Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 1

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О, улсын яллагч Б.Э, шүүгдэгч Б.Бх, шүүгдэгч ХБ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баасанхүүгийн Бхд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Баян овогт Маамын Хгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б.Бх, 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг, 77 дугаар гудамж 2139 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чингэлэтй дүүргийн шүүхийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. /РД:ФВ78112211/

            2. Монгол Улсын иргэн, Баян овогт М.ХБ 1975 оны 06 дугаар сарын 22-ны Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Бэлхийн 77 дугаар гудамж, 33 тоотод оршин суух хаягтай, одоо Говьсүмбэр аймгийн 2 дугаар баг Мөнхийн хаяа гэдэг газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 1. /РД:ЕЙ75062214/

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Бх нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 804 тоот хашаанд байсан 2.621.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг нууцаар хулгайлсан,

          мөн Б.Бх, ХБ нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг “Мөнхийн овоо” гэх газар оршин суух иргэн М.О гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, хазаар зэргийг нууцаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бх мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ХБ мэдүүлэхдээ: “…“…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-11/, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 26, 29, 30/, мөрдөн шалгах ажиллагаанд Х.Эрдэнэ-Очирын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 32-33/, иргэний нэхэмжлэгч Г.Мэндбатын өгсөн мэдүүлэг /хх-н 35, 37/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 36/, иргэний нэхэмжлэгч С.Мөнгөнбулагийн өгсөн мэдүүлэг /хх-н 40-41/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 42/, гэрч Г.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /хх-н 43/, гэрч Г.Мэндбатын өгсөн мэдүүлэг /хх-н 49/, гэрч Ц.Энхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-н 50/, гэрч П.Сүхийн өгсөн мэдүүлэг /хх-н 53/, гэрч Д.Энхсайханы өгсөн мэдүүлэг /хх-н 54/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 58-89/, Б.Бхгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 76-79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 83/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Отгонсүрэнгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 105-108/, гэрч Я.Зууннастын өгсөн мэдүүлэг /хх-н 110-111/, гэрч Ж.Цогтсайханы өгсөн мэдүүлэг /хх-н 112-113/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 125, 129/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 131-132/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 134/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд ХБын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 163-164/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бхгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 167-169/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 170, 172/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Б.Бх нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 804 тоот хашаанд байсан 2.621.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг нууцаар хулгайлсан,

          мөн Б.Бх, ХБ нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг “Мөнхийн овоо” гэх газар оршин суух иргэн М.Отгонсүрэнгийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, хазаар зэргийг нууцаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.     

            Шүүхээс шүүгдэгч Б.Бхг 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 804 тоот хашаанд байсан 2.621.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хулгайлсан, мөн бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.Бх нь ХБтай бүлэглэн иргэн М.Отгонсүрэнгийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, хазаар зэргийг нууцаар хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Эрдэнэ-Очирын өгсөн: "... Манайх Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 804 тоот хашааг худалдаж аваад уг хашаандаа байшингийн суурь цутгахаар 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цутгаж дуусаад хэв хашмалуудаа хашааны буланд хураагаад хашаагаа цоожлоод явсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэв хашмалаа ачихаар хашаандаа ирэхэд хаалганы цоож гинж тасарсан хаалга онгорхой хашаанд байсан хэв хашмалууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл учирсан хохирол байхгүй." гэх мэдүүлэг /хх-н 32/,

Хохирогч Б.Отгонсүрэнгийн өгсөн: "...Тэгээд би гэрийнхээ авдарыг уудлаад үзсэн чинь их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг байсан алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 110/,

2018 оын 05 дугаар сарын 02-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Мэндбатын өгсөн: "... Тэгээд хашаанд орсон чинь хашааны нэг буланд нь хураалттай байсан. Тэгээд танихгүй залуу нь бид хоёр энэ пумыг авч ирээд энэ хундаамыг цутгасан. Одоо юмаа авч явах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би нилээн асууж байгаад бичлэг хийж авсан. Тэгээд тэндээсээ 31 ширхэг пум 70.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 70.000 төгрөгөө нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-н 35/,

Иргэний нэхэмжлэгч С.Мөнгөнбулагийн өгсөн: "... Тэгэхээр нь наадах чинь болохгүй таарахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд Сүхээ ахтай ярьсан чинь 10 орчим пум нь болохоор юм байна гэсэн, тэгэхээр байна гэсэн чинь мөнгө нэмээд өгчихөөч гээд байхаар нь 150.000 төгрөг Энхсайханы дансыг авч байгаад шилжүүлсэн." /хх-н 40/,

Гэрч Н.Бадаруушийн өгсөн: "...Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 59-1763 тоотод амьдардаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай гэрийн арын гудамжинд байх эзэнгүй хашаанаас цагаан өнгийн портер маркийн авто машинтай 2 залуу жолоочтойгоо гурвуулаа тухайн хашаанаас хэв хашмал гэх төмөр зөөгөөд гараад явж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 46/,

   Гэрч Г.Мөнхсайханы өгсөн: "...Эдгээр хүмүүсийг харж байгаагүй, ахиад харвал танина. Манай Хужирбулан орчмын хүмүүс юм шиг байсан. Нэгийгээ Бх, Энхсайхан гэж дуудаж байсан. Тухайн үед би хулгай хийж байгаа гэж мэдээгүй. Өөрсдийнхөө хашаанаас ачиж байгаа гэж хэлсэн болохоор би юм бодоогүй юм.” гэх  мэдүүлэг /хх-н 48/,

   эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 26, 29, 30/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 36/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 42/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бхг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч ХБыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бх нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 804 тоот хашаанд байсан 2.621.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг нууцаар хулгайлсан,

мөн Б.Бх, ХБ нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг “Мөнхийн овоо” гэх газар оршин суух иргэн М.Отгонсүрэнгийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, хазаар зэргийг нууцаар хулгайлах гэмт хэрэгт холбогдсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.       

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.Бх, ХБ нар нь хохирогчид буцаан өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд Б.Бх, ХБ нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч ХБ нь гэмт хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 9 хоног, шүүгдэгч Б.Бх нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 57 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

Шүүгдэгч ХБ, Б.Бх нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.