| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2019/0018/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/019 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/019
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
улсын яллагч, хяналтын прокурор М.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б
шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Шийн Нд холбогдох эрүүгийн 1813003710018 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овгийн Шийн Н, 2000 оны 04 сарын 17-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын*** дугаар баг, Битүү-***-т оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. регистрийн дугаар *****.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Н нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн биеийн тамирын талбайд найз С.Гыг зодсон гэх шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н.Бтай харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Н нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн биеийн тамирын талбайд найз С.Гыг зодсон гэх шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н.Бтай харилцан зодолдож, түүний биед хөнгөн гэмтэл буюу баруун талын нүдний дээд доод зовхи, зүүн талын нүдний дотор булангийн хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын таславчын хугарал гэмтэл санаатай учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
-Хохирогч Н.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тэднийг хүрч ирэхээр нь М Гг заамдаж барьж аваад хойшоо түлхэхэд Г, М хоёр сандлын модонд тээглэж хойшоо унасан. Тэгтэл Гг Э цохиж, Г очиж өшиглөхөд нь би ч гэсэн Г дээр очиж нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгтэл тэр гурав шууд байр руу явчихсан бөгөөд бид нар сагсан бөмбөгөө тоглоод тухайн газраа үлдсэн юм. ...Удалгүй Г байранд байдаг бүх казах эрэгтэй хүүхдүүдийг дагуулж хүрч ирээд одоо үзчих үү гээд Мд хандаж хэлэхэд М хоёулаа өөрсдөө шийдчихье гэж хэлэхэд Н Мыг нүүр лүү цохиод тухайн газарт бөөн зодоон эхэлсэн бөгөөд М газарт уначихсан хэвтэж байхаар нь би босгох гээд очтол Н миний нүүр лүү цохиод бид хоёр харилцан зодолдоод салаад дахин би Мыг босгохоор тухайн хүмүүс бөөгнөрсөн газарт очтол миний нүд рүү дахин нэг хүн цохисон бөгөөд би хэсэгтээ манараад сагсан бөмбөгийн талбайгаас гарсан. Тэр үеэр зодоон дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 27- 29-р хуудас/,
- Гэрч Т.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Банди нар гарч очингуут нь би хойноос нь Болортой цуг сагсан бөмбөгийн бөмбөг аваад тоглож байтал Г болон М хоёр, Б болон Н хоёр харилцан зууралдаж авсан юм. Н болон Б хоёрын Нг эхэлж Б өвдөг рүү нь өшиглөнгүүт нь тэгээд зууралдаж аваад зодолдож эхэлсэн бөгөөд Бйн хамраас нь цус гарсан. Тухайн газарт өөр хүүхдүүд харилцан зодолдож байсан тул бүх зодооныг би бүгдийг нь харж амжаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
- Гэрч Б.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Г ирэнгүүт нь би түүнд хандаж одоо болъё гэж хэлэхэд минь шууд намайг түлхэхэд нь би түүнийг заамдаж барьж аваад хоёулаа түлхэлцээд сандал дээр унасан. Тэр үеэр манай найзууд биднийг салгах гэж ирээд Б болон Э нар Гг зодсон бөгөөд тэр гурав шууд байр луу явж байхдаа та нар зүгээр өнгөрөхгүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд нь Б чи одоо зүгээр амаа татаад яваарай гэж хэлсэн ба удалгүй Г дотуур байрны эрэгтэй хүүхдүүдийг дагуулж ирээд одоо та нарыг харъя гэж хэлэхэд би түүнд хандаж одоо учраа олъё гэж хэлсэн. Тэгэхэд Н Б руу дайраад тэр хоёр зодолдоход нь би тэр хоёрыг салгахаар очтол намайг газарт унагаагаад дэвссэн, хэн хэн байсныг би харж чадаагүй. Миний дээр Г байсан бөгөөд би босох гэхэд намайг босгохгүй хүчээр дараад байгаад байсан юм. Нэг харсан чинь Бйн хамраас нь цус гараад нүд нь хавдчихсан байсан бөгөөд хүүхдүүд тараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
- Гэрч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б Н хоёр зодолдож эхэлсэн. М газарт унасан, түүнийг газарт унахад Б түүнийг босгох гэж байгаад нүд рүүгээ цохиулаад хамраас нь цус гараад зодоон дууссан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
- Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Н болон Б хоёр зодолдож байгаад Н газарт унахад босгож авахаар ирж байхад Н өөрөө босож ирээд куртикээ тайлаад Бтай дахин зодолдож эхэлсэн бөгөөд Бйн хамраас нь цус гараад зодоон тарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
- Гэрч К.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б, Н нар харилцан зодолдон. Бйг хүүхдүүд бүлэглэн зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
- Гэрч А.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Н.Б Нтай зодолдож байсан. Н нь Бйн нүүрэн тус газар гараар нэг цохисон. Бйн хамраас цус гарч суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
- Гэрч Т.Зийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Н болон Б нар хоорондоо харилцан зодолдож байсан юм. Бйг хүүхдүүд бүлэглэж зодоогүй юм” гэх мэдүүлэг” /хх-ийн 52-53-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Е.Бы 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №549 дугаартай дүгнэлт “.... Иргэн Н.Бйн биед баруун талын нүдний дээд доод зовхи, зүүн талын нүдний дотор булангийн хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Маас уучлал гуйхаар Г бид нар сургуулийн гадна талын талбайд очиход Б, М нар сагсан бөмбөг тоглож байсан. Тэгээд Г Маас уучлал гуйхад М Гг нэг удаа цохисон юм. Тэгээд би очоод тэр хоёрыг салгаж байхад Б миний өмсөж явсан цамцны малгайнаас доошоо дараад намайг цохиж эхэлсэн. Түүний хажууд бас нэг Б гэдэг залуу явж байсан бөгөөд намайг газарт унахад А ирээд намайг газраас босгож авсан. Би босож ирээд дургүй хүрээд Бйн гэдэс рүү гараараа нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багийн Засаг даргын “Тус багийн оршин суугч Ш овогтой Н нь ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт амьдардаг, өрхөд хөдөлмөрийн насны 5 хүн байгаа. Бүгдээрээ эрхэлсэн ажилгүй, 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 14 толгой мал тоолуулсан тус багийн нэн ядуу өрх мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/,
- 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон “РД:БК00241730, овог:Т кадир, эцэг/эх/-ийн нэр:Ш, нэр:Н, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,34, төрсөн огноо:2000/04/17, хаяг:Баян-Өлгий, Улаанхус, 8-р баг, Билүү 2, хүчинтэй хугацаа:2025/04/17, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Ш.Нн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.Бйн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №549 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Ш.Нн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бйн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчид 50.000 төгрөг төлсөн ба хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Н.Б нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ш.Нг бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 230.000, дараагийн сард нь 230.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ш.Н урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овгийн Шийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нг 460 “дөрвөн зуун жаран” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 230.000 төгрөг, дараагийн сард нь 230.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Нд 1 жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
6.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Аийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалж, гадаад паспортыг өөрт нь буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А