Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00333/и |
Дугаар | 297 |
Огноо | 2016-05-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 297
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,
Нэхэмжлэгч: “Төрийн банк” ХХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 25-3 тоотод оршин суух Боржигон овогт Цэдэн-Ишийн Алтанхундага /РД:АЭ75091818/, Далай овогт Цэрэндуламын Энхзаяа /РД:АБ73110400/ нарт холбогдох
6 187 859 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлийн төлбөр 5 715 936 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 456 923 төгрөг, нийт 6 187 859 төгрөг гаргуулах, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д заасны дагуу зээлийг төлүүлэх ...
Нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэж, зээлдэгч Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нарын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нар нь 2015 оны 8-р сарын 4-ний өдөр 6 187 859 төгрөгийг авсан нь үнэн. Зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй нь үнэн. Зээлийн төлбөрөө төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 6 187 859 төгрөгийг төлж барагдуулна. 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нарт холбогдуулан 6 187 859 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 956 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нараас 56 978 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 56 978 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар “Төрийн банк” ХХК-ий нэхэмжлэлтэй Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нарт холбогдох 6 187 859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 956 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Алтанхундага, Ц.Энхзаяа нараас 56 978 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 56 978 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ