Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 15

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Б.Г, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806090832125 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн халуун усны нийтийн байрны 208 тоот өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Оэс хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10, 13, 16/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13144 дугаартай дүгнэлт /хх-н 18/, Д.Гын  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 2627/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн халуун усны нийтийн байрны 208 тоот өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Д.Гыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамтран амьдрагч Ш.Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

            Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.О хохирогчоор өгсөн: “…2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэс дээр байдаг Улиастайн халуун усны хоёр давхарт байдаг нийтийн байрны 208 тоотод гэртээ нөхөр Д.Г бид хоёр маргалдсан. Тэр үед манай нөхөр намайг бусадтай хардаад маргаан хийгээд ноосон цамцаар ороолгоод байхаар нь би нүүрээ хаах гэхэд миний зүүн гарын хурууг цамцны товчоор цохиж гэмтээсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад өөрийн төрсөн дүү Оюунжаргалын гэрт хоноод өглөө нь буюу 10 дугаар сарын 30-ны өдөр өглөө ажилдаа явах замдаа гэрээрээ ороход нөхөр согтуу хэвтэж байсан. Нөхөр сэрээд намайг гадуур хонолоо гээд хэл амаар доромжлоод гэрээс хөөж гаргасан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Миний биед учирсан гэмтлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр учруулсан. Харин 10 дугаар сарын 30-ны өдөр бол намайг зодоогүй. Бид хоёр хамт амьдраад 2 жил болж байна. Дундаасаа хүүхэд байхгүй, би өөрөө 6 настай нэг охинтой Д.Г 9-14 насны хоёр хүүхэдтэй. Өмнө намайг зодож байгаагүй, харин эрүүлжүүлэх байранд согтуу танхайрсан гэх шалтгаанаар орж байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13144 дугаартай:

          1. Ш.О биед зүүн сарвууны 2-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 18/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ш.Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв. 

Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-н 40/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.   

Шүүхээс шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.