| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0204/Э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 218
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул, улсын яллагч Э.Оюунтунгалаг, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Ч.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806098960068 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Apple" нэртэй караокед иргэн Б.Шг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Шгийн өгсөн мэдүүлэг /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Түвшиннямын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 39/, хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 43/, гэрч М.Баттөрийн өгсөн мэдүүлэг /хх-н 44-45/, гэрч Б.Болдгомбын өгсөн мэдүүлэг /хх-н 46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-н 50-51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Apple" нэртэй караокед иргэн Б.Шг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Быг 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой "Apple" нэртэй караокед иргэн Б.Шг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Шгийн хохирогчоор өгсөн: “...Ч.Б орж ирээд миний хөл рүү өшиглөхөөр нь “яаж байгаа юм бэ, чи намайг дээрэлхэнэ гэж байхгүй шүү” гэж хэлээд би уурлаад бид хоёр маргалдаад байж байтал Ч.Б би чамайг зодоод 1 цагийн дотор гараад ирнэ гэхээр нь би чаддаг юм бол зод гэсэн чинь намайг нүүр нүдгүй балбаад, толгой дээр дэвссэн.” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Э.Түвшиннямын гэрчээр өгсөн: “...Би юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Б.Ш буйдан дээр толгойгоо дараад хэвтчихсэн Ч.Б дээр нь гараад гараараа толгой руу нь цохиж байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд М.Баттөрийн гэрчээр өгсөн: “...Би гарчихаад буцаад орж ирэхэд Ч.Б Б.Шгийн дээр нь гарчихсан цохиж байсан. Би татаж салгасан” гэх мэдүүлэг /хх-н 45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай:
1. Б.Шгийн биед зүүн нүдний ухархайн дээд хана, хоншоор ясны их биены хугарал, гайморовын хөндийн дотор хананы хугарал, нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч Б.Ш нь “...эмчилгээний төлбөрт 2.000.000 төгрөг авсан тул гомдол саналгүй” /хх-н 50/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.