| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0044/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 49
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Ба.Э, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806064962113 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Г нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт өөрийн гэрт хадам дүү А.Утай маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллгааны шатанд А.Угийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 8-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8459 дугаартай дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 46-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Эрдэнэбаатараас шүүгдэгч Д.Г нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт өөрийн гэрт хадам дүү А.Утай маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Галсандамбыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэрт хадам дүү болох А.Утай маргалдаж, улмаар түүнийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд А.Угийн хохирогчоор өгсөн: “...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Баянголын аманд байдаг хүргэн ахын гэрт ирэхэд хүргэн ах Галсандамба “миний амьдрал та нарт хамаагүй шүү” гээд уурлаад байхаар нь би төрсөн эгч Батчимэгийг авч явна гэж хэлсэн чинь хүргэн ах Г сож ирээд миний уруул хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон. Хүргэн ах Г, гарч ирээд хүүхдээ машинаас чирээд буулгахаар нь би хажуу талаас нь чи хүүхэд аллаа гэж хэлсэн чинь миний зүүн талын шанаа хэсэгт дахиж хүчтэй цохиж, миний үснээс зулгааж газар чирсэн. Тэр үед манай эгч хүргэн ах Г гарыг тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд А.Батчимэгийн гэрчээр өгсөн: “.. Тухайн өдөр би гэртээ 23 цаг болж байхад ирэхэд гэрт хүн байхгүй байсан. Удалгүй нөхөр гаднаас согтуу орж ирээд суухаар нь би “чи архи уусан юм уу” гэсэн чинь юм дуугарахгүй байж байгаад над руу дайраад байсан. Тэгэхээр нь би хотын төв рүү дүү рүүгээ залгасан чинь “чи яасан их ярьдаг юм бэ, хэн рүү яриад байгаа юм” гээд миний утсыг булааж аваад газар шидээд дэвсээд байсан. Тэгээд удалгүй дүү нөхөртэйгээ ирээд явах гэхэд манай дүүг зодсон. Тэгээд би дүүтэйгээ зугтаагаад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8459 дугаартай:
1. А.Угийн биед дээд уруулын зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Гд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч “...гомдолгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.