| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1668/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 30
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У улсын яллагч Н.Г, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч С.Сд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С овогт О.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806000001780 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг Кимбаб Чонгуг нэртэй хоолны газрын 2 давхарт байрлах өрөөний хаалгыг эвдлэн нэвтэрч, бэлэн 18.941.200 төгрөг, 264.000 төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг камер бичлэг хадгалдаг хард зэрэг эд зүйлс хулгайлан авч 19.205.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 10/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 11-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 16-17, 18-22, 23-24/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Лн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 26-30/, мөрдөн шалгах ажиллагаанд О.Шн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 31-32, 33-34/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 35-39/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Нурьбакьт гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 40-42/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Лн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 43-44/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 48-49/, мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн О.Аоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55/, хохирогч М.Лхагваас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 86-87/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 88-89/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-8/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас О.А нь 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг Кимбаб Чонгуг нэртэй хоолны газрын 2 давхарт байрлах өрөөний хаалгыг эвдлэн нэвтэрч, бэлэн 18.941.200 төгрөг, 264.000 төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг камер бичлэг хадгалдаг хард зэрэг эд зүйлс хулгайлан авч 19.205.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч О.Аыг 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг “Кимбаб Чонгуг” нэртэй хоолны газрын 2 давхарт байрлах өрөөний хаалгыг эвдлэн орж, бэлэн 18.941.200 төгрөг, 264.000 төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг камерийн бичлэг хадгалдаг хард зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 19.205.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Лхагвын өгсөн: "...Би Кимбаб Чонгуг ресторан сүлжээний гүйцэтгэх захирал бөгөөд уг газарт бараг 8 жил ажиллаж байна. Тэгтэл өнөөдөр манай Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарын 2 давхарт байх камерын өрөөнд хулгай орж бэлэн 18.000.000 орчим төгрөг алдагдсан байна. 2018 оны 10 дугаар сарын 10-наас хойшхи орлогын мөнгө байсан бөгөөд энэ сарын байрны түрээсийн мөнгө болон бараа материал татах мөнгө байсан юм. Резинээр боосон боодолтой мөнгө байсан юм. 5000 төгрөгийн дэвсгэрт 4 боодол, 20000 төгрөг нь 4 боодол, 10000 төгрөгөөр бусад мөнгө нь байсан юм. Өрөөн дотор байсан хардыг аваад явсан байна. Уг хулгай орсон захирлын өрөөнд хулгайд алдагдсан мөнгөтэй хамт нэг алтан ээмэг, бөгж байсан гэж манай ажилчид хэлсэн юм. Гэвч яг ямар ажилчин хэн гэдэг хүнээс авсан талаар мэдэх хүн алга. Би алтан ээмэг, бөгжийг захирлын өрөөнд байхыг хараагүй юм. Орлогын нийт мөнгийг нотлох баримт алга. Би нийт 18.743.200 төгрөг буцааж авсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 26-30/;
Гэрч О.Шагайгийн өгсөн: "...Өчигдөр шөнө 00 цаг өнгөрч байхад хуучин энд ажилладаг байсан Амарболд гэх залуу найз охин Буянжаргалын хамт ирсэн ба "түрээсийн байрнаасаа хөөгдсөн, орох оронгүй найзынхаараа хонож явна” гээд хоёулаа цүнх үүрсэн орж ирээд ойр ойрхон нойл ороод орохоороо 20-оос 30 минут алга болоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-34/;
Гэрч Ц.Хонгорзулын өгсөн: "...Өглөөний 08 цаг 25 минутад гаднаас туслах тогооч Баярмаа орж ирээд хувцасаа солиод дээрээс 2 давхараас бууж ирэхдээ “захирлын өрөөний хаалга онгорхой байна, захирал хоносон юм уу” гэхээр нь үгүй юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд хамт дээшээ гараад үзсэн чинь захирлын өрөөний хаалганы цоожийг нь хөшиж хулгай ороод задгай мөнгөнүүдийг нь тараагаад, хамаг эд зүйлсийг нь ухаж үзсэн байсан. Тэгэхээр нь би монгол талын захирал болох Лхагвасүрэн эгч рүү залгаж хэлсэн. ...Манай захирал шөнийн 01 цаг өнгөрч байхад хоол идчихээд гараад явсан. Манай захирлын өрөөний ширээний шургуулганд байсан бэлэн 15 сая төгрөг, ширээн дээр байсан хяналтын камерын хард, хүний барьцаанд тавьсан байсан алтан ээмэг, бөгж алдагдсан байсан. Захирлын ширээний шургуулганд бэлэн мөнгө байдгыг бол мэднэ. Гэхдээ яг 15 сая төгрөг байхыг хараагүй, захирал түрээсийн мөнгө төлөх гэж байсан юм гэж хэлсэн. ...Мөн алтан ээмэг бөгж байхыг бол хараагүй, захирал өөрөө надад тэгж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 35-36/;
Гэрч Ц.Буян-Ундрахын: "...Би өөрийн найз залуу болох О.Атой хамт 2018 оны 10 дугаар сарын 14-15-ны шилжих шөнө 00-03 цагийн хооронд О.Аын хуучин ажиллаж байсан “Кимбаб Чонгуг” нэртэй хоолны газар очсон юм. Бид хоёрт хонох газар байхгүй байсан учраас тэр хавиар явж байгаад нэг байрны орц руу орж хоносон ба маргааш өмнө нь амьдарч байсан нийтийн байрны өрөөнд очсоны дараа О.А цүнхнээсээ их хэмжээний мөнгө гаргаж ирсэн. Юун мөнгө юм бэ гэж хэлсэн чинь “нойл орох замдаа захирлын өрөөний хаалгыг түлхэж ороод мөнгө хулгайлсан, мөн хардыг нь хулгайлчихсан” гэж хэлсэн. Тэр хардыгаа чиний цүнхэнд хийчихсэн байж байгаад хоолны газраас гарсныхаа дараа хогийн саванд хаячихсан гэж хэлсэн. Ад миний цүнхэнд байсан мөнгийг гаргаад өөрийнхөө цүнх рүү нэмж хийсэн ба тэрийгээ нийтийн байрандаа үлдээгээд гадуур явж байгаад цагдаад баригдсан. О.А гэрээс гарахдаа хэрэглээний мөнгө гэж авсан ба би яг хэдэн төгрөг авсаныг нь мэдэхгүй байна. Мөнгөөр нь бид 2 хоолонд орсон ба Ад пүүз авсан бас такси барьсан. Яг хэдэн төгрөг хулгайлсныг мэдэхгүй байна. Бид 2 нэг бүрчилэн тоолоогүй багцтай болон задгай мөнгөнүүд байсан." гэх мэдүүлэг /хх-н 48-49/;
Сэжигтэн О.Аын өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн найз охин болох Ц.Буян-Ундрахын хамт гадуур явж байгаад өлсөөд байсан учраас дэлгүүрээс гоймон аваад миний хуучин ажиллаж байсан “Кимбаб Чонгуг” нэртэй солонгос хоолны газар очсон юм. Миний хулгайлсан мөнгийг тоолоод би цагдаа нарын хажууд хүлээлгэж өгч байхад нийт 18.743.200 төгрөг байсан ба уг мөнгөн дээр нэмэгдээд миний үрсэн 198000 төгрөг ороод л миний авсан мөнгө таарна. Би яг хэдэн төгрөг хулгайлсанаа мэдэхгүй байна. Миний бодлоор 18-19 сая төгрөг байсан байх гэж бодож байна. Мөн дээр нь 2 ширхэг хард л байсан. Ээмэг бөгж бол хулгайлаагүй.." гэх мэдүүлэг /хх-н 45-47/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг “Кимбаб Чонгуг” нэртэй хоолны газрын 2 давхарт байрлах өрөөний хаалгыг эвдлэн нэвтэрч, бэлэн 18.941.200 төгрөг, 264.000 төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг камерийн бичлэг хадгалдаг хард зэрэг эд зүйлс хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.А нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.А нь гэмт хэргийн улмаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 58 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Аод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэв.