Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт оршин суух, Барчин овогт Нороврэнчингийн Буян-Эрдэнэ /РД:АД63022501/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 30-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Н.Буян-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 1981 оны 1-р сараас 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн “Бадрал” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл татан буухад өмч хувьчлан аваад гарсан. Иймд миний 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

                        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Нэхэмжлэгч Н.Буян-Эрдэнэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

                        Нэхэмжлэгч Н.Буян-Эрдэнэ нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 30-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10-р сарын 17-ны өдрийн “МХЗЭ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан эвлэлийн гишүүд малчин залуучуудыг нэгдлийн зөвлөлөөс шагнасан хөрөнгийг зарлага болгох тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 1-р сарын 28-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 8-р сарын 20-ны өдрийн “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 3-р сарын 6-ны өдрийн “Шагнал олгох тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 2-р сарын 22-ны өдрийн “Болзол дүгнэх тухай” тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын комиссын материалын хуулбар,

            2. Н.Буян-Эрдэнийн ажиллаж байсан байдлын талаар

гэрч Ш.Цэрэннадмидын өгсөн ... Би 1961 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт төрсөн. 1985 оноос 1988 оныг дуустал Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад эрүүл мэндийн байдал муудсан учир 1990 оныг дуустал “Бадрал” нэгдлийн Азрага бригадад Дашнямын суурьт малчнаар ажиллах болсон. Н.Буян-Эрдэнэ 1988 онд намайг малчнаар ажилд орох үед саальчнаар ажиллаж байсан. Н.Буян-Эрдэнэ нь 1991 оныг хүртэл “Бадрал” нэгдэлд саальчнаар ажилласан. Би Н.Буян-Эрдэнэтэй нэг нутгийнх мөн нэг газар хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх,

гэрч Г.Дайрийгийн өгсөн ... Би Н.Буян-Эрдэнийн хамт 1981 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн Азарга бригадад саальчнаар ажиллаж байсан. Би Н.Буян-Эрдэнэтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх мэдүүлэг. 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Н.Буян-Эрдэнэ өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барчин овгийн Нороврэнчингийн Буян-Эрдэнийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 30-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ