| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0173/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 185
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч /томилолтоор/ Г.Эрдэнэ, шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Э.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806088390144 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1-9 тоотод иргэн У.Д руу зурагтын удирдлага шидэж толгойн тус газар нь онон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд У.Дгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 8-12, 13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Отгонбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12762 дугаартай дүгнэлт /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Эы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 28-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт /хх-н 41-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1-9 тоотод иргэн У.Д руу зурагтын удирдлага шидэж толгойн тус газар нь онон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн У.Д руу зурагтын удирдлага шидэж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд У.Дгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчим нөхөр Отгонбаатар бид хоёр гэртээ орж ирээд байж байтал манай хажуу талын өрөөний залуу А.Э манай нөхрийг дуудаад дагуулан гарсан. Тэгээд ирэхгүй байхаар нь би гэрээсээ нөхрөө дуудсан чинь орж ирэхэд нь араас А.Э дагаж орж ирээд үүдэнд сандал дээр байсан савтай хоол татаад унагаачихаар нь “та одоо гар” бид хоёр унтаж амармаар байна гэж хэлсэн чинь “чи юу гээд байгаа янхан бэ, Сүхээтэй явалддаг биз дээ” гээд орон дээр байсан зурагтын удирдлагыг авч шидээд миний нүүрэн тус газарт оноод манай нөхөр салгаад цагдаа дуудлаа гэсэн чинь гараад яваад өгсөн. А.Э согтуу байсан бөгөөд миний зүүн хацар руу зурагтын удирдлага авч шидсэн. Зүүн хацар шалбарсан байсан. Өөр цохиж зодоогүй хэл амаар янхан пизда гээд доромжлоод байсан. Өмнө ийм зүйл ерөөсөө болж байгаагүй. Өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлт дээр тусгагдсан гэмтлүүдийг миний биед А.Э учруулсан. А.Э манай гэрт согтуу орж ирчихээд байхаар нь би гэрээс гар гэж хэлэхэд уурлаад орны булан дээр байсан зурагтын удирдлагыг авч шидчихээд гарч явсан. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал одоо зүгээр хэвийн байгаа. Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй. Надад эм тариа худалдан авсан баримт байхгүй. Санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12/
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Э.Отгонбаатарын гэрчээр өгсөн: “...Би эхнэр У.Дгийн хамт 22 цагийн үед гэртээ ирээд байж байхад манай хажуу өрөөний А.Э намайг дуудаад ороод ир гэсэн. Тэгээд гэрт нь орсон чинь манай хуучин ажлын Хос-Эрдэнэ, Отгонбаяр нар 0.5 граммын ерөөл архи тавьсан сууж байсан. Тэгээд тэр архинаас нэг уучих гээд хийж өгөхөөр нь уучихаад сууж байтал манай эхнэр намайг дуудахаар нь би гэртээ ороод ирсэн. А.Э араас орж ирээд үүдэнд сандал дээр байсан хоол татаад унагаачихсан. Тэгсэн манай эхнэр У.Д юм татаж унагаагаад, гар гэсэн чинь дуугай бай, янхан минь, чи Сүхээтэй янхандаж явдаг биздээ гээд зурагтны удирдлага аваад манай эхнэрийн нүүрэн тус газар цохисон. Тэгээд би салгаад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эы яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 01-14/а тоотод байрлах хөлсний байрандаа Отгонбаатартай хамт архи уугаад дараа Отгонбаатарын гэр болох Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Улаанхуарангийн 01-09 тоотод орж түүний эхнэр У.Д руу зурагтын удирдлага шидэж нүүрэн тус газар нь онож гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна. Би У.Дгаас уучлалт гуйсан. У.Д бид хоёр хоорондоо учраа олсон. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-н 31/;
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12762 дугаартай:
1. У.Дгийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, зүүн хацарт шарх, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 20/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 41/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.