Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 272

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч /томилолтоор/ Ц.Гантулгабат, хохирогч Б.Э, шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Л.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906001590108 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Л.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Амар төвд зохион байгуулсан Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр согтуугаар хамт ажилладаг Б.Эын нүүрэн тус газар цохиж газарт унагаснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “...Би энэ гэмт хэргийн улмаас нүүрэндээ сорвитой болсон. Сорвийг арилгуулах хүсэлтэй байна. Эмч миний томографикийн зургийг үзээд “энэ хэргийн улмаас чиний толгойд уйланхай үүссэн байна” гэж хэлсэн. Би уйланхайг цаашид шимэгдүүлэх эмчилгээ хийлгэнэ. Гомдолтой байна. Нүүрний сорвийг арилгуулна. Цаашид гаргах эмчилгээг хийлгэвэл нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8, 38-39/, гэрчээр М.Б.Эын өгсөн мэдүүлэг /хх-н 9-10/, гэрчээр Л.Бын өгсөн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрчээр Л.Мандаагийн өгсөн мэдүүлэг /хх-н 13-15/, гэрчээр Ц.Бямбацогтын өгсөн мэдүүлэг /хх-н 16-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 674 дугаар дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-36/ ажлын газрын тодорхойлолт /хх-н 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс шүүгдэгч Л.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Амар төвд зохион байгуулсан Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр согтуугаар хамт ажилладаг Б.Эын нүүрэн тус газар цохиж газарт унагаснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Л.Быг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар хамт ажилладаг Б.Эын нүүрэн тус газар цохиж газарт унагаснаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Эын хохирогчоор өгсөн: “...Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Амар ресторанд болсон юм. Тухайн үед би ажиллагааны удирдлагын тасгийн дарга дэд хурандаа Л.Б гэж хүнтэй ОО-н өрөөнд уулзаад өмнө маргалдсан байсан тул уучлалт гуйх гэтэл надтай харьцахгүй гэж хэлэхээр нь би сүртэй пизда вэ гэсэн. Тэгээд манайхан уг газраас 21 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд гэнэт Л.Б миний нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгээд би ухаан алдсан бөгөөд сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Хөмсөг, толгойн ар дагз хэсэгт нэлээн хэдэн оёо тавиулсан, толгой хагарсан, 2 нүд хавдсан байдалтай байсан. Л.Б надтай бусдаас ялгаварлаж харьцдаг, ямар нэг баяр ёслолоор үргэлж жижүүрт тавьдаг байсан. Тэгээд тухайн үед Л.Б гэх хүнтэй ярилцах гэтэл би чамтай харьцахгүй гэсэн. Эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. Надад ямар нэг эмчилгээний зардал бараг гараагүй, гэртээ дэглэм барьж, хүйтэн жин тавьж хэвтээд боолт бусад зүйлээ цэргийн анги дээрээ очоод хийлгэчихсэн болохоор эмчилгээний ямар нэгэн баримт байхгүй." гэх мэдүүлэг /хх-н 7-8, 39/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 674 дугаар,

            1. Б.Эын биед тархи доргилт, баруун зулай, зүүн дээд зовхинд шарх, хоёр нүдний зовхи, дух, зүүн чамархай, дагз, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3.Тархи доргилт, баруун зулай, зүүн дээд зовхины шарх, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүгд нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-н 21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Л.Бод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.