Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 171

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Ж.Э, хохирогч Д.Н, шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Д овогт  М.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803008920455 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Д нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, товчооны зүүн талын замд 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед “Тоёота Приус” маркийн  УБК улсын дугаарын автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдээд мөн дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “…Би ихэвчлэн 25-аас 40 км/цагийн хурдтай явдаг. Тэр өдөр гэртээ харихад “...эмээ машины гэрэл хонхойж цоорсон байна” гэхээр нь харахад жижиг газар цоорч,  толины суурь унасан байсан. Энэ тухайгаа бэрдээ хэлж, сандраад өөрийн ухаангүй замын цагдаа очсон. Замын цагдаагийн газрын нэг ажилтан намайг хүлээж бай гээд хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийн бүрэлдэхүүнийг дуудаад намайг асуусан. Би маш их сандраад маргааш өглөө нь гэмтэл дээр очиж хохирогчтой уулзаад би чадах чинээгээр туслах болно гэж хэлээд гарсан. Ингээд би мөнгө хайж 1.340.000 төгрөг өгсөн . Хохирогчийн хүү нь 1.5 саяыг өгчих гэсэн. Би яаж ийж байгаад тохиръё, өгнө гэж хэлж байсан. Та бидэнд  500.000 төгрөг өгөхөд болно гэж байснаа маргааш нь 1 сая төгрөг өг гэсэн. Би мөнгийг өгөхгүй гэж огт хэлээгүй. Миний буруу.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н мэдүүлэхдээ: “...Би маш их гомдолтой байна. Энэ хүн нэг ч удаа утсаар яриагүй. Миний бие 20 гаран хоног хүний асрамжинд байсан. Одоо хагалгаа хийнэ гээд 18 хадаас тавьсан. Би суурь өвчтэй байсан. Өвчин маань ээлжилж хөдлөөд миний бие их хүнд байсан. Хэдийгээр би тэтгэвэртээ гарсан ч ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Харамсалтай нь одоо би хөдөлмөрийн чадваргүй болчихлоо. Би гадаад явж хагалгаанд орох шаардлагатай байгаа.” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 17-18/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс өгсөн баримтууд /хх-н 22-28/, цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн лавлагааны хуудас /хх-н 33-34/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-н 36/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нямсүрэнгээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Гантүлхүүрээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Цэдэвсономоос иргэний хариуцагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12627 дугаартай дүгнэлт /хх-н 47/, хохирогчийн өвчний түүх /хх-н 49-76/, автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56604 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-н 81-86/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 740 дугаартай дүгнэлт /хх-н 88-89/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 97-98/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 109/, М.Дгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 114-135/, хохирол төлсөн баримтууд /хх-н 136-143/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт /хх-н 150/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас М.Д нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, товчооны зүүн талын замд 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед “Тоёота Приус” маркийн 10-27 УБК улсын дугаарын автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдээд мөн дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч М.Дг товчооны зүүн талын замд 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед “Тоёота Приус” маркийн 10-27 УБК улсын дугаарын автомашиныг жолоодож явахдаа явган зорчигч Д.Н мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 18 цаг 30 минутанд ажлаа тараад Баянзүрх дүүргийн нутаг “Хөх тэнгэр” автобусны буудал дээр хойд талдаа буусан. Урагшаагаа зам хөндлөн гарахаар болоод 2 тийшээгээ машин харахад хөдөлгөөн байхгүй байхаар нь зам хөндлөн гараад урд талын шороон хэсэг дээр гарах үед баруун талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ их хурц гэрэлтэй машин ороод ирсэн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Уг зам дээр явган хүний гарц, гэрэл дохио, замын хашлага байхгүй. Би шороон дээр уначихсан байсан. Унасан байхад нэг эмэгтэй хүн ирж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 14/

Гэрч Б.Нямсүрэнгийн өгсөн: “...Би одоогоор cap, өдрийг санахгүй байна. Би дугуй засварын газрын хажуу талд байдаг цайны газарт байсан. Гэнэт Гантүлхүүр ах гаднаас орж ирээд хойд зам дээр 1 хүн машинд мөргүүлчихлээ. 102, 103-т дуудлага өг гэхээр нь өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Би мөргүүлсэн хүн дээр очиход 1 эгч байсан. Ар гэрийнхний утасны дугаарыг өгөөч гэхэд дугаарыг санахгүй байна. Миний утсаар ярьчих гэхээр нь өөрийнхөө утсаар хүүхэдтэй нь ярьж ослын талаар хэлсэн. Мөргөсөн машин зугтаасан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

Гэрч Л.Гантүлхүүрийн өгсөн: "…Би тухайн орой машины дугуй янзлаад байж байсан. Гадаа харанхуй, гэрэлтүүлэг байхгүй, тухайн орой замаар машины хөдөлгөөн бага байсан. Хойд зам дээр түс тас хийх чимээ гарахаар нь зам руугаа харахад замынхаа урд талд шороон хэсэг дээр 1 хүн уначихсан хөдлөж байсан. Ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээ саарал өнгийн Приус-20 маркийн автомашин нэг зогсох гээд зөөлөн явж байгаад зогсохгүй шууд яваад өгсөн. Би зогсоорой гээд орилсон боловч зогсоогүй." гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

Иргэний хариуцагч Г.Цэдэвсодномын мэдүүлэг: "...М.Д автомашиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. Би тухайн өдөр хамт яваагүй. Тэр өдрөө М.Д ослын талаар хэлсэн. Гэхдээ хүн мөргөсөн гэж хэлээгүй. Сүүлд сонсоход М.Д гэр рүүгээ явах замдаа хүн мөргөсөн гэж сонссон. Би машинаа харсан. Миний машины баруун толь сууриараа хугараад унжсан байсан. Дотор талын толь нь хагараагүй байсан. Баруун талын их гэрэл бага хэмжээтэй цоорсон байсан. Өөр эвдрэл гэмтэл байгаагүй. Учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэйгээ ойлголоо.” гэх мэдүүлэг /хх-н 44/

 Шүүх эмнэлгийн шинжээчийн 12627 дугаартай дүгнэлт:

1. Д.Нн биед зүүн атгаал ясны толгой, хүзүү хэсгийн далд хугарал, зүүн нүдний зовхи, цээж, зүүн ташаа, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун алганд шарх, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 47/

Авто тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн 56604 дугаартай дүгнэлтэнд:

"...Хариулт 3. Уг автомашины баруун урд талын их гэрэл, дохионы бүрхүүл хагарсан, баруун урд дохио асахгүй, баруун урд толь сууриараа хугарч, унжсан зэрэг гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой..." гэжээ. /хх-н 80-86/

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 740 дугаартай дүгнэлт:

"...Тоёота Приус маркийн 10-27 УБК улсын дугаартай автомашиныг жолооч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1." Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна..." /хх-н 88-89/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг зэрэг болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Дг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Д.Н өөрт учирсан бодит хохирол 3.280.000 төгрөг, цаашид гадаад явж эмчлүүлэх зардалд 10.000.000 төгрөг, нийт 13.280.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй хохирогчийн сүүлд хэрэгт хавсаргаж өгсөн 4500 төгрөг, 5227 төгрөг, хоол 27700 төгрөг, 15500 төгрөг, 900 төгрөг /хх-167/ зэргийг хасч, мөн цаашид эмчилгээний зардал болох 10.000.000 төгрөгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хасч тооцон нийт нотлох баримтын шаардлага хангасан 1.776.880 төгрөгөөс шүүгдэгчийн хохиролд төлсөн 1.340.000 төгргийг хасч тооцон шүүгдэгчээс нийт 436.880 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

Харин хохирогч Д.Н нь өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Дд ял хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцалга хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

            Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

          Харин хэрэгт эд мөрийн баримтаар № дугаартай жолооны үнэмлэх хураагдан ирснийг зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.