Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 99

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Ц.О, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х Х.Бд холбогдох эрүүгийн 1806074660394 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд “Хьюндэй портер” маркийн 19-72 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2-т заасныг  зөрчин Ц.М жолоодон явсан “Хьюндэй портер” маркийн 84-27 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч Ц.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-9, 10-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-16/, Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 420 дугаартай үзлэг хийсэн акт /хх-н 26, 28/, “Арвижах-Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Бгийн өгсөн мэдүүлэг /хх-н 32/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Баттулгын хохирогч, иргэний нэхэмжлэгээр өгсөн мэдүүлэг /хх-н 33, 45/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.М хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 34, 41-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 59-60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 68/, хохирогч Ц.М хүсэлт /хх-н 76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс Х.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд “Хьюндэй портер” маркийн 19-72 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2-т заасныг  зөрчин Ц.М жолоодон явсан “Хьюндэй портер” маркийн 84-27 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч Ц.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.      

            Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд “Хьюндэй портер” маркийн 19-72 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа иргэн Ц.М жолоодон явсан “Хьюндэй портер” маркийн 84-27 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч Ц.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.М өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд “Хьюндэй портер” маркийн 84-27 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал нэг автобусанд чирэгдэж явсан Портер маркийн автомашин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-н 40-42/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Баттулгын өгсөн  "... Хонхорын замд “Хьюндэй портер” маркийн 84-27 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолоочийн хажууд суугаад бид 2 Дорноговь аймаг орох санаатай ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал нэг автобусанд чирэгдэж явсан Портер маркийн автомашин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-н 45/,

   Шүүх эмнэлгийн шинжилгээний 450 дугаартай:

             1. Ц.М баруун хөлийн 3, 4-р тавхай ясны далд хугарал, цээж, баруун  өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн,

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

             4. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” гэх дүгнэлт /хх-н 26/,

             “Арвижах-Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-н 30-31/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Б нь хохирогч Ц.Мд учирсан хохирол болох 12.500.000 төгрөгийг төлсөн байх /хх-н 76/ тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

            Шүүхээс шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

            Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.