| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0140/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 147
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Б.А, шүүгдэгч З.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт З.Зт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806090822219 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч З.З нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Тайм таур” хотхоны 219 дүгээр байрны 31 тоотод иргэн Г.Хг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, мөр, баруун шуу, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд язрал, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.З мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс шүүгдэгч З.З нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Тайм таур” хотхоны 219 дүгээр байрны 31 тоотод иргэн Г.Хг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, мөр, баруун шуу, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд язрал, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч З.Зыг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.Хг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, мөр, баруун шуу, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд язрал, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Хгийн хохирогчоор өгсөн: “...З.З нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19-20 цагийн үед манай гэрээс ирж аваад бид хоёр гэрт нь очсон. Тэр оройноо ямар нэг зүйл болоогүй амраад маргааш өглөө нь унтаж байгаад босоод 13 цагийн үед З.З намайг найз залуугаасаа сал тэгэхгүй бол бид нар бүгд хамт үхнэ гээд байсан. З.З намайг толгой руу няслаад миний гарын бугуйнаас базаад тэгээд манай найз залуутай утсаар ярьж эхэлсэн. Тэгээд З.З бүр их уурлаад манай найз залуу руу видео колл хийгээд байхаар нь би найз залуу руугаа битгий яриа утсаа салга гэсэн чинь З.З намайг утсаараа толгой руу хүчтэй 3 удаа цохьсон чинь миний толгойны нэг талаас цус урсаад байсан. Түүний дараа миний хэвлий рүү хөлөөрөө нэг удаа маш хүчтэй өшиглөсөн. Миний дуу гарахгүй болтол өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх-н 16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13284 дугаар,
1. Г.Хгийн биед баруун бугалга, мөр, баруун шуу, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд язрал, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Зын яллагдагчаар өгсөн: “...Г.Х манай гэрт байсан. Тэр өдөр манайд байж байтал Г.Хгийн найз залуу гээд нэг эрэгтэй хүн ахин дахин залгаад байсан. Тэгэхээр нь би уурлаад Г.Хг “чи наад яриад учрыг нь ол” гэж хэлсэн. Гэтэл Г.Х ямар ч хариу үзүүлэхгүй дуугай суугаад байсан. Тэгэхээр нь би нөгөө залуу руу нь залгаад ярь гэтэл ярихгүй байгаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд яриач гээд толгойн тус газар нь гар утсаараа цохисон. Тэгээд би уурлаад нөгөө залуутай утсаар нилээн маргалдсан. Гэтэл Г.Х утсаа аваад тэр залуу руугаа “Уучлаарай хайраа гэж” хэлсэн. Тэгээд Г.Х явлаа гэхээр нь би явуулахгүй гээд ор руу түлхээд гар болон гуя хэсгүүдэд цохиж бас өшиглөсөн. “ гэх мэдүүлэг /хх-н 37-38/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5-7/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 26-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч З.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй тул түүнийг энэ хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч З.Зт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.