Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч Н.Н-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч В.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Барнууд  овогт  В.О-, 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, регистрийн ------- дугаартай,

Шүүгдэгч В.О-ын болгоомжгүй үйлдлийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Талын хонхорын 7-04-21 тоотод оршин суух гэрт нь түүний төрсөн хүү 21 хоногтой нярай Н.Н- нь механик амьсгал бүтэлтийн улмаас нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.О- нь 2018 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Талын хонхорын 7-04-21 тоотод оршин суух гэртээ унтаж байхдаа болгоомжгүйгээр төрсөн хүү 21 хоногтой нярай Н.Н-ын амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Миний хүү Н.Н-а нь өнгөрсөн 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн юм. Төрөөд эмнэлэгт хоёр хоноод гэртээ гарсан. Түүнээс хойш манай эхнэр Отгонжаргал асарч харж байсан. Өчигдөр би өдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ хариад эхнэр хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлсэн бөгөөд орой 23 цаг өнгөрч байхад бид гурав унтсан. ...Өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд босоод хартал эхнэр миний баруун талаар түүний урд талаар хүү маань унтаж байсан. Би босоод хүүгээ хартал ам нь хагас ангайсан байдалтай царай цонхийгоод нэг л сонин болчихсон байхаар нь эхнэрийгээ дуудаж сэрээгээд “хүү сонин болчихсон байна, босоорой” гэж хэлчихээд гэрээс гарч гадаа Ганболд ахын гэрт орж болсон явдлын талаар хэлчихээд буцаж гэртээ орж ирээд эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч ирж үзээд хүүг маань нас барчихсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

Гэрч Р.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай хашаанд манай эхнэрийн нагац дүү Н.Н- гэх залуугийнх гэр бариад өвөлжиж байгаа юм. Өнөө өглөө 06 цаг 30 минутын орчим унтаж байтал Н.Н- гэрт орж ирээд “хүү маань сонин болчихлоо, нас барчихсан юм шиг байна” гэсэн. Тэгэхээр нь би яваад ортол эхнэр нь гэрийн зүүн талын орон дээр хүүгээ тэвэрчихсэн уйлчихсан сууж байсан. Тэгээд би ээжийг нь тайвшруулж хүүхдээс нь холдуулаад ээжийг нь гэртээ оруулчихаад хүүг нь гэрийн баруун талын орон дээр аваачиж хэвтүүлсэн. Тэгэхэд хүүхдийн ам нь хагас ангайсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэг дуудаад үзүүлтэл “нас барчихсан байна” гэсэн. ...Намайг ороход хүүхдээ өлгийдөөгүй байсан бөгөөд дээшээ хараад ам нь хагас ангайсан байдалтай хэвтэж байсан. Бие нь намайг үзэхэд бүлээн байх шиг байсан. ... Би ааваас нь “яасан, юу болсон бэ” гэхэд “сайн хэлж мэдэхгүй байна, шөнө 01 цаг болж байхад хөхүүлсэн, тэрнээс хойш дахиж хөхүүлээгүй, өглөө сэрэхэд ийм асуудал болчихсон байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Шүүгдэгч В.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт төрж хүүтэй болсон. Эмнэлгээс гараад гэртээ байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүүтэйгээ хоёулаа өнжсөн. Тэр үед хүүгийн маань биеийн байдал хэвийн байсан. …Орой 00 цагийн орчим нөхөр маань “унтлаа” гээд түрүүлээд орондоо ороод унтсан. Н.Н-ыг унтах үед хүү маань унтаж байсан бөгөөд би унтахгүй байж байгаад шөнө 01 цагийн орчим унтсан. Унтахаасаа өмнө би хүүгээ хуурайлж хөхүүлчихээд унтсан юм. Тэгээд хүүгээ хөхүүлж байхдаа би нэг хэсэг зүүрмэглэчихсэн байсан. Би яг хэдий хэр хугацаанд зүүрмэглэснээ хэлж мэдэхгүй байна. Зүүрмэглэж байгаад сэрэхэд хүү маань хөхөө хөхөхөө больчихсон байсан бөгөөд би өөрөөсөө бага зэрэг холдуулж орны урдуур хүүгээ тавиад унтсан.  Тэгээд унтаж байтал хүн дуудаад байхаар нь сэргэтэл нөхөр маань намайг дуудаж байсан бөгөөд “хүү сонин болчихсон байна” гэхээр нь хүү рүүгээ хартал царай нь хөхрөөд нэг л сонин болчихсон байсан. Тэгэхээр нь би тэврээд хүүгээ дуудаад “сэргээрэй” гэсэн боловч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр үед хүүгийн маань хамарнаас цус гарчихсан байхаар нь би өлгийгөөр нь цусыг арчсан. Тэгээд эмнэлэг дуудаад эмч ирж үзээд “нас барчихсан байна” гэсэн. Би хүүгээ хөхүүлэхдээ хэвтэж байгаад хөхүүлсэн. Би баруун талын хөхөө хөхүүлж байхдаа бага зэрэг зүүрмэглэчихсэн байсан…Эх хүний хувьд надад үнэхээр хэцүү байна. Хүүгээ өвөртлөөд унтсан боловч өглөө босоход нас барчихсан байсан. Яагаад хүү маань нас барсаныг ч мэдэхгүй байна. Хүү маань ингээд нас барчихна гэж сэтгэлд маань буухгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 172 дугаартай: “...Н.Н-ын буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Н-ын биед үүссэн гэмтэл нь үхэлд хүргээгүйч үхлийн шалтгааны илрэл болсон байна. Н.Н- нь уушигны завсрын хатгалгаа өвчтэй байжээ. Энэ өвчин нь үхэлд хүргээгүй байна. Н.Н- нь механик амьсгал бүтэлтийн улмаас дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хямралын улмаас тухайн цаг хугацаандаа нас барсан байна. Механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан нь буйлан дахь цус хуралт, зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хямрал зэрэг нь эд эсийн гистологийн шинжилгээ зэргээр батлагдаж байна... гэх дүгнэлт /хх-ийн 19-21-р тал/,

Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн:...Механик амьсгал бүтэлт гэж гадны ямар нэгэн хүчин зүйлийн улмаас амьсгал зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдахыг ойлгоно. Энэ нь багалзуурдах, ам, хамар дээр гадны биетээр дарах цээжин дээр хүнд зүйл дарах гэх мэт хүчин зүйлээр үүснэ гэсэн үг…Н.Н-ын тухайд түүний буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөнжлөөр дарагдсан тохиолдолд цус хуралт бүхий гэмтэл үүсэхгүй гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн мохоо зүйлд дарагдсаны улмаас буйланд цус хуралт бүхий гэмтэл үүссэн гэж ойлгож болно” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р тал/

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 5-6-р тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-8-р тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18, 22-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч В.О- нь 2018 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Талын хонхорын 7-04-21 тоотод оршин суух гэртээ унтаж байхдаа болгоомжгүйгээр төрсөн хүү 21 хоногтой нярай Н.Н-ын амь насыг хохироосон үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч В.О-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

      Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч В.О-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч В.О-д Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.О- нь хохирогч Н.Н-тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 40-р тал/,

Эрүүгийн 1838009160010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн гадаргуутай, цус мэт зүйлээр бохирлогдсон өлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон