Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 23

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Г.Э, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Од холбогдох эрүүгийн 1806071931798 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.О нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 60 дугаар байрны 27 тоотод хохирогч Г.Отийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.     

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “…2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ унтах гээд байж байсан. Сайнбилэгт, Чинбаяр нар над руу олон удаа залгаж “...Пиво ууж байна, хүрээд ирээч” гээд байхаар нь би очиж хамт пиво ууж суусан. Ямар учраас уугаад сууж байсныг би мэдээгүй. Тухайн үед Чинбаярынд Чулуунбат гэдэг охин байсан. Хэсэг цуг пиво ууж сууж байхад Сайнбилэгт нилээн согтож агсараад байсан. Би тухайн үед арагдах гээд чадаагүй. Надаас хэрүүл нэхээд агсараад байсан. Над руу босч ирээд намайг цохисон. Би биеэ хамгаалж өөдөөс нь цохисон. Тухайн үед Сайнбилэгт өөрийгөө авч явах чадвартай байсан. Хамрынхаа цусыг арилгаад гараад явсан. Миний буруу.” гэв.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Сайнбилэгтийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх- 6-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Чинбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12-13/, хохирлын баримт /хх 43-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10714 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Огийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс шүүгдэгч Г.О нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 60 дугаар байрны 27 тоотод хохирогч Г.Отийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Г.Ог 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 60 дугаар байрны 27 тоотод хохирогч Г.Отийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Сайнбилэгтийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны шөнө найз Очироо, Чинбаяр нартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 60 дугаар байрны Чинбаярын гэрт гурвуулаа архи ууж байгаад ялихгүй зүйлээр шалтаглаж тэр 2 намайг зодсон. Эхлээд Очироо намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон, Чинбаяр хажуугаас орж ирээд намайг элбээд газар унагаад дээрээс цохисон юм шиг байгаан би ухаан алдаад 00-н өрөөнд сэрээд толинд хартал аймар зодсон байсан. Хоёр нүд хавдсан, хамар хөндүүр, шүд эмтэрсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Чн гэрчээр өгсөн “...Очироо шөнийн 3 цагийн үед миний гэрт ирсэн. Тэгээд бид нар дөрвүүлээ миний гэрт пиво уугаад сууж байтал Сайнбилэгт гэнэт уурлаад бухимдаж байгаад Очироотой маргалдаж улмаар босож ирээд Очироогийн нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд О нүүр рүүгээ цохиулсаныхаа дараа Сн нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөөд дараа нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхлээр нь би тэр хоёрын голоор орж тэр хоёрыг салгах гээд тэр хоёрын цээж хэсэгт гараараа нэг нэг удаа түлхсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж зодолдохоо болиод Сайнбилэгт нүүрээ угаагаад миний гэрээс гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10714 дугаар,

          1. Б.Сн биед зүүн нүдний ухархайн хана, гайморын хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал, 1 шүдний эмтрэл, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, цээж, уруул, завьжинд цус хуралт, уруулд язарсан шарх, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй,

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-20/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Од ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч шүүгдэгчээс нийт 9.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч шүүх нотлох баримтын шаардлага хангасан 1.756.910 төгрөгийн баримтыг хангаж, үүнээс шүүгдэгч 1.000.000 төгрөг төлсөн Хаан банкны баримтыг шүүхэд ирүүлсэнийг хасч тооцон Г.Огээс 756.910 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Сд олгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл бодитоор гараагүй байгаа зардал болох хамрын хагалгааны 2.000.000 төгрөг, шүд хийлгэх 3.000.000 төгрөг, баталгааны хуудас 40.000 төгрөгийн баримт зэргийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхиж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.