Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа,

С.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оюунжаргал,

ялтан А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын өмгөөлөгч Д.Жаргал,

ялтан У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Д.Жаргал, ялтан У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох 201626021215 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Дандар овогт Алтанхуягийн Урттамир, 1995 оны 4 дүгээр сарын 29-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 28 дугаар гудамжны 1354 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо 12/5 дугаар байрны 62 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй /РД: ЖЯ95042910/;

 

2. Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнэ, 1994 оны 2 дугаар сарын 17-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн  4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 3 дугаар баг, Баянцагаан гэх газар оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 418б тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй /РД: ЛД94021716/;

 

3. Боржигон овогт Ууганбаатарын Пүрэвсүрэнмаа, 1995 оны 2 дугаар сарын 9-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн барилга, архитектурын сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 4 дугаар баг Баясгалант байшинтын 6 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байрны 96 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй /РД: ЕЮ95020914/;

 

4. Боржигон овогт Сүх-Очирын Эрдэнэбат, 1993 оны 6 дугаар сарын 6-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ах нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 2 дугаар баг, Баян-Уул гэх газар оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 24 дүгээр гудамжны 591 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй /РД: ЛД93060614/;

 

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхоны 9 дүгээр байрны гадаа иргэн Д.Сайханбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

С.Эрдэнэбат нь дээрх танхайрах гэмт хэргийг үйлдэх үедээ газарт унасан байсан иргэн Э.Болдсүхийн “Samsung galaxy S2” загварын гар утсыг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг авсан,

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нар нь бүлэглэн С.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох “Samsung galaxy S-2” загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан,

Ө.Отгон-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Меетинг” нэртэй баарны орчим сэжигтэн Э.Энх-Эрдэнийн хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 45,000 төгрөгийн үнэ бүхий түрийвч болон 90,000 төгрөгийг авч завшин 135,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны ар талд орших үерийн даланг дамнасан шатан дээр иргэн О.Ган-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Samsung galaxy S-4” загварын гар утас болон түрүүвчийг авч бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 155 дугаар зүйлийн 155.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5,

У.Пүрэвсүрэнмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5,

С.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

А.Урттамирыг Ө.Отгон-Эрдэнэтэй бүлэглэн бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Ө.Отгон-Эрдэнийг А.Урттамиртай бүлэглэн бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

У.Пүрэвсүрэнмааг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

С.Эрдэнэбатыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 capын хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар А.Урттамирт 3 жил 5 capын хорих ял, Ө.Отгон-Эрдэнэд 3 жил 3 capын хорих ял, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт тус бүр 3 жил 1 capын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарт тус бүр 2 cap баривчлах ял,

С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 cap баривчлах ял тус тус шийтгэж,

А.Урттамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 cap хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 cap хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 1 сарын хорих ял,

Ө.Отгон-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 cap хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 cap хорих ялын зарим болох 10 сарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 11 сарын хорих ял,

У.Пүрэвсүрэнмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 cap хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар бүгдийг багтааж түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 cap хорих ял,

С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар бүгдийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 cap хорих ялаар тус тус тогтоож,

 А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй бөгөөд А.Урттамирын өмчлөлийн “Тоёота приус-30” загварын, 44-08 УБВ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийм байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож,

хэрэгт хураагдсан CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

А.Урттамирын 3 хоног, Ө.Отгон-Эрдэнийн 27 хоног, У.Пүрэвсүрэнмаагийн 3 хоног, С.Эрдэнэбатын 27 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 А.Урттамир, У.Пүрэвсүрэнмаа нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Урттамир давж заалдах гомдолдоо: “...Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Сайханбаяр, Ган-Эрдэнэ нарт учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул төрийн энэрэнгүй байдлыг үзүүлж, надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ө.Отгон-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. Миний бие оюутан, ар гэрийн хүнд байдал болон урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан У.Пүрэвсүрэнмаа давж заалдах гомдолдоо: “...Миний бие анх Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлэх үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Гэмт хэрэг үйлдэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдад гэмтэл учруулан танхайрсан үйлдэлдээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын явцад хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд энэхүү хэрэгт холбогдон өөрийн амьдралд хар толбо үлдээж эцэг, эх, ах, дүүгээ хүнд байдалд оруулж байгаадаа харамсаж байна. Анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Сайханбаярт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хэрэгт холбогдох үедээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 3 дугаар дамжаанд суралцаж байсан. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй, зөв хүн болон төлөвших болно. Миний хувийн байдал болон гэмт хэргийн оролцоог харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан С.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “...Минйи бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хорих ял шийтгүүлсэндээ харамсаж байна. Эхнэр, 1 нас 5 сартай хүүхэдтэй бөгөөд ар гэртээ санаа зовж байна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

1. А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нар нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ Ганзо, нэрийг нь мэдэхгүй 1 залуугийн хамтаар үйлдсэн, харвал танина” гэж шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хэлсэн. Хохирогч О.Ган-Эрдэнийн “2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тайлбар, 2016 оны 5 дугаар сарын 2, 2016 оны 6 дугаар сарын 2, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрүүдийн хууль сануулж авсан хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэгт “Ганзо одоо болноо гэж хэлээд гүйгээд явсан. Хар пальто өмссөн залууг Ганзо гэдэг юм шиг байсан... би ухаан санаа эрүүл байсан намайг хэдэн хүн дээрэмдсэн гэдгийг би андуураагүй 4 хүн байсан ...би өөрийн харсан болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн... одоо би хохирлоо авсан надад ямар нэг гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “гэмт этгээдийг олж тогтоох”, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.4 дэх хэсэгт “түүнд хүлээлгэх хариуцлагын хир хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд”, 80.1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” гэсэн заалтуудыг тогтоох ажиллагааг гүйцэд биш хийсэн, 230 дугаар зүйлийн 230.1.1 дэх хэсэгт зааснаар хоёр холбогдогчийн үйлдэл холбогдлыг тусгаарлалгүйгээр /ял завшуулсан/ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Мөн А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Д.Сайханбаяр, Э.Болдсүх нартай хамт явсан Өлзийдаваа нарт тус бүрт нь ямар хохирол учруулсан энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийсэнгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хохирогч Д.Сайханбаярын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа.

Э.Болдсүхийн “Samsung galaxy S-2” загварын гар утсыг С.Эрдэнэбат авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олж авсан эд зүйлийг авсан, ашигласан гэмт үйлдэлд нь А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй...” гэж бичигдсэн. Хохирогч Д.Сайханбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, яллах дүгнэлт болон нотлох баримтын хувьд 2 өөр дүгнэлт гарч ирээд байна.

Э.Болдсүхийн “Samsung galaxy S-2” /Яллах дүгнэлтээр С.Эрдэнэбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151/,

Өлзийдаваагийн “Самсунг мега” /Шүүхийн хэлэлцүүлэгээр хохирогч Сайханбаяртай хамт явсан Өлзийдаваагийн гар утас нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Эрдэнэбатын авсан гар утас/,

Харин Э.Болдсүхийн гар утас хэзээ яаж алга болсон нь тодорхой бус байна. Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт шалгаагүй үйл баримтын талаар хэрэгт ач холбогдолтой мэдүүлгийн хохирогч Д.Сайханбаяр өгсөн. Өмгөөлөгч миний бие хохирогч Д.Сайханбаяраас шүүх хуралдаан дээр “Та нар машинд суугаад явж байхдаа хэн нэгэн чинь гар утсаа хайсан уу” гэх асуултад Сайханбаяр хариулахдаа “Болдсүх утсаа хайсан, би өөрийнхөө гарт Өлзийдаваагийн гар утсыг өөрийнхөө гар утас, түрийвч зэргийг барьсан байсан. Би Болдсүхийн гар утас луу залгах гэсэн боловч миний гар утас нэгжгүй, Өлзийдаваагийн гар утас цэнэггүй байсан” гэж мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт хохирогчоор Э.Болдсүхийг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хууль сануулж авсан байцаалтад Э.Болдсүхтэй маргасан муудалцсан, Болдсүхийн биед халдсан эд зүйлийг нь авах гэсэн оролдлого хийгээгүй мөн Болдсүх өөрөө хэзээ яаж утсаа алдсан талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй /Болдсүх машинд орж ирээд утсаа хайсан талаар яриагүй, асуугаагүй/ байгааг шүүх анхаарч үзсэнгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэмжээ хязгаарын дотор шүүх өөрийн итгэл үнэмшлээр шийдвэрлэхдээ таамаглалд үндэслэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151, 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг яллах дүгнэлтын хэмжээнд үнэлсэн нь алдаатай болсон гэж үзэж байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хохирогч Д.Сайханбаяр, Э.Болдсүх нарын мэдүүлэгт Өлзийдаваад ямар гар утастай байсан, холбогдогч Эрдэнэбат нь ямар гар утсыг олж авсан талаар сэжигтэн яллагдагчаар С.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг нь хохирогч Д.Сайханбаярын мэдүүлэгтэй тохирч байна. Хохирогчоор тогтоогдвол зохих этгээд Өлзийдавааг хохирогчоор тогтоогоогүй. Э.Болдсүхийн гар утас хэрхэн хаана алга болсон талаар Д.Сайханбаяр хэлж мэдэхгүй байсан. Харин шүүгдэгч Эрдэнэбатын олсон “Самсунг мега” загварын гар утас нь Өлзийдаваагийн гар утас мөн болох тухай Д.Сайханбаяр шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь хэрэгт байгаа бусад нотлох баримтаар тогтоогдвол яллагдах үндэслэл болно. /ЭБШХ-н 82.2/ А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэрэгт дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл, 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэл оролцоог тодруулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг олж байцаан байцаан шийтгэх ажиллагааг дахин явуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо өөрчилж А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. А.Урттамир, Ө.Отгон-Эрдэн нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдүүд тул энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Ялтан У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Тухайлбал У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар нь 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө өөрийн найзууд болох А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнийн хамтаар хохирогч Д.Сайханбаяртай таксины мөнгөнөөс болж маргалдаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн ба үйлдэл дууссаны дараа С.Эрдэнэбат нь газраас “Самсунг мега” загварын гар утсыг олж авсан, түүнийг нь хамтдаа зарж борлуулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Гэмт үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрсөн бол, 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн бол” хэмээн хуульчилан өгсөөр байхад энэхүү зүйл заалтыг үл хэрэглэн хөнгөн гэмт хэрэгт хариуцлага тооцон тус бүр 2 сарын баривчлах ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан өдрөөс хойш шүүх хурал болох хүртэл 9 cap 10 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тооцно. 72.3-т “Шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатнаас гэмт хэрэг үйлдсэн этгээд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан буюу хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтооно” хэмээн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасрах тохиолдлыг маш тодорхой хуульчилсан.

Хавтаст хэргээс харахад У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар нь 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтаас оргон зугаасан үйлдэл огт гаргаагүй буюу хөөн хэлэцэх хугацаа тасрах хуульд заасан нөхцөл бий болоогүй нь тодорхой харагддаг бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

2. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан танхайрах гэмт хэрэгт З жил 1 сарын хорих ялыг тус тус оногдуулсан. У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар нь цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс гэм буруутай үйлдэл хийсэн талаараа бодит үнэн зөв мэдүүлгийг байнга тууштай мэдүүлсээр ирсэн байдаг ба өөрсдийн хийсэн гэмт үйлдэлдээ маш их харамсаж байгаагаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад байнга мэдүүлж байсан. Мөн өөрсдийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож мөрдөн байцаалтын эхэн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Сайханбаярт учирсан хохирол болон гэм хорыг тооцон 2,000,000 төргөгийг бэлнээр сайн дураараа төлж барагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэ, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлан учруулсан хохирлыг бүрэн төлж, гэм хорыг бүрэн арилгасан болох нь хохирогч Д.Сайханбаярын хүсэлт болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эдгээр хүмүүст гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, шүүхээс эд нарт хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна... гэх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна. Эндээс харахад шүүхээс миний үйлчлүүлэгч нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзахаар шийдвэрлэх боломжтой байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 7 дугаар зүйлд заасан “Энэрэнгүй ёсны зарчим”-ыг үйлдэгдсэн гэмт хэргийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйлдсэн хэргийн хор аюулыг арилгасан байдал буюу шүүхээр хэргийг хэлэлцэх үеийн бодит байдал, шүүгдэгчийн хувийн байдалд яв цав тохирсон байхыг шаардсан зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд тэнсэх заалтыг хэрэглэх үндэслэл болсон зүйл заалтууд гэж үздэг.

У.Пүрэвсүрэнмаа нь цагдан хоригдох хүртлээ Улаанбаатар их сургуулийн Банк санхүүгийн ангийн төгсөх ангид сурч байсан, С.Эрдэнэбат нь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын албанд аврагчаар буюу төрийн албан хаагчаар ажиллаж байсан болно. Криминалоги шинжлэх ухааны үүднээс авч үзвэл У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат хоёр нь нийгэмд бие хүн болж төлөвших эхлэл үеийн насны хүүхдүүд юм. Өнөөгийн байдлаар манай улсын хорих байгууллагуудын үйл ажиллагаа нь хүмүүжүүлэх гэсэн шинж чанараа бүрэн алдсан бөгөөд хашраах шинжийг бүрэн агуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн 3 жил 1 сарын хорих ялын асуудал биш бөгөөд төлөвшлийн үедээ байгаа хүмүүс 1-3 жилийн ял эдлэхдээ 10-20 жилийн хугацаагаар хорих ял эдэлсэн хүнтэй адил шоронждог бөгөөд эргэн нийгэмших чадваргүй болдог байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт оногдуулаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэдгээрийн хувийн байдал, ирээдүйг нь харгалзан үзэж тэнсэн харгалзаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...С.Эрдэнэбат, У.Пүрэвсүрэнмаа нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах болон А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулахад хуульд харшлах зүйл байхгүй. Өлзийдаваагийн гар утас алга болсон гэх үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өлзийдаваа Самсунг мега загварын гар утсаа алдсан, хохирсон талаар гомдол гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан камерын бичлэг дээрээс харахад машин дотроос огт гараагүй байдаг, харин Урттамир нар хөдлөхдөө машинаас хэвтээ байдлаар нь гаргаад газар тавиад хөдлөөд явж байгаа нь тодорхой харагддаг. Харин хохирогч Болдсүх утсаа алдсан, бичлэгт Болдсүхийн явсан газраас Эрдэнэбат юм аваад хармайлж байгаа нь харагддаг. Гар утсыг нь эд нар зарснаа хэлдэг. Эд нарын ломбардад тавьсан Мега гэх утасных нь огноо хэрэг гарсан өдрөөс хойно 3 сарын 27-нд байдаг тул Болдсүхийн эсхүл Өлзийдаваагийн утас энэ байжээ гэж үзэх боломжгүй. Хохирогчийн эд хөрөнгийг авах довтолгоон хийгээгүй, таксины мөнгөнөөс болж маргалдаад зодолдсон, Болдсүхийн унасан гар утсыг авсан зэрэг нь бичлэг дээр тодорхой харагддаг тул танхайрах гэмт хэргээр уг үйлдлийг зүйлчилсэн. Дээрмийн гэмт хэргийн хувьд, дөрвүүлээ үйлдсэн гэдэг ч бүхий л ажиллагааг хийсэн боловч уг хоёр этгээд тогтоогддоггүй. Иймээс үл таних 2 хүн нийлж дээрэмдсэн гэх үйлдлийг прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн байцаан шитйгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлээд байхад өмгөөлөгч нь тэдний эрх зүйн байдлыг хүндрүүлэх байдлаар өмгөөлөл явуулж байна. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлын тухайд хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд оруулж тооцон ял оногдуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасарсан...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

1. А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” хотхоны 9 дүгээр байрны гадаа иргэн Д.Сайханбаяртай таксины мөнгөний зөрүүнээс болж маргалдаж, уг зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож Д.Сайханбаярын биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

С.Эрдэнэбат нь дээрх танхайрах гэмт хэрэг болсон газрын орчим газарт унасан байсан иргэн Э.Болдсүхийн “Samsung galaxy S-2” загварын гар утсыг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг авсан,

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нар нь бүлэглэн С.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох “Samsung galaxy S-2” загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан болох нь:

 

хохирогч Д.Сайханбаярын “...2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд би төрсөн өдрөө тэмдэглэхээр найз Өлзийдаваа, Болдсүх Содномдорж болон түүний найзуудын хамт 10 дугаар хорооллын “Хас” караокед орж тэмдэглэсэн юм. Тэгээд тэндээсээ шөнө 02 цагийн үед гараад Содномдорж найзын хамт яваад Болдсүх, Өлзийдаваа бид гурав зам дээр зогсож байсан такси Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол руу Өлзийдаваагийн гэр рүү явсан.  Тэгээд уг такситай явж байгаад 9 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талын хороолол дундах замын уулзвар дээр зогсоод төлбөр болох 6000 төгрөг нэхэхээр нь Өлзийдаваагаас 6000 төгрөг гардаг юмуу гэтэл Өлзийдаваа түрүүн энэнээс бага мөнгө гарсан, 3000 төгрөг болсон ш дээ гэхээр нь юу яриад багаа юм яахаараа тэгдэг юм гэтэл мөнгө өг гөлөг минь гэж хэрэлдээд жолооч нь эргэж хараад шууд миний нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би хажууд архи уугаад тасарсан байсан Өлзийдаваа дээгүүр даваад машинаас буутал жолооч нь бууж ирээд машины арын багажаа онгойлгоход хоёр залуу гараад ирсэн. Тэгээд тэд нар нийлж байгаад намайг зодоод, миний гар утас түрийвч булааж авах гэж оролдохоор нь би булаацалдаад халаасандаа хийсэн. Дараа нь харахад миний утасны дэлгэц хагарсан байсан. Тухайн үед Өлзийдавааг машинаас чирч буулгаад цохиж зодоод Болдсүх залгасан чинь нөгөө залуучууд машиндаа суугаад явцгаасан. Тэгээд бид нар нөгөө залуучуудыг явсаны дараа эд зүйлээ бүртгэхэд Болдсүх, Өлзийдаваа хоёрын гар утаснууд байхгүй алга болсон тэр залуучууд аваад явсан...” /1-р хх-ийн 54, 77 тал/,

хохирогч Э.Болдсүхийн “...2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найз Сайханбаярын төрсөн өдөр болоод Өлзийдаваа, Содномдорж түүний найзын хамт 10 дугаар хорооллын “Хас” караокед ороод 2 цаг дуулаад тэндээсээ 2 цаг өнгөрч байхад гараад Содномдорж найзын хамт яваад Сайханбаяр, Өлзийдаваа бид гурав “Стелла” баарны зүүн талд хашлага налаад зогсож байтал нэг цагаан өнгийн “Тоёота приус-30” загварын, 44-08 УБВ улсын дугаартай суудлын автомашин ирээд такси авах уу гэхээр нь уг машинд суутал жолоочийн хажууд нэг залуу байсан. Тэгээд бид гурав арын суудал дээр суугаад Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 9 дүгээр байрны гадаа ирээд тооцоо 6000 төгрөг нэхэхээр нь манай найз Сайханбаяр “5000 төгрөг л гардаг шүү дээ, гэхдээ яахав өгье” гэтэл жолооч чи надтай юм ярих гээд байгаа юм уу ямар том байна гэснээ эргэж хараад Сайханбаярын нүүр рүү гараараа цохиод жолооч машинаасаа буугаад зүүн хойд талын хаалгыг гадна талаас нь онгойлгоод Сайханбаярыг чирч буулгаад гадаа гаргаад нүүр рүү цохиход нь би машины баруун хойд талын хаалгаар буусан чинь жолоочийн хажуу талд сууж явсан залуу бууж ирээд миний хүзүүний ар хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн чинь жолооч арын багажаа онгойлготол 2 залуу бууж ирээд Сайханбаярыг газар чирээд дээрээс нь дэвсээд зодоод байхаар нь би мөнгийг чинь өгье гэж хэлээд салгатал нөгөө залуучууд шууд зугтаасан. Надад ямар ч гэмтэл учраагүй.  ...Сайханбаярыг нийлж зодоод би чоиж салгасан. Тэгэхэд машин дотор тасарсан байсан Өлзийдавааг чирээд газар гаргаад орхиод хэдүүлээ хурдан явцгаая гээд явсан. Тэгэхд нэг залуу ь наадуулынхаа түрийвч нь ав, гар утсыг нь ав гэж байсан. Дараа нь бид нар өөрсдийнхөө эд зүйлийг шалгатал Сайханбаярын гар утасны дэлгэц нь хагарсан, миний “Samsung galaxy S-2” гар утас байхгүй, Өлзийдаваагийн гар утас байхгүй болсон байсан....” /1-р хх-ийн 56, 75 тал/,

Ө.Отгон-Эрдэнийн сэжигтнээр мэдүүлсэн “...“Samsung galaxy S-2” загварын гар утсыг интернэтээр зар хайж байгаад нэг залууд 55,000 төгрөгөөр зарсан...” /1-р хх-ийн 94 тал/,

У.Пүрэвсүрэнмаагийн “...Тэр гурван залууг Нарны хороолол руу ороод таксины мөнгө гэхэд Урттамир 5000 төгрөг болсон гэж хэлсэн,  тэр залуу би таксинд явдаг 800 төгрөгөөр явдаг гэж уурлаад маргалдаад нөгөө өндөр нуруутай залуу нь Урттамирыг цохисон. Тэгээд гараад маргалдаан болсон бөгөөд бид нар машиндаа суугаад буцаад явсан. Машинд явж байхад Эрдэнэбат “Самсунг мега” загварын гар утас гаргаад уначихсан байсан гэсэн. ...“Samsung galaxy S-2” загварын гар утсыг зарын дагуу зарсан...” /1-р хх-ийн 102 тал/,

С.Эрдэнэбатын сэжигтнээр мэдүүлсэн “...Шинэ гүүр даваад нэг хороололд очоод Урттамир 5000 төгрөг гарсан гэж хэлсэн, тэгсэн нөгөө залуу би адилхан таксинд явдаг 4000 төгрөг гардаг, хуцаад бай гэж маргалдаад тэр хоёр буугаад Урттамир хаалга онгойлгоод тэр хоёр хоорондоо золдсон бөгөөд тэр үед би хажуунаас салгах гэж зууралдаж байгаад түрүүвчээ газар унагасан. Түрүүвчээ авах гэтэл хажууд нэг гар утас уначихсан байхаар нь аваад хааасандаа хийсэн ...хэд хоногийн дараа Пүрэвсүрэнмаагийн эгчид хоёр утсыг зараад бид нар мөнгөөр нь хоолонд ороод, бензин хийгээд дуусгасан...” /1-р хх-ийн 108 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3264 дугаар “...Д.Сайханбаярын биед дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 66 тал/ гэсэн дүгнэлт,

тус хэрэг болсон үйл явдлыг бэхжүүлсэн Нарны хорооллын 9 дүгээр байрны гадна камерийн бичлэг /1-р хх-ийн 69 тал/,

“...гар утас -“Samsung galaxy S-2” загварын хуучин хэрэглэж байсан -үнэлгээ 200,000 төгрөг...” гэх эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 29 тал/,

“...2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Д.Сайханбаяр, Э.Болдсүх бид А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын ар гэрийн төлөөлөл болох Ж.Цэцгээ, Ч.Ариунжаргал нараас эмчилгээний зардалд зарцуулсан хохирол болон гэм хорын төлбөр болох нийт 2,000,000 төгрөгийг хүлээн авлаа. Иймд цаашид А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нараас нэхэмжлэх зүйлгүй бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэх хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /1-р хх-ийн 67 тал/ зэргээр,

 

2. А.Урттамир Ө.Отгон-Эрдэнэ нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны ар талын үерийн даланг дамнасан шатан дээр хохирогч О.Ган-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож айлган сүрдүүлж, “Samsung Galaxy S4” загварын rap утас болон түрүүвчийг авч, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь:

 

хохирогч А.Ган-Эрдэнийн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 12-нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 0 тоот гэртээ ах Хишигбатын хамт байж байгаад орой 23 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25 дугаар байрны 308 тоотод эгч Үүлэнзаяагийнд очиж өнгийн харандаа авахаар гэрээсээ гараад 42 дугаар байрны ертөнцийн зүгээр ар талд байдаг 10 дугаар хорооллын үерийн далангийн зүүн талын шат руу өгсөөд ганцаараа явж байтал шатны дээд талаас 20-25 орчим насны 170-175 орчим см өндөртэй хоёр залуу бууж ирж яваа харагдсан. Тус шат нь гурван үетэй байсан бөгөөд хамгийн дээд талын 3 дахь үе дээр тааралдах үед цагаан өнгийн ханцуй хэсэгтээ кантархуу зураастай малгайтай цамцтай залуу нь үг дуугүй шууд цээж рүү түлхээд хойшлох үед дээд талаараа бараан өнгийн хувцастай зүүн талын ташаа хавирга руу өшиглөөд би хойшоо газар унах үед цагаан өнгийн малгайтай цамцтай залуу нь ар талаас хоёр гарыг дараад барьж авахаар нь би гараа сугалж авах гэтэл болохгүй байсан. Бараан өнгийн хувцастай залуу нь толгой доош харах үед доошоо тонгойхдоо 20-25 орчим насны 170-175 орчим см өндөртэй хоёр залуу гүйгээд ирсэн. ...хар өнгийн босоо захтай пальто өмссөн залуу нь шатны доороос гүйгээд ирж яваа харагдсан. Нөгөө залуугийнх нь өмссөн хувцсыг нь сайн санахгүй байна. Далангийн зүүн талын харанхуй хэсгээс гүйж ирж яваа харагдсан. Ингээд нөгөө хоёр залуу гүйж ирээд дөрвүүлээ болоод хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь үсдэж байснаа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед өөрт байгаа эд зүйлсээ гаргаж өг, утас чинь хаана байна гэж хэлэхэд нь утас байхгүй гэхэд нэмээд хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь үснээс барьж толгой доош нь дарж байснаа эрүү рүү хөл нь хальт орж ирээд өшиглөсөн. Бага зэргийн манарах үед цагаан өнгийн малгай цамцтай залуу нь байх шиг санагдсан. Миний цэнхэр өнгийн даавуун өмдний баруун талын халаасанд байсан “Samsung galaxy S4” загварын хөх ягаан өнгийн гэртэй, дэлгэцний зүүн дээд хэсэгтээ бага зэргийн хагарсан гар утас болон энгэрийн халаасанд байсан бор өнгийн арьсан түрүүвчийг аваад далангийн зүүн талын харанхуй хэсэг рүү зугтаах үед нь араас гүйгээд цагаан өнгийн малгайтай цамцтай залууг нь барьж авах үед намайг зодоод байсан хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь эргэж ирснээ нөгөө залуугаа надаас салгах зорилготой түлхэх үед цагаан малгайтай цамцтай залуу тавих үед харанхуй хэсэг рүү гүйгээд орох үед араас нь түрүүвчинд авчихаар хэрэгтэй юм байхгүй, наад утсаа аваа, түрүүвч, сим карт хоёрыг үлдээчих гэхэд хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь түрийвч, сим хоёрыг газар хаяад цаашаа зугтаагаад явсан. Ингээд түрүүвчин доторх бүх бичиг баримтыг гаргаад энд тэнд хаясан байхаар нь бөөгнүүлж аваад араас нь гүйгээд гартал далангаар гүйж байснаа “UB palace” тал руугаа гаражны дундуур гүйгээд яваад өгсөн. “UB palace”-н хойд талаар хайхад олдохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...“Samsung galaxy S4” загварын гap утсаа 2013 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 960,000 төгрөгөөр авч байсан. Хайрцаг сав нь байгаа. Имей кодийг нь хусаад арилгасан байна лээ. Өөр алдсан эд зүйл байхгүй. Алдсан гар утсаа одоо зарж байгаа үнээр 200,000 төгрөгөөр үнэлж байгаа...” /1-р хх-ийн 35 тал/, “...баруун талын эгэм хэсэг рүү нэг удаа өшиглөх үедээ шууд үснээс татаад дээш болгосноо баруун талын шанаа руу 1 удаа цохихдоо гар утас чинь хаана гэхээр нь утас байхгүй гэхэд ахиад 2 удаа дараалаад цохих үед манаралтын байдалд орооод гараараа тулах үедээ хар өнгийн женсэн өмдний баруун талын халаасанд байсан “Samsung galaxy S-4” загварын гар утас, хар өнгийн хавар, намрын нимгэн урт загвартай куртикний зүүн талын энгэрийн халаасанд байсан бор өнгийн түрүүвчийг шатаар өгсөж ирсэн хар өнгийн хувцастай залуу нь аваад зугтаахаар нь цагаан өнгийн малгайтай цамцтай залууг нь барих үед хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь эргэж ирээд түлхэх үед нь хойшоо болоод газар унах үед нөгөө хоёр ертөнцийн зүгээр зүүн тийшээ далангаа дагаад гүйхэд нь наад түрүүвчинд мөнгө байхгүй, наад түрүүвчээ үлдээчихээ гэхэд тухайн үед нээгээд барьчихсан байсан тул над руу шидэх үед дотор байсан эд зүйлс тэр хавиар тараад үлдсэн. Ингээд цаашаа хашааны өнцөгөөр тойроод нарийн шатаар буугаад 43а байрны тийшээ гүйгээд явсан. Намайг тавиад зугтаах үедээ дөрөвүүлээ болсон байсан. Миний бодож байгаагаар тэр залуу нь хашааны буланд зогсож байсан байх ямар өнгийн хувцастай байсныг нь хараагүй, дөрвүүлээ болоод зугтааж байхыг нь харсан. Хохирлын мөнгө 350,000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хх-ийн 36 тал/,

гэрч Д.Энхбаярын “...О.Ган-Эрдэнэ манай эхнэрийн аавынх нь дүүгийн хүүхэд байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ган-Эрдэнэ 23 цагийн үед эхнэр Үүлэнзаяагийн утас руу дүүгийн өнгийн харандаа аваад маргааш зургийн хичээлдээ хэрэглэчихээд өгье гэхээр нь тэг тэг ирээд аваа гэж хэлсэн. Ингээд утсаар ярьчихаад тухайн үед орондоо орсон байсан болохоор цаг хэд болж байсныг мэдээгүй юм. Унтаж байтал хаалга хүн тогшихоор тайлтал Ган-Эрдэнэ хүнд зодуулаад “Samsung galaxy S4” загварын хөх өнгийн гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж орж ирсэн. ...Ган-Эрдэнийг дээрэмдүүлчихлээ гэж хэлэхээр нь юу болсон талаар асуутал Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 42 дугаар байрны 0 тоотод гэрээсээ гараад Хөгжил хотхон орох гэж явах үедээ 10 хорооллын хойд талын үерийн далангийн зүүн талын шатан дээрээ дээшээ өгсөх үед нь хэсэг залуучууд гарч ирээд нэг нь тэвэрч аваад зодоод халаасанд байсан гар утас дээрэмдсэн гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 38 тал/,

Ө.Отгон-Эрдэнийн сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын үерийн далангийн зүүн талын шатны тэр хавьд Урттамир бид хоёр шатаар дээшээ гарч байсан 20 орчим насын залууг би тэвэрч аваад төмөр дээр дараад байгаа зүйлээ өгчих гэтэл гар тавьчих өөрөө гаргаад өгье гэхээр нь гарыг нь тавьтал халааснаас “Samsung S4” загварын гар утас гаргаж өгсөн тэрийг аваад зугтаагаад явсан. “Samsung S4” загварын гар утсаа зар харж байгаад 120,000 төгрөгөөр зараад мөнгийг бид хоёр Хэнтий явах ажилтай байж байгаад тэр зардалдаа зарцуулсан...” /1-р хх-ийн 94-95 тал/ гэх мэдүүлгүүд,

“...“Samsung galaxy S-4” загварын гар утас- комиссын үнэлгээ -200,000 төгрөг...” гэх эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 30 тал/,

О.Ган-Эрдэнийн “...намайг дээрэмдсэн хүмүүс баригдаж хохирлыг маань барагдуулсан тул тус хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /1-р хх-ийн 31 тал/ ,

“...Таньж олуулах ажиллагаанд Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнэ, Сүх-Очирын Эрдэнэбат, Ууганбаатарын Пүрэвсүрэнмаа, Алтанхуягийн Урттамир нарын гэрэл зургийг адил төстэй европ царай төрхтэй 18-20 орчим насны эрэгтэй хүмүүсийн 3 гэрэл зурагтай хоьж, нийт 7 гэрэл зургийг ширээн дээр 1-9 дугаарлан 1 эгнээнд зэрэгцүүлэн байрлуулав. ...Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнийн зургийг 2 гэсэн дугаарт, Сүх-Очирын Эрдэнэбатын зургийг 3 дугаарт, Ууганбаатарын Пүрэвсүрэнмаагийн зургийг 5 дугаарт, Алтанхуягийн Урттамирын зургийг 6 дугаартай байрлуулан уг зурагнуудыг зүүн гар талаас эхлэн зэрэгцүүлэн байрлуулсны дараа хохирогч О.Ган-Эрдэнийг ....гар утсыг нь дээрэмдсэн гэх хүмүүсийн зураг ширээн дээр байрлуулсан эдгээр зурагнууд дотор байгаа эсэх, байгаа бол та тэдгээрийг ямар шинжээр нь хэрхэн таньж байна гэж асууж тодруулахад :...үл таних 2 хүн буюу “Самсунг галакси эс-4” загварын гар утсыг дээрэмдэн авч явсан хоёр хүний зураг байна. Тэдний нэг нь энэ зурагнуудын 2 дугаарт байгаа хүний зураг /Ө.Отгон-Эрдэнэ/ мөн байна. Энэ хүн нь намайг далангийн шатаар дээш өгсөж байхад урдаас ирж хойшоо тэвэрч авсан цагаан өнгийн малгайтай цамцтай залуутай төстэй байна. Яагаад төстэй байгаа гэвэл миний хохирогчийн мэдүүлэг дээр өгсөн нурууны өндөр, нүүрний хэлбэр болох эрүү хэсгээрээ урагш болсон шөвгөрдүү царайтай хүний зурагтай төстэй байна гэсний дагуу криминалистикийн шинжээчээр хохирогч О.Ган-Эрдэнээр заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тэр хүнтэй цуг явж байсан намайг өшиглөж, үсдэж толгойг доош дарж байгаад цохисон залуу нь энэ хүмүүүсийн зурагнуудын дотор 6 дугаарт /А.Урттамир/ байна. Энэ хүнийг яаж таньж байна вэ гэвэл хэрэг гардаг өдөр аль нэг тийшээ хэлбэртэйдүү хойш самнасан, хар өнгийн пальторхуу хувцастай, урд хэсгээрээ товчилдог, нүүрний хэлбэр нь бөөрөнхийдүү, зууван /махлагдуу/ царайтай хүнтэй төстэй байна. Яагаад гэвэл тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би царайг нь сайн харж чадаагүй. Гэхдээ ерөнхий нүүр болон биеийн байдлын хэлбэрийг харсан юм гэсний дагуу криминалистикийн шинжээчээр хохирогч О.Ган-Эрдэнээр заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Миний заасан хоёр хүний хэн нь миний гар утсыг дээрэмдэж авсанг мэдэхгүй. Миний толгойг доош дарсан байсан болохоор хараагүй юм...” гэх Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 32 тал/ зэргээр,

 

3. Ө.Отгон-Эрдэнэ 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Меетинг” нэртэй баарны орчим сэжигтэн Э.Энх-Эрдэнийн хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг эд хөрөнгөнөөс 45,000 төгрөгийн үнэ бүхий түрийвч болон 90,000 төгрөгийг нь авч, 135,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Батзаяагийн “...2016 оны 3 дугаар сарын 9-ний шөнө хамт ажилладаг байсан Отгон-Эрдэнэ, Энх-Эрдэнэ нартай “Меетинг” бааранд орж ууцгаасан. Баарнаас гарахад намайг Энх-Эрдэнэ гэрт хүргэж өгөхөөр болоод аваад явсан байна лээ, би тэр талаар нь сайн санахгүй байна. Маргааш нь “I Phone-5” загварын гар утас, түрийвч хоёрыг яасан бэ та 2 намайг аваад явсан гэж Отгон-Эрдэнэ надад хэлэхдээ Энх-Эрдэнэ чиний гар утас болон түрийвчтэй мөнгийг авсан байсан би түрийвч 90,000 төгрөгийг нь авсан гээд ирж уулзсан. Уулзаад түрийвчийг чинь гээсэн байна 150,000 төгрөг өгч хохирол барагдуулъя гэж хэлсэн. Энх-Эрдэнэ хэрэг болсны маргааш өглөө ажил дээр ирээд хувцсаа авангаа касснаас 20,000 төгрөг хулгай хийсэн нь камерт бичигдсэн байна лээ. Энх-Эрдэнийн ээжтэй нь ярихад аавтайгаа амьдардаг би мэдэхгүй гэсэн, аавтай нь ярихад ирж уулзана гээд ирэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Аавтай нь яриад танай хүүхэд мөнгө хулгай хийсэн байна камерын бичлэг байна гэхэд танайх манай хүүхдэд цалинг нь дутуу бодож өгсөн байна. Тэгээд манай хүүхэд 20,000 төгрөг авсан гэж хэлсэн. ...утсаа өмднийхөө урд 2 халаасанд хийсэн байсан, Энх-Эрдэнэ миний гар утасны кодыг мэддэг хайрцаг сав нь байхгүй, IMEI кодоо мэдэхгүй. Гар утсаа найзаасаа 250,000 төгрөгөөр авсан, бараг шинээрээ шахуу утас байсан. ...Алдаж гээсэн эд зүйлсээ хуулийн дагуу шийдүүлж олж авмаар байна. Миний түрийвчинд 290,000 төгрөг, бичиг баримт /үнэлэхгүй/ байсан. Отгон-Эрдэнэ үнэхээр миний түрийвч, 90,000 төгрөгийг авсан нь үнэн байвал би түүнтэй тохирсны дагуу 150,000 аваад гомдолгүй болно. Үлдсэн 200,000 төгрөг болон гар утсаа Энх-Эрдэнээр төлүүлчихвэл гомдол санал байхгүй...” /2-р хх-ийн 49 тал/, “...хохирлоос Отгон-Эрдэнэ өөрийн авсан 90,000 төгрөгийг, 45000 төгрөгийн түрүүвчийн хамт өгсөн бол Энх-Эрдэнэ хохирол төлөлгүй сураггүй алга болсон...” /2 хх-ийн 85 тал/ ,

гэрч М.Баатархүүгийн “...2016 оны 3 дугаар сарын 9-ний 00 цагийн үед намайг гадуур таксинд явж байхад Н.Батзаяа над руу залгаад Отгон-Эрдэнэ, Энх-Эрдэнэ, Батхүү бид нар 3, 4 дүгээр хороололд уулзаад бааранд орохоор явж байна гэсэн тэгээд би тэднийг байгаа газраас очин аваад Сүхбаатарын талбай хүргэж өгсөн харин тэд “Меетинг” бааранд орж би машинаа тавихаар явсан ингээд 01 цаг өнгөрч байхад тэдний араас бааранд орсон ба намайг орох үед Батзаяа их согтсон ухаангүй болсон байсан. Батхүүг найз нь ирээд аваад явсан, харин Энх-Эрдэнэ, Отгон-Эрдэнэ нар зүгээр шахуу байсан тэгээд бид тэнд хэсэг ууж, бүжиглэж байгаад 03 цагийн орчим баарнаас гарсан ба баарны тооцоо хийх гэтэл бид нарын цуглуулсан мөнгө Батзаяад байсан тул Энх-Эрдэнэ Батзаяагийн түрүүвчийг аваад тооцоог хийгээд Батзаяаг аваад Энх-Эрдэнэ бид 3 хүүхдийн 100 хүртэл алхаж байхад Батзаяа согтоод ганцаараа зугтаад гүйгээд байсан тул Энх-Эрдэнэ, Батзаяаг гэрт нь хүргэж өгөөд тэндээ хононо гэж байсан. Тэгэхээр нь би Энх-Эрдэнэд “чи Батзаяагийн гар утас, түрүүвчийг авч маллаж байгаад маргааш өөрт нь өгөөрэй” гэж хэлээд гар утас түрүүвчийг нь авахуулсан ба яг Батзаяагийн гэрийн гадаа иртэл Батзаяа ганцаараа зугтаад гэртээ орсо, харин Энх-Эрдэнэ байрны урд талд үлдсэн. Тэгэхээр нь би гэртээ харилаа гээд салаад явсан. Харин Энх-Эрдэнэ Батзаяагийн гэрт орно гээд үлдсэн. Харин үүнээс хойш юу болсон гэдгийг би мэдэхгүй...” /2-р хх-ийн 86 тал/,

Ө.Отгон-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн “...Энх-Эрдэнийн Батзаяагаас хулгайлсан түрүүвч, 90,000 төгрөгийг авсан гэдэг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би Батзаяад хохиролд 150000 төгрөг өгсөн...” /1-р хх-ийн 94-95 тал/ гэх мэдүүлгүүд,

“...Ө.Отгон-Эрдэнэ хохиролд 150,000 төгрөг төлсөн. Отгон-Эрдэнэд ямар нэгэн гомдолгүй...” гэх хохирогч Н.Батзаяагийн цагдаад бичиж өгсөн баримт /2-р хх-ийн 77 тал/ ,

хохирогч Н.Батзаяагийн хулгайд алдсан “...“iphone 5” загварын гар утас-үнэлгээ 250,000 төг, түрүүвч- 45,000 төгрөг, бэлэн мөнгө 290,000 төг...” зэргийн үнэлсэн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 84 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.

 

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 6-ны өдөрт шилжих шөнө олон нийтийн газар болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” хотхоны 9 дүгээр байрны гадаа иргэн Д.Сайханбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Д.Сайханбаярын бие махбодид “...биед дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт...” гэсэн хөнгөн гэмтэл учруулан танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “...бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” гэсэн “Танхайрах” гэмт хэргийн 181.2.1 дэх заалтад заасан “...догшин авирлаж;...”, 181.2.5 дахь заалтад заасан “...бүлэглэж үйлдсэн;...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнүүдийг,

С.Эрдэнэбатын танхайрах гэмт хэргийг үйлдэх үедээ тухайн газрын орчим газарт унасан байсан иргэн Э.Болдсүхийн “Samsung S2” загварын гар утсыг нь авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлд заасан “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших” гэмт  хэргийн 151.1 дэх хэсэгт заасан “...санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,  

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарын С.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэж олсон буюу бусдын эд хөрөнгө болох “Samsung Galaxy S2” загварын rap утсыг завшсан гэдгийг мэдсээр байж зарж борлуулцсан үйлдэл нь, мөн Ө.Отгон-Эрдэнийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Меетинг” нэртэй баарны орчим сэжигтэн Э.Энх-Эрдэнийн хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 45,000 төгрөгийн үнэ бүхий түрийвч болон 90,000 төгрөгийг авсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэмт хэргийн 155.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,

А.Урттамир Ө.Отгон-Эрдэнэ нарын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны ар талын үерийн даланг дамнасан шатан дээр хохирогч О.Ган-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг хүч хэрэглэн зодож, түүнийг “Samsung Galaxy S4” загварын rap утас болон түрүүвчийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн 147.2 дахь хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг ...бүлэглэж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус бүрэн агуулжээ.

 

С.Эрдэнэбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлд заасан “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших” гэмт хэрэг, А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарын тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэмт хэрэг нь тус тус Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж зааснаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан “..хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн;...” нөхцөлд тэднийг эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй.

 

Анхан шатны шүүх “...хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн буюу нийлмэл гэмт хэрэг үйлдсэн А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын хувьд хамгийн хүнд ялтай гэмт хэрэг буюу тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д заасан гэмт хэргийг үйлдэж дууссан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно...” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно...” гэж зааснаар:

Ө.Отгон-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг, А.Урттамирын үйлдсэн Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэсэн хүнд гэмт хэргийг үйлдсэн 2016  оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн,

С.Эрдэнэбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1,  У.Пүрэвсүрэнмаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Танхайрах” гэсэн хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн 2016  оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

хөөн хэлэлцэх хугацаа болох 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр уг хөнгөн гэмт хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг үйлдсэн хөнгөн гэмт хэргийнх нь эрүүгийн хариуцлагаас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар чөлөөлж шийдвэрлээгүй нь буруу байх тул энэ талаарх өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

 

            Мөн давж заалдах шатны шүүх:

ялтан А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг болон тэдний анх удаа хорих ялаар шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан ялтан А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын “...хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял болгож, оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтан У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.Сайханбаярын “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /2-р хх-ийн 207 тал/ гэсэнг харгалзан ялтан У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын “...хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

201626021215 дугаартай хэрэгт У.Пүрэвсүрэнмаа нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл 3 хоног, 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 47 хоног, нийт 50 хоног цагдан хоригдсон,

С.Эрдэнэбат нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл 3 хоног, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл  71 хоног, нийт 74 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

А.Урттамирт эд хөрөнгө хураах ял оногдуулаагүй учир эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор мөрдөн байцаалтад битүүмжилсэн А.Урттамирын өмчлөлд бүртгэлтэй ZVW301096623 арлын дугаартай 4408УБВ улсын дугаартай “Prius30” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг анхан шатны шүүх  хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар Шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсэгт  “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарыг тус тус уг гэмт хэргийнх нь эрүүгийн хариуцлагаас,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар С.Эрдэнэбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэбатыг тус гэмт хэргийнх нь эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалтыг оруулж,

 

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял...” гэж өөрчилж,

           

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарт тус бүр 2 cap баривчлах ял, шүүгдэгч С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 cap баривчлах ял...” гэснийг хүчингүй болгож,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...А.Урттамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 cap хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 cap хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 1 сарын хорих ял, Ө.Отгон-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 cap хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap баривчлах ялыг бүгдийг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 cap хорих ялын зарим болох 10 сарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 11 сарын хорих ял…” гэснийг “...А.Урттамирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 cap хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, А.Урттамирын нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ө.Отгон-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 3 cap хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, Ө.Отгон-Эрдэнийн нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 10 сар /гурван жил арван сар/ -ын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай…” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар А.Урттамирт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, Ө.Отгон-Эрдэнэд оногдуулсан 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус үүрэг болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарыг нэн даруй сулласугай.

 

3. У.Пүрэвсүрэнмаа нь 50 /тавь/ хоног цагдан хоригдсон, С.Эрдэнэбат нь 74 /далан дөрвөн/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

            4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                        Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                 Д.ОЧМАНДАХ