Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 122

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц, улсын яллагч Ч.А, хохирогч Б.Ц, шүүгдэгч /хохирогч/ Б.Б, шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мөр овогт Пүрэвдашийн П.М, Дархан овогт Батнасангийн Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806093710030 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 

 

2. Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч П.М нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны кутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим иргэн Б.Бийг "эхнэр Б.Ц цохьлоо" гэсэн шалтгаанаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх,

Мөн яллагдагч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөне Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим иргэн Б.Ц ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц мэдүүлэхдээ: “....Мэдүүлэг өгөхгүй. Эрхээ эдэлнэ.” гэв.  

             Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Цийн өгсөн мэдүүлэг /хх-н 7-12/, хохирогч П.Мгийн өгсөн мэдүүлэг /хх-н 15-19/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25/, гэрч Д.Галхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13892 дугаар дүгнэлт /хх-н 36/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13893 дугаар дүгнэлт /хх-н 39/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13933 дугаар дүгнэлт /хх-н 42/, П.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 53-54/, Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 59-60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45, 48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47, 49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс шүүгдэгч П.М нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны кутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим иргэн Б.Бийг "эхнэр Б.Ц цохьлоо" гэсэн шалтгаанаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх,

мөн яллагдагч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөне Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим иргэн Б.Ц ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч П.Мг 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө автобусны буудлын орчим иргэн Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,            

мөн шүүгдэгч Б.Бийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө автобусны буудлын орчим иргэн Б.Ц ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн хохирогчоор өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ибиза” бааранд орсон. Тэгээд кино үйлдвэрийн автобусны буудал дээр дахин нөгөө үл таних хүмүүстэй тааралдсан. Тэр хүмүүс “өө нөгөө хүмүүс чинь мөн байна” гээд над руу хүрээд ирсэн. Гэтэл тухайн хүмүүсийн нэг нь намайг газар унагааж байгаад дээрээс нүдчихсэн. Би босч чадаагүй." гэх мэдүүлэг /хх-н 23-25/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 4 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” баарнаас зургуулаа гарсан. Баарнаас 3 залуу гарч ирээд хэрүүл өдөөд муудаад байхаар нь би голоор нь ороод адилхан уусан хүмүүс байж иймээ тиймээ асуудлаар яах юм бэ ингээд салъя гэтэл миний уруул руу нэг цохисон. Тэгээд манай нөхөр харьчихаад тэр залуусын араас хөөгөөд гүйсэн.” гэх мэдүүлэг /хх-н 7-12/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Галхүүгийн өгсөн: "...Амгаа намайг араас орилоод дуудахаар нь эргээд очтол манай найз Б.Бийг үл таних өмнө нь маргасан хүмүүс зодож байсан." гэх мэдүүлэг /хх-н 23-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13933 дугаартай,

1. Б.Бийн биед толгойн дагзны хуйх, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, дархи доргилт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд шарх, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, дух, хамар, баруун шанаа, зүүн шанаа, баруун хацар, зүүн хацар, баруун мөр, баруун тохоо, баруун гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт /хх-н 42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13892 дугаартай,

1. Б.Цийн биед баруун дээд 1-р шүдний цөгц хэсгийн хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-н 36/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар үйлдсэн хэргийн талаараа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.     

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М, Б.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.    

             Шүүгдэгч Б.Б, П.М нар нь хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.       

Шүүхээс шүүгдэгч П.М, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.      

Шүүгдэгч П.М, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.