Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Б.Э, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Хөх овогт М.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806091302198 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 

    Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 4 дүгээр хэсэг 2027 дугаар тоотод Г.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Г.Хаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр С.Ганцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13567 дугаартай дүгнэлт /хх-н 15-16/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар М.Бийн өгсөн мэдүүлэг /хх-н 68-69/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 19-20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 18/, шинжээч эмчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72-73/, хохирлын баримт /хх-н 75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Б нь  2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 4 дүгээр хэсэг 2027 дугаар тоотод Г.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч М.Бийг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.Халиуныг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Хы өгсөн “...намайг орон дээр суусан байхад М.Б орж ирээд үсдээд 2 удаа нүүр рүү алгадаад чирээд гэр рүү оруулсан. Доржоогийн гэрээс үсдэж чирч гаргаад гэрт оруулж зодоход хэн ч байгаагүй. Намайг гэрт оруулж зодохдоо миний нүд хамар толгойд гэмтэл учирсан. Чирэлтээс болж биед зулгаралт үүссэн" гэх мэдүүлэг /хх-н 7-9/,

Гэрч С.Ганцэцэгийн өгсөн: "... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед унтаж байгаад сэрсэн чинь манай гэрт өөдөөс манай хашааны эсрэг талын хашааны Халиун гэдэг охин нүүр ам нь нилэнхүйдээ хөх няц болчихсон, нилэнхүйдээ цус болсон байдалтай сууж байсан. Ингээд би цагдаа түргэн дуудсан" гэх мэдүүлэг /хх-н 10/,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11
дүгээр сарын 20-ны өдрийн №13567 дугаартай дүгнэлт:

1. Г.Хы биед баруун эгэм ясны далд хугарал, баруун гайморын хөндийн урд болон арын ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн урд доод ирмэг, доод ханын цөмөрсөн зөрөө ихтэй, гадна ханын зөрөө багатай, дотор хана этмойд хөндийрүү бага зэргийн цөмөрсөн, баруун хацар ясны хоёрлосон нүүрний яснуудын баруун хэсгийн нийлмэл хугарал, харын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөреө багатай хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун зүүн хацарт зулгаралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн шуу, зүүн тохой, баруун ташаа, бүсэлхий, зүүн ташаа, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шагай, тавхайнд зулгаралт, баруун гарын дунд хурууны өндөгний зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх баруун эгэм ясны далд хугарал, баруун гайморын хөндийн урд болон арын ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн урд доод ирмэг, доод ханын цөмөрсөн зөрөө ихтэй, гадна ханын зөрөө багатай, дотор хана этмойд хөндийрүү бага зэргийн цөмөрсөн, баруун хацар ясны хоёрлосон нүүрний яснуудын баруун хэсгийн нийлмэл хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

4. Харин ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрөө багатай хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун зүүн хацарт зулгаралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн шуу, зүүн тохой, баруун ташаа, бүсэлхий, зүүн ташаа, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шагай, тавхайнд зулгаралт, баруун гарын дунд хурууны өндөгний зулгаралт, тархи доргилт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” /хх-н 15-16/, хохирлын баримт /хх- 75/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус  нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж зааснаар М.Бийн  2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Г.Х Доржийн гэрт болон өөрийн гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан гэх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож шийдвэрлэв.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн нэг өдөр хохирогч Г.Хы биед учруулсан гэх баруун эгэм ясны далд хугарал, баруун гайморын хөндийн урд болон арын ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн урд доод ирмэг, доод ханын цөмөрсөн зөрөө ихтэй, гадна ханын зөрөө багатай, дотор хана этмойд хөндийрүү бага зэргийн цөмөрсөн, баруун хацар ясны хоёрлосон нүүрний яснуудын баруун хэсгийн нийлмэл хугарал, харын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөреө багатай хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун зүүн хацарт зулгаралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн шуу, зүүн тохой, баруун ташаа, бүсэлхий, зүүн ташаа, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шагай, тавхайнд зулгаралт, баруун гарын дунд хурууны өндөгний зулгаралт, тархи доргилт зэрэг гэмтлүүдийг салгаж гэмтэл тус бүрээр нь салгаж дүгнэн гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй гэж үзэв.

Учир нь хохирогчийн биед өөр өөр шүүгдэгч гэмтэл учруулаагүй харин шүүгдэгч М.Б ганцаараа нэг өдөр учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн яллах дүгнэлтэд хохирогчийн овгийг Г.Х, Б.Халиун гэж зөрүүтэй, үг үсгийн алдаатай бичсэн болохыг дурдав.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

             Хохирогч Г.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.157.500 төгрөгийг М.Бээс нэхэмжилж байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 1.157.500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Хд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.