| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0149/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 157
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э, улсын яллагч Э.Г, хохирогч Б.М, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 09863 0081 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 1-10 тоот гэртээ эхнэр Б.Мийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлнэ гээд мэдүүлэг өгөхгүй гэв.
Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Мийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10, 12-13, 41/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй Э.Хосбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 14/, гэрчээр Д.Дамдинпүрэвийн өгсөн мэдүүлэг /хх-н 15/, гэрчээр Ж.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-н 16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 37-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32, 33/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 25/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт /хх-н 44-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагаас шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 1-10 тоот гэртээ эхнэр Б.Мийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Эг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ эхнэр Б.Мийг зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Мийн хохирогчоор өгсөн: “...Гэрт яваад ороход шууд заамдаж аваад газар шидээд би дээш хараад унахад дээрээс гэдэс рүү хоёр удаа дэвсээд нуруу руу хоёр удаа өшиглөсөн. Босгож ирээд үснээс зулгаагаад шкаф мөргүүлэн толгойн урд хэсэг рүү гараа атгаж байгаад нилээн олон удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 41/
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд насанд хүрээгүй гэрч Э.Хосбаярын гэрчээр өгсөн: “...саяхан манай аав ээжийн толгой руу олон удаа цохиод би ээжийг битгий зодооч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 249 дугаартай:
1. Б.Мийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ зодож, гэмтэл учруулсан байгаа хэдий ч үйлдсэн хэргийн нөхцөл байдал, урд нь ийм хэрэг үйлдэж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Д.Эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч Б.М нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.