Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 29 дүгээр байрны 18 тоотод оршин суух Алгаагийн Сайнбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Бор толгойн 57-9 тоотод оршин суух Баасангийн Мөнх-Эрдэнэ /РД:АИ87021711/-д холбогдох

1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 11-р сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлж авсан үндсэн төлбөр болох 1 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 1 800 000 төгрөг төлөхөөс 2016 оны 4-р сарын 22-ны өдөр 300 000 төгрөг өгсөн. Иймд зээлийн төлбөр болох 1 500 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.Сайнбилэгийн нэхэмжилсэн 1500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна ... 2016 оны 9-р сарын 1-ний өдрийн дотор 1 500 000 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг нь Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Б.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэээс 19 475 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 19 475 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар А.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс 19 475 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 19 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ