Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01410

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  7  19  210/МА2023/01410

 

 

 

Д.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02047 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө.Ариунболдод холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 99,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Д.Батбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Ө.Ариунболдод 7,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн.

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг зээлсэн.

Талууд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өдөр эдгээр зээлийн тооцоог нийлж, 14,500,00 төгрөгт 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.

1.2. Талууд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 14,500,000 төгрөг дээр 11,500,000 төгрөгийг нэмж, 26,000,000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан. У гэрээгээр 13,500,000 төгрөгийн хүү төлөөгүй.

1.3. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлсэн. Зээлийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Уг зээлийн гэрээг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан.

Хариуцагчаас нийт зээл 51,000,000 төгрөг, хүү 24,900,000 төгрөг, алданги 23,750,000 төгрөг, бүгд 99,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрнө.

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний хувьд, үүнээс өмнө 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг орж ирсэн тул 5,000,000 төгрөгийг зөвшөөрнө, хүүг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,350,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 650,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлснийг хүлээн авсан. Гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй.

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5,500,000 төгрөгийн тухайд, 12 сарын хугацаатай, 1 сарын хүү 275,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөг болно.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 14,500,000 төгрөгийн гэрээ хийсэн боловч 1,000,000 төгрөг л дансаар орж ирсэн, уг 1,000,000 төгрөгийн хүү 1,650,000 төгрөгийг зөвшөөрнө.

2.2. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн 6037 дугаар зээлийн гэрээнд 26,000,000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, дансаар мөнгө орж ирээгүй.

2.3. Талууд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Хариуцагч нь мөн өдөр 1,675,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн тул 23,325,000 төгрөгийг 5 хувийн хүүг 4 сарын хугацаагаар төлөхийг зөвшөөрч байна. Нийт 27,985,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Гэрээ хийсэн хугацааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сар 20 хоногийн хүүг зөвшөөрч байгаа.

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээгээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хүүг зөвшөөрч байна. Төлөх дүн 32,264,480 төгрөгийг зөвшөөрсөн.

2.4. 2018-2019 оны гэрээнд 17,550,000 төгрөгийг илүү төлсөн. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 9,010,000 төгрөгийг илүү төлсөн. Нийт 26,560,000 төгрөг илүү төлсөн. Үндсэн шаардлагын 32,264,480 төгрөгөөс илүү төлсөн мөнгөө хасахаар 4,133,480 төгрөг үлдэж байгаа бөгөөд уг дүнгээс алданги төлөх саналтай байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Ө.Ариунболдоос 45,882,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,767,501 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 813,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ариунболдоос улсын тэмдэгтийн хураамжид 387,362 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батбаярт олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Талууд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0652 дугаар зээлийн гэрээг байгуулахдаа өмнөх зээлийн гэрээнүүд дээрээ тооцоо нийлж, зээлийн хэмжээг 14,500,000 төгрөг гэж тохирсон. Шүүх 14,500,000 төгрөгийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хүүг тооцож гаргах ёстой байсан.

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6037 дугаар гэрээгээр 14,500,000 төгрөг дээр 11,500,000 төгрөгийг нэмж нийт 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. 0652 дугаар гэрээний дагуу 26,000,000 төгрөгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг шүүх тооцож гаргах ёстой байсан.

Ө.Ариунболд нь 14,500,000 төгрөгийн дээрх 7 сар 20 хоногийн хүү 5,558,333 төгрөг, 26,000,000 төгрөгийн дээрх 7 сар 10 хоногийн хүү 9,533,333 төгрөг, нийт хүү 14,900,000 төгрөг, үндсэн зээл 26,000,000 төгрөг, бүгд 40,900,000 төгрөг төлөхөөр байна.

Ө.Ариунболд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 45,581,000 төгрөгийг төлсөн, 45,581,000 төгрөгөөс 40,900,000 төгрөгийг хасахаар 4,681,000 төгрөгийн илүү төлөлттэй байна.

4.2. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0651 дугаар зээлийн гэрээгээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 14 сарын хүү 17,500,000 төгрөг, нийт 42,500,000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс төлсөн 4,681,000 төгрөгийг хасахаар үндсэн зээл, зээлийн хүүнд 37,819,000 төгрөгийг төлөөгүй. Гэтэл шүүх 30,588,333 төгрөгийг төлөөгүй гэж тооцож 7,230,667 төгрөгийг дутуу тооцож Ө.Ариунболдоос гаргуулсан байна. Тус гэрээний алдангид 15,294,166 төгрөг төлөх үүрэгтэй.

4.3. Ө.Ариунболдоос зээл, зээлийн хүү, алдангид 53,113,166 төгрөг гаргуулах ёстой байсан. Анхан шатны шүүх 53,767,501 төгрөг хэрэгсэхгүй болгосон нь буруу, 99,650,000 төгрөгөөс 53,113,166 төгрөгийг хасахаар 46,536,834 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгох байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Ө.Ариунболдоос 45,882,499 төгрөг гаргуулж гэснийг Ө.Ариунболдоос 53,113,166 төгрөгийг гаргуулж Д.Батбаярт олгох гэж, 53,767,501 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэснийг 46,536,834 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал гомдолдоо дэлгэрэнгүй тайлбар гаргасан тул давхардуулж ярих шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлсэн. Үүнд:

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:

а. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0651 дугаар гэрээгээр зээл 23,325,000 төгрөг, 4 сарын хүү 4,664,800 төгрөг, нийт 27,988,000 төгрөг төлнө,

б. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6035 дугаар гэрээгээр сунгалт хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сар 20 хоногийн хүү 3,109,860 төгрөг төлнө,

в. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1858 дугаар гэрээгээр сунгалт хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү 1,166,200 төгрөг төлнө,

г. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0652 дугаар гэрээгээр 14,500,000 төгрөгийг шилжүүлээгүй, 2018, 2019 онуудад зээлж байсан мөнгөнүүдээ нэгтгэж гэрээ хийсэн. Энэ өдөр бодитой 1,000,000 төгрөг шилжүүлсэн учир 12 сарын хүү 600,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг төлнө,

д. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6037 дугаар гэрээгээр 26,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, 0652 дугаар гэрээний 14,500,000 төгрөг дээр хүү 11,500,000 төгрөг нэмж 26,000,000 төгрөг болсон.

Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд:

а. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1554 дугаар гэрээний 7,000,000 төгрөг гэсний 2,000,000 төгрөг дансаар орж ирсэн учир 11 сарын хүү 1,100,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөг төлнө.

б. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр 5,500,000 төгрөгийг авсан, 5 сарын хүү 3,300,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөг төлнө.

Нийт 45,764,860 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаагаас дансаар 45,681,000 төгрөг төлсөн гэж маргасан.

6.2. Гэтэл анхан шатны шүүх дараах байдлыг огт анхаарч үзэлгүй гэрээний сунгалт хийсэн, хариуцагч тал нотлоогүй гэж үзэж төлбөр төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд орж ирсэн 2 гэрээний хувьд, үндсэн шаардлагаар орж ирсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0652 дугаар гэрээний 14,500,000 төгрөгийн дүнд багтсан байгаа юм. Өөрөөр хэлбэл 0652 дугаар гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5,500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1,000,000 төгрөг багтаад 14,500,000 төгрөг болсон. Энэ мөнгөн дүнд багтсан 7,000,000 төгрөг нь нэмэгдүүлсэн шаардлагаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1554 дугаартай гэрээтэй болж орж ирсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5,500,000 төгрөг нь мөн өдрийн гэрээгээр нэмэгдүүлсэн шаардлага болж орж ирсэн.

0652, 6037 дугаартай гэрээнүүд нь бодит мөнгө аваагүй, өмнөх гэрээний хүүг нэмэгдүүлж бичиж хүүгээс хүү бодсон гэрээ учир хууль бус гэрээ гэдгийг анхаарч үзэлгүй гэрээний сунгалт гэж үзэж төлбөр гаргаж байгаа нь хууль бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Гомдлын нэг дэх үндэслэлийн тухайд, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 14 сарын хугацаатай, 1 сарын хүү 1,250,000 төгрөг, 14 сарын хүүнд 17,500,000 төгрөг, нийт 42,500,000 төгрөг болно. Гомдолд дурдсанаар 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 27,988,800 төгрөг төлөх үүрэгтэй гэдэг нь үндэслэлгүй.

7.2. Нэхэмжлэгч 26,000,000 төгрөгийг бодитойгоор олгоогүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг өгсөн. Өөрөөр хэлбэл, 26,000,000 төгрөгийн зээлд 11,500,000 төгрөг, 14,500,000 төгрөгийг тус тус өгч, тооцоо нийлсэн. Анх байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаж, гэрээний нөхцөлийг тусгасан. Зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.7, 6.1-д тус тус тодорхой заасан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 3.1, 3.2, 4.1, 4.2, 4.3-т тодорхой тусгасан. Талууд тооцоо нийлж, нотариатаар баталгаажуулж, хугацааг нь сунгаж байсан. Тиймээс 26,000,000 төгрөгийг дансаар хүлээж аваагүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй.

7.3. Мөн 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс 3,100,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж гомдолд дурддаг. Энэ тайлбар нь үндэслэлгүй. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр нийтдээ 11,700,000 төгрөг төлөх үүрэгтэй. Мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагч руу дансаар нь бодитоор шилжүүлдэг байсан. Иргэний хуульд заасан зээлийн гэрээ байгуулах шаардлагыг хангаж, гэрээгээ байгуулдаг байсан. Зээлийн гэрээг нөхөж байгуулж байсан. Учир нь мөнгө зээлж авчихаад гэрээ байгуулах, нотариат орох талаар хэлэхээр завгүй байна, ажилтай байна гэдэг шалтгаан хэлдэг байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнүүд нь хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр гэрээнүүдийн үүргийг шаардаж байна. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Батбаяр нь хариуцагч Ө.Ариунболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2 зээлийн гэрээний дагуу зээл 25,000,000 төгрөг болон 26,000,00 төгрөг нийт зээл 51,000,000 төгрөг, эдгээр зээлийн хүү 24,900,000 төгрөг, алданги 23,750,000 төгрөг, нийт 99,650,000 төгрөг гэж тодорхойлсон.

Хариуцагч нь 26,000,000 төгрөгийн зээл бодитой олгогдоогүй, гэрээнд өмнөх зээл, хүүг нэгтгэж тусгасан, 25,000,000 төгрөгөөс 1,675,000 төгрөгийг буцаан шилжүүлснээр 23,325,000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээний сунгалт нөхөж хийгдсэн, түүнтэй холбоотой хүү тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0651, 0652 дугаар бүхий 2 зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба уг гэрээнүүдэд зээлдүүлэгч Д.Батбаяр, зээлдэгч Ө.Ариунболд нар дор дурдсан гол нөхцөлийг тохирчээ. Үүнд:

3.1. 0651 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай зээлдэгчид зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөхөөр тохиролцсон.

а. Талууд уг гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт гэрээгээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээгээр мөн өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгасан.

3.2. 0652 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 14,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 жилийн хугацаагаар зээлдэгчид зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөхөөр тохиролцсон.

а. Тус гэрээнд үндсэн зээл болох 7,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 1,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 5,500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 1,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон гэж тусгасан.

б. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт гэрээнд үндсэн зээл 14,500,000 төгрөг дээр 11,500,000 төгрөг нэмж зээлдүүлж нийт зээлийн хэмжээг 26,000,000 төгрөг болгож өөрчилснийг тусгаж, гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан.

в. Талууд анх 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээнд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийн зээл олгосныг нэгтгэн тусгажээ. Үүний дараа байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 5,500,000 төгрөгийн зээлийн талаар тохиролцжээ.

3.3. Анхан шатны шүүх гэрээний талуудын хүсэл зоригийг зөв тайлбарлаж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэсэн байна.

 

4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан ба нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, мөн зээлийн гэрээний нөхцөлөөр хүү тооцох үндэслэлтэйг шүүх дор дурдсанаар зөв тогтоосон байна. Үүнд:

 

4.1. 0651 дугаар зээлийн гэрээний тооцоолол:

а. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5171377077 тоот, хариуцагчийн эзэмшлийн 5059111876 тоот данснуудын хуулгаар тогтоогдсон байна.

б. Зээлийн хүүнд сарын 5 хувиар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 14 сарын хугацаагаар 17,500,000 (25,000,000*5%*14) төгрөг тооцогдоно.

Талууд гэрээний хугацааг 2 удаагийн нэмэлт гэрээгээр сунгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй. Анхан шатны шүүх мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд зохих дүгнэлт хийж гэрээний хугацааг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

в. Тус зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээх нийт үүрэг 42,500,000 төгрөг байна.

 

4.2. 0652 дугаар зээлийн гэрээний тооцоолол:

а. Зээлийн дүн 26,000,000 төгрөгөөс дор дурдсан байдлаар нийт 23,125,000 төгрөгийн зээл олгосон нь зохигчдын дансны хуулга, тэдгээрийн тайлбараар тогтоогдсон:

- 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг,

- 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,350,000 төгрөг,

- 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 650,000 төгрөг,

- 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5,500,000 төгрөг,

- 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг,

- 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг,

- 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг,

- Эхнэр Т.Цэрмаагийн зээлийн үлдэгдэл 2,675,000 төгрөг.

Шүүх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний нэмэлт зээл 11,500,000 төгрөгөөс 9,675,000 төгрөгийн зээл олгогдсоныг хэргийн баримтад үндэслэж зөв дүгнэсэн. Дээрх сүүлийн 4 тооцоо нь нэмэлт зээлд хамааралтай ба нэхэмжлэгч нь зөрүү 2,825,000 (11,500,000-9,675,000) төгрөгийг зээлийн хүү гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцээгүй тул энэ хэмжээнд зээл олгогдоогүй гэж дүгнэнэ.

б. Шүүх зээлийн хүүг дор дурдсан байдлаар тооцсон нь зээлийн гэрээний нөхцөл болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна. Үүнд:

- анх бичгээр байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний зээл 7,000,000 төгрөгт 3 удаагийн олголт хийсэн хугацаанаас 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 3,707,000 төгрөг, нийт 10,707,000 төгрөг,

- амаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл 1,000,000 төгрөг,

- 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний зээл 5,500,000 төгрөгт 12 сарын хүү 3,300,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөг,

- 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний нэмэлт зээл 9,675,000 төгрөгт 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хүү 3,088,333 төгрөг, нийт 12,353,333 төгрөг.

в. Түүнчлэн дээрх нийт 32,860,333 төгрөгийн зээл, зээлийн хүү төлөх үүрэгт хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар төлсөн 19,850,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар төлсөн 5,810,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар төлсөн 19,121,000 төгрөг, нийт төлсөн 44,781,000 төгрөгийг тооцож дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нь түүний төлсөн төлбөрийн хэмжээний талаарх шүүхийн дээрх дүгнэлтэд гомдол гаргаагүй.

 

5. Зохигчдоос дээрх тооцоололд гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар анхан шатны шүүх бодитой олгосон зээлийн дүнгээс хүү тооцсон тул нэхэмжлэгчийн гаргасан 0652 дугаар зээлийн гэрээний зээлийн дүн 14,500,000 төгрөг, мөн нэмэлт гэрээний зээлийн дүн 26,000,000 төгрөгөөс хүү тооцоогүй, үүний улмаас шүүхийн шийдвэрт 7,230,667 төгрөгийн хүүг дутуу тооцсон гэх давж заалдах гомдол, хариуцагчийн гаргасан 0652, 6037 дугаартай гэрээнүүд нь бодит мөнгө аваагүй, өмнөх гэрээний хүүг нэмэгдүүлж бичиж хүүгээс хүү бодсон учир хууль бус гэх давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

5.2. Мөн талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж зээлийн гэрээнүүд, нэмэлт гэрээнүүдийг байгуулсан нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн тул гэрээний сунгалт гэж үзэж төлбөр гаргаж байгаа нь хууль бус гэх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

6. Зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн.

Анхан шатны шүүх дээрх хуулийн 232.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 15,294,166 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 

7. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 30,588,333 төгрөг, алдангид 15,294,166 төгрөг, нийт 45,882,499 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн.

Харин шүүх зээлийн гэрээгээр хүү шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1... гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Батбаярын төлсөн 131,000 төгрөг, хариуцагч Ө.Ариунболдын төлсөн 387,362 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА