Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 929

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00861/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, ** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, М*** овогт            Э***гийн С***ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум *** дүгээр баг, 1*** дугаар байрны ***  тоотод оршин суух, регистрийн дугаар ***, М*** овогт Ш*** Б***д холбогдох

 

Гэм хорын хохирол 1 494 400 төгрөг гаргах, нэр төр сэргээлгэх буюу уучлалт гуйлгахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч: Г.Б***, нэхэмжлэгч Э.С***, хариуцагч Ш.Б***, нарийн бичгийн дарга П.Золбаяр  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 40 минутанд Оросын Холбооны Улсын элчин сайдын төлөөлөгчийн газар (консулын) звар дээр ногоон гэрлээр замын хөдөлгөөнд оролцож байгаад *** Nissan X-Trail  маркын машинтай Ш.Б*** нь хурд хэтрүүлэн орж миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын цагдаагийн тасагт дуудлага өгөхөд ахмад н.*** замын цагдаа ахлах ахлагч Батдорж нар ирсэн. Ослын газар үзлэг хийгээд иргэн Ш.Б***гийн 100% буруутай болохыг тогтоосон ослын акт, хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан. Машин засварын хөлс болох 1 000 000 төгрөгөөс 300 000 төгрөгийг төлөөд 700 000 төгрөгийг  төлж барагдаагүй, мөн эмчилгээний зардал, томограф харсан зураг, 8 хоног ажлаа хийгээгүй хийж чадаагүй хоногийн цалингийн хохирлыг барагдаагүй байна. Одоог хүртэл толгойн өвдөлт намдахгүй байнгийн зовиур шаналгаатай байна. Хохирлыг минь барагдж хоиролгүй болгож өгөөч гэж  гэхэд шуналтай илүү мөнгө нэхэж байна гэж хэл амаар доромжилсоор өдий хүрсэн учир нэр төр, өөрт учирсан бодит хохирлоо гаргмаар байна. Иймд одоо хариуцагч Ш.Б***гээс засварын хөлс 700 000 төгрөг, цалин, листийн зөрүү 224 000 төгрөг, *******-******* эмнэлэгт үзүүлсний 105 000 төгрөг +11 000 төгрөг, ******* эмнэлэгт зураг авахсны 135 000 + 35 000 төгрөг, ******* хот явж ирсэн замын зардал 40 000 төгрөг, ******* ******* эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 20 000 + 150 000 төгрөг, *******ийн ******* эмийн сангаас эм авсан 2400 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд шаардагдах 72 000 төгрөг нийт 1 494 400 төгрөг гаргж өгнө үү. Би нэр төр сэргээлгэх буюу уучлалт гуйлгахыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Ш.Б*** нь  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Осол гарсны дараа иргэн Э.С*** Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу явсан би миний бие түүний дүүгийн хамт ослын газрын хэмжилт, зураг авалт дуусах хүртэл осол гарсан газарт байсан ба дуусангуут Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт байсан Э.С*** дээр очиж биеийн байдлыг асуун шаардлагатай зүйлсийн талаар асуу ж хамт Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн ба маргааш өглөө заж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх талаар тохирсон. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өглөө С***тай холбогдож ******* ******* эмнэлгийн ЭХО-д харсан ба хэвийн гэсэн хриу гарсан. Мөн тархины рентген зураг авахах, 130 000 төгрөгийг гаргаж зураг авхах уу гэхэд шаардлагагүй гэсэн. Мөн нэгдсэн эмнэлэгт очиж өөрийг нь болон хүүхдийг нь шинжилгээнд хамръя гэхэд хүүхдээ үзүүлэхгүй ээ харин би эмчийн эмнэлэгт үзүүлнэ гэсний дагуу очиж үзүүлэхэд битүү доргилттой байна 10 хоног бариул гэсний дагуу өдрийн 20 000 төгрөгөөр бариулахаар болсон ч 3 дугаар сарын 16-наас 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 хоног бариулаад дахиж бариулаагүй. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр *******туяагийн гарын бугалга дээрх хөнгөн зэргийн цус хуралтаас өөр гэмтэл тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл тахины доргилт тогтоогдоогүй.

            Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлгээс 10 хоногийн лист авсан байх боловч акттай байсан гэх 10 хоногтоо КТГ-ын зураг авахахгүй гэж байсан хүн УБ хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчин дүгнэлт гараагүй байхад хот явж толгойны зураг авхсан гэх баримт бүрдүүлж мөнгө нэхэж байгаа минй хувьд эргэлзээтэй байна. Учир нь С*** нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Гааль татварын баярын тэмцээний бэлтгэлд гараад 13-наас 20-ны өдрийг хүртэл УБ хотод тэмцээнд оролцоод ирсэн. Ослын үеэр автомашинд учирсан хохирлын үнэлгээг гаргахдаа иргэн С*** өөрийн сонгосон компаниар л хийлгэнэ гэсний дагуу -20 машины урд хэсгийг бүрэн задалж, үнэлгээ хийлгэсэн. ХХК-аас гаргасан нийт үнэлгээ нь 1 187 000 төгрөгөөр тогтоогдсон. Гэвч үнэлгээгээр засварлах эд ангиудыг шинээр авч өг эсвэл шинэ машин авна гэх мэтээр аашилж 2016 оны 03 дугаар сарын 20-нд С*** намайг дагж Хариг төвийн сэлбэгийн тасагт машиныхаа сэлбэгийг захиалсан ба миний бие тэтгэврийн зээл авч 2016 оны 03 дугаар сарын 22-нд худалдагч д 1 190 000 төгрөгийг өгсөн. 2 хоногийн дараа худалдагч надтай холбогдон 390 000 төгрөгийг буцаан өгсөн ба шалтгаан нь гаас худалдаж авахаар тохирсон урд буферийг сэтгэлд нийцэхгүй байна Хятадынх байна гэх шалтгаанаар 2 удаа буцаасан байсан. Уг буфер нь үнэлгээгээр 30 000 төгрөгөөр засварлах боломжтой гэж гарсан ч С*** заавал солино шинийг авна гээд уурлаад байсан. Иймд худалдагч өөрсдөө олж ав гээд мөнгийг буцааж өгсөн байсныг 2016 оны 03 дугаар сарын 25-нд С*** утсаар ярьж би ******* хотоос буфер авахаар боллоо яаралтай 430 000 төгрөг гэдэг хүний дансанд шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. Мөн засварын ажлын хөлсний урьдчилгаа гэж 300 000 төгрөгийг ХХК-д тушаалгасан болно. Миний бие засварын үед бүрэн сольсон ч буцаан ашиглах боломжтой урд гэрэл, урд буфетийг буцаан авч хэдэн төгрөгөөр ч болтугай авдаг хүнд өгье гэсэн бодолтой байсан боловч надад өгөөгүй засварын газраас асуухад С*** өөрөө авсан байсан. Иймд буфер шинээр авсан юм уу эсвэл хуучин буферээ засж авсан эсэхийг би мэдэхгүй..

            2016 оны 03 дугаар сарын 24-нд а/х *** байцаагч бид 2-ыг дуудаж заад машины хохирол барагдсан баримт, шүүх эмнэлгийн дүгнэлт, цуг явсан хүүхдээ эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн бичиг зэргийг үндэслэн уг хэргийг хааж надад хтийн дагуу арга хэмжээ авч өөрийнхөө машины эвдэрлийг өөрөө хариуц журмын хашаанаас машинаа гаргаж ав гэсний дагуу машинаа авсан.

            Миний бие  С***ын хохирлыг бүрэн төлсөн тул Даатгалын компаниас жолоочийн хариуцлагын даатгалын мөнгөө гаргж авах талаар бичиг баримтаа бүрдүүлэн С***аас гарын үсэг авах талаар зтал 10 хоног бариулсны 200 000 төгрөг, 10 хоногийн цалингийн 260 000 төгрөг, засварын хөлсний 700 000 төгрөг нийт 1 160 000 төгрөгийг миний дансанд хийхгүй бол би гарын үсэг зурахгүй шүүхдэнэ гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үед эдгээр мөнгөний талаарх ямар ч баримтыг надад үзүүлээгүй.

            Миний бие С***т машины засварт ХХК-аас үнэлгээгээр тогтоогдсон 1 187 000 төгрөнөөс илүү буюу

  • ХХК-д сэлбэгийн үнэ-800 000 төгрөг,
  • УБ т  сэлбэгийн үнэ-430 000 төгрөг,
  • ол ХХК-д засварын хөлс-300 000 төгрөг,
  • ХХК-д 40 000 төгрөг,
  • ХХК-д үнэлгээний төлбөр – 55 000 төгрөг, 1 625 000 төгрөг,
  • ******* эмнэлэгт эхо харсан-20 000 төгрөг,
  • ******* уламжлал эмнэлгийн үзлэгийн төлбөр-11 000 төгрөг нийт 1 656 000 төгрөгийг төлсөн байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бугалганы цус хуралтаас өөр гэмтэл тогтоогдоогүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж гарсан байхад эмчилгээний зардал гэж нэмж мөнгө нэхэж байгаа юм байна. Иймд хэний ч хүний эрүүл мэндтэй холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандаж С***ийн нэхэмжилж байгаа эмчилгээний эмчилгээний зардалд машины хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1 187 000 төгрөгөөс илүү төлсөн 469 000 төгрөгийг суутган тооцож өгнө үү. Дээр дурьдсанаар С***ийн машины эвдэрлийн зардлыг бүрэн төлсөн тул нэхэмжлэлд дурьдсан бусад зардлыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.С***аас уучлалт гуйж байна гэв.  

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.С*** нь хариуцагч Ш.Б***д холбогдан гэм хорын хохирол 1 494 400 төгрөг гаргах, нэр төр сэргээлгэх буюу уучлалт гуйлгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.С*** нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 20 маркийн улсын дугаартай автомашин жолоодож яваад  хариуцагч Ш.Б***гийн Экстрал маркийн *** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон байх бөгөөд нэхэмжлэгч Э.С***ийн автомашинд 1 187 000 төгрөгийн хохирол, Э.С***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь талуудын тайлбар, Банхас ХХК-ны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Талууд гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд хариуцагч нь шинжээчийн дүгнэлтэд заасан хохиролыг барагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хь бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учрсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учрсан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учрсантай холбогдон гарсан ....зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учрсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учрахаасаа өмнө байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч Ш.Б*** гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул хариуцагчаас  *******-******* эмнэлэгт үзүүлсний 105 000 төгрөг, ******* эмнэлэгт зураг авахсны 135 000 + 35 000 төгрөг, ******* хот явж ирсэн замын зардал 40 000 төгрөг, ******* ******* эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 20 000 + 150 000 төгрөг, *******ийн ******* эмийн сангаас эм авсан 2400 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй бөгөөд урд гупер дунд зэргийн эвдрэлтэй засварын хөлс 29 000 төгрөг гэсэн боловч хариуцагч нь 430 000 төгрөгөөр шинээр сольсон гэж байх тул 700 000 төгрөгөөс / гуперын үнэ 430 000 төгрөгөөс засварын хөлс 29 000 төгрөгийг хасч/  үлдэх 401 000 төгрөгийг хасч 299 000 төгрөг  нийт 786400 төгрөгийг гаргах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.С*** нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул цалин, листийн зөрүү 224 000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын тодорхойлолт, эмнэлэгийн хуудас ирүүлсэн боловч листээр хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөгийн цалинтай болох нь нотлогдохгүй, албан бичгийн огноо тодорхойгүй мөн *******-******* эмнэлэгт үзүүлсний төлбөр 11 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнийг хариуцагчаас Ш.Б***гээс төлсөн талаар нотлох баримт ирүүлсэн байх тул хасаж тооцох, нэхэмжлэгч нь эмчилгээ хийлгэхэд шаардагдах 72000 төгрөг гаргах шаардлага гаргасан боловч ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй, энэ талаар эмнэлэгийн бичиг авагдаагүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул 708000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.Б***гээс 786400 төгрөг гарган нэхэмжлэгч Э.С***т олгож,  үлдэх 708000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.Б*** нь нэхэмжлэгч Э.С***ийн нэр төр сэргээлгэх буюу уучлал гуйлгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С***ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б***гээс 23423 төгрөг, төрийн сангийн орлогоос 31340 төгрөг буцаан гаргж нэхэмжлэгч Э.С***т тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцан сонсгосноор хүчинтэй болохыг мөн хийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНДАРЬ

 

                                                                        М.ОЮУНЦЭЦЭГ