Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01823

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 02 210/МА2023/01823

 

 

 

 

Ц.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02697 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******у ******* ******* ******* ХХК, Н.Ундрахзаяа нарт холбогдох,

Цалин хөлс 71,382,817 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие *******у ******* ******* ******* ХХК-ийн захирал Н.Ундрахзаяатай тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар ерөнхий инженерээр томилогдон ажилласан. Жунсон констракшн ХХК-ийн сургуулийн барилгын ажил, Номин ривер кастл-д суурийн цутгалтын ажил, Сэлэмт цамхаг ХХК-ийн Хайрхан хотхонд цэвэр, бохир усны шугамын ажил, Финанс энд сервис ХХК-ийн гадна дулааны шугамын ажил, Гурван баян констракшн ХХК-ийн Ботаник дахь орон сууцны 1 дүгээр блокын халаалт, цэвэр бохир ус, гадна дулааны шугам, зоорийн давхрын гал унтраах системийн ажил, Скай ривэр ХХК-д халаалт, цэвэр, бохир усны шугамын ажил тус тус хийхэд талбайн инженерээр ажилласан.

1.2. Миний сарын цалинг 3,000,000 төгрөгөөр тогтоосон ба 2022 оны 08 дугаар сар дуустал хугацаанд 107,627,400 төгрөгийн цалин олгогдохоос 36,244,583 төгрөгийг олгосон.

Иймд надад үлдэгдэл цалин 71,382,817 төгрөгийг хариуцагч *******у ******* ******* ******* ХХК, Н.Ундрахзаяа нараас гаргуулан олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******у ******* ******* ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. 2018-2022 онд *******у ******* ******* ******* ХХК-аас бусад компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх, барилгын дулаан, цэвэр, бохир усны шугам угсралтын ажилд Ц.Цогтбаатар нь төсөв зохиож, тооцоолол хийх үүрэг гүйцэтгэхээр тохиролцож ажилласан. Ц.******* нь тогтсон цагт, тогтсон хуваарийн дагуу, компанийн дотоод дүрэм, журамд захирагдан, ажлын байрны тодорхойлолтын дагуу тодорхой ажил үүргийн хуваариар хөдөлмөрийн норм, нормативын дагуу оффист сууж ажиллаагүй, тэрээр ажиллах цагийн хуваарийг өөрөө сонгож, хариуцагчаас хараат бусаар тендер, эсхүл гэрээт ажил авсан тохиолдолд ажил гүйцэтгэдэг байсан.

Хөдөлмөрийн харилцааг хөлсөөр ажиллах гэрээнээс ялган шийдвэрлэх талаар Улсын Дээд шүүхийн 2012 оны зөвлөмжид хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэж байдгаараа ялгаатай гэж тодорхойлсон байдаг. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын тогтмол ажлын байрны шинжийг агуулаагүй. Тус харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг бүхэлдээ агуулж байна.

2.2. Компанийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт нь зөвхөн банкинд ипотекийн зээл гаргахад нэхэмжлэгчийг орлоготой харагдуулах зорилгоор дүр үзүүлэн бичсэн албан бичиг юм. *******э тодорхойлолт нь дангаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгчийн дансны хуулгаас харахад сар бүр тогтмол цалин авч байсан нэг ч тохиолдол байдаггүй. Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчид сар бүр цалин хөлс олгох үүрэг хариуцагчид үүсээгүй.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгчийн дурдаж буй 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Тайм холдинг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 08 дугаар сард Сэлэмт цамхаг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг барилгын ажлын төсөл дээр ажилласны хөлсийг ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа тухай бүр өгсөн. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагч нь хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байна.

2.3. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж маргаж байгаа ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.

Ц.******* эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн, мэдэх боломжтой хугацааг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлж буй хугацааны дараагийн сараас буюу 2018 оны 12 дугаар сараас эхлэн тооцно. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандаж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн, цалин хөлс шаардах эрхийн хугацаа дуусгавар болсон.

Харин 2022 оны 06 дугаар сарын цалин хөлс болох 1,500,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн харилцах дансанд Цогоо ах цалин гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн тул цалин хөлс төлөх үүргээ биелүүлсэн, 07, 08 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэж, татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх нь олгогдсон байхад эрхээ хэрэгжүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.Ундрахзаяагийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч Ц.*******тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж байгаагүй бөгөөд энэ төрлийн гэрээ, хэлцэл байгуулж, цалин хөлс олгосон удаа байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *******у ******* ******* ******* ХХК-аас ажилласан хугацааны дутуу авсан цалинд 71,382,817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, 2018 оны 11 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *******у ******* ******* ******* ХХК-д даалгаж, хариуцагч Н.Ундрахзаяад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,864 төгрөгийг татварын данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч *******у ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 514,864 төгрөгийг гаргуулж улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч "*******у ******* ******* *******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх ... байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" гэж зааснаар хариуцагч "*******у ******* ******* *******" ХХК нь Ц.*******тэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаатай байсан гэх татгалзал нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид ерөнхий инженер гэсэн албан тушаал нь байнгын ажлын байранд хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог тул хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзэхгүй гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм.

5.2. Мөн хариуцагч *******у ******* ******* ******* ХХК-ийн данснаас нэхэмжлэгч Ц.*******д нэг ч удаа цалин хөлсний олголт хийж байгаагүй. Хариуцагч Н.Ундрахзаяагийн эхнэр Ц.Төмөрмөнхийн дансаар цалин гэх утгатай гүйлгээнүүд хийгдсэн нь иргэн Н.Ундрахзаяагаас нэхэмжлэгчид ажлын хөлс олгож байсан хэлбэр юм.

Учир нь нэхэмжлэгч нь тогтсон цагт, тогтсон хуваарийн дагуу, компанийн дотоод дүрэм журамд захирагдан, ажлын байрны тодорхойлолтын дагуу тодорхой ажил үүргийн хуваариар хөдөлмөрийн норм, нормативын дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэхийг тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэгчид цалин хөлс олгож байсан талаар нэг ч баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил үүрэг болох төсөв тооцоолох, хяналт тавих чиг үүрэг нь ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй талаарх тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд "*******у ******* ******* *******" ХХК-тай хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар банкинд орлоготой харагдуулах зорилгоор дүр үзүүлэн хийж байсан захирлын тушаалаас өөр баримт байдаггүй болно.

5.3. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр холбогдох байгуулагад хандсан болох нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 566 тоот хариу бичгээр тогтоогдсон. Шүүх талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа хуульд заасан хугацааг буруу тайлбарлан дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч Ц.******* нь цалин хөлстэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандах хуульд заасан хугацаа болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тус тус хэтрүүлсэн байхад шүүх дээрх хугацааг хэтрүүлээгүй гэж алдаатай дүгнэжээ.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.2.2-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн сарын цалин олгогдоогүй гэдгийг цалин олгоогүй сарын дараагийн сараас эхлэн мэдэх боломжтой. Гомдол гаргах хугацаа нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс тоологдох хуулийн урьдчилсан нөхцөл агуулж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлж буй хугацааны дараагийн сараас буюу 2018 оны 12 дугаар сараас эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн хугацааг тооцно. *******э хугацаанаас 2022 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлс шаардах, гомдол гаргах хугацаа 2022 оны 08 дугаар сар хүртэл байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сард маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандаж хуульд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн бөгөөд анхан шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэх байгууллагад хандах хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой шүүхэд хандах эрхийн талаарх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, 154.8 дахь хэсэгт нарийвчлан зохицуулсан атал нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийн цалин бүтэн авах ёстой бол анх 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 120,000 төгрөгийн гүйлгээг хийсэн өдрөөс эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бөгөөд ихэнх сард цалин аваагүй, зарим тохиолдолд дутуу авсан, мөн зарим саруудад цалин аваагүй зэрэг хугацаанаас эрхээ зөрчигдсөнийг мэдсэн хугацаа байсан болно. *******э хугацаанаас гомдол гаргах хугацааг тоолох байсан.

5.5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлж чадаагүй. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид цалин хөлс олгож байсан нэг ч баримт хэрэгт хавсаргагдаагүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй

Иймд анхан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Би өөр газарт ажиллаж байхдаа *******у ******* ******* ******* ХХК-тай хамтарч ажиллаж байсан. 2017 оны өвөл *******у ******* ******* ******* ХХК-аас надтай уулзаж, хамтарч ажиллая, компанийнхаа өр, авлагын талаар ярьж, өөрийн компанид авч ажил эхэлснээс хойш цалин өгнө гэсэн. *******у ******* ******* ******* ХХК нь Жунсон констракшн ХХК-тай сургуулийн барилга барих гэрээ байгуулж, 2018 оны 11 дүгээр сард тушаал гарсан. Жунсон констракшн ХХК-тай гэрээ байгуулж ажил эхэлснээс хойш үндсэн ажилтнаар томилж тушаал гаргасан. *******у ******* ******* ******* ХХК нь алдагдалтай ажиллаж байсан учир захирал Н.Ундрахзаяа цалингийн асуудлаар надтай ярьж, түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Түүнээс хойш Н.Ундрахзаяагийн нөхцөл байдлыг ойлгож байсан учир шаардлагатай үедээ цалингийн асуудлаар ярья, сүүлд нь нөхөж өгөх байх гэж бодоод явж байсан. Ерөнхий инженерийн албан үүрэгт талбайн инженер ордоггүй бөгөөд би 2 зэрэг хийж гүйцэтгэж байсан.

6.2. Намайг ажилдаа дураараа ирж, дураараа явдаг гэж байна. Талбайд ажиллах үед нь талбайдаа байдаг, шаардлагатай төсөв, тооцоо хийх тохиолдолд оффист ажилладаг байсан. Намайг ажилд орсноос хойш *******у ******* ******* ******* ХХК нь 5 дахь оффистоо нүүж ирсэн. Н.Ундрахзаяа захирал цалинг тань өгч чадахгүй, бартерын байр өгье гэсэн. Тухайн бартерын байр нь Саруул хотхонд суурь нь баригдаагүй барилга байсан тул би зөвшөөрөөгүй. Мөн Н.Ундрахзаяа бартераар машин өгье, гэхдээ өөрийнхөө нэр дээр авна гэдэг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сард гомдол гаргаж, гомдлын агуулга буруу байсан учто улсын тэмдэгтийн хураамжаа авсны дараа дахин өргөдөл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******у ******* ******* ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч *******у ******* ******* ******* ХХК, Н.Ундрахзаяа нарт холбогдуулан дутуу олгогдсон цалин хөлс 71,382,817 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан *******у ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/11/01 дугаар тушаалд Ц.*******ийг ерөнхий инженерээр томилж, үндсэн цалинг 3,000,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч компанид барилгын ажлын төсөв, тооцоо гаргах, үнийн санал гаргах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа, материал худалдан авах, мөн барилгын ажилд хяналт тавих зэрэг ажлыг 2018 оны 11 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд гүйцэтгэсэн, хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний цалин хөлс шилжүүлсэн болох нь шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн бичгийн нотлох баримт болох төсөв, тооцооны баримтууд, нэхэмжлэгчээс хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Н.Ундрахзаяатай фэйсбүүк сүлжээгээр харилцсан зурвасууд, цахим шуудангаар илгээсэн зурвасууд, Хаан банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5024627915 тоот дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэдэг, түүнчлэн цалин хөлс, ажлын хөлс олгох журам, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэл, журам зэрэг нь өөр байдаг байна.

Нэхэмжлэгч нь дээрх ажлуудыг гүйцэтгэхдээ хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын цагийн дэглэм зэрэг хөдөлмөрийн гэрээний онцлогт хамаарах дүрэм журамд захирагдаж, байгууллагаас харилцан хамааралтай ажиллаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Харин хариуцагчтай тохиролцсон ажлыг л гүйцэтгэх үндсэн үүргээр холбогдсон байдлаас дүгнэвэл, зохигчдын хоорондох харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулж байна.

*******э талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зохих хэсгийг хангах үндэстэй.

4. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэсэн 2018 оны 11 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд сард 3,000,000 төгрөг, нийт 107,627,400 төгрөгийн цалин олгогдохоос 36,244,583 төгрөг олгосон, үлдэгдэл 71,382,817 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч татгалзаж, 18/11/01 дугаар тушаал нь нэхэмжлэгчийг банкнаас зээл авахад зориулж орлоготой гэж үзүүлэх зорилгоор дүр үзүүлэн үйлдсэн, мөн компаниас цалин хөлс олгож байгаагүй, иргэн Ц.Төмөрмөнхөөс мөнгө шилжүүлсэн, тодорхой төсөл бүрд холбогдох хөлсийг тухай бүр бүрэн олгосон гэж маргажээ.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг 3,000,000 төгрөгөөр тогтоосон 18/11/01 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй байна.

Үүнээс гадна Хаан банк ХХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5024627915 тоот дансны хуулгаас үзэхэд, 2020-2022 онд 26,000,000 төгрөгийг цалин гэсэн утгаар 5085207217 тоот данснаас шилжүүлсэн байх ба уг 5085207217 тоот данс нь хэрэгт авагдсан хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 06/04 тоот албан бичгээр компанийн нягтлан бодогч Ц.Төмөрмөнхийн данс болох нь тогтоогдсон байна. Иймд уг төлбөр тооцоог хариуцагч байгууллагаас гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэстэй.

4.3. Нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөлс 135,000,000 (3,000,000*45 сар) төгрөг тооцогдохоор байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 107,627,400 төгрөг гэж, мөн 26,000,000 төгрөгийн хөлс олгогдсон байх боловч 36,244,583 төгрөгөөр тус тус тооцжээ. Иймээс нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр тооцох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

Хариуцагч нь дурдсан хугацаанд нэхэмжлэгч тохиролцсон ажлуудыг тасралтгүй хийж гүйцэтгэснийг нотлох төсөв, тооцооны баримтууд, гүйцэтгэх захирал Н.Ундрахзаяатай фэйсбүүк сүлжээгээр харилцсан зурвасууд, цахим шуудангаар илгээсэн зурвас зэрэг нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 71,382,817 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

4.4. Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч Н.Ундрахзаяад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөхгүй болно.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 71,382,817 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг... гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******у ******* ******* ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,864 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.О*******УНХАНД

 

Д.ЗОЛЗАЯА