| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Арвинбуянгийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 201/2017/00008/Э |
| Дугаар | 2017/ДШМ/02 |
| Огноо | 2017-01-24 |
| Зүйл хэсэг | 145.3., 261.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр, Ч.Мөнхзул |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2017/ДШМ/02
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л. даргалж, шүүгч Б.Сүхгомбо, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,
Прокурор Л.Мөнхбаяр, Ч.Мөнхзул
Шүүгдэгч *******, *******, ******* нарын өмгөөлөгч А.Мэндсайхан,
Шүүгдэгч *******н өмгөөлөгч Д.Ганхуяг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Ганчулуун нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, *******, *******, *******, , , *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201311000423 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 02 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 11 сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 сарын 28-ны өдрийн 04/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас 3 жилийн хорих ялыг хасаж, 2 жил 10 хоногийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 сарын 24-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Сум дундын шүүхийн 2007 оны 3 сарын 28-ны өдрийн 04/А дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэн 2008 оны 9 сарын 10-ны өдөр прокурорын тогтоолоор суллагдсан, овогт ийн /РД: /
2. Монгол Улсын иргэн, 1977 оны 4 сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан, овогт ын /РД: /
3. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2001 оны 5 сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдсан, 2005 оны 6 сарын 13-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, 2010 оны 11 сарын 12-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 04 сарын 28-ны өдөр суллагдсан, овогт ий /РД: /
4. Монгол Улсын иргэн, 1988 оны 8 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт н /РД: /
5. Монгол Улсын иргэн, 1985 оны 11 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг " " гэдэг газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ийн /РД: /
6. Монгол Улсын иргэн, 1983 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2004 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2006 оны 01 сарын 23-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 07 сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1433 дугаартай тогтоолоор 3 жилийн хорих ялыг хасаж 2007 оны 08 сарын 09-ний өдөр 02 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэж суллагдсан, овогт ийн /РД: /
7. Монгол Улсын иргэн, 1962 оны 01 сарын 16-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1984 оны 04 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн шүүхийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169в-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, овогт ын /РД: /
8. Монгол Улсын иргэн, 1979 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1998 оны 10 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2000 оны 11 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялын 30 хувийг хасаж 2 жил 9 сар 18 хоног хорих ялаар, 2002 оны 03 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ялаар, 2007 оны 01 сарын 08-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар, 2008 оны 04 сарын 16-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2010 оны 05 сарын 18-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж 2012 оны 05 сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, овогт ийн /РД: /
9. Монгол Улсын иргэн, 1986 оны 8 сарын 9-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2004 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхийн 38 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял оногдуулж, 2006 оны 06 сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, овогт ын /РД: /
10. Монгол Улсын иргэн, 1983 оны 2 сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2006 оны 06 сарын 27-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 06 сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2008 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2009 оны 02 сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, овогт ы /РД: /.
1. Яллагдагч ы нь: ялтай байхдаа давтан үйлдлээр
1. , *******, нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.чимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. мөн давтан үйлдлээр , *******, , нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гашуун" гэх газраас иргэн ын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан
3. мөн давтан үйлдлээр , , , , , ******* нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, "Хүлэг" маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр "Зүүн Өлзийт" гэх газраас иргэн ийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан
4. мөн давтан үйлдлээр , *******, Б.бат нартай бүлэглэн, "Соната-2" маркийн доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ы 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан
5. мөн давтан үйлдлээр , , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Улаан худаг" гэх газраас иргэн гийн 4 тооны үхрийг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан.
6. мөн давтан үйлдлээр *******, , , , Б.бат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг "Энх Амралт" гэх газраас иргэн гийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан
7. мөн давтан үйлдлээр той бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Сүүл нуур" гэх газраас иргэн гийн 25 тооны хонийг хулгайлж 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан
8. мөн давтан үйлдлээр *******, , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Шивээт" гэх газраас иргэн ын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан
9. мөн давтан үйлдлээр *******, , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тулгуурт" гэх газраас иргэн гийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан
10. мөн давтан үйлдлээр , , ******* нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан
11. мөн давтан үйлдлээр , *******, нартай бүлэглэн, "Портер" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, гийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, ын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бусдад нийт 5.400.000 төгрөгийн бусдад нийт 34.690.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан
2. Яллагдагч ий нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан
1. Яллагдагч ******* нь тай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2012 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөл Нуур" гэх газраас иргэн ын 4 тооны адууг хулгайлж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. мөн давтан үйлдлээр , *******, , нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гашуун" гэх газраас иргэн ын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. мөн давтан үйлдлээр , *******, нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.чимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. мөн давтан үйлдлээр , *******, Б.бат нартай бүлэглэн, "Соната-2" маркийн доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ы 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. мөн давтан үйлдлээр , , нартай бүлэглэн, "Эксель" маркийн доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 07-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Энх толгой" гэх газраас иргэн ын 7 тооны эм хонийг хулгайлж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. мөн давтан үйлдлээр *******, , , , Б.бат нартай бүлэглэн, "Эксель" маркийн доа улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн Доз улсын дугаартай мотоцикль зэргийг ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг "Энх Амралт" гэх газраас иргэн гийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. мөн давтан үйлдлээр , нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөл Нуур" гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, ын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, ын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. *******, , нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Шивээт" гэх газраас иргэн ын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан
9. , нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сум 1 дүгээр баг сумын төвд оршин суух иргэн ы 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан
10. *******, , нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тулгуурт" гэх газраас иргэн гийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан
11. , , ******* нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан
12. , *******, нартай бүлэглэн, "Портер" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, гийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, ын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бусдад нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан
13. *******, , , , , нартай бүлэглэн, "Стана" маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, "Хүлэг" маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр "Зүүн Өлзийт" гэх газраас иргэн ийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан бусдад нийт 33.560.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан
3. Яллагдагч ийн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан
1. , , ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Муу усны түнтгэр" гэх газраас иргэн гийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан.
2. *******тай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Адгийн цагаан толгой" гэх газраас иргэн гийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан
3. , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хар Тойром" гэх газраас иргэн ын 4 тооны үхрийг хулгайлж 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан
4. , *******, нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шаазан Нуур" гэх газраас иргэн ын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан
5. , ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөвөр" гэх газраас иргэн ын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.
6. Д.Мөнхнаран, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Өлийн Овоо" гэх газраас иргэн ын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.
7. , , , Ц.болд, Ч.Батмөнх нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Улаан худаг" гэх газраас иргэн ын 3 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан
8. , , *******, , нартай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төвгөрийн худаг" гэх газраас иргэн ийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн
9. , *******, Б., нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баян Булаг" гэх газраас иргэн ын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан
10. , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр иргэн ын 2 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан
11. , , Д. нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд нуур гэх газраас иргэн гийн 16 тооны хонийг хулгайлж 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан
12. , , ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас иргэн гийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 37.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.
4. Яллагдагч ийн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр
1. , , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Муу усны түнтгэр" гэх газраас иргэн гийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан.
2. тай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Адгийн цагаан толгой" гэх газраас иргэн гийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан
3. , , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шаазан Нуур" гэх газраас иргэн ын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан
4. , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөвөр" гэх газраас иргэн ын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.
5. , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Өлийн Овоо" гэх газраас иргэн ын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.
6. , , , , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төвгөрийн худаг" гэх газраас иргэн ийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн
7. , , Б., нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баян Булаг" гэх газраас иргэн ын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн бусдад нийт 25.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан
5. Яллагдагч ийн нь:
1. *******, ******* нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тарган" гэх газраас иргэн гийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Мөн давтан үйлдлээр 2012 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоот хашаанаас иргэн ын 2 тооны адууг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Мөн давтан үйлдлээр *******, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн ийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Мөн давтан үйлдлээр , ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Айраг" гэх газраас иргэн ын 2 тооны үхэр, иргэн ийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Мөн давтан үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр тоот хашаанаас иргэн ын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Мөн давтан үйлдлээр *******, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр "Гуравны Булаг" гэх газраас иргэн гийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан
7. *******тай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн гийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан
8. , , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас иргэн гийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан
9. *******, , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн ийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан
10. *******, ******* нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг "Өлзийт" гэх газраас иргэн ын 14 тооны хонийг ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 31.530.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан
11. Яллагдагч ******* нь уг хэрэгт хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 23 хоног прокурорын хяналтын шатнаас оргон зайлсхийсэн,
6. Яллагдагч ын нь:
1. Ялтай байхдаа *******, ******* нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тарган" гэх газраас иргэн гийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Мөн давтан үйлдлээр ******* *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн ийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. *******, нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн ын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 16.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан
7. Яллагдагч н нь давтан үйлдлээр:
1. *******, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн ийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Мөн давтан үйлдлээр *******, нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Айраг" гэх газраас иргэн ын 2 тооны үхэр, иргэн ийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Мөн давтан үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр тоот хашаанаас иргэн ын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. *******, нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн ын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 14.350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан
8. Яллагдагч ийн нь давтан үйлдлээр:
1. *******, ******* нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тарган" гэх газраас иргэн гийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Мөн давтан үйлдлээр *******, *******, ******* нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн ийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Мөн давтан үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр тоот хашаанаас иргэн ын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан
4. Мөн давтан үйлдлээр *******, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр "Гуравны Булаг" гэх газраас иргэн гийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан
5. *******тэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн гийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан
6. *******, , нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн ийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан
7. *******, ******* нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг "Өлзийт" гэх газраас иргэн ын 14 тооны хонийг ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 24.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
9. Яллагдагч ын нь , *******, , Б. нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баян Булаг" гэх газраас иргэн ын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан
10. Яллагдагч ын нь *******, ******* нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг "Өлзийт" гэх газраас иргэн ын 14 тооны хонийг ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч , *******, *******, ийн , *******, ын , *******, *******, *******, нарт холбогдох эрүүгийн 201311000423 дугаартай нэгтгэсэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уурганы хуйв 1 ширхэг уурга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, хар иштэй хутга 5 ширхэг, цэнхэр иштэй хутга 3 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, үзэгний хуванцар толгой харандаа үзүүрлэгчтэй, ишгүй шүүр 1 ширхэг, арзгар ултай гутал 1 ширхэг, улаан цэнхэр, улаан алаг хучлага, олс 2 ширхэг, ногоон, хөх өнгийн уяа, морины чөдөр 2 ширхэг, мөн баримт бичгээр хураагдаж ирсэн Эксел маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ:0065148 дугаартай, УНЗ улсын дугаартай АЯ:00179556 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, ДОА улсын дугаартай 00590399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, туршилт хийсэн тухай CD бичлэг, шүүгдэгч *******, ийн , *******, *******, , ын , *******, *******, *******, нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг хэргийн хамт Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах К.Солонгод даалгаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч , *******, *******, ын , *******, *******, ийн , *******, *******, нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүхийн тогтоолыг прокурор эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ: ******* нарт холбогдох эрүүгийн 201311000423 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор мөрдөн байцаалтын шатанд буцаасныг хүлээн авч хянавал *******, *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2015 оны 10 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас иргэн ын 14 тооны хонийг ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1450000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт ******* нь ...Шинэхүү, Цэнгэл нарын хүмүүс хамтран оролцсон тухайн өдөр аймгаас гарч орой нар шингэх үед Дорнод аймгаас 80 км зайд оршин газар очиход 2 морьтой хүн хонь авчирсан байсан түүнийг ачиж яваад машин эвдэрсэн ... гэж *******, ******* нар нь дээрх 2 моьтой хүнийг огт танихгүй гэж мэдүүлсэн мөн хохирол төлөхгүй бид нар хохироод байгаа тул тухайн хүмүүсийг гаргаж хэлж байна гэж мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч ын ...Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлзийт” гэх газар Сүхбаатар аймаг руу явдаг замын ойролцоо нутагладаг юм. ...2015 оны 10 сарын 20-ны өдрийн орчим ээж Аззаяа аймгийн төв рүү ажлаар яваад би гэртээ ганцаараа үлдсэн. Хонио гэрээс урагш 100 метр орчим зайд задгай хотлуулаад унтаж амарсан. Маргааш өглөө босоход манай хонь гурав тасарчихсан гэрээсээ зүүн урагш бэлчээрт гарчихсан байхаар нь бөөгнүүлээд чоно нохой орсон юм болов уу гэж бодоод бүртгэж үзэхэд 14 толгой хонь дутсан ... гэсэн мэдүүлгээр хохирогчийн хонь шөнө хотлуулснаас хойш алдагдсан. Шүүгдэгч нартай хамтран оролцсон хүмүүс байгаа мөн хохирол төлөхгүй болохоор дээрх хүмүүсийн талаар мэдүүлж байгаа гэдэг нь үндэслэлгүй шүүх хэт шүүгдэгч нарын мэдүүлэгт хөтлөгдөж шийдвэр гаргасан.
Яллагдагч Н.Эрдэнбат, *******, , , , нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төвгөрийн худаг" гэх газраас иргэн ийн 4 тооны үхрийг хулгайлж 3700000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт г хамтран оролцсон талаар холбогдох нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд зааснаар тусгаарласан. нь хаа байгаа газар нь тогтоогдохгүй байсан тул түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шилжүүлсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар нь г ын 4 тооны үхэр, А.Ганбатын 4 тооны үхрийг хулгай хийхэд оролцсон, мөн хүү нь оролцсон мэтээр мэдүүлэг өгснийг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна. Мөн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн шүүхийн тогтоолын 1 дүгээр заалтад дурдсан ногоон өнгийн Станатай жолооч хулгайн хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байх тул шалгах шаардлагатай гэсэн заалтын дагуу ажиллагаа хийгдсэн байтал бүрэн хангаж ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Хохирлын тооцоог энэ хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдан поркурорын хяналтын шатанд ирсэн 46 холбогдогчид хамаарах тооцоог хүргүүлсэн. Гэтэл шүүх 10 шүүгдэгч нарын хувьд хэн гэдэг хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учруулсан үүнээс хэдийг төлсөн, өршөөлд хамрагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон бусад этгээдүүдийн ногдох хохирлыг эдгээр шүүгдэгч нарын төлөх төлбөрөөс хасаж тооцсон эсэхийг дахин шалгаж ирүүлэхээр заасан нь үндэслэлгүй байна. Учир нь 36 яллагдагчид холбогдох хэргийг Өршөөлийн хуульд заасны дагуу прокурорын хяналтын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан ба дээрх яллагдагч нараас хохирол төлсөн баримт нь хэрэгт авагдсан байхгүй тохиолдол бүр нь хохирол төлөгдөөгүй байгаа мөн үйлдэл тус бүрийн хохирлын тооцоог хамтран оролцогч нарт тэнцүү хувааж хохирлыг нөхөн төлүүлэх байтал үүнийг үнэн бодитойгоор гаргаж ирүүлэх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
нь шүүхийн хэлэлцүүлэгт ... хэрэгт хамтран оролцоогүй гэж мэдүүлэг өгснийг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх өөр бие даасан гэмт хэргийг бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ыг хамтран оролцсон талаар оролцогч нар мэдүүлсэн гэтэл шүүгч дан ганц шүүгдэгчийн мэдүүлэгт хэт хөтлөгдөн шийдвэр гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэт субъектив байдлаар хандаж шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэн заалтыг зөрчиж шүүхээс шүүх хуралдааны явцад хэргийг тал бүрээс бүрэн бодитой үнэлж болохуйц байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд Дорнод аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх нотлох баримтыг шалгах, үнэлэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам, шаардлагыг ханган мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч , *******, *******, ын , *******, *******, ийн , *******, *******, нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО
А.ЭНХБААТАР