Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 013

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

иргэний нэхэмжлэгч М.У,

шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Т.Н, С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогтой Тгийн Н, С овогтой Сы Н нарт холбогдох 1813002580233 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын харьяат, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой,    газар зохион байгуулагч мэргэжилтэй, Цэнгэл сумын газрын даамал ажилтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр баг, Хөшөөтөд оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Тгийн Н, РД:БЛ..................

2. Монгол Улсын харьяат, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэп сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгиин Цэнгэл сумын 8 дугаар баг, Партизанд оршин суух хаягтай, ам бүл 7, ээж дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавъяа  шагнал  үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Сы Н, РД:БЛ................

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С овогтой Н, Т овогтой Н нар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хажууд 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 03 цаг 30 минутын үед согтуугаар Х.Ш, Х.А, М.А нартай маргалдсаны улмаас тэдний жолоодож явсан “Жийп Уранглер”, “Ланд Круйзер-80”, “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслүүд рүү чулуу шидэж Х.Шийн жолоодож явсан “Jeер wrаngler" маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг, Х.Аийн жолоодож явсан “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалганы цонх, баруун хойд хаалганы том салхины шил, хойд талын салхины шилийг тус тус хагалж, зүүн талын урд хаалганы хойд ирмэг, баруун талын хойд хаалганы хойд ирмэгийг, урд салоны дээд талд байрлуулсан ухрах камерын дэлгэцийг тус тус гэмтээсэн. Мгийн А жолоодож явсан “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы цонхыг хагалж, зүүн хойд гэрлийн дээд хэсэг дотогш хонхойсон, хойд талын гуперын баруун буланг зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн.

Шүүгдэгч Т овогтой Нийн шидсэн чулуу “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн дотор сууж явсан иргэн У.Агийн толгойд онож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Н, Т.Н нар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хажууд 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 03 цаг 30 минутын үед согтуугаар машин барьж ирэн хохирогч М.Агийн бензин авахаар зогсож байсан машиныг шүргэж зогссон ба энэ үед А.А нь С.Н, Т.Н нар дээр очиж “Тийм зайтай байхад анхааралтай явахгүй яасан юм бэ, миний машиныг шүргэчихлээ шүү дээ” гэж маргалдаж байх үед тэдний нэг нь Т.Нийг нүүрэн тус газар нэг удаа цохисноос болж Т.Н уурлан тэдэн руу дайрахад Х.Ш, Х.А, М.А нар нь зугтаж машиндаа суугаад хөдлөнгүүт тэдний жолоодож явсан “Жийп Уранглер”, “Ланд Круйзер-80”, “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслүүд рүү чулуу шидэж Х.Шийн жолоодож явсан “Jeер wrаngler" маркийн тээврийн хэрэгслийн 175.000 төгрөгийн үнэтэй хойд талын салхины шилийг, Х.Аийн жолоодож явсан “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийн 440.000 төгрөгийн үнэлгээтэй зүүн урд талын хаалганы цонх, баруун хойд хаалганы том салхины шил, хойд талын салхины шилийг тус тус хагалж, зүүн талын урд хаалганы хойд ирмэг, баруун талын хойд хаалганы хойд ирмэгийг, урд салоны дээд талд байрлуулсан ухрах камерын дэлгэцийг тус тус гэмтээсэн, М.А жолоодож явсан “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн 150.000 төгрөгийн үнэтэй зүүн хойд хаалганы цонхыг хагалж, зүүн хойд гэрлийн дээд хэсэг дотогш хонхойсон, хойд талын гуперын баруун буланг зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн,

Шүүгдэгч Т.Нийн шидсэн чулуу “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн дотор сууж явсан иргэн У.Агийн толгойд онож, түүний биед зүүн талын хөмсөг духны хэсэгт мэс заслын оёдол тавьсан ялзарсан шарх, зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, зүүн талын нүдний ухархайн гадна дээд хаана, шанаа ясыг хавсарсан олон хэсэг болж бяцарсан хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станц байв. Уг шатахуун түгээх станц нь ертөнцийн зүгээр Цэнгэл сумын зүүн урд хэсэгт байрлах ба түгээгчийн байр нь гаднаа цагаан өнгийн төмөртэй ба шатахуун түгээх хоёр аппараттай байв. Уг шатахуун түгээх аппаратнаас ертөнцийн зүгээр урагшаа шатахуун түгээх станцын нөөцийн хашаа болох улаан өнгийн торон хашаа байв. Тухайн хэрэг гарах үед “Жийп Уранглер” маркийн тээврийн хэрэгсэл байсан гэх газар нь уг нөөцийн торон хашааны зүүн хойд талын булан байв. Уг булангаас 5 метрийн зайд “Жийп Уранглер” маркийн тээврийн хэрэгслийн шил хагарсан гэх ба уг газарт хар өнгийн шилний хэлтэрхийнүүд байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,    

- “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн “...Уг “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл нь Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн хашаан дотор байв. Уг тээврийн хэрэгсэл нь “Ланд Круйзер” маркийн 0045 БӨТ улсын дугаартай, аралын дугаар нь JTЕ05J8620822466, 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, саарал өнгийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы том салхины шил нь бүхэлдээ хагарсан ба уг хаалгыг онгойлгон үзэхэд улаан өнгийн суудлын дэвсгэр байв. Улаан өнгийн дэвсгэрийг сөхөхөд хар өнгийн шилний хэлтэрхийнүүд байв. Суудлын нуруулганд улаан өнгийн толбо байв. Улаан өнгийн суудлын дэвсгэрийг дэлгэж харахад бага зэргийн улаан өнгийн толбо байсан тул зургаар бэхжүүлэв. Мөн тус хаалганаас хойшоо байрлах хойд талын гэрлээс дээшээ 7-8 см-ийн зайтай шинээр үүссэн толбо байв. Уг тээврийн хэрэгслийн гуперын баруун хойд талын булан бага зэргийн зурагдсан байв” гэх  тэмдэглэл /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,

- “Жийп Уранглер” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн хашаан дотор байв. Уг тээврийн хэрэгсэл нь 6456 БӨА улсын дугаартай, аралын дугаар 1C4BJWEG3CL288503, хар өнгийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Упсад орж ирсэн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн хойд талын салхины шил бүхэлдээ хагарсан ба хойд салхины шилний шил арчигч нь эвдэрсэн ба аппаратын утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, /SЕ03268960/ гэсэн бичигтэй байв. Мөн хойд салхины шилний зүүн ором хэсгийн ирмэг дээр шинээр үүссэн толбо байв” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

- “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн хашаан дотор байв. Уг тээврийн хэрэгсэл нь “Ланд Круйзер-80” маркийн 0869 УНЛ улсын дугаартай, аралын дугаар HDJ810056526 дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы том салхины шил цоорч хагарсан байдалтай байв. Мөн хойд талын салхины шилэн дээр 2 газраас цоорч хагарсан цоорхой байв. Мөн хойд запас дугуйны гадна талын бүрээс нь цоорсон байв. Баруун хойд хажуу талын цонхны багана дээр үүссэн толбыг “Самсунг Эс5” маркийн гар утсаар хэмжиж, зураг авч бэхжүүлэв. Мөн баруун урд талын хаалганы салхины шил нь бүхэлдээ хагарсан байхгүй байв” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найзуудтайгаа хамт Цэнгэл сумын Хар нуур, Сүнгэт гэх газруудааар зугаалганд явж 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 03 цагийн үед гурван машинтай Цэнгэл сумын төвд шатахуун авах гээд орж ирсэн юм. Тэгээд шатахуун авах гээд зогсож байхад 2153 БӨТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хамт явж байсан найз болох Агийн машины хойд гуперийг шүргэж урд нь гараад зогссон юм.  Тэгээд А бууж очоод учрыг хэлэхэд хоёр согтуу бууж ирээд бид нарыг айлгах гээд хурууныхаа завсарт түлхүүрээ хавчуулаад А руу дайрсан. Тэрнийг хараад би явж очоод хоёр гараас нь бариад нөгөө залуугаас гуйж байгаад түлхүүрийг авсан юм. Тэгээд нөгөө залуу ярьж байгаад газраас чулуу аваад учир зүггүй бид нар луу дайраад чулуу аваад хөөж эхэлсэн юм. Тэгээд бид машинд суухад бид нар луу чулуу шидэж байсан ба бид машинтай зугтсан юм. Тэгээд А бид хоёр нэлээн явж байгаад зогсоход Агийн машинд сууж явсан манай найз болох Агийн толгойноос цус гарч байсан юм. Аг сумын төвийн эмнэлэгт хүргэхгүй бол болохгүй гэж сумын төвийн эмнэлэгт аваад очсон ба тухайн үед эмнэлэгт эмч нар нь байхгүй болохоор хэд хэдэн айлаар очиж эмч нарыг авч ирж Аг үзүүлсэн юм. Сумын эмнэлгийн эмч нар үзээд аймгийн төвөөс түргэн тусламж дуудсан ба аймгаас эмч нар ирж үзэж аймгаас өөр эмч дуудахгүй бол болохгүй юм байна гэж хэлээд явчихсан юм. Тэгээд аймгаас дахиад эмч нар ирж үзээд хөдөлгөж болохгүй, 48 цаг сумын эмнэлэгт байлгаж байгаарай гэж хэлсэн юм. Миний унаж явсан “Jееp wrangleг” /Жийп Уранглер/ маркийн 6456 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан юм. Миний машины хойд талын салхины шил нь бүхэлдээ хагарсан байсан юм. Миний машины хойд талын салхины шилийг угсарсан хөлстэйгөө 2.000.000 төгрөгийн үнэ ханштай болох юм. Би машиныхаа шилийг Америк улсаас захиалгаар авахуулна. Тухайн хэрэг гарах үед миний унаж явсан 6456 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байсан юм. 2018 оны 10 дугаар сарын эхээр Цоо гэх хүнд зарсан. Миний хувьд уг хэргийн улмаас учирсан бүх хохирлоо гаргуулж авсан байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найзуудтайгаа хамт Цэнгэл сумын Хар нуур, Сүнгэт гэх газруудаар зугаалганд явж 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 03 цагийн үед гурван машинтай Цэнгэл сумын төвд шатахуун авах гээд орж ирсэн юм. Тухайн үед би машин дотор унтаж байсан ба сэрэхэд миний машин руу гаднаас нэг хүн чулуу шидэж байсан. Тухайн үед би машины зүүн талын суудалд унтаж байхад А гэдэг залуу ирж надад машинаа асаагаад зугт гэж хэлсэн. Тэр үед би баруун тал буюу жолоочийн талын суудалд шилжсэн ба би “юу болов?” гэж хойшоо харахад зүүн хойд талын цонхноос цоолж орж ирж миний урдуур буюу баруун урд талын хаалганы шилийг хагалж гадагш гарсан юм. Тэгээд би машинаа асаагаад урагш хөдөлж байхад хойд талын цонх руу хэд хэдэн чулуу шидсэн ба тэрний хоёр нь хойд цонхыг цоолсон байсан. Тухайн үед би машинтай зугтаад 300 гаруй метр зайтай газар очоод хойшоо харахад манай хамт явж байсан хоёр машин бас зугтаж шатахуун түгээх станцаас зайдуухан зогсож байсан. Тэгээд би харж байхад манай хамт явж байсан хоёр машин буюу Ш, А нар цаашаагаа хөдлөөд явсан ба чулуу шидсэн хоёр залуу ч гэсэн машинаа асаагаад хөдлөөд явсан юм. Тэгээд би нөгөө машинд байгаа хүмүүс рүү утсаар яриад хаана байгаагийн асуухад тэд нар “эмнэлэгт байгаа” гэж хэлсэн. Би учрыг асуухад нэлээн сандарсан хоолойтой “гялс хүрээд ирээ” гэж хариулав. Тэгээд би яваад очиход “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан Агийн нүүрэн хэсэг цусаар будагдсан эмнэлэгт өргөж оруулж байсан юм. Миний унаж явсан машин “Ланд Круйзер-80” маркийн 0869 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Миний машины зүүн урд талын хаалганы цонх бүхэлдээ хагарсан, мөн баруун хойд талын цонх цоорч хагарсан, хойд талын цонх хоёр газраас хагарсан, мөн зүүн талын урд хаалганы хойд ирмэг нь баруун талын хойд хаалганы хойд ирмэг нь дотогш тус тус хонхойсон байв. Мөн урд салоны дээд талд байрлуулсан ухрахын камерын дэлгэц унасан байв. Уг эвдрэл гэмтлийг янзлуулахад 440.000 төгрөг зарцуулсан. Миний бие Цэнгэл сумын иргэн болох Н, Н нараас уг зарцуулсан 440.000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан байгаа. Надад өөр гомдол, санал байхгүй. Би Цэнгэл сумын иргэн болох Н, Н нарыг уучилсан, одоо хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би удахгүй гадаад руу хичээлд явах тул  цаашид мөрдөн шалгах ажиллагааны ямар нэгэн тогтоол, тэмдэглэл, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хурапдаанд оролцохгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан юм” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 44-52 дугаар хуудас/,

- Хохирогч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ .. Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найзуудтайгаа хамт Цэнгэл сумын Хар нуур, Сүнгэт гэх газруудаар зугаалганд явж 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 03 цагийн үед гурван машинтай Цэнгэл сумын төвд шатахуун авах гээд орж ирсэн юм. Эхлээд “Рысжан” шатахуун түгээх станц дээр очсон ба түгээгч нь шатахуун байхгүй гэсэн. Тэгээд “Петровис” шатахуун түгээх станцад очсон ба түгээгч нь унтаж байсан. Түгээгчийг нь сэрээх гэж манай Аийн машинд сууж байсан К бууж очоод  цонхыг нь тогшсон. Тэгэхэд би бензин авах цэг дээр зогсож байхад араас 2153 БӨТ улсын дугаартай жижиг тэрэг миний машины араас шүргэж өнгөрөөд урд гарч зогссон юм. Тэгээд би бууж очоод  машины хойд талыг харахад хойд гупер зурагдсан байсан юм. Тэгээд нөгөө шүргэсэн машиныхаа жолоочид нь очоод хаалгыг нь онгойлгож “Тийм том зайтай байхад анхааралтай явахгүй яасан юм бэ, миний машиныг шүргэчлээ шүү дээ” гэж хэлэхэд тэр хоёр залуу согтуу байсан ба бууж ирэхэд манай хамт явж байсан залуус бүгд бөөгнөрөөд хүрээд ирсэн ба тэр 2 залуугийн нэг нь хурууныхаа завсарт түлхүүрээ хавчуулж бариад “чи хэдэн төгрөг авах юм бэ” гэж айлгах зорилгоор бид нар луу дайрсан юм. Тэгээд манай найз болох Ш тэр залуугийн гарын барьж байгаад “ахаа түлхүүрээ өгчих, гуйж байна больчих” гээд гуйсан юм. Тэгээд тэр залуу үүнийг ойлгохгүй бид нар луу чулуу авч дайрсан ба улмаар чулуу аваад хөөсөн юм. Тухайн үед намайг хөөж явж байгаад миний хажууд явсан залуу руу дайрч эхэлсэн юм. Нөгөө нэг залуу би дуудаад “та тэр  залууг аваад явчих, энэ шүргэсэн газар зүгээрээ” гэж хэлсэн. Нөгөө бид нар луу чулуу аваад дайрч байсан залуу манай найз болох Ш рүү дайраад хөөсөн юм. Тэгээд машин тойрч зугтаж явж байхад манай залуучуудын нэг нь “машиндаа сууцгаа, явъя, тэр залуу машин руу чулуу шидэх гэж байна” гэж хэлсэн. Бид суугаад машинаа асаагаад огцом хурдтай хөдөлцгөөсөн. Тэр үед чулуу бариад гүйж байсан залуу миний машин руу хэд хэдэн удаа чулуу шидэхэд машины зүүн хойд цонхыг хагалаад дотор нь сууж явсан манай найз болох Агийн шамархайн хэсэгт нь онож гэмтээсэн юм. Тэгээд нэлээн явж байгаад зогсоход А толгойноос цус гарч байна гэж уйлаад сууж байсан юм. Тэгээд эмнэлэгт хүргэхгүй бол болохгүй юм байна гээд эмнэлэгт хүргэсэн ба тухайн үед эмч нар байхгүй Агийн нүүр нь цус болсон байсан, мөн шоконд орсон байсан юм. Тэгээд  хэд  хэдэн  газраар  яваад  эмч   нарыг эмнэлэгт авч ирээд үзүүлсэн юм. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл “Ланд Круйзер-100” маркийн 0045 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан юм. Миний машины зүүн хойд хаалганы салхины шил нь бүхэлдээ хагарсан, мөн зүүн хойд гэрлийн дээд хэсэг дотогш нь хонхойсон байсан юм. Мөн баруун хойд талын гупер зурагдсан байсан. Эдгээр гэмтлийг янзлуулахад 495.000 төгрөг  зарцуулсан. Миний бие Цэнгэл сумын иргэн болох Н болон Н нараас уг гарсан 495.000 төгрөгийг бүрэн авсан. Надад өөр санал, гомдол байхгүй. Би Цэнгэл сумын иргэн болох Н болон Н нарыг уучилсан. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би удахгүй гадаад руу хичээлд явах тул цаашид мөрдөн шалгах ажиллагааны ямар нэгэн тогтоол, тэмдэглэл, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хүралдаанд оролцохгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-65 дугаар хуудас/,

Хохирогч У.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Бид найзуудын хамт Өлгийгээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Цэнгэл сумын нутаг дэвсгэрт зугаалах гээд гэрээсээ гараад Цэнгэл сумын нутаг дэвсгэрээр 3 өдөр зугаалаад 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 03 цагийн үед гурван машинтай Цэнгэл сумын төвд шатахуун авах гээд орж ирсэн юм. Тэгээд шатахуун түгээх станцуудаар яваад “Петровис” шатахуун түгээх станцанд ирээд зогссон юм. Манай машины жолооч нар түгээгчийг сэрээх гээд цонхыг нь тогшиж байхад миний сууж байсан  машины зүүн хойд талыг нэг машин шүргээд манай машины урд гараад зогссон юм. Тэгээд манай машины жолооч болох А бууж   очоод  “ахаа машин шүргэчлээ  шүү дээ, яагаад шүргэчив ээ” гэж хэлэхэд тэр машины жолооч залуу бууж ирээд “хэдэн сая авах юм гээд орилсон. Тэгээд  А  нь “Цагдаад  хэлээд  шийдье”  гэж  хэлэхэд  нөгөө залуу түлхүүрээ хуруундаа  хавчуулаад  манай  машины  залуучууд  руу дайрч эхэлсэн. Манай найз болох Ш “ахаа наадах чинь болохгүй, хэн нэгэн гэмтэнэ” гэж хэлсэн. Тэгээд Ш тэр хүний түлхүүрийг авах гэхэд нөгөө залуу чулуу аваад хөөсөн. Тэгэхэд манай найзууд бүгд зугтсан ба  нөгөө согтуу залуу энд камер байгаа, хэдүүлээ камергүй газар очиж ярилцья” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр залуу чулуу аваад шидэж эхлэхэд манай найзууд бүгдээрээ машинд суугаад машинаа хөдөлгөөд явахад миний сууж байсан талын цонхноос нь нэг чулуу цоолж орж ирээд миний толгойн тус газарт оносон юм. Тэгээд би шоконд ороод миний толгойноос их цус алдсан. Тэгээд эмнэлэгт хайж яваад эмнэлгийг олж эмч нарт  үзүүлсэн юм. Миний эмчилгээнд гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Мөн тэр хоёр залууд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч М.Уы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Манай охин болох У.А нь Цэнгэл сумын эмнэлэгт байхад эмнэлгийн анхны тусламж авсан байна. Мөн аймгийн төвөөс 3 удаа түргэн тусламж очсон ба Цэнгэлд байхад Цэнгэлд амьдардаг манай хамаатнууд эм тариа, хоол ундыг нь хүргэж өгсөн байна. Цэнгэлд байх үед бүх эмчилгээний зардлууд манай талаас гарсан байна. Мөн энэ хэрэгт холбогдож байгаа хүмүүс ямар нэгэн тусламж үзүүлээгүй юм байна. Тэгээд 2 хоносоны дараа аймгаас түргэний эмч очиж аймагт авч ирж томаграфт оруулж хүнд байдалтай болохоор хот руу шилжүүлсэн. Тухайн үед би хотод байсан ба би охиноо тосож аваад Улсын Клининикийн 1 дүгээр эмнэлэгт эрүү, нүүрний мэс заслын тасагт эрчимтэй эмчилгээ хийлгэсэн юм. Бүх эм тариаг нь би гаднаас өөрөө авч өгсөн, мөн хагалгаанд орсон, шинжилгээ хиилгэсэн гэх мэтийн бүх зардлыг өөрөө гаргасан юм. Миний охин болох А нь хотод 20 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн. Миний охин болох А нь 4 цагийн турш наркозоор хүнд хагалгаанд орж зүүн талын нүдний ухархайн гадна дээд хана, шанаа ясыг хавсарсан олон хэсэгт болж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдсон юм. Тухайн мэс заслын үед миний охины толгойноос жижиг жижиг яснуудыг түүж авсан юм. Мөн хагалгаа хийсний дараа түүж авсан ясны оронд титан гэсэн төмөр хийж төмөр хадаасаар хадсан юм. Тухайн эмнэлгийн эмч нар 1 жилийн дараа ирж дахиад үзүүлээрэй гэж хэлсэн юм. Миний охин болох У.А нь ОХУ-ын Москва хотод байгаа. Миний охин ОХУ-ын шилдэг 10 сургуулийн нэг болох Москва хотод байдаг Москва хотын Олон улсын харилцаны их сургуульд 2 дугаар дамжаанд сурдаг. Тэр сургуульд ОХУ-ын ерөнхийлөгч Путины тэтгэлгээр суралцдаг ба хичээлээс нь хоцорч болохгүй байсан тул хичээл рүүгээ явсан. Нэг алдвал эргэж олддоггүй сургууль юм байгаа юм. Миний охины эмчилгээний зардалд гэвэл Баян Өлгий аймагт 2501500 төгрөг гарсан. Улаанбаатар хотод 8.544.500 төгрөг, нийт 10.946.000 төгрөг гарсан юм. Үүнээс надад гаргаж өгөх баримт гэвэл 1.442.206 төгрөгийн зарлагын баримт байгаа. Нийт гарсан мөнгөн дүнг задалж хэлвэл: Цэнгэл суманд явж ирэхэд 50 литр бензин зарцуулсан 92,500 төгрөг, Цэнгэл байхдаа хийлгэсэн дусал тариа 220.000 төгрөг, Өлгийн нэгдсэн эмнэлэгт Томографны зураг авхуулсан 95.000 төгрөг, Өлгийн эмнэлэгт эм тарианы мөнгө болох 450.000 төгрөг, Өлгийгөөс Улаанбаатар хот руу 2 хүний онгоцны зардал 875.000 төгрөг, түргэний зардал 10.000 төгрөг, хэрэг гарах үед алга болсон нүдний линз 129.000 төгрөг, ээмэг алга болсон 250.000 төгрөг, Москвагаас авсан цамц 80.000 төгрөг, футболк 40.000 төгрөг, өмд 60.000 төгрөг, пүүз гутал 100.000 төгрөг, тухайн үед цус болчихсон болохоор дахиж хэрэглэх боломжгүй болсон. Мөн Улаанбаатар хотод очиход тосож авсан таксины мөнгө 125.000 төгрөг, томографт 2 удаа зураг авхуулсан нийт 190.000 төгрөг, цусны шинжилгээ 160.000 төгрөг, хаван буулгах эмнүүд 960.000 төгрөг, пентогаль дусал 12 ширхэг-50.000 төгрөг, Новакаин дусал 2 ширхэг 52000 төгрөг, төмрийн бэлдмэл 10 ширхэг нийт 150.000 төгрөг, яс төлжүүлэх кальци 120.000 төгрөг, хагалгааны үнэ 580.000 төгрөг, Титан төмрийн үнэ /хадаас/ 211.000 төгрөг, косметик утасны үнэ 169.000 төгрөг, нийгмийн даатгалаас 100.000 төгрөг, хагалгааны эмч, сувилагч нарч нарт цайллага хийсэн 700.000 төгрөг, төмөр замын эмнэлэгт 7 хоног хэвтсэн нийт төлбөр 420.000 төгрөг, хоол хүнс 30 хоног 4 хүний 800.000 төгрөг, байр хөлсөлсөн үнэ 1 сар 350.000 төгрөг, буцах онгоцны зардал 300.000 төгрөг, 3 хүн машинаар буцсан ба шатахууны үнэ 240.000 төгрөг гарсан юм. Тухайн үед аймгаас миний охины ах нь болох Нурболат Улаанбаатар хот руу дагуулж очсон. Тухайн үед би эхнэрийн хамт Улаанбаатарт байсан юм. Тэнд манай охин бараг нэг сар эмчлүүлсэн юм. Тэр үед би эхнэрийн хамт охин, ах нь гээд дөрвөн хүн сар хотод байсан юм. Зарим зарлагын баримтыг тухайн үед сандарч айж охиноо эмчлүүлж явж байгаад аваагүй байна. Зарим эм, тариаг хувийн эмнэлэг эмийн сангаас авсан тул зарлагын баримт өгөхгүй юм байна лээ. Одоогоор нийт Монгол улсад гарсан зардал гэхэд 10.946.000 төгрөг гарч байгаа. Үүнээс 10.000.000 сая тогрөгийг барагдуулж өгсөн байгаа. Одоо байгаа асуудал гэвэл миний охины зүүн талын шамархайн хэсэг дотогш орж сорви үлдсэн байгаа. Энэ нь цаашдаа эмэгтэй хүний гоо сайханд нөлөөлдөг. Мөн миний охины сурч байгаа мэргэжил нь олон улсын харилцаа буюу дипломат мэргэжилтэй тул сурч байгаа сургууль нь хүртэл соривоо арилгах талаас нь шаардаж байгаа  зун, дадлага хийх ёстой ба хийлгэх сорвио арилгахгүй бол элчин сайдын яаманд дадлага хийлгэхгүй гэсэн байна. Өөр нэхэмжлэх зүйл гэвэл би охиныхоо толгойнд авсан гэмтэлийг жилийн дараа дахин үзүүлнэ. Улаанбаатарт байсан эмч нар нэг жилийн дараа авч ирээд заавал үзүүлээрэй гэсэн. Мөн миний охины толгойны шамархайн хэсэгт авсан сорвийг арилгуулна. Үүнийг бол Монгол улсын эмнэлгийн байгууллага эмчилж сорвийг арилгаж чадахгүй бол гадаадын аль нэг оронд хандаж эмчлүүлэх болно. Уг зардалд хэдэн төгрөг гарахыг нь би мэдэхгүй. Эмчилгээ хийлгэсний дараа гарсан мөнгө төгрөгийг дахин нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/,

- Гэрч Х.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 03 цагийн үед гадаа шуугиан гарч, хүмүүсийн орилсон дуу гарахаар нь би аав болох Хуанбайн хамт гэрээс гарахад манай хашаа руу Н, Н хоёр зугтаж орж ирсэн ба Н манай хашаанд орж ирээд газар унасан юм. Тухайн үед шатахуун түгээх цэг дээр байсан залуучууд тэр хоёр луу чулуу шидэж байсан ба шидсэн чулуунууд нь манай хашааг онож байсан юм.  Н, Н хоёр нөгөө залуучууд руу чулуу шидсэн ба шидсэн чулуу нь  машиныг оноход нөгөө залуучууд машиндаа суугаад зугтаасан ба тэр үед Н, Н хоёр тэр залуучуудын машин руу чулуу шидэж байсан юм. Нөгөө залуучууд шатахуун түгээх станцын урд байдаг 00-ын хажууд очиж зогсоод Н, Н хоёр луу чулуу шидэж байсан. Н, Н хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээн халамцуу байсан юм. Тухайн асуудал яг юунаас болж гарсаныг мэдэхгүй. Гадаа хүмүүс орилж, хашхирч байхаар нь гарч цагдаад мэдэгдсэн юм. Тухайн үед шатахуун түгээх станцанд ээлжийн түгээгч болох миний дүү Х.Өмирбек байсан ба олон залуучууд ирж орилохоор айгаад гарч чадаагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Ёгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шөнө манай гэрт хэд хэдэн үл таних залуу болон манай эмнэлгийн асрагч Ардагүл нар ирсэн. Тэд нар ирээд “сая нэг зодоон гараад нэг хүүхдийн толгойнд чулуу оноод толгой нь хагарчихлаа, та очоод үзээд өгөөч, таны гэр эмнэлэгт хамгийн ойрхон болохоор тань дээр ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би тэд нарыг дагаж эмнэлэг дээр очиход нэг эмэгтэй хүүхэд ухаангүй, шоконд орсон байдалтай маш их цус алдсан, орон дээр хэвтэж байсан юм. Тэгээд би тухайн охиныг үзэхэд охины биеийн байдал хүнд байсан ба аймгийн эмнэлэгт дуудлага өгч гэмтлийн эмчийг дуудсан юм. Аймгаас гэмтлийн эмч Маргулан ирж үзээд “хүүхдийн биеийн байдал хүнд, шоконд орсон байгаа тул 48 цаг тасралтгүй эмчийн хяналтанд байлгаж, эмчилгээ хийлгээд, биеийн байдал нь тогтворжсоны дараа түргэн тусламжийн  машин авч  явна  гэж хэлээд явсан  юм.  Тэгээд 2  цаг эмчилгээ хийсний дараа хүүхдийн бие дахин муудаад артерийн даралт 50/38 болж буурахаар аймгаас дахиад мэргэжлийн эмч Харий гэдэг хүн ирж үзээд “Жоохон шоконд орсон байгаа юм байна” гэж хэлээд нэмэлт эмчилгээ бичиж өгөөд явсан юм. Тухайн хүүхдийн толгойны зүүн талын шамархайн хэсэгт гэмтэл учирсан байсан. Уг гэмтэл нь шамархайн хэсгийн судас дээр байх ба уг судаснаас маш ихээр цус гарч байсан. Тухайн үед хүүхдийн биеийн байдал муу байсан ба толгойны зүүн тал хэсэг, шамархайн хэсэг, зүүн талын нүд орчим хэсэг бүхэлдээ хавантай байгаа юм” /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,

- Гэрч Т.Асаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид найзуудын хамт зугаалах гэж Цэнгэл сум орохоор 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ 3 машинтай гарсан ба 3 өдөр зугаалж яваад 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шөнө 03 цагийн үед Өлгий орох замдаа шатахуун авах гэж Цэнгэл сумын төв орсон. Тухайн үед би “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр унтаж байсан юм. Тэгээд нэг сэрээд гадаа харахад үл таних хоёр залуу байсан ба нэг нь гартаа чулуу барьсан манай найз болох Шийг хөөж явж байсан юм. Тэгээд би буугаад очтол нөгөө хоёр залуу бид нар луу дайраад танхайрч бид нарыг камергүй газар хүчээр гаргах гэж хувцаснаар татсан ба бид нар эсэргүүцэхэд чулуугаар дайрсан юм. Тэгээд бид нар өөрсдийгөө хамгаалах зорилгоор тэр хоёр залууг толгойноос доош дарж, түлхэж байхад нэг залуу чулуу шидэхэд би баруун гараараа нүүр амаа хамгаалсан юм. Тэгэж байхад нэг залуу нь “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийн хойд цонх руу чулуу шидэхэд найзуудын маань нэг нь зугтаарай гэж хашхирахад бид нар бүгдээрээ машиндаа суугаад дэнж рүү зугтсан. Тухайн үед би Агийн баруун талд сууж байсан ба нөгөө залуугийн чулуу шидсэнийг нүдээрээ харсан ба нөгөө залуу нь цонхыг хаглаад Агийн толгойн тус газар оносон юм. Тэгээд 2-3 минутын дараа А  “Уйлаад Асан миний толгойноос цус гараад байна” гэж хэлэхээр машинаа хөдөлгөөд сумын эмнэлэг дээр очсон. Тухайн сумын эмнэлэг дээр эмч байгаагүй ба эмч нарын утас руу нь залгаад бүгдийг нь өөрсдөө машинаар яваад гэрээс нь дагуулж ирсэн юм. Тухайн үед би унтаж байсан ба тэр хоёр залуу машинаа манай бензин авах гэж зогсож байсан “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийг хойд талаас нь шүргэж өнгөрөөд манай машины урд гараад зогссон гэж хэлсэн. Уг асуудал тэрнээс л бопж гарсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

- Гэрч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Бид найзуудын хамт зугаалах гэж Цэнгэл сум орж 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ 3 машинтай гарсан ба 3 өдөр зугаалж яваад 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шөнө 03 цагийн үед Өлгий орох замдаа шатахуун авах гэж Цэнгэл сумын төв орсон. Бид нар Цэнгэл сумын төв орж ирж байхад замдаа 2153 БӨТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэднийг нээх тоохгүйгээр шатахуун авах гээд “Рысжан” шатахуун түгээх станцан дээр очсон боловч хаалттай байсан. Тэгээд “Петровис” шатахуун түгээх станцанд очоод шатахуун авах гэхэд түгээгч нь унтаж байсан ба сэрээх гэж цонхыг нь тогшсон юм. Тэгж байхад 2153 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд манай 3 машины нэг болох “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гупер хэсгийг шүргэж өнгөрөөд  урд нь гараад  зогссон  юм. Тэр  үед  “Ланд  Крузер-100” маркийн тээврийн хэрэгслийн жолоооч болох А нь машинаасаа буугаад 2153 БӨТ  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд очоод цонхыг нь тогшиж машинаасаа бууж ирэхийг шаардсан. Тэр үед 2153 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч бууж ирээд “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн шүргэсэн  хэсгийг  очоод  харсан. Тэгээд  тэр  залуу сүртэй шүү дээ, энэ чинь төмөр байна ш үү дээ” гэж дуугаа өндөрсгөж эхэлсэн. Тэгэхэд манай найзууд бөөгнөрөөд зогсож   байхад нөгөө залуу машиныхаа түлхүүрийг гартаа хавчуулаад сүрдүүлж эхэлсэн. Тэгэхэд би юм хүндрэхгүй байх гэж бодоод Ланд Круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан Аээс хэдэн литр түлш авах талаар асуусан.   Тэгээд буцаад байдлыг ажиглаж байтал 2153 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэх залуу гартаа чулуу бариад Шийг хөөж байсан ба Ш “Ланд  Крузер-80” маркийн тээврийн хэрэгслийг тойрч гүйгээд зугтаж байсан. Тэгээд манай залуучуудын нэг нь машинда сууцгаа явья гэж орилохоор нь бүгд машиндаа сууцгаасан юм. “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгсэл нь бид нар хөдөлж байхад байрандаа зогсож байсан. Тухайн үед жолооч нь болох А дотор нь унтаж байсан юм. Тухайн үед би “Жийп Уранглер” маркийн тээврийн хэрэгсэлд суусан ба нөгөө залуучууд чулуу шидэхэд миний суусан машины  хойд талын шил нь хагарсан юм. Тэгээд “Петровис” шатахуун түгээх станцын  урд байдаг дэнж рүү гараад зогсох үед хэн нэгэн Агийн толгойноос цус гарч байна гэж орилсон.  Очоод хартал Агийн нүүр, үс, хувцас нь цусанд будагдсан байсан. Тэгж байтал нөгөө хоёр залуу чулуу шидсээр байсан. Тэгээд бид нар Аг эмнэлэгт хүргэхгүй бол болохгүй юм байна гэж бодоод эмнэлгийг хайж эхэлсэн юм. Эмнэлгийг олоод Аг хүргэхэд эмч нар байгаагүй ба арай гэж хаалга онгойлгож өгсөн. Тэгээд бид нар эмч нар луу утсаар яриад гэр гэрээс нь очоод авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

- Гэрч А.Еын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгж байхад  215З БӨТ улсын  дугаартай тээврийн хэрэгсэл ирээд манай 3 машины нэг болох “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гупер хэсгийг шүргэж өнгөрөөд урд нь гараад зогссон юм. Тэр үед “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох А нь машинаасаа буугаад 2153 БӨТ улсын дугаартай  тээврийн  хэрэгсэлд очоод цонхыг нь тогшиж машинаасаа бууж ирэхийг   шаардсан. Тэр үед 2153 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн шүргэсэн хэсгийг очоод харсан. Тэгээд тэр залуу сүртэй штээ, энэ чинь төмөр байна штээ” гэж дуугаа өндөрсгөж эхэлсэн. Тэгэхэд манай найзууд бөөгнөрөөд зогсож байхад нөгөө залуу   машиныхаа түлхүүрийг гарган хавчуулаад сүрдүүлж эхэлсэн. Тэр үед манай найз болох Ш нь ирж нөгөө залууд түлхүүрзз өгчих, зүгээр ярилцья гэж хэлэхэд тухайн үед түлхүүрээ өгөөгүй А руу дайраад байсан юм. Тэгээд Ш гуйж байж түлхүүрийг нь салгаж авсан юм. Тэгэхэд нөгөө залуу гартаа чулуу бариад манай залуучууд руу дайрч эхэлсэн юм. Тухайн үед бид нар өөрсдийгөө хамгаалах зорилгоор тэр хоёр залууг түлхсэн юм. Тэгэж байгаад тэр хоёр залуу гартаа байгаа чулууг шидэж эхэлсэн ба бид нар зугтаж машин машиндаа суугаад хөдлөх үед тэр хоёр залуу машин руу чулуу шидэж эхэлсэн юм. Тухайн үед миний сууж байсан Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы салхины шилийг чулуу шидэж хагалсан юм. Уг шидсэн чулуу нь тухайн машины зүүн захад сууж явсан У.Агийн толгойн тус газар оносон юм. Тухайн үед Агийн толгойноос цус гарч байсан ба бид нар сумын эмнэлэгт хүргэх гээд сумын төвийн эмнэлгийг хайж эхэлсэн юм. Эмнэлгийн олж чадахгүй нэлээн явж байгаад Баян-Өлгий аймгийн түргэн тусламжийн үйлчилгээ рүү залгаад эмнэлэг хаана байдгийг асуугаад хайж явж байгаад арай гэж олсон юм. Бид нар эмнэлэгт очиход эмнэлэг дээр эмч нар байхгүй байсан ба бүх эмч нарыг багажийн хамт гэрээс нь өөрсдөө авчирсан юм. Тэгээд эмч нар ирж Аг үзэж аймгийн төвөөс түргэн тусламж дуудсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед 2153 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ирсэнийг хараагүй, нэг харахад ирээд зогссон байсан ба манай залуучууд бөөгнөрөөд ярилцаж зогсож байсан юм. Тэгээд 2153 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн хоёр залуу А жолоодож явсан “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн хажууд очоод “За сүртэй штээ, нээх гэмтээгүй байна штээ” гэж хэлж байсан юм. Тухайн үед би тэд нараас хол байсан ба ямар нэгэн юм болохгүй байх гэж нэг их тоогоогүй зогсож байхад манай залуучууд тал тал тийшээ зугтааж эхэлсэн ба нөгөө хоёр залууу чулуу шидэж эхэлсэн. Тэгээд манай хамт явж байсан залуучууд машиндаа суугаад хөдөлсөн үед миний сууж явсан “Жийп Уранглер” маркийн тээврийн хэрэгслийн хойд цонхонд чулуу оноод хагарсан юм. Бид нар 100-200 метр орчим  газар яваад  шатахуун  түгээх станцын урд талд байдаг дэнж дээр зогсоод машинаасаа  бууцгаасан  юм.  Тэгэхэд  манай  машины  хойд талын  шил  нь хагарсан байдалтай манай араас ирсэн “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы салхины шил нь хагарсан, дотор нь сууж явсан Агийн толгойноос цус гарч байсан юм. Тэр үед шатахуун түгээх станцан дээр Аийн машин болох “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгсэл рүү нөгөө хоёр залуу чулуу шидэж байсан юм. Тэгээд бид нар эмнэлэг хайж сумын төвөөр явсан, нэлээн явж байгаад эмнэлэг дээр очиход эмч нар нь байхгүй байсан ба эмч нарыг гэрээс нь очиж өөрсдөө авч ирэн Аг үзүүлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,

- Гэрч А.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Бид найзуудын хамт зугаалах гэж Цэнгэл сум орж 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ 3 машинтай гарсан ба 3 өдөр зугаалж яваад   2018 оны 08 дугаар сарын   04-ний өдрийн шөнө 03 цагийн үед Өлгий орох замдаа шатахуун авах гэж Цэнгэл сумын төв орсон. Тухайн үед би унтаж байсан ба нэг сэрэхэд шатахуун түгээх станцан дээр зогсож байсан. Тухайн үед түгээгч нь унтаж байсан ба манай залуучууд түгээгчийг сэрээх гээд машины сигнал дарж, цонхыг нь тогшиж байсан юм. Тухайн үед би Шийн машин болох “Жийп Уранглер” маркийн тээврийн хэрэгслийн урд сууж байсан ба  миний сууж явсан тээврийн хэрэгсэл  нь шатахуун түгээх цэгээс зайдуухан, түгээгчийн байр луу нэлээн дөхсөн зогсож байсан юм. Тэгээд сууж байхад гадаа шуугиан гарч Ш "та наадахаа болиоч ээ" гэж гуйж орилж байхаар нь машинаас буугаад харсан чинь нэг согтуу залуу  машиныхаа түлхүүрийг хурууныхаа завсарт хавчуулсан А руу дайрч байсан ба Ш болиулахыг оролдож байсан.Тухайн үед тэр согтуу залуучууд "наана чинь камер байгаа шүү, ийшээ камергүй газар очиж ярилцая" гэж хэлж байсаныг сонссон юм. Тухайн үед манай хөвгүүд намайг "машиндаа суу" гэж машинд суулгасан. Би машиндаа сууж байхад тэр хоёр залуугийн нэг нь гартаа чулуу бариад Шийг хөөж явж байсан юм. Тэр үед би юу болох гэж байгааг харах гэж машинаас буутал манай хөвгүүд "машиндаа суу" гэж дахиад машин руу оруулж суулгасан юм. Тэгэж байгаад манай залуучууд машиндаа гялс суугаад хөдлөхөд манай машины хойд талын шилэнд чулуу онож хойд шил нь хагарсан юм. Тэгээд жоохон явж байгаад зогсоход манай араас Агийн машин болох “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тэгээд бүгдээрээ Шийн машины хойд талын шилийг хараад зогсож байхад нөгөө машинд сууж явсан хүүхдүүд "Агийн толгойноос цус гарч байна" гэж орилж байсан. Бид нар очиход “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн хойд шил нь хагарсан ба цус гарч байсан. Би тухайн үед машин дотор сууж явсан ба тэр хоёр залууг манай залуучууд цохиж зодсон асуудлыг хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Мгиин мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...0045: БӨТ улсын дугаартай “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл одоо миний эзэмшилд миний нэр дээр бүртгэлтэй байгаа. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болсон асуудлын улмаас учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан. Тухайн үед миний машиныг миний хүү болох А унаж явсан юм. Одоо бид нарт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч А.Ры мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би уг “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийг 6 дугаар сарын үед хотод нэг хүнээс авсан байсан. Тухайн хэрэг гарах үед миний ах болох А жолоодож явж байсан. Тэр үед Баян-Өлгий аймгийн харьяаллын :дугаар аваагүй байсан ба 0200 БӨТ гэсэн улсын дугаарыг шинээр авсан байгаа. Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болсон асуудлын улмаас учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан байгаа. Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй. Тухайн үед миний машиныг ах болох А жолоодож явсан. Уг  хэргийг үйлдсэн Цэнгэл сумын залуучуудаар хохирлоо барагдуулж авсан. Одоо  нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 63, 64 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 124-128 дугаар хуудас/,

- Шүүхийн  шинжилгээний  албаны  шинжээч  эмч  Р.Бауыржаны  У.Ахкеркегийн биед гэмтлийн зэрэг тогтоосон тухай 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 150-151 дугаар хуудас/,

- Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай №18/65, 18/66, 18/67 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 161-177 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өдөр нь Н бид хоёр шар айраг уусан юм. Тэгээд өдөржингөө хамт байж байгаад шөнө 03 цагийн үед гэр лүү буцаж явах замд машины бензин дуусаж доголдохоор шатахуун түгээх станцанд шатахуун авах гээд очсон юм. Тухайн үед бид нар “Петровис” шатахуун түгээх станцад очсон ба тухайн үед Нийн машиныг би жолоодож явж байсан. Тэгээд Н бид хоёр Петровис шатахуун түгээх станц дээр очиход станцан дээр жийп маркийн машин зогсож байсан ба би “Ланд Круйзер-100” маркийн машины хойд талаас эргээд урд нь гарч зогсох гэтэл “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн хойд галын буланг шүргэчихсэн юм. Тэгээд урд нь гараад зогсож байхад “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу бууж ирээд “чи сохор юм уу, машин шүргэчлээ штээ” гэж хэлсэн ба би бууж очоод харахад жоохон зурагдсан байсан. Тэгж байхад бас хэдэн залуу хүрч ирсэн ба тэрэн дээр маргаан гараад эхэлсэн юм. Тэгээд намайг нэг залуу нэг цохисон ба би уурлаад тэд нар луу дайрч эхэлсэн юм. Тэгээд тэд нар зугтаад машиндаа суугаад хөдлөнгүүт Н бид хоёр газраас чулуу аваад машинууд руу шидэж байсан юм. Тухайн үед миний хажуугаар “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл өнгөрч байхад би чулуу шидэхэд зүүн хойд талын хаалганы цонхыг нь оносон юм. Тэгээд гурван машины гурвууланд чулуу шидэхээр тэд зугтаад шатахуун түгээх станцын урд талын дэнж дээр гарч зогсоод бид нар луу бас чулуу шидсэн юм. Тэгээд Н бид хоёр машинаа асаагаад яваад өгсөн юм. Тухайн үед Н бид хоёр хоёулаа гурван машин руу чулуу шидсэн юм. Гурван машиньг гурвууланг оносон байх. Тухайн үед хохирогч У.Агийн сууж явсан “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар өнгөрч явж байхад миний шидсэн чулуу уг машины зүүн хойд талын цонхыг оносон юм. Тэр үед хохирогч У.Агийн  толгойг оносон байж магадгүй. Тухайн үед хойд талын шил нь хагарсан “Жийп Уранглер” маркийн тээврийн хэрэгслийн жолоочид 1.500.000 төгрөг төлсөн. Мөн “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийн жолоочид 400.000 төгрөг төлсөн. “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн жолоочид 300.000 төгрөг төлж өгсөн. Мөн толгойндоо гэмтэл авсан хохирогч У.Агийин эмчилгээний зардал гээд 10.500 000 төгрөг төлсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найз болох Нийн хамт шар айраг уусан. Тэгээд бид хоёр өдөржингөө хамт явж шар айраг уугаад шөнө 03 цагийн үед гэр лүү харьж явах замд машины бензин дуусаж доголдохоор нь шатахуун түгээх станцан дээр явж очсон юм. Тухайн үед Н бид хоёр машинаар “Петровис” шатахуун түгээх станцад очсон ба бид нар очиход шатахуун түгээх станцад очиход 3 жийп маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан юм. Тэгээд Н машинаа жолоодоод “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн хойд талаар эргэж урд нь гарах үед “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын гуперийг шүргэчихсэн юм. Тэгээд Н машинаа уг тээврийн хэрэгслийн урд гаргаж тавихад “Ланд Круйзер-100” маркийн тээврйин хэрэгслийн жолооч ирж Нэд "чи сохор юм уу? наад замаа харж яваач, машин шүргэчлээ штээ" гэж хэлсэн. Тэгээд Н машинаас бууж нөгөө машин шүргэсэн машины жолоочийн хамт очоод машины шүргэсэн хэсгийг харж байсан ба тэнд хэд хэдэн залуу зогсож байхаар нь би бууж очсон юм. Тэгээд тэнд байгаа залуучуудтай Н хэрэлдэж маргалдаж байсан ба нэг залуу ирж Нийг цохиж авсан юм. Тэгээд тэнд байсан залуучуудыг Н хөөж эхэлсэн ба би тухайн үед салгах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан юм. ... Тэр залуучууд машиндаа суугаад зугтах үеэр Н бид хоёр тэнд байсан машинууд руу чулуу шидэж эхэлсэн юм. Н бид хоёрын шидсэн чулуунууд тухайн машинуудыг онож байсан юм. Тэгээд тэр залуучууд шатахуун түгээх станцын урд байдаг дэнж дээр гараад мөн бид нар луу чулуу шидэж байсан. Тэгээд Н бид хоёр машинаа аваад яваад өгсөн юм. Н бид хоёр тухайн үед гурван машины гурвууланд нь чулуу шидсэн юм. Бодвол гурвуулангийн оносон байх. Гэхдээ “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн эсэхээ сайн мэдэхгүй байна. Уг “Ланд Круйзер-100” маркийн тээрийн хэрэгсэл нь Нийн хажуугаар өнгөрсөн ба өнгөрч явж байхад яг хажуунаас нь Н чулуу шидсэнийг би харсан. Тухайн үед хохирогч А нь “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан байна. “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл яг Нийн хажуугаар өнгөрч явж байхад Нийн шидсэн чулуу нь тухайн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг онож хагалсаныг би харсан юм. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би гурван машины эвдрэл гэмтэлд гарсан мөнгө төгрөгийг Нтэй хувааж төлсөн байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Т.Нийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр олгосон “РД:БЛ................., овог:С, эцэг/эх/-ийн нэр:Т, нэр:Н, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,37, төрсөн огноо:1991-10-24, хаяг:Баян-Өлгий, Цэнгэл, 9-р баг, Хөшөөт, хүчинтэй хугацаа:2036-10-26, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 204 дүгээр хуудас/,

            - Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх “БЛ................. регистрийн дугаартай, С овогтой Тгийн Н нь Баян-Өлгий, Цэнгэл, 9-р баг, Хөшөөт төвд оршин суудаг” гэх нэгдсэн маягт /хх-ийн 205 дугаар хуудас/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын “Иргэн Н БЛ.................-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 206 дугаар хуудас/,

- шүүгдэгч Т.Н нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 214 дүгээр хуудас/,

- шүүгдэгч Т.Н нь иргэн Х.Бын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, улмаар шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлсөн,  хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар хоорондоо сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/103 дугаартай тогтоол, /хх-ийн 215 дугаар хуудас/,

- шүүгдэгч Т.Н нь ХААН банканд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 980,979.60 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 220 дугаар хуудас/,

- шүүгдэгч Т.Н нь Голомт банк, Төрийн банк, Капитрон банканд ямар нэгэн дансгүй болохыг тодорхойлсон Капитрон, Голомт, Төрийн банкны албан бичиг /хх-ийн 222,-225 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1117 дугаартай “Т.Н, С.Н нарын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 227 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Мөн шүүгдэгч С.Нийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон “РД:БЛ..............., овог:С, эцэг/эх/-ийн нэр:С, нэр:Н, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,37, төрсөн огноо:1990-01-15, хаяг:Баян-Өлгий, Цэнгэл, 8-р баг, Партизан, хүчинтэй хугацаа:2035-01-15, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 211 дүгээр хуудас/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын “Иргэн Н БЛ...............-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 212 дугаар хуудас/,

- Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх “БЛ............... регистрийн дугаартай, С овогтой Сы Н нь Баян-Өлгий, Цэнгэл, 8-р баг, Партизан багт оршин суудаг” гэх нэгдсэн маягт /хх-ийн 205 дугаар хуудас/,

- шүүгдэгч С.Н нь ХААН банканд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2,863,350.00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 221 дүгээр хуудас/,

- шүүгдэгч С.Н нь Голомт банк, Капитрон банканд ямар нэгэн дансгүй болохыг тодорхойлсон Капитрон, Голомт банкны албан бичиг /хх-ийн 222, 225 дугаар хуудас/,

- шүүгдэгч С.Н нь Төрийн банканд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 200.00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон Төрийн банкны депозит харилцагчийн монгол хуулга /хх-ийн 224 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1117 дугаартай “Т.Н, С.Н нарын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 227 дугаар хуудас/,

- шүүгдэгч С.Н нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 230 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, бусадтай харилцах харилцааны соёл дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Т.Н, С.Н нар нь хохирогч Х.Ш, Х.А, М.А нартай маргалдсаны улмаас тэдний жолоодож явсан Жийп Уранглер, Ланд Круйзер-80, Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслүүд рүү чулуу шидэж Х.Шийн жолоодож явсан Jeер wrаngler" маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг, Х.Аийн жолоодож явсан “Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалганы цонх, баруун хойд хаалганы том салхины шил, хойд талын салхины шилийг тус тус хагалж, зүүн талын урд хаалганы хойд ирмэг, баруун талын хойд хаалганы хойд ирмэгийг, урд салоны дээд талд байрлуулсан ухрах камерын дэлгэцийг тус тус гэмтээсэн, М.А жолоодож явсан “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы цонхыг хагалж, зүүн хойд гэрлийн дээд хэсэг дотогш хонхойсон, хойд талын гуперын баруун буланг зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн зүй бус үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын бусадтай маргалдан дайрч, газраас чулуу авч шидэн машинуудад нь хохирол учруулахыг хүсэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Шт учирсан 1500.000 төгрөгийн хохирлыг, хохирогч М.Ад учирсан 495.000 төгрөгийг хохирлыг, хохирогч Х.Ат учирсан 440.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Х.Ш, М.А, Х.А нар нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Н, Т.Н нарыг хохирогч  Х.Ш, М.А, Х.А нарт төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Т.Нийн шидсэн чулуу нь “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийн дотор сууж явсан иргэн У.Агийн толгойд онож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Нийн “...Уг “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл нь Т.Нийн хажуугаар өнгөрсөн ба өнгөрч явж байхад яг хажуугаас нь Т.Нийн чулуу шидсэн чулуу тухайн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг онож хагалсныг харсан: Тухайн үед У.А “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан байна...” гэх мэдүүлэг, хохирогч М.Агийн “...Тэр үед чулуу бариад гүйж байсан залуу миний машин руу хэд хэдэн удаа чулуу шидэхэд машины зүүн хойд цонхыг хагалаад дотор нь сууж явсан манай найз болох Агийн шамархайн хэсэгт нь онож гэмтээсэн юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Нийн “...Тухайн үед хохирогч У.Агийн сууж явсан “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар өнгөрч явж байхад миний шидсэн чулуу уг машины зүүн хойд талын цонхыг оносон юм. Тэр үед хохирогч У.Агийн  толгойг оносон байж магадгүй...” гэх мэдүүлэг, СД бичлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Нийн шидсэн нэг чулуу хохирогч У.Агийн толгойн тус газар онож түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж, энэхүү гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, машин руу чулуу шидэхэд дотор нь сууж байсан хүнд хохирол учрах боломжтой гэдгийг мэдэх боловч хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, эрүүл мэндэд нь халдаж энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Нийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Хохирогч У.Агийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 345  дугаартай  дүгнэлт /хх-ийн 150 дугаар хуудас/, “Health-Aid” үүдэн эмнэлгийн эмч З.Хишигжаргалын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 154 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас, өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн магадалгаа /хх-ийн 155-159/ зэргээр тогтоогдож байна.

Иймээс хохирогч У.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт 10.000.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирлын хүснэгт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Н нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Уд 10.000.000 төгрөг төлснөөс хохирогчийн үндэслэл бүхий нэхэмжлэлийн буюу зарлагын баримттай 1.442.206 төгрөгийг хасаж тооцвол шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч М.Уд 8.557.794 төгрөг илүү төлсөн байна. Мөн иргэний нэхэмжлэгч М.Уы “миний охины эмчилгээний зардалд 10.946.000 төгрөг гарсан ба түүнээс 10.000.000 төгрөгийг төлж өгсөн” гэж мэдүүлж нэхэмжилж байгаа боловч үлдсэн 946.000 төгрөгийн хохирлын баримт байхгүй тул уг нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болголоо.

Мөн иргэний нэхэмжлэгч М.У нь “өөр нэхэмжлэх зүйл гэвэл би охиныхоо толгойнд авсан гэмтэлийг жилийн дараа дахин үзүүлнэ. Улаанбаатарт байсан эмч нар нэг жилийн дараа авч ирээд заавал үзүүлээрэй гэсэн. Мөн миний охины толгойны шамархайн хэсэгт авсан сорвийг арилгуулна. Энийг бол Монгол улсын эмнэлгийн байгууллага эмчилж сорвийг арилгаж чадахгүй бол гадаадын аль нэг оронд хандаж эмчлүүлэх болно. Уг зардалд хэдэн төгрөг гарахыг нь би мэдэхгүй. Эмчилгээ хийлгэсний дараа гарсан мөнгө төгрөгийг дахин нэхэмжлэх болно”  гэснийг шүүх хүлээн авч иргэний нэхэмжлэгч нь хохирогчийн биед учирах хор уршигийг арилгах зорилгоор нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Н, Т.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н, Т.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын эд хөрөнгийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч нарт, гэмт хэрэг тус бүрд нь торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Н, Т.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 “нэг мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж байна. 

Харин шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 “нэг мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2.000.000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Нийн хөрөнгө орлогын хэмжээ, ажил хөдөлмөр эрхлэлт, бусад орлого олох боломж зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сая төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хагас жилийн дотор буюу эхний 3 сард нь 500.000 төгрөг, дараагийн 3 сард нь 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Нийн хөрөнгө орлогын хэмжээ, ажил хөдөлмөр эрхлэлт, бусад орлого олох боломж зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сая төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хагас жилийн дотор буюу эхний 3 сард нь 1 сая төгрөг, дараагийн 3 сард нь 1 сая төгрөгөөр хуваан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, С.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч С.Алтайн шүүх хуралдаанд С.Над торгуулийн ял оногдуулж өгөх хүсэлтийг шүүх харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, С.Н нарыг 2 жилийн хугацаагаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч С.Н, Т.Н нарын иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, хохирогч У.Агийн “иргэний эрүүл мэндийн дэвтэр”, хохирогчийн томограф бичлэг бүхий хуурцаг диск 1 ширхэг зэргийг У.Ад хойшид эрүүл мэндээ эмчлүүлэхэд нь хэрэг болох үүднээс түүнд олгож, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн үйл явцыг баримтжуулсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогтой Тгийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэргийг,

 мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч С овогтой Сы Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 “нэг мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар , мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 “нэг мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар ,

-Шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 “нэг мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 2.000.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч С.Нэд оногдуулсан 1 сая төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хагас жилийн дотор буюу эхний 3 сард нь 500.000 төгрөг, дараагийн 3 сард нь 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр,

Шүүгдэгч Т.Нт оногдуулсан 2 сая төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хагас жилийн дотор буюу эхний 3 сард нь 1 сая төгрөг, дараагийн 3 сард нь 1 сая төгрөгөөр хуваан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, С.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, С.Н нарыг 2 жилийн хугацаагаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч М.У, хохирогч М.А нар нь гэмт хэргийн улмаас хойшид учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Т.Нээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч У.Агийн толгойн томограф бичлэг бүхий хуурцаг диск 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр зэргийг У.Ад олгож, гэмт хэргийн үйл явцыг баримтжуулсан бичлэг бүхий диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц энэ хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Т.Н, С.Н нарын иргэний үнэмлэхийг өөрт нь тус тус  буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.АЗЖАРГАЛ