Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
Хэргийн индекс | 105/2019/0227/Э |
Дугаар | 236 |
Огноо | 2019-02-04 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 236
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б.Нд холбогдох эрүүгийн 1806096300248 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Яллагдагч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Амгалан" зах доторх ATM гацсаны улмаас Ж.Б.Н нь урдаа зогсож байсан хохирогч Ц.Дгийн мөнгө болохыг мэдсээр байж АТМ-нээс гарч ирсэн 595.000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Дгаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8, 19/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 9-11/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 13-14, 15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нгээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 28/, хохирогч Ц.Д эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 36/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-н 38-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас шүүгдэгч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Амгалан" зах доторх ATM гацсаны улмаас Ж.Б.Н нь урдаа зогсож байсан хохирогч Ц.Дгийн мөнгө болохыг мэдсээр байж АТМ-нээс гарч ирсэн 595.000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Нг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "Амгалан" зах доторх ATM гацсаны улмаас урдаа зогсож байсан хохирогч Ц.Дгийн мөнгө болохыг мэдсээр байж АТМ-нээс гарч ирсэн 595.000 төгрөгийг завшсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Дгийн өгсөн: "... Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 30 минутын үед Амгалан зах дотор байрлах АТМ-ээс мөнгө авах гээд картаа хийгээд 590.000 төгрөг уншуулахад мөнгө нь гарч ирээгүй удаж байгаад карт нь ирээд дэлгэцэн дээр янз бүрийн бичиг гарч ирэхгүй байсан. Картаа буцааж авчихаад буцааж хийгээд үлдэгдэлээ шалгах гэтэл карт орохгүй байсан. Тэгэхээр нь буцаад оочирын хамгийн сүүлд очоод картаа дахиж хийгээд шалгахад картанд мөнгөгүй хоосон байсан. Тэгээд хаан банкан дээр оочирлоод дансны хуулга авахад Амгалан захын АТМ-ээс 595.000 төгрөг авсан байсан. Хаан банкны лавлахаас асуухад та Амгалан зах доторхи АТМ-ээс мөнгө авсан байна. Гэхдээ таны ард зогсож байсан эрээн цамцтай залуу аваад явсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 19/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Амгалан зах дотор байдаг Хаан банкны АТМ-с мөнгө авах гээд 14-15 цагийн хооронд оочирлоод байж байсан чинь миний дараалал болж ATM дээр очоод картаа хийх гэж байсан шууд өдөөс мөнгө гараад ирэхээр нь халаасандаа хийгээд тэндээсээ гараад Нарантуул зах руу яваад хүүхэддээ куртик 85.000 төгрөгөөр авч өгсөн. Нарантуул зах дээр очоод тоолж үзэхэд 5000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртүүд нилээд 595.000 төгрөг байсан.” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч Ц.Д нь өөрт учирсан хохирол болох 595.000 төгрөгөө авсан, гомдол саналгүй /хх-н 36/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.