Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 887

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00914/И

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа  би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, доод салхитын 5-р гудамжны 80 тоотод оршин суух, регистрийн дугаар:ТА76080672, утас:99134547, Хөх хиргис овогт Цэдэнпилжээгийн Дарханбаатарын

  “Хүүхэд үрчилснийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Дарханбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, үрчлэн авагч Л.Жамъянсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.  

Хүсэлт гаргагч Ц.Дарханбаатар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хүү Ж.Дөлгөөн нь Дархан-Уул аймгийн төрөх тасагт 2000 оны 04 дүгээр сарын   04-нд төрсөн. Хүүгээ төрөх үед эхнэр бид хоёр Улаанбаатар хотод оюутан байсан. 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хадам ээж Л.Жамъянсүрэн өөрийн нэр дээр болгож авсан. Одоо хүүгийнхээ үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байгаа. Иймд миний байдлыг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  Ц.Дарханбаатар нь 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Дөлгөөнийг Л.Жамъянсүрэнд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай  хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Дарханбаатар, Б.Пүрэвсүрэн нар нь хамтын амьдралтай байх хугацаандаа хүү Дөлгөөнийг төрүүлж, тухайн үед хоёулаа оюутан байсан учир ээж Жамъянсүрэнгийн хүсэлтээр үрчлүүлсэн болох нь Бүртгэл хяналтын карт Улсын бүртгэлийн хэлтэсийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрч Л.Жамъянсүрэнгийн...Миний хүү Дарханбаатар  Пүрэвсүрэн хоёр нь 1998 онд танилцаж үерхэж байгаад 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Дөлгөөнийг төрүүлсэн. Тэр үед хүүхдүүд маань Улаанбаатар хотод оюутан байсан учир хүү Дөлгөөнийг төрүүлээд 14 хонуулаад надад үлдээгээд сургуульдаа явсан. Би зээ хүү Дөлгөөнийг өөрийн нэр дээр болгож үрчилж авсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд үрчлэн авагч Л.Жамъянсүрэн нь хүү Ж.Дөлгөөнийг эцэг, эхийх нь асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргаагүй байх тул  2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.Дөлгөөнийг Л.Жамъянсүрэнгийн төрсөн хүүхэд гэж бүртгэсэн үрчлэлтийг  хүчингүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, болгон 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Дөлгөөнийг Л.Жамъянсүрэнд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Ж.Дөлгөөнийг эцэг Хөх хиргис овогт Цэдэнпилжээгийн Дарханбаатар, эх Баточирын Пүрэвсүрэн нарын амрамжинд шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА