Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 159

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Г.Ц, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Д.Цэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806095160018 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

             Яллагдагч Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Станцын дэргэд бэлчиж байсан иргэн Б.Цын эзэмшлийн адуунаас хул зүсмийн гүүг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Цын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Төмөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрч С.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Ц.Адъяагийн өгсөн мэдүүлэг /хх-н 17/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Цийн яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, хохирогч П.Б.Цын хохирлоо авсан тухай баримт, хүсэлт /хх-н 41, 46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Станцын дэргэд бэлчиж байсан иргэн Б.Цын эзэмшлийн адуунаас хул зүсмийн гүүг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Цийг 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчиж байсан иргэн Б.Цын эзэмшлийн адуунаас хул зүсмийн гүүг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Цын хохирогчоор өгсөн: “...Хул зүсмийн найман настай, зөв талын гуяндаа өлзий тамгатай гүү алга болчихсон. Тэгээд би алга болсон адууны мөрийг дагаж явтал морьтой хүн хөтөлж яваад Налайх дүүргийн цэргийн ангийн хойд талд байх блокон хашаатай айлын хашаа руу орсон байхаар нь Налайх дүүргийн цагдаад мэдэгдээд цагдаатай хамт нөгөө айл руу ортол хашааны баруун хойд буланд шувуу эргэлдээд байхаар нь очоод үзтэл малын шинэхэн сэвс байсан. Тэгээд гэрийн хажуу талд байх портер маркийн автомашины тэвшин дээр манай алдсан хул зүсмийн гүүний толгой мөн байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаад мэдэгдсэн. Би 2016 онд Хэнтий аймгийн Дархан сумаас Наранбат гэдэг хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

             Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Ц.Төмөрийн гэрчээр өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орой 20 цагийн үед манай нутгийн нэг хүн нэр нь Д.Ц нэг хул зүсмийн гүү адуу хөтөлж ирээд танайх замтай ойрхон юм чинь энэ морийг танай хашаанд алаад аваад явах гэсийн ойр болохоор нь ороод ирлээ гэхээр нь зөвшөөрсөн. Маргааш өдөр нь би айлд мод савлахаар явсан хойгуур нэг жижиг машинтай ирээд морио гаргаад явсан гэж манай гэр бүлийн хүн хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд С.Уранчимэгийн гэрчээр өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орой 14 цаг өнгөрч байхад Д.Ц манайд орж ирээд өөрийнхөө адуунаас нэг тооны адуу бэлдээд Улаанбаатар хот руу орох гэж байна гарал үүслийн бичиг хийгээд өгөөч гэхээр нь би гарал үүслийн гэрчилгээн дээр 120 кг адууны махны бичиг хийж өгөөд үйлчилгээний хураамж 7000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

            Дамно ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн алдагдсан эд зүйлд хийсэн үнэлгээний тайлан /хх-н 21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Д.Цэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч “...гомдолгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.