Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Э.Н, шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б овогт Э.Чд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806075541755 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Ч нь Хөвсгөл аймагт оршин суух насанд хүрээгүй хохирогч А.Этай 2018 оны 08 дугаар сард “Дота мастер” нэртэй фэйсбүүк цахим хаягаар харилцаж байгаад А.Эын зургийг эмэгтэй хүний нүцгэн зурагтай эвлүүлсэн дүрс ашиглан “өөрийн нүцгэн зургаа явуул, чадахгүй бол чиний энэ зургийг танай Хөвсгөл аймгийн фэйсбүүк групп хуудсанд тавина” гэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардсан, мөн хүүхдэд садар самууныг сурталчилсан зүйлийг зориуд үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: “...2018 онд тухайн охинтой хоёр, гурав хоног чат бичсэн. Би нүцгэн зургаа явуулчих гэж гуйсан. Над руу нүцгэн зургаа явуулсан. Надад ямар нэг санаа зорилго байгаагүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, цахим шуудангийн хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 3-20/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 21-22/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 23/, насанд хүрээгүй хохирогч А.Эс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-33, 47-48/, гэрч Б.Удаанжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 49/, гэрч Э.Энхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53-54/, гэрч А.Ас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61-63/, гэрч Б.Г авсан тэмдэглэл /хх-н 64-66/, яллагдагчаар Э.Чаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 77-79/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 91-92/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 110/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Э.Ч нь Хөвсгөл аймагт оршин суух насанд хүрээгүй хохирогч А.Этай 2018 оны 08 дугаар сард “Дота мастер” нэртэй фэйсбүүк цахим хаягаар харилцаж байгаад А.Эын зургийг эмэгтэй хүний нүцгэн зурагтай эвлүүлсэн дүрс ашиглан “өөрийн нүцгэн зургаа явуул, чадахгүй бол чиний энэ зургийг танай Хөвсгөл аймгийн фэйсбүүк групп хуудсанд тавина” гэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардсан, мөн хүүхдэд садар самууныг сурталчилсан зүйлийг зориуд үзүүлсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.     

            Шүүхээс шүүгдэгч Э.Чыг насанд хүрээгүй хохирогч А.Этай 2018 оны 08 дугаар сард “Дота мастер” нэртэй фэйсбүүк цахим хаягаар харилцаж байгаад А.Эын зургийг эмэгтэй хүний нүцгэн зурагтай эвлүүлсэн дүрс ашиглан “өөрийн нүцгэн зургаа явуул, чадахгүй бол чиний энэ зургийг танай Хөвсгөл аймгийн фэйсбүүк групп хуудсанд тавина” гэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардсан, мөн хүүхдэд садар самууныг сурталчилсан зүйлийг зориуд үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Э.Эн өгсөн: “...Тэр “эрх панда” гэсэн нэртэй фэйсбүүкийн найзтай 2018 оны 7 дугаар сард наадмын баярын өмнө бичсэн юм. Тэгсэн чинь нэг орой өдрийг нь санахгүй байна, намайг зургаа явуул гэсэн. Би тэр үед 2 удаа өөрийнхөө авахуулсан зургаа явуулсан. Дараа нь намайг нүцгэн зургаа явуул гэсэн мессеж чат ирэхээр нь би зайл, зайл гээд мессеж чат явуулсан. Зураг явуулсны дараа намайг Хөвсгөлийн нэгдсэн зар дээр нүцгэн зургийг чинь тавина гээд над руу зөндөө олон хоног мессеж чат бичсэн. Би мессеж чат бичиж байхдаа би чамайг цагдаад хэлнэ шүү гэсэн чинь намайг цагдаадаа хурдан хэлж намайг баярлуулаач гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-н 33 35/,

            Гэрч А.А өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Дота мастер” нэртэй фэйсбүүк хаягтай хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүнтэй фэйсбүүк мэссэнжерээр танилцан харилцаж байгаад "Дота Мастер" манай дүүг зургаа явуул гэхэд нь улаан цамцтай зургаа явуулсан юм байна лээ. Тэгтэл "Дота Мастер" тэр зургийг нь эмэгтэй хүний нүцгэн зурган дээр эвлүүлээд өөр рүү нь явуулж “энэ чиний зураг, би чиний энэ зургийг Хөвсгөл аймгийн "Мөрөн зар, "Хөвсгөл нутгийнхан" зэрэг бүх группууд дээр тавилаа” гэсэн бөгөөд манай дүү надаас юу хүсээд байгаа юм гэхэд нь чиний нүцгэн зургийг хармаар байна, хөх гээд байгаа юмыг чинь бүгдийг нь хармаар байна, зургаа явуул гэж сүрдүүлж заналхийлсэн байсан" гэх мэдүүлэг /хх-н 64-66/,

Гэрч Б. өгсөн: "..Дота Мастер" гэдэг фэйсбүүк хаяг нь тэр хүний талаар ямар ч мэдээлэл, зураг байхгүй, хуурамч аккаунт байсан. Тэгэхээр нь А.Амина бид хоёр ярилцаж байгаад "Отгонтуяа Отгоо" нэртэй, эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаяг нээгээд, 2018 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө "Дота Мастер"-тай мэссэжээр танилцаж харилцахад өөрийнхөө зургийг явуулсан. Тэр зураг нь А.Аминагийн дүү А.Э руу явуулсан зураг байсан. Өөрийнхөө нэрийг Чадраа гэдэг гэж байсан." гэх мэдүүлэг /хх-н 68-69/,

Яллагдагчаар Э.Чын өгсөн: "..Би 2018 оны 8 дугаар сард фэйсбүүкийн найз Хөвсгөл аймгийн түнэл суманд амьдардаг "Энхцацарал" хаягаар танилцаж мессэжээр харилцдаг болсон. Өөрийгөө Энхцацрал гэж танилцуулсан. Фэйсбүүкээр бид 2 харилцан бие биенийхээ зургийг солилцон ойр зуурын юм бичин 2-3 чаталсан. Тэр охины нүцгэн зургийг харья гэж бодоод өөрийнх нь явуулсан зургийг скрийншот хийж хадгалж аваад интернетээс татсан нүцгэн эмэгтэй хүний зурагтай эвлүүлж тэр охин руу явуулаад "энэ чиний зураг, чиний энэ зургийг Хөвсгөл аймгийн группд тавилаа" гэсэн. Тэгэхэд тэр охин "та надаас юу хүсээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь нүцгэн зургаа харуул. Байгаа юмыг чинь хармаар байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-н 81-82/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн болон мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчилсан бусад зүйлийг зориуд үзүүлсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцон ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч А.Э түүний хууль ёсны төлөөлөгч С.Э шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгч Э.Чыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

            Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.