| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0072/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Н.Уь, хохирогч Н.Н, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цэцэн туслагч овогт ГГ.Өод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806071710380 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Нарантуул" худалдааны төвийн урд замд Н.Н.Бийн эзэмшлийн “Toyota Premio” маркийн 09-14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /56 настай, эмэгтэй/ Н.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Нг мэдүүлэхдээ: “...Наран туул орох гээд явж байсан. Би явган хүний зам гарах гээд зам руу харахад 25-аас 30 метрийн зайд цэнхэр машин харагдаж байсан. Тухайн үед нэг мэдэхэд хажуунаас юм мөргөх шиг болсон. Хажуу талаас хүмүүсийн ярьж байсан зүйлийг хагас дутуу сонссон. Хүүхдүүддээ аваарт орчихлоо гэж хэлсэн. Энэ залууд түргэнээ дуудаач гэж хэлсэн байсан. Бусад зүйлийг бүдэг бадаг санаж байна гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-15/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Н.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 25-26/, хохирлын тооцоо /хх-н 29-53/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Анхбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 60/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Бэгзсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 61-62/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 63-64/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10367 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 70/, Г.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 81-84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 85-86/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 94/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 88/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалаас Г.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Нарантуул" худалдааны төвийн урд замд Н.Н.Бийн эзэмшлийн “Toyota Premio” маркийн 09-14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /56 настай, эмэгтэй/ Н.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Өыг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Нарантуул" худалдааны төвийн урд замд Н.Н.Бийн эзэмшлийн “Toyota Premio” маркийн 09-14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /56 настай, эмэгтэй/ Н.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н өгсөн “...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ Нарантуул захын урд замд автобусны буудал дээр автобуснаас буугаад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад цэнхэр өнгөтэй машин ойролцоогоор 25 метр орчим зайтай ирж явсан. Тэгээд цэнхэр машин намайг мөргөх шиг болсон. Тухайн үед ухаан алдчихсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон. Одоо миний биеийн байдал муу байгаа. Би хохирол гомдолоо барагдуулж авмаар байна. ...Жолооч тухайн үед явж байхдаа сигнал дохио өгсөн бол ядаж би гүйгээд амьжаад гарчих байсан байх, тэгтэл одоо би эрүүл мэндээрэй хохирчихсон нөхцөл байдал хүнд байдалтай байна. Миний эмчилгээний зардалд одоогийн байдлаар нийт 3.300.000 төгрөг зарцуулагдсан. Мөн дээрээс нь манай нөхөр ажлаасаа чөлөө аваад намайг сүүлийн нэг cap асарч байна, тийм учраас би нөхрийнхөө чөлөөтэй байсан хугацааны ажлын хөлс болох 1.200.000 төгрөг нэхэмжилж байна. Иймд би жолооч талаас 4.500.000 төгрөгний хохирлыг нэхэмжилж байна. Надад жолооч талаас эмчилгээний зардалд 900.000 мянган төгрөг өгсөн, одоогийн байдлаар өөр ямар нэгэн хохирол барагдуулаагүй. /хх-ийн 24-27-р хуудас/
Гэрч Х.Ившинхоролын өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай бэр Энхтуул манай гэрт ирсэн. Манай бэр Энхтуул нь Нарантуул зах орж хивс авна гэхээр нь миний хүү Г.Ө, бэр Энхтуул, охин Гүнжинлхам бид 4 хамт Нарантуул зах руу явсан. Тэгээд Нарантуул захын яг урд замд бэр Энхтуултай юм яриад явж байтал юм мөргөх шиг болсон, тэгээд хартал нэг хүн унаж байсан, тэгээд машинаасаа буугаад хартал явган хүний гарцан дээр хүн мөргөчихсөн, нөгөө эмэгтэй дээр очоод эгчээ гайгүй юу гэж асуутал тэнэг минь тэр гутал аваар ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өмсөж явсан гутал нь хөлнөөс нь сугарчихсан байхаар нь авчирч өгсөн. Тэгээд манай хүүхэд 103 луу залгаад эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн, дараа нь 102 луу залгасан. Миний сууж явсан машинд мөргүүлсэн явган зорчигч эмэгтэй хүн явган хүний гарцаар гарч явсан. /хх-ийн 67-р хуудас/
2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10367 дугаартай шинжээчийн дүгнэлт:
2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
1. Тоёота Премио маркийн 50-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ган-Эрдэнэ овогтой Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна,
2. Явган зорчигч Найдан овогтой Наранцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна,
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-н 74-75/ гэх магадлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Хохирогч шүүгдэгчээс нийт 6.639.545 төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч 1.650.000 төгрөг төлсөнийг хасч тооцон нийт 4.989.545 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох ЭМД-аас төлөгдсөн 257.360 төгрөг /хх34/, хагалгаанд ороход зүрхний бичлэг хийсэн гэх 10.000 төгрөг /хх36/, 9 дүгээр сарын 14, 24, 26-нд шатахуунд төлсөн гэх нийт 164.800 төгрөг /хх43/, 10 дугаар сарын 1, 2-нд шатахуунд төлсөн гэх 50.000 төгрөг /хх44/, памперс 6.217 төгрөг, 10 дугаар сарын 4-нд төлсөн гэх 20.000 төгрөг /хх45/, хагалгаанд 68.915 төгрөг /хх48/, бараа үйлчилгээнл 4.200 төгрөг /хх51/ гэх мэтийн баримтуудыг хасч тооцон шүүгдэгч Г.Өоос 1.600.262 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н олгож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.