Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00376/и |
Дугаар | 362 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 362
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,
Нэхэмжлэгч: “Капитал банк” ХХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 35-8 тоотод оршин суух Шагдарсүрэнгийн Мөнхчимэг /РД:АД81042407/, Шагдарсүрэнгийн Отгонбат /РД:АД90122511/ нарт холбогдох
11 456 161,55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн Ш.Мөнхчимэгээс зээлийн өрийн үлдэгдэл нийт 11 456 161.55 төгрөгийг түүний барьцаа хөрөнгийг албадан борлуулсан үнийн дүн болон бусад орлого, хөрөнгөөс банкинд гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитал” банкнаас Ш.Мөнхчимэг, Ш.Отгонбат нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. 2012 оны 4-р сарын 13-ны өдрийн 82 дугаартай зээлийн гэрээг Ш.Мөнхчимэгтэй байгуулж, хамтран зээлдэгчээр Ш.Отгонбат оролцсон. Хариуцагчаар Ш.Отгонбатыг оролцуулахаас татгалзаж уг нэхэмжлэлийг Ш.Мөнхчимэгт холбогдуулан гаргаж байна гэв.
Хариуцагч Ш.Мөнхчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2012 онд “Капитал” банкнаас 5 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг зээлийн үндсэн зээлдэгч нь би. Ш.Отгонбат хамтран зээлдэгч. Энэхүү зээлийг эрхэлсэн ажилгүй, орлогогүй болоод төлж чадаагүй. Зээл 11 456 161,55 төгрөг болсон учир энэхүү зээлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Ш.Мөнхчимэг, Ш.Отгонбат нарт холбогдуулан 11 456 161,55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал нь “Капитал банк” ХХК-иас олгосон 2016 оны 5-р сарын 25-ны өдрийн итгэмжлэлд заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд хариуцагчаар Ш.Отгонбатад холбогдуулан нэхэмжлэл гаргахаас татгалзсан бөгөөд хариуцагч Ш.Мөнхчимэг нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Ш.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 249 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мөнхчимэгээс 99 124,5 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 99 124,5 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар “Капитал банк” ХХК-ий нэхэмжлэлтэй 11 456 161,55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Мөнхчимэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 249 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мөнхчимэгээс 99 124,5 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 99 124,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ