Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 29 дүгээр байрны 18 тоотод оршин суух Алгаагийн Сайнбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Арслан цохионы 10-3 тоотод оршин суух Заминдийн Оюунчимэг /РД:АЭ84041561/-т холбогдох

228 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... З.Оюунчимэг нь 2015 оны 11-р сарын 11-ний өдөр 200 000 төгрөгийн үнэтэй DDISH антен зээлээр худалдан авсан. Гэвч зээлж авсан барааныхаа үнийг төлөхгүй байна. Иймд барааны төлбөр болох 200 000 төгрөгийг гаргуулж дээр нь сарын 2 хувийн хүү тооцож 28 000 төгрөгийн хүү бүгд 228 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Оюунчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.Сайнбилэг нь надад холбогдуулан 228 000 төгрөг нэхэмжилсэн тул миний зүгээс энэ мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг нь З.Оюунчимэгт холбогдуулан 228 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Оюунчимэг нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд З.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 490 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Оюунчимэгээс 3 745 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 3 745 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар А.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй 228 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Оюунчимэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 490 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Оюунчимэгээс 3 745 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 3 745 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ