Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 269

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Ч.А, хохирогч П.Ц, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч С.Т, гэрч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Ц.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806077040041 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд “манай хүүхдийг зодсон байна” гэх шалтгаанаар иргэн П.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүүхдээ цэцэрлэгт явуулахаар цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ хийж 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл явуулсан. Нэг удаа хүүхдээ авахаар очтол хүү маань дан өмдтэй байхаар нь өмдийг нь асуутал багш нь хүүхдийн гэдэс гүйлгэсэн гэж хэлсэн. Хүүхэд маань гэртээ хариад бие нь өвдөж царай нь цонхийгоод маш муу байхаар нь цэцэрлэгт нь явуулаагүй. Би хүүхдээ унаад хөнгөн гэмтсэн байж магадгүй гэж бодоод камерийг шүүлгэх гээд очтол зөвшөөрөл аваад хянаж үз гээд үзүүлсэн. Гэтэл багш нь миний хүүхэдтэй зүй бусаар харьцсан байсан. Би шоконд ороод нөхрөө дуудаад бичлэгээ үргэлжлүүлье гэтэл эрхлэгч рүүгээ залгасан. Эрхлэгч нь орж ирээд ширээний араас юу болсныг мэдэхгүй байж над руу зэрэг зэрэг орилоод байсан. Тухайн үед бидэнтэй зүй бусаар харьцсан болохоор нь би бичлэг хийж байтал миний утсыг ухасхийн шүүрч аваад бие биенээ хамгаалж хүүхдээ аваад яв, зайл гэж хөөсөн. Би тэвчиж чадаагүй уйлсан. Гэтэл энэ энгийн зүйл гээд тоохгүй байсан. Хүүгийн ангийн багшийг дуудаж нөхрийг маань халуун усаар цацаж гэмтээсэн. Багш нь орж ирээд би яагаачгүй гэж хэлсэн. Тэдний юу хэлээд байгаа нь мэдэгдэхгүй, биднийг хэл амаар маш их доромжилсон. Нөхөр нь над руу дайрч байсныг манай нөхөр салгасан. Энэ үед эрхлэгч намайг ирж багалзуурдсан. Тухайн үед маш их цочирдож хямарсан байсан болохоор би орилсон. Үүдэнд байсан үйлчлэгч цагдаа дуудсан. Нөхөр нь шил аваад нөхөр бид хоёр рүү дайрсан. Бичлэг хийхээр утас авч шидээд байсан. Би танилтай, та нар юу ч олж долоохгүй гэж намайг үг хэлээр их доромжилсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ц мэдүүлэхдээ: “... Энэ хүнийг гэм буруугаа ойлгоогүй байгаад маш их харамсаж байна. Намайг маш их гүтгэж мэдүүлэг өгч байна. Манай нөхөр тэр өдөр намайг гадуур ажилтай явж байхад хурдан ир гэж залгасан. Яараад иртэл Ц.А “танай багш нар миний хүүхдийг дөрвөн мөчнөөс нь барьж авч явж байна” гээд зүй бусаар харьцаж уурласан. Би түүнийг сууж байгаад ярилцъя гэтэл тэр уурлаад суухгүй хашгичаад байсан. Би түүнийг асгачихаж магадгүй гэж бодоод ширээн дээр байсан халуун хоол, жүүсийг хурааж тавьсан. Зодно гэдэг чинь өөр зүйлийг хэлдэг юм гэтэл тэд биднийг муу хужаа нар цэцэрлэг нээчихээд гээд элдвээр доромжилсон.  Би чихрийн тавгийг авсан байснаа буцааж тавихад зураг авъя гэж тавьсан. Хоёулаа над руу дайраад нөхрийг маань босгохгүй байсан. Тэр хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байгаа нь маш муухай байна. Тэр фэйсбүүкт манай цэцэрлэгийн талаар маш их сөрөг мэдээлэл тараасан. Үүний уршгаар манай цэцэрлэгт шалгалт хийсэн. Би маш их гомдолтой байна. Олон эцэг эхчүүд хүүхдээ манайхаас гаргасан. Би нийт 2 сая гаран төгрөгийн буцаан олголт хийсэн. Миний эрүүл мэнд, сэтгэл санааны байдал муудаж миний гэр бүл нэг хэсэг шокийн байдалтай байсан. Би цаашид 2.150.000 төгрөгийн зардлыг нэхэмжилнэ. Биед учирсан гэмтэлд би мөнгө нэхэмжлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.А мэдүүлэхдээ: “...Би 208 дугаар хилийн тусгай салаанд ажилладаг. Тэр өдөр намайг цэцэрлэг дээр очиход  манай эхнэр нэг ахтай байсан. Би хүүхдийнхээ бичлэгийг үзэх гэтэл тэр үзүүлээгүй. Гаднаас эрхлэгч нь орж ирээд учир зүггүй хашгираад байсан. Тэр уурандаа над руу халуун ус цацаж, эхнэрийг маань багалзуурдсан.” гэв.    

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5-6, 7-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор П.Цгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10/, хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр П.Цгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Агаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Б гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-28/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.А гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ааас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-34/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Б гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11288 дугаар дүгнэлт /хх-н 40/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 80-81/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 86/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 88/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс шүүгдэгч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд “манай хүүхдийг зодсон байна” гэх шалтгаанаар иргэн П.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Ц.Аг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд иргэн П.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Цгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 45 минутын үед би гадуур явж байтал манай нөхөр болох Баттулга над руу залгаад бага бүлгийн нэг хүүхдийн гэрийнхэн ирсэн гомдол мэдүүлж байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад ороод ирэхэд бага бүлгийн Галдмаа гэх хүүхдийн аав, ээж нь ирсэн байсан. Тэгээд би гадуур хувцсаа тайлаад суугаад тэр 2 хүнийг сууж байгаад ярилцья гэж хэлсэн. Тэгтэл суугаагүй эмэгтэй нь танай цэцэрлэгийн багш манай хүүхдийг зодчихлоо, манай хүүхдийг хана руу аваад шидсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм асуудал манайд байх ёсгүй сууж байгаад ярилцья гэж хэлсэн. Тэгтэл ширээн дээр байсан хайрцагтай сальфеткийг над руу аваад шидсэн. Тэгэхээр нь би “...та нар хүний өрөөнд орж ирээд ингэж болохгүй, сууж байгаад ярилц” гэж хэлсэн. Өрөөнд ёс зүйгүй авирлалаа гээд гар гээд гаргах гэж оролдсон. Тэгтэл намайг заамдаж аваад намайг боогоод сандал дээр суулгасан. Тэгээд мөн үснээс зулгаасан. Тэгээд толгой руу нилээн хэдэн удаа цохьсон. Суухдаа биеийнхээ ар хэсгээр сандалд цохигдоод суусан. Тэгтэл тэр эмэгтэйг нөхөр нь салгасан.” гэх мэдүүлэг /хх-н 19/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баттулгын өгсөн: "...хэдүүлээ ярилцья гээд ширээний 2 талд суусан. Тэгтэл Ц.А гэх эмэгтэй ширээн дээр байсан чихрийн тавгийг аваад манай эхнэр рүү шидсэн. Тэгэхэд манай эхнэр оногдоогүй. Тэгээд би босоод боль гэхэд нөхөр нь гэх залуу намайг бариад авсан. Тэгтэл Ц.А ширээ тойрч гүйж очоод манай эхнэрийг түлхэж сандал руу унагаагаад үсдэж аваад баруун шилбэ рүү нь өшиглөсөн. Мөн баруун хацрыг нь маажсан. Мөн 2 чихийг нь ар хэсэгт нь маажсан. Тэгээд би салгах гэхэд нөхөр нь гэх залуу намайг заамдаад хөдөлгөхгүй байсан. Тэгээд би нөхрийг нь тавь гээд тавиулсан. Тэгтэл нөхөр нь очиж эхнэрээ манай эхнэрээс салгаж авсан. Тэгээд би та нар чимээгүй бай хүүхдүүд унтаж байна гэж хэлсэн. Тэгтэл орилж хашгираад байсан." гэх мэдүүлэг /хх-н 36/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11288 дугаартай  

          1. П.Цгийн биед баруун хацар, баруун чихний дэлбэн ба ар хэсэг, хүзүү, баруун эгэм орчмын зулгаралт, зүүн шуу, нурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 40/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Ц.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Ц.Ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.