Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/008

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-д овогтой Бы Нд холбогдох 1813003650238 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат,   1995 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий  сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар баг, Х оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х-д овогт Б овогтой Н, РД:БЮ................

 

Шүүгдэгч С.Муратын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хотгорын уурхайгаас Өлгий сум орж ирээд хүргэн ах нь гэх А.Шын гэрт 2 хоноод 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 23 цагийн үед иргэн А.Шын байшин эзгүй байхад оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж байшинд нь хонож, цай унд бэлтгэн ууж дураар авирлан, байшинд нь байсан гэх Шын хүү Бийн “К”  маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг олж авч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гараашнаас гаргаж авч завших зорилгогүйгээр унаж хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хотгорын уурхайгаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум орж ирээд хүргэн ах нь гэх А.Шын гэрт нь гэрийнхэнтэй нь хамт 2 хоноод,  2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий 13 дугаар баг 809 тоотод байрлах А.Шын дээрх гэрт нь гэрийнхэн нь байхгүйг далимдуулан, байшин эзгүй байхад оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж байшинд нь 2 хонож, цай унд бэлтгэн ууж дураар авирласан, мөн байшинд нь байсан гэх А.Шын хүү Ш.Бийн “Chrysler”  маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг олж авч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гараашнаас нь гарган авч завших зорилгогүйгээр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2 хоног унаж хэрэглэсэн байна.  

 

 Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай” тэмдлэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-11 дугаар хуудас/,

- 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 12-14 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 18-20 дугаар хуудас/8

- Хохирогч А.Шын мөрдөн байцаалтын үед өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчим эхнэрийн хамт аймгаас Хотгор луу явсан бөгөөд явахдаа хашаа байшингаа цоожлоод явсан. Энэ үед манай хүүгийн Сhгуslег маркийн тээврийн хэрэгсэл гараажинд байсан юм. Харин гараажны хаалга цоожгүй бөгөөд гадна талаас төмөр түнгээр түнгэлээд үлдээдэг юм. Өчигдөр манай ахын хүү Т.И нь гараажинд орж гал түлсэн ба өнөөдөр машин алдагдсан талаар сонсоод Т.И гараажинд гал түлэх үед машин байсан эсэхийг асуухад манай машинг гараажинд гал түлэхэд байхгүй байсан гэсэн юм. Тус тээврийн хэрэгсэл нь манай төрсөн хүү Ш.Бийн эзэмшилд байдаг ба ****БӨА улсын дугаартай, “Chrysler” маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийг 2015 онд 18 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. ...Би явахдаа өөрөө байшингаа цоожлоод явсан ба харин манай байшингийн баруун талын цонхоор хэн нэгэн нэвтэрч манай байшинд бэлэн гоймон идэж, 2 давхарт гарч ор засаад унтаад явсан байна. Мөн бид явахдаа алдагдсан машины түлхүүрийг байшингийн 2 дугаар давхар луу гардаг шатан дээр тавьсан байсан юм. Гэмт этгээд байшингийн цонхоор орж, машины түлхүүрийг аваад машиныг унаад явсан байна гэж үзэж байна. Тус хэргийг үйлдсэн этгээд цонхоор ороод гарахдаа цоожтой байсан хаалгыг дотор талаас нь онгойлгон гараад явсан байна. ...Ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, бүгд бүрэн бүтэн байна. ...Б.Н миний хүү Ш.Бийн машиныг эвдсэний төлөө оронд Митцубиши маркийн жийп машин өгсөн. Надад учирсан хохирол байхгүй" гэх тэмдэглэл /хх-ийн 22-23, 24 дугаар хуудас/,

- Хохирогч Ш.Бийн мөрдөн байцаалтын үед өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын дундуур Хотгорт ажиллахаар явсан бөгөөд явахдаа манай аавын хашаанд гараажинд нь хувийн “Chrysler” маркийн хар өнгийн ***БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ үлдээгээд явсан юм. Явахдаа машиныхаа түлхүүрийг аавын байшинд шатан дээр үлдээгээд явсан. Улмаар манай аав, ээж хоёр 2018 оны 11 дүгээр сарын 11 -ний өдөр Хотгор луу ажилаар ирсэн ба манай хашаа байшин эзгүй үлдсэн юм. Өнөөдөр өдөр 13 цагийн үед манай найз болох Кадирбек залгаж чиний машин гүүрийн аманд зогсоолд моторын тос нь гоожсон байдалтай байна. Яагаад машинаа орхиод явсан бэ, машинаа авахгүй юм уу гэхэд гайхаж миний машин гараажинд байгаа шүүдээ гэхэд чамд худлаа хэлээгүй, би чамайг энд явж байгаа байх гэж бодсон, моторын чинь тос гоожсон байна гэсэн. ...Миний алдагдсан машины 4 хаалга нь цоожтой, хоншоор нь хагас онгойсон. Моторын тос нь доогуураа гоожсон. Жолооч талын крило нь ямар нэгэн зүйл мөргөж замаск будаг нь халцарсан гэмтэлтэй байсан. Би машинаа хэн нэгэнд унуулахаар зөвшөөрөөгүй. Манай нагац ах Бы хүү болох Б.Н нь манай байшинд нэвтэрч түлхүүрийг аваад, гараажинд байсан миний машиныг унаад гарч явж гүүрийн аманд үлдээгээд явсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Гэрч Х.Хий мөрдөн байцаалтын үед өгсөн “...Бид ороод сууж байтал Б.Н  нь халамцуу орж ирсэн юм. Бид тухайн үед 1 шил архи аваад задлах гээд байж байсан. Энэ үед би ээжтэйгээ уулзах гээд гараад явсан ба 1 цаг орчмын дараа буцаад ирсэн юм. Намайг ирэхэд Б.Н нь согтож тасарсан байдалтай унтаж байсан ба манай бусад найзууд 00-ны өрөөнд байсан юм.  Намайг очсоны дараа бид ширээн дээр суусан, ширээн дээр 0,5 л-ийн 1 шил архи байсан ба бид дээрх архийг хувааж уугаад 23 цаг 30 минутын орчим гарсан юм. Улмаар Б.Н нь барны гаднаас хар өнгийн тээврийн хэрэгслийг унаад Б.Сы хамт хөдлөөд явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Бгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 49 тоот гарын хээний мөр тогтоосон шижээчийн дүгнэлтээр /хх-ийн 32-40 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Бгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 50 тоот гутлын улны мөр тогтоосон шижээчийн дүгнэлтээр /хх-ийн 45-48 дугаар хуудас/,

- "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн   шинжээч, мэргэшсэн инженер Е.Жны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29 тоот дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Нйн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тус өдөр хүргэн ах А.Шын гэрт хонохоор очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тухайн өдөр би тэдний гэрт очихдоо хүргэн ах А.Ш нь гэр бүлийн хүний хамт Хотгор луу явсаныг мэдээгүй ба намайг очих үед хүргэн ах А.Ш гэртээ байхгүй байсан. Би хүргэн ах А.Ш руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан тул гэрээ цоожлоод Хотгор луу явсан байх гэж бодсон. Тухайн үед надад очих хонох айл байгаагүй учир би тэдний гэрт орж хонохоор А.Шын байшингийн цонхыг нь түлхэн онгойлгон орсон. Энэ үед байшингийн 2 дугаар давхар луу гарах шатанд машины түлхүүр байсныг харсан. Тэгээд 2 дугаар давхарт нь гараад өмдөө сольж өмссөн. Энэ үед А.Шын хүү болох Ш.Бийн машин нь гараажинд байгааг санаж, машиныг нь унаж үзмээр санагдаад маншины түлхүүрийг нь шатан дээрээс авч, буцаж гараад гараажыг нь ойнгойлгон орж машиныг асаагаад унаад гарсан юм. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан юм. Надад машиныг хулгайлаад явья гэсэн санаа зорилго байгаагүй, машиныг нь хэсэг унаж ирээд буцааж гараажид тавья гэж бодож авч гарсан юм” гэх тэмдэглэл /хх-ийн 70-72 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Нйн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргын “Тус багийн оршин суугч Б овогтой Н /БЮ.............../ нь ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг. Аав А.Б нь Өлгий сумын 7 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргын сонгуульт ажилтай. Ээж Т.М нь 7 дугаар багийн хүүхдийн цэцэрлэгт тогоочийн ажилтай. Гэр бүлээрээ “Наран” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Хотгор багийн төвд байршилтай 9х10 метр хэмжээтэй модон байшинтай. Б.Нйн эцэг болон А.Б нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 7, үхэр 30, хонь 85, ямаа 36, бүгд 158 толгой малтай. Б.Н нь даруу төлөв зантай, ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Б.Нйн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

- 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон “РД:БЮ..............., овог:Х-д, эцэг/эх/-ийн нэр:Б, нэр:Н, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1995-02-04, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 7-р баг, Хотгор, хүчинтэй хугацаа:2020-02-04, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, багийн иргэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх ажлыг хангалттай зохион явуулдаггүй, хууль сурталчлах ажил хангалтгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Нйн дээрх оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх”, харин бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, автомашин эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Хохирогч А.Шад ямар нэгэн хохирол учраагүй болох нь хохирогч А.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр, харин хохирогч Ш.Бт учирсан хор уршиг 4.500.000 төгрөг гарсныг шүүгдэгч нь “Митцубиши” маркийн жийп машин өгч хохирлыг барагдуулж өгсөн ба  хохирогчид болон шүүгдэгч Б.Н нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогчид нь хойшид нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч А.Шад ямар нэгэн хохирол учраагүй болох нь хохирогч А.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогч А.Шад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нйг 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял ,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нйг  550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550000 /таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.100.000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор буюу эхний сард нь 220.000 төгрөг,  дараагийн сард нь 220.000 төгрөг, 3 дахь сард нь 220.000 төгрөг, 4 дэх сард нь 220.000 төгрөг, 5 дахь сард нь 220.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусгахаар тогтоов.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн 1 хос пүүзэн гутлыг өөрт нь буцаан олгож, гарын мөр 6 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.Нд  урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн бичиг баримт нь шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х-д овогтой Бы Нйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Нйг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1.100.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор буюу эхний сард нь 220.000 төгрөг,  дараагийн сард нь 220.000 төгрөг, 3 дахь сард нь 220.000 төгрөг, 4 дэх сард нь 220.000 төгрөг, 5 дахь сард нь 220.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн 1 хос пүүзэн гутлыг өөрт нь буцаан олгож, гарын мөр 6 ширхгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүгдэгч Б.Нйн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.А