, Д.Дэлгэрхишиг, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Т.Энхтуяа нарыг Л.Цэрэндуламын нэр төрийг гутаасан гэж үзэх боломжгүй болж байна. Иргэний нэр төрийг гутаасан гэх асуудлыг тогтооход мэдээлэл түгсэн байдал, хамарсан хүрээ, түүний улмаас иргэнд үзүүлсэн сөрөг үр дагавар зэрэг зүйлсийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байдаг болно.
IV
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно. 
Иргэдийн төлөөлөгч Н.Бат-Өлзий нь “... Нэхэмжлэгч Л.Цэрэндуламын хэргийн материал бүрдээгүй” гэж дүгнэснийг дурдвал зохино. 
V
Хариуцагч О.Хүрэлдоржпалам, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Золжаргал, Д.Энхжавхлан, Т.Энхтуяа, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, Д.Дэлгэрхишиг, Б.Батцэцэг нар нь өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн бөгөөд ирцтэй холбоотойгоор талуудаас тусгайлсан санал гаргаагүй. 
Шүүхийн зүгээс хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх хүсэлттэй хэргийн оролцогчдийн эрхийг тухай бүр хангасан болохыг дурдвал зохино.

Иймд дээр дурдсан дүгнэлтүүдийн дагуу Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг, Д.Энхжавхлан, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Дэлгэрхишиг, Д.Золжаргал, Г.Жаргалсайхан, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, С.Наранхүү, Т.Энхтуяа, О.Хүрэлдоржпалам, Г.Гантөмөр, Д.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл, Б.Алтанцэцэг, Д.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, Д.Оюунцэцэг, Б.Гэрэлтуяа, Д.Очгэрэл, Г.Очгэрэл, Б.Алимаа, Н.Наранцэцэг, Д.Ганбат, Л.Баасанжав, Ч.Баасанчулуун, Г.Алтанцэцэг, Д.Одгэрэл, Г.Мандах, Ш.Энэбиш, М.Цагаандалай нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, Хашаат сумын иргэдийн өмнө мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол 30 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 570 450 төгрөг тус тус гаргуулах, Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг нараас урамшуулал 800 000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхдээ илүү төлөгдсөн 4 713 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгов. 
  
        Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тогтоох нь:

                            ТОГТООХ нь:
    
    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дугаар зүйлийн 511.1-д зааснаар Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг, Д.Энхжавхлан, Б.Төмөр-Очир, Ц.Болормаа, Д.Дэлгэрхишиг, Д.Золжаргал, Г.Жаргалсайхан, Д.Нэргүй, Л.Лхагвасүрэн, С.Наранхүү, Т.Энхтуяа, О.Хүрэлдоржпалам, Г.Гантөмөр, Д.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл, Б.Алтанцэцэг, Д.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, Д.Оюунцэцэг, Б.Гэрэлтуяа, Д.Очгэрэл, Г.Очгэрэл, Б.Алимаа, Н.Наранцэцэг, Д.Ганбат, Л.Баасанжав, Ч.Баасанчулуун, Г.Алтанцэцэг, Д.Одгэрэл, Г.Мандах, Ш.Энэбиш, М.Цагаандалай нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, Хашаат сумын иргэдийн өмнө мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол 30 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 570 450 төгрөг тус тус гаргуулах, 
Д.Дагвасүмбэрэл, Б.Батцэцэг нараас урамшуулал 800 000 төгрөг гаргуулах тухай Л.Цэрэндуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389 715 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 4 713 төгрөгийг гаргуулан Л.Цэрэндуламд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Т.БАДРАХ
                                                         
                                                 ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                           Ч.ЖАРГАЛАН