Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 237

 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул, улсын яллагч М.Эрдэнэзаяа, шүүгдэгч /хохирогч/ Г.О, А.Б, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овгийн  А.Б, Боржигон овогт А.Бгийн Б.А нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шадав овогт Ганболдын Г.Од тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806063521551 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 

2. Монгол улсын иргэн, 

З. Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Б нь Б.Атай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дуүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жунгле кидс" тоглоомын төвд хохирогч Г.зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Б.А нь А.Бтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жунгле кидс" тоглоомын төвд хохирогч Г.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Г.О нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жунгле кидс" тоглоомын төвд хохирогч А.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ А.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Г.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 9/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3, 10/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.Оэс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 7-8, 16-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 14-15/, хохирогч А.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 9399 дугаар дүгнэлт /хх-н 27/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9458 дугаар дүгнэлт /хх-н 28/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9455 дугаар дүгнэлт /хх-н 29/,  мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, гэрчээр Г.Хаш-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/, Б.А, А.Б, Г.О нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 64-66/, шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43-44/, шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45-46/, шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53-54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас яллагдагч А.Б нь Б.Атай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дуүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жунгле кидс" тоглоомын төвд хохирогч Г.Оюун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Б.А нь А.Бтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жунгле кидс" тоглоомын төвд хохирогч Г.Оюун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Г.О нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жунгле кидс" тоглоомын төвд хохирогч А.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

 

Шүүхээс шүүгдэгч А.Бг шүүгдэгч Б.Атай нарыг бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний хохирогч Г.Оюун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирогч А.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Оюун-Эрдэнийн өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "jungle kid" тоглоомын төвд ресепшинээр ажилладаг ба 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаа хийж байхад өдрийн 15 цагийн үед хүүхдээ тоглуулахаар 4 үйлчлүүлэгч орж ирсэн. Хүүхдээ тоглуулах дотоод журам, санамжийг сануулах гэхэд нэг эмэгтэй хүлзэж авалгүй өөрийн дураар аашилж, элдэв зүй бусаар доромжилж эхэлсэн. Би текний ард зогсож байхад тэр эмэгтэй намайг элдвээр доромжлон гараараа чичлэн зааж далайхад нь намайг цохих гэж байна гэж бодоод цээж рүү нь гараараа түлхээд, хамт явсан жирэмсэн эмэгтэй над руу гараа сарвайлгаад миний нүүрийг самардах гээд байхаар нь “чи цаашаа бай жирэмсэн хүн байж элдэв хэрүүл маргаанд оролцоод яах юм” гэж хэлэхэд тоолгүй өөдөөс намайг самардах гээд над руу дайрсан. Чичлэж байсан эмэгтэй хажуу талаас орж ирээд миний үснээс зулгааж тэр хоёр миний толгойны үсийг зулгааж хуйхнаас нь салгаж туг тугаар нь унагаасан. Гадна талаас тэдэнтэй цуг явсан эрэгтэй орж ирээд миний хоёр гарыг хойш нь мушгихаар нь миний гарыг тавьчих наад хүмүүс чинь нүүр урчихна гэхэд миний гарыг тавилгүй намайг зодуулсан. Миний гарыг барьсан залуу согтуу байсан. Нэг харахад тэд нартай цуг явсан эмээ миний гэдэс рүү өшиглөсөн. Манай эгч Хаш-Эрдэнэ /жирэмсэн/ салгах гэж ирэхэд эгчийн гэдэс рүү над руу чичлэж дайрсан эмэгтэй өшиглөсөн камерийн бичлэг дээр тод байгаа" гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Бгийн өгсөн: "...Их засаг их сургуулийн зүүн талд байрлах тоглоомын төвд хүүхдээ тоглуулахаар охин, ээж, нөхөр хоёр зээгийн хамт орсон. Ороод хүүхдээ тоглуулж байсан нөхөртэйгээ сууж байгаад нөхөртөө хандаж автомат тоглоомоо үнэндээ оруулаад үнэгүй тоглуулчихаж болдоггүй юм байхдаа оймс нь 300 төгрөгөөр өгөх юм аа бусад тоглоомын газар оймсгүй оруулдаг гэж хэлсэн. Гэтэл цаана текний ардаас нэг эмэгтэй та юу яриад байгаа юм бэ? тусдаа үнэтэй дургүй байвал зайлаач гэхээр нь би босоод тэгвэл мөнгөө авья гэсэн. 30 минут тоглосон байна, үлдэгдэл мөнгөө авья гэтэл өгөхгүй гэсэн. Тэгж хэлэнгүүт нь би босоод мөнгөө авья гээд гараараа чичилтэл миний цээж рүү цохисон. Тэр эмэгтэй миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би буцаагаад өшиглөсөн. Үстэлцээд эхлэхэд манай охин ирээд салгах гэтэл охины үснээс үстээд гэдэс рүү нь өшиглөсөн. Мөн нүүр хүзүүн дээр маажсан. Миний нөхөр ээж хоёр салгах гэхэд салахгүй байсан. Нөхөр маань тавь гэхээр нь би тавьтал нөгөө эмэгтэй бас тавиад салсан. Тэгээд байж байтал гаднаас эгч нь гээд нэг эмэгтэй бас нэг эмэгтэй, хоёр залуу орж ирэзд эгч нь гэх эмэгтэй над руу дайраад бид хоёр зууралдаад эхэлтэл тэр эмэгтэй миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад тэнд байсан хүмүүс нь учраа ол гэхээр болсон явдлыг тайлбарлаж байтал эгч нь тэр хүмүүсийг та нарт ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүмүүс нь хамаагүй юм бол гарья гээд яваад өгсөн. Би үлдсэн мөнгөө авья гэхэд өгөхгүй гэхээр нь манай охин цагдаа дуудсан. Эгч нь гэх эмэгтэй манай охиныг чи төрнөө гээд занаад байсан" гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хаш-Эрдэнийн өгсөн: "...Манай дүү Оюунаагийн үс нь арзайчихсан хувцас нь урагдсан байсан. Нэг эмэгтэй миний өөдөөс хэрэлдээд дайраад ирэхээр нь хоёр гараараа түлхсэн. Тэгээд бид хоёр барьцалдаад автал тэр эмэгтэй миний салтаа руу өшиглөсөн хариуд нь би өшиглөөд оноогүй. Тэр эмэгтэй манай дүүгийн үснээс зулгаагаад дараад байсан. Би тэр хоёрыг салгах гээд тэр бужигнаанд оролцсон. Тэгж тэгж нэг юм салгаад амс хийгээд тэр хүний уурлаад байгаа шалтгааныг тайлбарлаж байгууллагын дотоод журам болон нэг удаагийн оймс өмсөх ач тусыг тайлбарлаж өгсөн" гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9399 дугаартай дүгнэлт:

1 .Г.Оюун-Эрдэнийн биед зүүн чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун сарвууны зулгаралт, баруун сарвууны цус хуралт, баруун хөлийн 1-р хурууны угийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-н 27/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9458 дугаартай дүгнэлт:

1. А.Бгийн биед зүүн бугалга, шуу, умдагт цус хуралт, хүзүү, хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-н 28/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: "...Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг болон түүнээс дээш хүний татсан зулгаасан хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэгт хамаарах чамархайн хуйх хэсгийн гэмтэл тул гэмтлийн зэрэгт хамаарна" гэх мэдүүлэг /хх-н 30-31/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч А.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 7 хоног цагдан хоригдсон ба шүүгдэгч Б.А, Г.О нар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.   

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.