Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01626

 

 

 

 

 2023 оны 08 сарын 18 өдөр Дугаар 210/МА2023/01626

 

*******,*******,

Эм Би фэйшн ХХК,*******,*******,

Си Би Ай майнинг саплай ХХК,*******,*******,

Глобал лаб ХХК,,,

Д.Нэргүй, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02009 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:

*******,

Соёолон интернэшнл ХХК,

Эм Би фэйшн ХХК,

Гурвантитэм ББСБ ХХК,

Си Би Ай майнинг саплай ХХК,

Эрчим-Инженеринг ХХК,

Си Ай Ти ХХК,

Глобал лаб ХХК,

Ари файнэнс аудит ХХК

Күинс мед ХХК,

Г.Ууганцэцэг,

Д.Нэргүй,

Ц.Дэжээ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мастер түншлэл ХХК,

Мастер проперти менежмент ХХК-иудад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

Мастер түншлэл ХХК-аас 441,715,880 төгрөгийг гаргуулах, Оффис захиалгаар бариулах гэрээ (Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ)-ний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 1.5.1-т заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Мастер проперти менежмент ХХК-аас 47,487,718 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, Хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт нэхэмжлэгч нараас 73,639,667 төгрөг гаргуулах сөрөг иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ХХК-тай Оффис захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Хэлт Энд Сэфти Солушинс ХХК нь 114.28 м.кв талбайтай оффисыг 342,840,000 төгрөгөөр,******* нь 176.11 м.кв талбайтай оффисыг 563,552,000 төгрөгөөр, Гурван титэм ББСБ ХХК нь 68,72 м.кв талбайтай оффисыг 250,140,800 төгрөгөөр,******* нь 72.84 м.кв талбайтай оффисыг 203,952,000 төгрөгөөр, Эрчим-Инженеринг XXК нь 170,05 м.кв талбайтай оффисыг 578,170,000 төгрөгөөр, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК нь 44.34 м.кв оффисыг 137,454,000 төгрөгөөр, нь 65.28 м.кв талбайтай оффисыг 208,896,000 төгрөгрөөр, нь 238,51 м.кв талбайтай оффисыг 620,126,000 төгрөгөөр, нь 67.52 м.кв талбайтай оффисыг 175,552,000 төгрөгөөр,******* нь 231 м.кв талбайтай оффисыг 693,000,000 төгрөгөөр,******* нь 174,44 мкв оффисыг 505,992,000 төгрөгөөр,******* нь 41.04 м.кв талбайтай оффисыг 137,484,000 төгрөгөөр тус тус гэрээ байгуулж, захиалагч нар бүгд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээгээ гаргуулж авсан.

 

1.2. Мастер түншлэл ХХК нь өөрийн барьж байсан Юү Би Товер оффисын барилгын үйлчилгээ, оффисын талбайг борлуулахдаа 200 автомашины зогсоолтой гэж сурталчилж байсан нь нэхэмжлэгч нар бид тухайн барилгаас оффисын байр захиалах гол үндэслэлийн нэг болсон юм.

 

Бараг дахин 2 барилга барьчихаар газрыг авто зогсоолд зориулсан, энэ нь зөвхөн худалдан авагчаа бодсон хэрэг бус энэ үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг бодсон ухаалаг шийдэл болсон гэх зэргээр ФМ радио, сонин, сэтгүүл, интернэт зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилж байсан. Гэтэл 200 автомашины зогсоол байхаар сурталчилж байсан газар дээрээ шинээр ЮүБи Товер плас гэдэг барилга барьж эхэлсэн.

 

Тиймээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргах эрхийн дагуу UB tower оффисын зориулалттай барилгын захиалгын төлбөрийн 10 хувиар тооцож гэрээний үнийг бууруулах ёстой гэж үзэж байна.

 

Иймд ХХК-иас 441,715,880 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.

 

1.3. Мастер түншлэл ХХК захиалагч нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-нд Мастер проперти менежмент ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ заавал байгуулах нөхцөлийг тусган улмаар уг нөхцөлийг зөвшөөрөхгүй бол захиалга авахгүй, талбайгаа худалдахгүй гэж тулгасан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний эрх чөлөө, гэрээний стандарт нөхцөлийн хэм хэмжээг зөрчсөн тул 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан: хууль зөрчсөн ... хэлцлийн шинжийг бүрэн агуулж буй тул ХХК-ийн Хэлт энд сефти солушинс ХХК,*******,*******,*******,*******,*******,*******,,, нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

1.4. Дээрх Оффис захиалгаар бариулах гэрээ /Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ/-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар уг заалтын дагуу байгуулагдан нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг нь зөрчиж буй Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цаашид хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл бүрдэх юм. ХХК-тай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1.5, 1.5.1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу дараах нэхэмжлэгч нар Мастер проперти менежмент ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-нүүдийг 10 жилийн хугацаагаар байгуулсан.

Уг гэрээний дагуу Мастер проперти менежмент ХХК нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн оффис нь дотроо ариун цэврийн өрөөтэй эсэхээс хамааран 1 м.кв тутамд 4,860 төгрөг, 5,000 төгрөгөөр тус тус тооцож Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үнийг хэт өндрөөр тогтоон нэхэмжлэгч нарыг хохироож байна.

Хэлт Энд Сэфти Солушинс ХХК нь сард 570,750 төгрөг, Соёолон Интернэшнл ХХК нь сард 855,894 төгрөг, Гурван Титэм ББСБ ХХК нь сард 343,600 төгрөг, Си Би Ай Майнинг Саплай ХХК нь сард 364,200 төгрөг, Глобал Лаб ХХК нь сард 849,717 төгрөг, Эрчим Инженеринг ХХК нь сард 823,429 төгрөг, нь сард 326,400 төгрөг, /Г.Ууганцэцэг,/ нь сард 1,377,135 төгрөгийг тус тус менежментийн зардал төлдөг.

1.5. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн үндэслэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үүний зэрэгцээ Хөрөнгийн менежментийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх хэсэгт заасан нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа хүчин төгөлдөр бус стандарт нөхцөлтэй гэрээ болно.

 

1.6. Нэхэмжлэгч нар зөвхөн өөрийн худалдаж авсан талбайн өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөлд байгаагаас бусад бүх талбай, тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь хуулиараа тэдний дундын өмчлөлд ордоггүй буюу тооцогддоггүй. Уг барилгын цахилгаан болон явган шат, шатны хонгил, орцны хаалга, цонх, довжоо, саравч, техникийн өрөө, агааржуулалт, салхивч, дулааны узель, дизель генератор, цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээ, дээвэр, дээврийн хонгил, барилгын гадна хана буюу фасад, даацын хана, багана зэрэг нь хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй.

 

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нар нь Мастер проперти менежмент ХХК-ийн дангаар тогтоосон үнэлгээний дагуу сар бүр их хэмжээний төлбөрийг төлж хохирсоор байгаа болно. Энэхүү хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцлийн дагуу нэхэмжлэгч нар нийт 55,374,065 төгрөгийг Мастер проперти менежмент ХХК-д төлсөн болно.

2. Хариуцагч ХХК хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ХХК нэхэмжлэгч нартай Оффис захиалгаар бариулах гэрээ болон Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ-г тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гэрээнд заасан үзүүлэлт бүхий оффисын болон үйлчилгээний талбайг" ХХК зохих журам, зөвшөөрлийн дагуу барьж нэхэмжлэгч нарт Оффис талбайг хүлээлгэн өгөх актаар хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нар оффисын талбайгаа хүлээн авч өнөөдрийг хүртэл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа, биет байдлын болон эрхийн доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. *******,*******,*******,*******, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК,*******,*******,,, нартай байгуулсан бөгөөд уг гэрээний 1.5.1. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г Мастер проперти менежмент ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг заасан хэмжээгээр төлнө. Оффис захиалгаар бариулах гэрээ болон Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ-ний үүргээ зохигчид бүрэн гүйцэтгэж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг дуусгавар болсон тул Иргэний хуульд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл байхгүй.

2.3. Хөрөнгийн менежментийн гэрээгээр "Мастер проперти менежмент ХХК оффис, үйлчилгээний нийтийн болон дундын эзэмшлийн талбай, гадна талбайн арчилгаа, цэвэрлэгээ, тохижилт, аж ахуйн шинжтэй ажлуудыг тогтмол гүйцэтгэх, харилцагч, үйлчлүүлэгчийг угтан авах үйлчилгээгээр хангах, барилгын цахилгаан, цэвэр ба бохир ус, дулаан хангамжийг хэвийн хэмжээнд байлгаж, өдөр тутмын засвар үйлчилгээг хийх, барилга сэргээн засан сайжруулалт, инженерийн жижиг засвар, харуул хамгаалалтын үйлчилгээгээр өдөр тутамд бизнесийн үйл ажиллагааг цэвэр, тохь тухтай аюулгүй орчинд бэлэн байлгахын тулд "Мастер проперти менежмент" ХХК удирдлагын багаас гадна үйлчилгээний ажилтан 8, слесарь 1, цахилгаанчин 1, угтах үйлчилгээний ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хөрөнгийн менежментийн үйлчилгээг үзүүлж байна. Харуул хамгаалалтын үйлчилгээ-г Баян соёмбо" ХХК-аас гэрээний үндсэн дээр авч, ажилладаг.

Энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. UB tower оффис, үйлчилгээний төвд 95 гаруй иргэн, хуулийн этгээд оффис болон үйлчилгээний талбайг өмчилж Хөрөнгийн менежментийн гэрээ байгуулсан бөгөөд 106 бизнесийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. "Мастер проперти менежмент ХХК хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагаар Улаанбаатар хотын оффисын хөрөнгийн менежментийн үйлчилгээний үнэ, хөлсний судалгааг хийж үйлчилгээний үнэ, хөлсийг тогтоож санал болгосон.

2.4. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болно. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаа нь 10 жил гэж заасан боловч энэхүү хугацааг гэрээний талууд харилцан тохиролцож өөрчлөх боломжтой. Оффис өмчлөгчдийн холбоо байгуулна гэж санаачлага гаргаж, байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна

3. Хариуцагч Мастер проперти менежмент ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

3.1. Зохигчдын хооронд байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр нэг талаас хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас хөрөнгийн менежментийн үйлчилгээний үнэ, өөрийн талбайд ногдох цахилгаан, ус, дулааны зардлыг төлөх үүргийг Оффис өмчлөгч, эзэмшигчид хүлээсэн.

3.2. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт (зарим зохигчтой байгуулсан гэрээний 4.3) Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх төлбөр 1 м.кв талбайд 5,000 төгрөг, тухайн давхарт нийтийн эзэмшлийн талбайн ариун цэврийн өрөө төлөвлөгдөөгүй бол 1 м.кв талбайд ногдох дээрх зардлаас 140 төгрөг хөнгөлж 4,870 төгрөг байна.

3.3. Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн хөрөнгийн менежментийн үндсэн үйлчилгээний төлбөр, өөрийн эзэмшлийн талбайн цахилгаан, ус, дулаан ашиглалтын төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй төлбөр Хэлт энд сэфти солушинс ХХК нь 4,617,314 төгрөг, Гурван титэм ББСБ ХХК нь 5,574,739 төгрөг,******* нь 8,584,665 төгрөг, нь 7,528,617 төгрөг, /Күинс Мед ХХК/ нь 13,963,590 төгрөг, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК нь 5,856,570 төгрөг,******* нь 27,514,174 төгрөг, нийт 73,639,667 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар:

4.1. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан Гэрээний талууд хуулийн хурээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчсөн. Мөн уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой гэж үзэх үндэслэл нь Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.1-д Энэхүү гэрээ нь UB towert оффис ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заан Мастер проперти менежмент ХХК-д 10 жилийн турш хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн явдал юм.

4.2. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1-д нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа гэж заасан нь хариуцагч нарыг хохирохоос хамгаалахад чиглэгдсэн. Иймд 10 жилийн хугацаатай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх хэсгийг зөрчсөн.

4.3. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд заасан оффис, үйлчилгээний зориулалттай барилгын нийтийн болон дундын эзэмшлийн талбай гэж нэрлэсэн хэсгийг хэн, хэрхэн дундаа эзэмших, аль хэсгийг нь нийтийн эзэмшлийн талбай гэж тооцох, нийтийн эзэмшлийн талбай гэж нэрлэсэн хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг бусад талбай өмчлөгч нар хэрхэн хариуцаж төлөхийг зохицуулсан хуулийн зохицуулалт өнөөдөр байхгүй.

Иймд Мастер проперти менежмент ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 352.2.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, дор дурдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.1. Хариуцагч Мастер проперти менежмент ХХК-д холбогдох, Мастер проперти менежмент ХХК-ийн Хэлт энд сефти солушинс ХХК,*******, Гурван титэм ББСБ ХХК,*******,*******, Д.Дэжээ, нартай байгуулсан байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

Хариуцагч ХХК-иас 441,715,880 төгрөг буюу 34,284,000 төгрөгийг *******-д, 56,355,200 төгрөгийг*******-д, 13,748,400 төгрөгийг*******-д, 25,014,080 төгрөгийг*******-д, 13,745,400 төгрөгийг Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК-д, 20,395,200 төгрөгийг*******-д, 57,817,000 төгрөгийг*******-д, 69,300,000 төгрөгийг*******-д, 62,012,600 төгрөгийгт, 17,555,200 төгрөгийгд, 20,889,600 төгрөгийг Д.Дэжээд тус тус олгуулах,

Мастер түншлэл ХХК-ийн Хэлт энд сефти солушинс ХХК,*******,*******,*******, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК,*******,*******,,, нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

Мастер проперти менежмент ХХК-иас нийт 55,374,065 төгрөг буюу 10,011,319 төгрөгийг *******-д, 16,349,680 төгрөгийг*******-д, 3,834,348 төгрөгийг*******-д, 15,414,891 төгрөгийг*******-д, 1,658,984 төгрөгийг*******-д, 218,676 төгрөгийгд тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага,

Хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт *******-аас 4,617,314.92 төгрөг,*******-аас 5,574,739.36 төгрөг,-аас 13,963,590.19 төгрөг,*******-аас 27,514,174.86 төгрөг,*******-аас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 7,756,038.58 төгрөг, ашиглалтын төлбөр 828,626.50 төгрөг,гээс хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 6,928,247.47 төгрөг, ашиглалтын төлбөр 600,370.51 төгрөг, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК-аас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 5,318,205.88 төгрөг, ашиглалтын төлбөр 538,364.92 төгрөг тус тус гаргуулах тухай хариуцагч Мастер проперти менежмент ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

5.2. Нэхэмжлэгч******* нь ХХК, Мастер проперти менежмент ХХК-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******-ийн 343,770 төгрөг,*******-ийн 580,126 төгрөг,*******-ийн 296,892 төгрөг,*******-ийн 423,421 төгрөг, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК-ийн 296,887 төгрөг,*******-ийн 400,326 төгрөг,*******-ийн 587,435 төгрөг,*******-ийн 504,450 төгрөг,*******-ийн 568,896 төгрөг, 70,200 төгрөг,-ийн 70,200 төгрөг,ийн 678,613 төгрөг,н 386,126 төгрөг,гийн 402,798 төгрөг, хариуцагч Мастер проперти менежмент ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 526,149 төгрөг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлж тодруулсан шаардлагад төлсөн *******-ийн 105,000 төгрөг,*******-ийн 6,100 төгрөг,*******-ийн 164,850 төгрөг,-ийн 96,100 төгрөг,*******-ийн 169,500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мастер проперти менежмент ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 171,885 төгрөгийг Хэлт энд сефти солушинс ХХК-д, 290,063 төгрөгийг*******-д, 211,710.5 төгрөгийг*******-д, 200,163 төгрөгийг*******-д, 293,717.5 төгрөгийг*******-д, 201,399 төгрөгийг Д.Дэжээд, 35,100 төгрөгийг-д тус тус гаргуулж олгож, шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Ари фанэнс аудит ХХК,,,, нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02009 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч,, "Ари файнанс аудит"ХХК, "Күинс мед"ХХК нарын зүгээс энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. "Мастер түншлэл" ХХК нь өөрийн барьж байсан Юү Би Товер /UB tower/ оффисын барилгын оффисын талбайг борлуулахдаа 200 автомашины зогсоолтой гэж сурталчилж байсан нь нэхэмжлэгч нар тухайн барилгаас оффисын байр худалдан авах гол үндэслэлийн нэг болсон байхад анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан бөгөөд монгол улсад барилгын компаниуд барилга барихдаа юу ч гэж худлаа сурталчилгаа явуулж бусдыг төөрөгдүүлж болохын зэрэгцээ хууль хэрэглээний хувьд маш буруу практик тогтоох үр дагаврыг бий болгож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж, 350 дугаар зүйлийн 350.1.6, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч "Мастер түншлэл" XXK UB tower оффисын барилгын гадна тохижилт болох автозогсоолын доголдолтой үр дүнг бидэнд хүлээлгэж өгсөн нотлогдсоор байтал шүүхээс гэрээнд авто зогсоолын талаар тусгаагүй байна гэж Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, 37.1.18 дахь заалтуудыг хэрэглээгүй нь буруу болсон.

6.2. Мөн шүүхээс Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн хэдий ч уг хэлцлийн үр дагавар болох төлбөрийг буцаах нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй мөн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болж чадаагүй.

Шүүхээс хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн хэдий ч нэхэмжлэгч нар үйлчилгээ үзүүлсэн, эс үзүүлсэн эсэх дээр маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нарын хувьд энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үндэслэлгүй өндөр төлбөр төлж мөн огт шаардлагагүй зардлуудыг тулган авч байна, бидний хувьд аргагүйн эрхэнд зарим үйлчилгээ авсан мэтээр төлбөр төлж байна гэж энэхүү хууль бус үйлдлийг зогсоолгохоор нэхэмжлэл гаргасан байдаг.

Шүүхээс нэхэмжлэгч нарыг үйлчилгээ авсан гэж дүгнэж байгаа бол энэхүү 14 төрлийн төлбөрийн аль үйлчилгээг авсан, алийг нь аваагүй гэдэг талаар бодитой дүгнэлт хийлгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаварыг шийдвэрлэлгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02009 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Мастер проперти менежмент ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02009 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.1-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

7.1. "Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-т "...10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна" гэж заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн гэж үзэж, зөвхөн хугацааг тогтоосон нэг заалтаас хамааран тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөл бус байх хэлцэлд тооцсон.

Шүүх тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсон боловч гэрээний үлдсэн хэсэг нь хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байсныг анхаарч үзэх нь зүйтэй байсан.

7.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч тус бүрт холбогдуулан шаардаж буй шаардлага тус бүрийн үндэслэл нотлогдоогүй, хавсаргасан хүснэгт дээрх төлбөрийн эх үүсвэр тодорхойгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Мастер проперти менежмент ХХК-ийн үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэгжүүлж буй гэрээндээ сар тутам тогтоосон тарифаар нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй гэж заасан. Мастер проперти менежмент ХХК нь оффис өмчлөгчдийн өдөр тутамд бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бусад этгээд болон хангагч байгууллагуудтай холбогдох гэрээг байгуулж, хөрөнгийн менежментийн үйлчилгээ тасралтгүй үзүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн.

Энэ тухай шүүхийн шийдвэрийн 8.4.2-т "Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний дагуу үйлчилгээ үзүүлсэн, эс үзүүлсэн эсэх талаар зохигч маргаагүй, үйлчилгээ үзүүлэх үүргээ хариуцагч "Мастер проперти менежмент" ХХК биелүүлж ирсэн. Нэхэмжлэгч нар үйлчилгээ авсан гэж үзэх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн "Хэлт энд сэфти солушинс" ХХК, "Соёолон интернэшнл" ХХК, "Күинс мед" ХХК, "Гурван титэм ББСБ" ХХК, "Эрчим-Инженеринг" ХХК-ийн 2020-2021 оны хооронд "Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна" хэмээн гэж дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй.

7.3. Харин хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр болон өмчлөгчийн талбайд ногдох цахилгаан, ус, дулааны төлбөрийг хэрхэн тооцоолох тухай Хөрөнгийн менежментийн гэрээнд заасан.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ авсны төлбөр нь тухайн оффисын талбай өмчлөгчийн эзэмшиж буй талбайн хэмжээнд ногдох үйлчилгээний төлбөрөөр тодорхойлогдох бол ашиглалтын төлбөр нь оффис өмчлөгчийн тухайн талбайд ашигласан цахилгаан, дулаан, усны хэмжээгээр тодорхойлогдоно. Ийнхүү тооцоолсон баримтыг бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн.

Оффисын талбай өмчлөгч нар нь тухайн талбайдаа үйлчилгээ явуулж Мастер проперти менежмент ХХК-иас хөрөнгийн менежментийн үйлчилгээ авсан атлаа зохих үнэ болон өөрийн өмчлөлийн талбайд ногдох цахилгаан, дулаан, усны төлбөрөө төлөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч нарын зүгээс тус бүрт ногдуулан шаардаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага дахь төлбөрийн хэмжээг огт үгүйсгээгүй бөгөөд Мастер проперти менежмент ХХК-аас үйлчилгээ авсан эсэх талаар маргадаггүй. Мастер проперти менежмент ХХК-ийн зүгээс мэтгэлцэх зарчмын хүрээнд нэхэмжлэгч нарын төлөөгүй төлбөрийн эх үүсвэрийг тодорхойлох боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02009 дугаартай шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, Мастер проперти менежмент ХХК-ийн *******,*******,*******,*******,*******,, нартай тус тус байгуулсан "Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Мастер проперти менежмент ХХК-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар бичгээр гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ХХК-аас 441,715,880 төгрөгийг гаргуулах, Оффис захиалгаар бариулах гэрээ (Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ)-ний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 1.5.1-т заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Мастер проперти менежмент ХХК-аас 47,487,718 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ХХК нь бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Мастер проперти менежмент ХХК нь хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт нэхэмжлэгч нараас 73,639,667 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

 

3. Хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

3.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан 441,715,880 төгрөгийг гаргуулах, Оффис захиалгаар бариулах гэрээ (Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ)-ний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 1.5.1-т заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.2. Нэхэмжлэгч нар нь ХХК-тай Оффис захиалгаар бариулах гэрээ, Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB tower 83/2 барилгын гэрээнд заасан талбайны өмчлөгч болжээ.

 

3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлсны улмаас хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч нар нь ХХК-тай Оффис захиалгаар бариулах, Үйлчилгээний талбай захиалгаар бариулах нэртэй гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нарын зарим нь улсын комиссын акт гарсны дараа худалдан авсан, нэхэмжлэгч нараас анхны захиалагч нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээний 1.3-д ...2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж тохиролцсон, мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс актаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Юү Би Товер оффисын барилгыг ашиглалтад оруулсан зэрэг хугацааг харгалзан үзэхэд бэлэн болсон барилгаас сонголт хийж худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дуудлагын хувьд зөвхөн нэхэмжлэгч нарт бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд нэхэмжлэгч нарын зардлаар барих боломжгүй тул ажлын үр дүнг нэг бүрийн шинжтэй гэж үзэх боломжгүй юм.

 

Нийтийн зориулалттай орон сууц, болон үйлчилгээ, оффисийн зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох боломжгүй олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

Нэхэмжлэгч нар болон хариуцагч ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

3.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь гэрээгээр тохиролцсон оффис, үйлчилгээний талбай бөгөөд нэхэмжлэгч нарын худалдан авсан оффис үйлчилгээний талбай нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ХХК нь Оффис захиалгаар бариулах, Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээгээр тохирсон оффис, үйлчилгээний зориулалттай талбайг өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

 

Нэхэмжлэгч нар нь 441,715,880 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Мастер түншлэл ХХК нь өөрийн барьж байсан Юү Би Товер оффисын барилгын үйлчилгээ, оффисын талбайг борлуулахдаа 200 автомашины зогсоолтой гэж сурталчилж байсан нь нэхэмжлэгч нар бид тухайн барилгаас оффисын байр захиалах гол үндэслэлийн нэг болсон юм. Гэтэл 200 автомашины зогсоол байхаар сурталчилж байсан газар дээрээ шинээр ЮүБи Товер плас гэдэг барилга барьж эхэлсэн. UB tower оффисын зориулалттай барилгын доголдлын улмаас захиалгын төлбөрийн 10 хувиар тооцож гэрээний үнийг бууруулах ёстой гэж үзэж байна. гэж тайлбарласан.

 

Хариуцагч ХХК нь 200 автомашины зогсоолтой гэж сурталчилгаа явуулсан, мөн уг талбайд барилга барьж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /2 хх. 205, 208/

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05/4557 тоот албан бичигт ...200 авто машины зогсоолтой гэж иргэдэд худал сурталчилгаа хийж зарж борлуулсан нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсгийг зөрчиж байна гэж дурдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч ХХК нь барилгыг худалдах зорилгоор бодит байдалд нийцэхгүй иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа явуулсан гэж үзэхээр байна.

 

Гэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээнд 200 автомашины зогсоолын талаар тохиролцоогүй тул гэрээний нөхцөл гэж үзэхгүй бөгөөд бодит байдалд 200 авто машины зогсоолгүй нь гэрээгээр тохиролцсон оффис, үйлчилгээний барилгыг эрхийн болон биет байдлын доголдолтой гэж үзэж, үнийг 10 хувиар бууруулах үндэслэл тогтоогдохгүй.

 

Хариуцагч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсгийг зөрчсөн үйл баримт талуудын хооронд байгуулсан гэрээний зүйлийн доголдлыг нотлох нөхцөл болохгүй, харин барилга барьсан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох үндэслэл юм.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар ямар тооцоо судалгаанд үндэслэсэн эсэх нь тодорхойгүй захиалгын төлбөрийн 10 хувиар тооцож гэрээний үнийг бууруулж, хариуцагч ХХК-аас 441,715,880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв болжээ.

 

3.5. Хариуцагчтай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээний 1 дүгэр зүйлийн 1.5, 1.5.1-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Мастер проперти менежмент ХХК-тай байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж заасныг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсэгт нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

4. Мастер проперти менежмент ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

4.1. Анхан шатны шүүх Мастер проперти менежмент ХХК-тай нэхэмжлэгч нарын байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь зөвхөн хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар байхад бүхэлд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон алдааг залруулах нь зүйтэй.

 

4.2. Мастер проперти менежмент ХХК-тай нэхэмжлэгч нарын байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр Мастер проперти менежмент ХХК нь Юү Би Товер-ын өдөр тутмын ашиглалт, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, байгууламжийн засвар үйлчилгээ, угтах үйлчилгээ, харуул хамгаалалтын үйлчилгээ, барилгын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамжийн хэвийн үйл ажиллагааг хариуцах зэрэг үүргийг гүйцэтгэх, нэхэмжлэгч нар нь хөлс төлөх үүргийг хүлээхээр тохиролцжээ.

 

Дээрх тохиролцоо, талуудын гүйцэтгэх үүргийг харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлээгүй гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Үйлчилгээ үзүүлэх хугацаа: Энэхүү гэрээ нь UB tower оффис ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэснийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх хуулийн зохицуулалттай.

 

Талууд гэрээний хугацааг хуульд нийцүүлэн шинэчлэн тогтоох боломжтой, гэрээний хугацааг зохицуулсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх нь гэрээ бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

4.4. Шүүх хэлцлийн хугацаа заасан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагавар арилгаж, хэлцлээр шилжсэн зүйлийг буцаах боломжгүй учраас 55,374,065 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

Талууд гэрээний хугацааг шинэчлэн байгуулах тохиролцоог дахин хийх нь хууль нийцнэ. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн үр дагавар арилгаагүй гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

5.1. Анхан шатны шүүх Мастер проперти менежмент ХХК-ийн хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт нэхэмжлэгч Хэлт энд Сэфти солушинс ХХК, Гурван титэм ББСБ ХХК,*******,,, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК,******* нараас 73,639,667 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хариуцагч Мастер проперти менежмент ХХК нь Юү Би Товер-ын өдөр тутмын ашиглалт, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, байгууламжийн засвар үйлчилгээ, угтах үйлчилгээ, харуул хамгаалалтын үйлчилгээ, барилгын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээг үзүүлсэн байхад нэхэмжлэгч *******, Гурван титэм ББСБ ХХК,*******,,, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК,*******-ууд нь гэрээнд тохиролцсон хэмжээгээр төлбөр төлөх үүргийг хүлээнэ.

 

5.2.Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг нэрлээгүй гэрээний харилцаа гэж дүгнэсэн тул үүргийн нийтлэг зохицуулалтыг хэрэглэнэ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үйлчилгээ авсан хөлсийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

 

5.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-д зааснаар нэхэмжлэгч *******-аас 4,617,314.92 төгрөг, Гурван титэм ББСБ ХХК-иас 5,574,739.36 төгрөг,-аас 13,963,590.19 төгрөг,*******-иас 27,514,174.86 төгрөг,*******-аас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 7,756,038.58 төгрөг, ашиглалтын төлбөр 828,626.50 төгрөг,гээс хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 6,928,247.47 төгрөг, ашиглалтын төлбөр 600,370.51 төгрөг, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК-аас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 5,318,205.88 төгрөг, ашиглалтын төлбөр 538,364.92 төгрөг гаргуулж, хариуцагч Мастер проперти менежмент ХХК-д олгох үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Мастер проперти менежмент ХХК-тай тохиролцож, гэрээний үнийг тодорхойлсон байхад шүүх гэрээний үнэ өндөр байна гэх үндэслэлээр гэрээний үнийг тогтоохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Глобал лав ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж шийдвэрлээгүй алдааг залруулах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02009 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хэлт Энд Сэфти Солушинс ХХК,*******,*******, Гурван титэм ББСБ ХХК, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК,*******, Эрчим инженеринг ХХК,*******,,, Д.Дэжээ нарын хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан 441,715,880 төгрөг гаргуулах, Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мастер проперти менежмент ХХК болон нэхэмжлэгч Хэлт энд сефти солушинс ХХК,*******, Гурван титэм ББСБ ХХК,*******, Эрчим инженеринг ХХК, Д.Дэжээ, нартай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Мастер проперти менежмент ХХК-аас нийт 55,374,065 төгрөг гаргуулах тухай *******,*******, Гурван титэм ББСБ ХХК, Эрчим инженеринг ХХК,*******, нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн 2 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсэгт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт *******-аас 4,617,314.92 төгрөг, Гурван титэм ББСБ ХХК-иас 5,574,739.36 төгрөг,-аас 13,963,590.19 төгрөг,*******-иас 27,514,174.86 төгрөг,*******-аас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 7,756,038.58 төгрөг, ашиглалтын төлбөр 828,626.50 төгрөг,гээс хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 6,928,247.47 төгрөг, ашиглалтын төлбөр 600,370.51 төгрөг, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК-аас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 5,318,205.88 төгрөг, ашиглалтын төлбөр 538,364.92 төгрөг тус тус гаргуулж, хариуцагч Мастер проперти менежмент ХХК-д олгосугай. гэсэн 3 дахь заалтыг нэмж,

 

тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* нь ХХК, Мастер проперти менежмент ХХК-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн 4 дэх заалтыг нэмж,

2 дахь заалтыг 5 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******-ийн 574,770 төгрөг,*******-ийн 749,626 төгрөг,*******-ийн 296,892 төгрөг, Гурван титэм ББСБ ХХК-ийн 429,521 төгрөг, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК-ийн 296,887 төгрөг,*******-ийн 400,326 төгрөг,*******-ийн 752,285 төгрөг,*******-ийн 504,450 төгрөг,*******-ийн 639,096 төгрөг,-ийн 166,300 төгрөг,ийн 678,613 төгрөг,н 386,126 төгрөг,гийн 402,798 төгрөг, хариуцагч Мастер проперти менежмент ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 526,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос*******-ийн илүү төлсөн 157,950 төгрөгийг гаргуулан олгож, хариуцагч Мастер проперти менежмент ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******,*******, Гурван титэм ББСБ ХХК,*******,*******,*******,, нарт тус тус олгож, нэхэмжлэгч *******-аас 88,827 төгрөг, Гурван титэм ББСБ ХХК-аас 104,146 төгрөг,*******-аас 152,305 төгрөг,-аас 227,768 төгрөг, Энх мөнх сод эрдэнэ аудит ХХК-аас 108,655 төгрөг,*******-аас 295,521 төгрөг,гээс 135,408 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Мастер проперти менежмент ХХК-д олгосугай. гэж өөрчилж,

 

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Мастер проперти менежмент-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч*******-аас төлсөн 226,677 төгрөг,-аас төлсөн 166,300 төгрөг,ээс төлсөн 468,013 төгрөг,гээс төлсөн 245,726 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мастер проперти менежмент ХХК-аас төлсөн 526,148 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР