Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт оршин суух  Хайрхан овогт Вандан-Ёндонгийн Гэлэгжамц /РД:АО56081615/-ын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1978 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд:

                Нэхэмжлэгч В.Гэлэгжамц,

                шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч В.Гэлэгжамц

шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Би 1978 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд анх нэхэмжлэл гаргасан бөгөөд 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж байна гэжээ.

               

                                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                Нэхэмжлэгч В.Гэлэгжамц нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орсон гэж үзэв.

                                Нэхэмжлэгч В.Гэлэгжамц нь Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар  ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

                1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар,

                2. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                - Вандан-Ёндон овогтой Гэлэгжамцын Цэнхэр сумын Бүрд бригадад малчнаар 1984 оны 1-2, 4-5, 8-9,  11-12, 1988 оны 3-4,  10-12, 1989  оны 2-5, 10-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

                Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн

                - 1982 оны 6-р сарын 20-ны өдрийн “Зарим эм хонин сууриудыг саалиас чөлөөлөх тухай”,

                - 1983 оны 1-р сарын 27-ны өдрийн “Арчилгааны муугаас хорогдсон малыг төлбөр болгох тухай” тогтоолуудын хуулбарууд,

                - Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалын хуулбар,

                3. В.Гэлэгжамцын ажиллаж байсан байдлын талаар

                гэрч Ц.Дашзэвэгийн өгсөн ... Би Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн 1-р бригадад малчин, саальчнаар 1957 оноос 1992 онд “Социализмын зам” нэгдлийг тарах хүртэлх хугацаанд тасралтгүй 35 жил ажилласан. В.Гэлэгжамц нь Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн 1-р бригадад 1980 оноос 1992 оныг хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би В.Гэлэгжамцтай 1 бригадад хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх мэдүүлэг,

                гэрч С.Дагвадоржийн өгсөн ... Би Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1959 оноос 1992 онд нэгдэл тарах хүртэлх хугацаанд нярваар тасралтгүй ажилласан. В.Гэлэгжамц нь Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн 1-р бригадад 1980 оноос 1992 оныг хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би В.Гэлэгжамцтай хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлэг.

 

                Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хайрхан овгийн Вандан-Ёндонгийн Гэлэгжамцын Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ