Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багт оршин суух Балбарын Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Чулуут сумын 4-р баг Хайрхан гэх газар оршин суух Далантайн Бат-Эрдэнэ /РД:АП89082373/-д холбогдох

550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 3-р сарын 25-ны өдөр тугалтай үнээ өгнө гэж 500 000 төгрөг авсан. Тугалтай үнээгээ 2016 оны 4-р сарын 10-ны өдөр авчирч өгнө гэж гэрээ байгуулсан. Гэвч тугалтай үнээгээ хугацаандаа авчирч өгөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Д.Бат-Эрдэнээс 500 000 төгрөгийг 10 хувийн хүү 50 000 төгрөг, нийт 550 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Би 2016 оны 7-р сарын 20-ны өдрийн дотор 550 000 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь Д.Бат-Эрдэнэд холбогдуулан 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс 8 575 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 8 575 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Б.Энхбаярын нэхэмжлэлтэй 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс 8 575 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 8 575 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ