Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 203

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Ч.Батбаяр, хохирогч Б.Ж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Да овогт  А.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806065842207 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбат-Өргөөгийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр хохирогч Б.Жг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.      

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “…Би 2017 онд хянан магадлангаар шоронгоос гарч ирсэн. Бидний маргалдах шалтгаан нь намайг юм хэлэхээр л чамайг шоронд чинь явуулна гээд ёс бус үгээр хараан доромжилдог. Би айлын адуу маллаад бага шиг цалин авдаг, түүнийгээ өгдөг. Зун бороо ороод гэр чийгтэй, чийг үнэртээд байхаар нь гэр орноо цэвэрлэ л гэж хэлсэн. Тэгээд л маргаан болсон.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Б.Ж мэдүүлэхдээ: “...А.Б 2017 оны 2 сард шоронгоос гарч ирэнгүүтээ л зодсон. Миний хяналтын арван сарын хугацаа дууссан болохоор зодож байна яадаг юм гээд зодоод байдаг. Мөн айлд аваачиж мөн зодсон. Намайг зодуулаад айлын хүмүүсээс тусламж хүсэхэд тэд цагдаа дуудаагүй. Энэ хүн архи уухаараа айлд орж авгай нөхрүүдийг хэрэлдүүлээд байдаг. Гэртээ байгаачээ нас намбатай байж болохгүй юу гэхээр уурлаад би хүнтэй танилцана гадуур гарна гээд тэнээд явдаг. Би чамайг ална 15 жил аваад явахад араандаа шүдтэй гарч ирнэ гэж заналхийлдэг, би аргаа бараад хамгаалах байранд очдог. Энэ хүнийг засаад авая, хань ижил минь юм гээд хичээгээд байхад огт ойлгодоггүй. Би маш их гомдолтой байна. Энэ хүнийг хориулах хүсэлтэй байна. Учир нь би гэр орондоо байж ажил хөдөлмөр хиймээр байна. Би шоронд байхад нь байдаг бүхнээ бэлдээд л дааж ядаад эргэдэг байсан миний сэтгэлийг ойлгохгүй намайг ёс бус үг хэлээр доромжилж байнгын зодуур дарамтанд амьдруулдагт нь маш их гомдолтой байна.” гэв.  

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 6/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Жаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-16/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9435 дугаартай дүгнэлт /хх-н 22/, А.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбат-Өргөөгийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр хохирогч Б.Жг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Б.Жг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Жы хохирогчоор өгсөн: “...Тэгтэл намайг чи муу ярвайлаа гэж хэлээд нүүрэн тус газар 4-5 удаа цохьсон. Тэгээд цагдаа дуудсан. Бид хоёр 2013 онд гэрлэлтээ баталуулж албан ёсоор гэр бүл болсон. А.Б нь их ширүүн занатай, ам зөрөөд жаахан маргалдахад л шууд цохьдог. 2017 оны 12 сард намайг зодоод, би цагдаад хандаж баривчлуулж байсан. Эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна. Эмчилгээний зардалаа төлүүлнэ. Одоо надад баримт байхгүй байна. Барагцаагаар 200.000 төгрөгийн зардал гарсан." гэх мэдүүлэг /хх-н  14-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Бын яллагдагчаар өгсөн: “...Энэ өдөр би орой 18 цагийн орчим эхнэр Б.Жыг Хонхорын автобусны буудал дээрээс тосож аваад гэртээ ирсэн чинь эхнэр “чи гэр орондоо байгаа юм уу, гэрээс нил чийг үнэртэж байна, хаагуур яваад байгаа юм" гээд манай тэнд байдаг Алтантуяа гэдэг хүнтэй хардаад уурлаад байсан. Тэгээд хэрэлдээд миний уур хүрээд гараараа баруун хацар руу нь нэг удаа алгадсан чинь хамраас цус гарсан. Мөн би баруун гарын тохой руу нь гараараа нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хх-н 33/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9435 дугаар:

          1. Б.Жы биед тархи доргилт, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 22/,

             Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

            Иймд шүүгдэгч А.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.