| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0172/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 195
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Г.Ц, хохирогч Х.Э, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт Б.Дд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806093870075 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 28-447 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Эыг зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс өргөдөл гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Х.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10-11, 13-14/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1519 дугаар шийтгэвэр, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1658 дугаар шийтгэвэр /хх-н 28-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 45-46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас шүүгдэгч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 28-447 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Эыг зодсон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Дыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Эыг зодсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Х.Эын хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр Б.Д нь архи уусан байхдаа гуталтай хөлөөрөө миний зүүн талын хавирга руу өшиглөж гэмтээсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн адил согтуудаа архины шилээр толгойн дагз руу цохиж хагалсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түлээний модоор дух онож хагалсан. Ер нь архи уусан үедээ намайг зодож байсан бөгөөд би энэ талаар ямар нэгэн эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хавирга болон цээж рүү цохидог байсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Уучихсан үедээ их авиртай болчихдог юм..." гэх мэдүүлэг /хх-н 10-11, 13-14/,
Яллагдагч Б.Дын өгсөн: “...Сүүлийн 2 жил би эхнэр Х.Этай хамт архи уугаад маргалдаад гар хүрч зоддог болсон юм. Тэгээд 2018 онд 2 удаа шүүхээр баривчлагдаж, торгуулийн ялаар шийтгүүлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Х.Эыг зодсон талаар ярина уу гэхэд Б.Д нь хамт архи ууж байгаад ууж байсан архинаасаа их хийж уугаад байхаар нь тэрнээс болж хэрэлдээд түлээний мод аваад шидсэн чинь духанд нь оноод шалбарсан чинь эхнэр маань цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-н 40/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1519 дугаартай захирамж /хх-н 28-29/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 391 дугаартай захирамж /хх-н 30-31/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Эыг зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1024 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн нь хэрэгт авагдсан 1024 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх33-36/.
Шүүхээс шүүгдэгч Б.Дд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1024 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч дээрхи торгуулийн ялыг биелүүлээгүй, хэрэгт торгуулийн ялыг хэрхэн биелүүлсэн талаар баримт авагдаагүй байх тул ялыг нэмж нэгтгэх боломжгүй гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч “...гомдолгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.