| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2019/0015/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/016 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/016
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч, хяналтын прокурор М.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б
шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Зийн Ат холбогдох эрүүгийн 1913000310016 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овгийн Зийн А, 1998 оны 03 сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** дүгээр баг ***** тоотод оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар *****.
Шүүгдэгч З.Аийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.А нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “З” нэртэй бааранд үл ойлголцох маргааны улмаас Б.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.А нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Залуучуудын ордон” нэртэй бааранд баар тарчихсан байхад дахин дахин орно гэж дайрснаас болж З.А нь Б.Нгийн хамран тус газар гараараа нэг удаа цохиж, түүний биед хөнгөн гэмтэл буюу хамрын яс хугарсан, нуруунд хавдартай, мурийлттай, хамрын яс хугарсан, зүүн доод зовхинд хавдартай, цус хуралттай, зүүн хацарт, завжанд хавдартай, цус хуралттай гэмтэл санаатай учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найз болох Б, Б-Э, Ба, Бу нарын хамт 23 цаг 40 минутын үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Залуучуудын ордон” нэртэй бааранд очиж караокед нь орж суугаад 1 шил Улаанбаатар нэртэй архийг хувааж уусан. Тэндээс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 цагийн үед гарах гэж байхад зүс таньдаг Т гэх эмэгтэй Аа гэх найзтайгаа цуг орж ирээд бид нартай цуг дахин 1 шил Улаанбаатар нэртэй архи хувааж уугаад 03 цагийн үед бүгдээрээ Залуучуудын ордон нэртэй баарны хойд талын буюу үндсэн хаалгаар нь гарсан. Тэгээд бид гарах үед Аа гэх эмэгтэй баарын дотор үлдсэн. Тэгээд бид гарсны дараа Б-Э, Ба, Бу нар гадаа зогсож байсан ба Т, Б бид гурав дахиж бааранд орж Аа гэх эмэгтэйг дагуулж явах гэж баарны үүдэнд очих үед Т дотогшоо орчихсон. Б хаалганы хойно зогсож байсан ба би Тгийн араас орох гэж байхад хаалганы баарны гадна талын хаалганы дотор талаас А болон тэнд бармен ажилтай Бе нар намайг оруулаагүй. Тэгээд би оръё гэхэд А миний хамран тус газар гараараа нэг удаа цохиж хаалгыг хаачихсан. Тэр үед миний хамраас цус гарсан бөгөөд миний хажууд явж байсан найзууд минь бүгд явчихсан байсан. Би шууд цагдаагийн байгууллагад ирээд гомдол гаргасан. Анх гомдол гаргах үед А, Бе нарын нэрс нь орж ирэхгүй мартаад байсан тул үл таних гэж гомдол гаргасан. А өнөөдөр надтай уулзаад надаас уучлалт гуйж хохирлыг минь барагдуулж өгсөн. Би Ат ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Аээс хамраа янзлуулахад шаардлагатай 300.000 төгрөг өг гэж хэлсэн. Өлгийд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэхэд 300.000 төгрөг хангалттай хүрнэ гэдгээ хэлж 300.000 төгрөг бэлнээр авсан. Надад өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,
- Гэрч Е.Беийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Бүгд Найрамдах Казахстан улсын С хотын Ш-ын нэрэмжит их сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцдаг бөгөөд хагас жилийн амралтаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл амрах тул амралтын хугацаанд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын ордон нэртэй бааранд ажиллахаар болж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс баарменээр ажилд орсон. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед бааранд ирж ажлаа эхэлсэн бөгөөд 00 цагт өөрийн хариуцсан бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийг тараагаад орлогын тооцоог хийх гэж баарны дотор талд явж байсан. Тэрээр баарыг хааж байхад гаднаас Б.Н гэх залуу хажуудаа 3 залуугийн хамт ирээд уг баарны 2 дугаар давхарт байрлалтай караокед ирээд суусан. Би тооцоогоо хийгээд дуусчхаад караокены баармен ажилтай ДАа гэдэг хүнд туслаад зогсож байсан ба миний хажууд миний найз болох З.А хүрч ирсэн байсан. Тэрээр 03 цагийн үед караокены баармен надад Б.Н найзуудын хамт гарах гэж байна хаалга тайлаад гаргаж өг гэхээр нь Б.А бид хоёр тэднийг гаргаж өгөөд буцаж хаалгаа цоожлох гэж байхад Б.Н болон хажуудаа явж байсан Т гэх эмэгтэй, бас нэг эрэгтэй гурав буцаж ирээд Т гэх эмэгтэй шууд дотогшоо орчихсон. Тэр үед араас нь Б.Н дотогшоо орно гэхээр нь бид хааж байна гэж оруулаагүй. Тэр үед Б.Нгийн хажууд явж байсан залуу цаашаа эргээд явсан бөгөөд Б.Н оръё гэж дайраад байхаар нь би оруулаагүй. Тэр үед миний хажууд байсан миний найз З.А нь Б.Нгийн зүүн талын хамар орчимд гараараа нэг удаа цохисон ба тэр үед Б.Нгийн хамраас цус гарчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдАан ахмад К.Хын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт “Иргэн Б.Нгийн биед хамрын яс хугарсан, нуруунд хавдартай, мурийлттай, хамрын яс хугарсан, зүүн доод зовхинд хавдартай, цус хуралттай, зүүн хацарт, завжанд хавдартай, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,
- Шүүгдэгч З.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Залуучуудын ордон” нэртэй бааранд баарменээр ажилладаг найз Е.Беийн хажууд очиж суусан. Тэрээр 00 цагийн үед уг баарны үйл ажиллагаа зогссон бөгөөд гаднаас зүс таньдаг Б.Н гэх залуу 3 найзын хамт хүрч ирээд баарны 2 дугаар давхарт байдаг караокед орж суусан. ... Тгийн араас нь Б Нямдаваа дотогшоо орно гэхээр нь баар хаачихлаа, одоо оруулахгүй гэхэд орно гэж дахин дахин дайраад байхаар нь би уурлаад Б.Нгийн хамран тус газар гараараа нэг удаа цохих үед хамраас нь цус гарчихсан юм. ...Б.Нд очиж уучлалт гуйж хохирлыг нь барагдуулж өгч нийт Б.Нгийн өөрийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг өгсөн. Би уурлаад нэг удаа Б.Нг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хэргийг минь түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч З.Аийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг даргын “Тус багийн оршин суугч З овогтой А нь *****тоот регистрийн дугаартай, ам бүл 6, эрхэлсэн ажилгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД: ******, овог:Ш , эцэг/эх/-ийн нэр:З, нэр:А, яс үндэс:казах, хүйс: Эрэгтэй, төрсөн газар:83,01, төрсөн огноо:1998/03/26, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 11-р баг, Бүркит 2 гудамж, 15 тоот, хүчинтэй хугацаа:2023/03/26, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “З овогтой А /****/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Шүүгдэгч З.Аийг Капитал, Капитрон, Голомт, Хас банканд ямар нэгэн дансгүй болохыг тус банкнуудын тодорхойлолт /хх-ийн 44-47 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Нгийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч З.Аийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршигт 300.000 төгрөг төлсөн ба хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Б.Н нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч З.Аийг бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 230.000, дарАан сард нь 230.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдАан байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч З.А урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, гадаад паспортыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овгийн Зийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аийг 460 “дөрвөн зуун жаран” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 230.000 төгрөг, дарАан сард нь 230.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч З.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Аийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалж, гадаад паспортыг өөрт нь буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А